Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019             12               10                                             2019/ШЦТ/370                              

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ, 

улсын яллагч  Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн Б.Рд холбогдох эрүүгийн 1934009400486 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1982 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Төв аймаг, Дэлгэрхаан сум, Тарган 1 дүгээр багт малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймаг, Дэлгэрхаан сум, Дуут хурим 2 дугаар баг, Байшинтийн 2-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НЛ82102073 дугаарын регистртэй, Т овгийн Б.Р

  

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Р нь Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуутхуримт 2 дугаар багийн нутаг сумын төвийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцын хойд талд 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой тус сумын иргэн А.Цэдэн-Иштэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж зүүн гуяны хатгагдсан шарх  зүүн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Р:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

  

Эрүүгийн 1934009400486 дугаартай хэрэгт хохирогч А.Цэдэн-Иш /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч А.Цэдэн-Иш /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Ж.Сугарсүрэн /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч М.Анхбаатар /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч О.Азжаргал /хх-ийн 21 дүгээр хуудас/, яллагдагч Б.Р /хх-ийн 31-33 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,   

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын14-ний өдрийн 12245 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, хохирогч А.Цэдэн-Ишийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Ргийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34, 36-45 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.   

    

Шүүгдэгч Б.Р нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны орой Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуутхуримт 2 дугаар багийн нутаг сумын төвийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг шатахуун түгээх станцын хойд талд тус сумын иргэн А.Цэдэн-Иштэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хутгалж зүүн гуяны хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.Цэдэн-Иш ...над руу ойртож ирээд миний зүүн тал руу далайгаад цохих гэхээр нь би гараа раа хаатал Б.Р хойшоо ухарсан. Тэгээд би өөдөөс хоёр, гурав алхтал миний зүүн гуя руу халуун оргихоор нь үзтэл цус гарч байсан. Тэгэхээр нь би чи яаж байгаан намайг хутгалчихлаа гэсэн чинь  хажуугаас Азжаргал наадахаа ал гүйцээ гээд орилсон чинь Б.Р дахиад над руу 2-3 удаа хутгаа бариад дайраад байсан... ...миний гуя руу хутгалсан... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч А.Цэдэн-Иш ...миний зүүн талын гуянд 1 удаа шаргал өнгийн бариултай хутгаар хутгалсан. Миний хажууд надтай хамт явсан. Анхбаатар, Б.Р, түүний эхнэр Азжаргал бид 4 байсан. Өөр хүн байгаагүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

гэрч Ж.Сугарсүрэн ...намайг эмнэлэг дээр яваад очиход манай нөхөр хүлээн авах дээр нь зүүн гуяндаа Б.Рд хутгалуулчихлаа гээд шархандаа оёдол хийлгээд байж байсан Дараа нь дусал хийлгээд шөнийн 2 цаг болж байхад гэртээ очсон... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч М.Анхбаатар ...тэр хоёр өөд өөдөөсөө хараад хэрэлдэж зогсож байгаад Рагчаасүэрн нь Цэдэн-Иш рүү ойртож ирээд зүүн талын гуя руу нь хутгаар хатгачихсан... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч О.Азжаргал ...Намайг машинд сууж байхад манай нөхөр, Цэдэн-Иш хоёр хоорондоо барилцаад, хоёр биенийхээ өөдөөс түлхэлцээд байхаар нь машинаасаа буугаад очсон чинь Цэдэн-Иш ёооё хөл гээд байсан. Тэгтэл манай нөхөр явъя гээд бид хоёр машиндаа суугаад хөдлөөд явсан... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Р ...Цэдэн-Ишийг хутгалж биед нь хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 31-33 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын14-ний өдрийн 12245 дугаартай ...А.Цэдэн-Ишийн биед зүүн гуяны хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, хохирогч А.Цэдэн-Ишийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Ргийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 34, 36-45 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

    

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч Б.Ргийн иргэн А.Цэдэн-Ишийг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүнийг хутгаар хатгах, хутгалах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж уг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хатгасан, хутгалсан, өөрөө хууль бус шинжтэй үйлдлээ хүсч үйлдсэн, дээрх хутгаар хатгасан, хутгалсан хууль бус шинжтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Мөн шүүгдэгч Б.Р нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Рг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Ргийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Цэдэн-Ишийн биед зүүн гуяны хатгагдсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.

 

Түүнчлэн хохирогч А.Цэдэн-Иш нь шүүгдэгч Б.Ргээс эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 55 дугаар хуудсанд авагдсан Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Б.Р нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Рд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохирлоо хохирогчид төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Б.Рд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүйг цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч А.Цэдэн-Иш нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

     тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Б.Р хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т овгийн Б.Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т овгийн Б.РЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

    

4. Шүүгдэгч Т овгийн Б.Ршүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5. Шүүгдэгч Тэрмийн шавь овгийн Бунийн Б.Р нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч А.Цэдэн-Иш нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн Б.Рурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн Б.Равсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН