| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2016/05081/и |
| Дугаар | 183/ШШ2016/00787 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2016/00787
| 2016 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2016/00787 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ны нэхэмжлэлтэй хариуцагч *******од холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 159.669.455 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулж, гэрээнд заасан хугацаанд хариуцагч төлбөрөө бүрэн барагдуулаагүй тохиолдолд хууль болон зээлийн барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, зохигчдын эвлэрсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 956.298 төгрөгийн 50 хувь буюу 478.149 төгрөгийг улсын төсвөөс, 478.149 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж нэхэмжлэгч *******инд олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ