Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 391

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019              12               19                                               2019/ШЦТ/391                               

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

улсын яллагч Б.Эрхэмбаяр,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Л.А-д холбогдох эрүүгийн 1934004570422 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

       

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймаг Төвшрүүлэх суманд 1984 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эгнэшгүй Их” ХХК-д цонхны эсгүүрчин, суулгагч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, 8-1314 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, АИ84091511 дугаарын регистртэй, Г овгийн Л.А

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.А нь Төв аймгийн Баяндэлгэр сум Галуут 1 дүгээр багийн нутаг “Үнэгтэй” гэх газраас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Л.Жаргалсайханы эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж 7.975.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934004570422 дугаартай хэрэгт хохирогч Л.Жаргалсайхан /хх-ийн 9-10 дугаар хуудас/, /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Ш.Хүрэлбаатар /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Г.Отгонбаяр /хх-ийн 15-18 дугаар хуудас/, гэрч Д.Гүррагчаа /хх-ийн 19-20 дугаар хуудас/, гэрч С.Булгантамир /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч М.Батдолгор /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Л.Жаргалсайхан /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч А.Лхагвасүрэн /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, гэрч Р.Лхамсүрэн /хх-ийн 35-36 дугаар хуудас/, яллагдагч Л.А /хх-ийн 52-53, 72 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

“ФАЙН ЭСТИМЭЙТ” ХХК-ийн  2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06/235 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 06/464 дугаартай дүгнэлт /хх-ийн 75-80 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 43, 84 дугаар хуудас/, хохирогч Л.Жаргалсайхан нь шүүгдэгч Л.Архадаас нийт 14.500.000 төгрөгийн хохирол авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хэлцэл /хх-ийн 67 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Архадын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 54-66, дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Л.А нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сум Галуут 1 дүгээр багийн нутаг “Үнэгтэй” гэх газраас Л.Жаргалсайханы эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж 7.975.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Л.Жаргалсайханы ...Тухайн үед хулгайд алдагдсан 3 тооны адуунууд нь манай хамаатан Гоодог хочтой Отгонбаярынд байсан. Тэднийх Төв аймаг Баяндэлгэр сум Галуут 1 дүгээр багийн нутаг Бэрх уул гэдэг газар оршин суудаг юм... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

...Хөх бор морь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Багануур дүүрэгт болсон Багануур бага Хэнтий буюу “Нүүрэнтэйн хурд” уралдаанд 4 хурдалсан тэр ондоо Баяндэлгэр сумын баяр наадмаар 100 гаруй үрээнээс 9-д хурдалсан, энэ жил найман настай морь байсан. Бор халзан морь 2.500.000 төгрөгөөр үнэлсэн. Мөн дээр бор морьтой эцэг нэг, эх ондоотой мөн 8 настай, хонгор шүдлэн үрээг өнгөрсөн оны 6 дугаар сард Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын малчин Жааханнаймаа гэх хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан хонгор шүдлэнгийн эцэг 2011 онд улсын баяр наадамд түрүүлж байсан болохоор их хурдан гэж авч байсан. Уяаж чадалгүй хулгайд алдсан... ...Отгонбаяр утсаар залгаад танай 3 морийг хулгайд алдчихлаа гэсэн. Тэгээд л 2 хоног хайгаад олдохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

гэрч Ш.Хүрэлбаатар ...эхнэр бид хоёр авч байсан байх, яг хэзээ авсныг санахгүй байна... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

гэрч Г.Отгонбаяр ...2019 оны 05 дугаар сард Хуурайн давааны урд энгэрээс хоёр хөх бор морь, хонгор үрээ зэргийг алдсан хайгаад сураг тавиад явж байхад Баяндэлгэр сумын малчин Пүрэвээ хонгор морьтой ногоон дээлтэй залуу бор азаргатай адуутайгаа нийлүүлэн Баяндэлгэр сумын нутаг Их худаг гэх газраар хөөгөөд явж байсан гэж хэлсэн. гэртээ ирээд Жаргалсайхан руу утсаар залгаад болсон зүйлийн талаар хэлэхэд Жаргалсайхан би Баяндэлгэр суманд ирсэн байна гээд Лхамаа гэх айлд очоод үе бор азаргатай адуу бүдүүн Лхамаа гэх айлд очно гэсэн. Тэгээд Жагаа Лхамаагийнд очиход би мэдэхгүй гэж бор азаргатай адуугаа авчиран шөнөдөө явсан. Тийм адуу ирээгүй гэсэн гээд цагдаад энэ талаараа гомдол гаргасан... ...хоёр хөх бор морь, 1 хөх бор морь нь халзан хоёулаа хөндөлтэй арвай тамгатай, ахар дэлтэй, хонгор үрээ нь хязаалан унаган дэлтэй ЛЖ үсгэн тамгатай зөв гуяндаа нөгөө тамгийг нь мэдэхгүй байна. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгаас авсан гэсэн... /хх-ийн 15-18 дугаар хуудас/,

гэрч Д.Гүррагчаа ...Манай дүү Улаан Төв аймгийн Баянжаргалан суманд Баадай гэх айлд 2015, 2016 онд мал маллаж байгаа хөлсөндөө улаан өнгийн улсын дугааргүй бичиг баримтгүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун маркийн мотоцикл авсан гэж байсан. Тэр мотоциклоо авчраад манай бага дүүд өгсөн. Өнгөрсөн жил тэр мотоциклоо банк нь цоорхоор нь цагаан өнгийн банкаа солиод зарсан гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Манай дүү тэгж хэлж байсан... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

гэрч С.Булгантамир ...Архадыг өнгөрсөн өвлөөс хойш адуугаа ав гэж удаа дараа хэлсэн боловч аваагүй. Энэ хавар аавтайгаа ирээд адуу аваад явсан. Тухайн үед ганц морьтой байсан болохоор Л.А адуугаа туугаад явсан. Аав нь араас нь цагийн дараа гарсан. Тэгээд замаасаа айлын 3 тооны адууг адуутай нь хамт хөөн Лхагвасүрэнгийн гадаа нядлан аваад явсан байна лээ. Би сүүлд мэдсэн... ...би мэдээгүй. Сүүлд хүнээс ам сонсоход Галуутын гол орчмоос аваад Балжинням гэх айлын гадаа тууж явахыг Балжинням харсан байна лээ... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

гэрч М.Батдолгор ...Л.А аавтайгаа машинтай ирээд адуугаа манайд харуулахаар болсон. 3 тооны адуугаа нядлан авч явсан. Хоёр хөх бор морь, нэг хонгор үрээ байсан. Хүнээс авсан адуу гэж байсан. Аав нь түрүүлж ирээд манайд хоносон. Маргааш өглөө нь Л.А адуугаа тууж ирсэн... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч Л.Жаргалсайхан ...2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Үнэгтэй гэх газраас 3 тооны адуугаа алдсан. Миний адууг багийн дарга Пүрэвээ, малчин Балжинням нараас сураг сонсоход Тамираа гэх айлд адуу тавьсан байсан. Хажид гэх залуу танай 3 морийг адуутайгаа хамт туугаад явж байсан. Таны 3 морь адуунаас нь салаад байхад бор азаргатай ногттой ногт нь тасарсан 20-оод тооны адуу байсан. Баяндэлгэр сумын их худаг давуулаад хөөгөөд явсан гэсэн... ...Хажид гэх хүнийг шалгуулмаар байна... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч А.Лхагвасүрэн ...Манайх унага, даага нийлсэн 16 тооны адуутай бор азаргатай манай хүү Архадын хадам Булгантамир гэх айлд тавиад 2, 3 жил болж байна. Булгантамир танай азарга унага даагаа бариад байна гэхээр нь нутгийн дүү Лхамсүрэнгийнд адуу тавихаар болсон. Тэгээд манай хүү адуугаа хөөж явсан. Лхамсүрэнгийнд очиход манай адуун дотор 3 тооны адуу байсан. Тухайн 3 адууг манай хүү Л.А хүнээс авалгандаа авсан гэсэн. Би тухайн үед бодоогүй. Маргааш нь 15-16 цагийн үед Лхамаатай нийлж манай хүү 3 тооны адууг нядалж Улаанбаатар хот руу авч ороод маргааш өглөө нь манай хүү Л.А зарчхаад ирсэн... ...3 тооны адууны толгой гэдсийг нь замын хажуу руу хүү Л.А хаяад байан. Яаж байгаа юм бэ гэж асуухад ачаа ихдээд байна гээд байсан. Арьсыг нь Налайх дүргийн арьс худалдан авдаг газар нэгийг нь 6000 төгрөгөөр өгсөн. 18.000 төгрөг болсон цаашаа явахдаа бензин хийсэн... /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

гэрч Р.Лхамсүрэн ...Л.А над руу утсаар яриад танайд адуугаа тавих гэсэн юм гэж байсан. Тухайн үед би тэр үедээ болно биз дээ гэсэн. Тэгээд сарын дараа сумын төв ороод гэр рүүгээ явж байхад замын хажуу талын цайны газрын үүдэнд таарсан. Цагаан өнгийн машинтай аав Лхагвасүрэнтэйгээ явж байсан. Юм ярьж байгаад Л.А ах би адууруугаа явж байна. Өнөөдөр туугаад очно гэж байсан. Маргааш өглөө нь 09 цагийн үед бор азаргатай 12 тооны адуу 3 тооны морь нийт 15 тооны адуу хөөж ирсэн. 3 морио гаргаж авч явна. Хүнээс авлагандаа авсан гэж байсан. Хоёр бор морь нь холбоотой байсан. Тэгээд мана гэрийн гадаа өдрийн 15 цагийн үед нядлаад 6 цагийн үед махаа ачаад аваад явсан... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,  бор морь нь холбоотой

яллагдагч Л.А ...2019 оны 05 дугаа сарын 24-ний өдөр Л.Жаргалсайханы эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж 7.975.000 төгрөгийн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

...би хонгор зүстэй, гал тамгатай, 9 настай морь унаж явсан бөгөөд тухайн адуугаа хохиролдоо 1 сая төгрөгөнд бодон өгсөн. Хохирогч Жаргалсайхан нь махлаад зарсан гэж байсан... /хх-ийн 72 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

“ФАЙН ЭСТИМЭЙТ” ХХК-ийн  2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 06/235 дугаартай ...3 тооны адууг 7975000 төгрөгөөр үнэлсэн... хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 06/464 дугаартай ...Л.Архадын өмчлөлийн 1 тооны адууг 886700 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний дүгнэлт /хх-ийн 75-80 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 43, 84 дугаар хуудас/, хохирогч Л.Жаргалсайхан нь шүүгдэгч Л.Архадаас нийт 14.500.000 төгрөгийн хохирол авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хэлцэл /хх-ийн 67 дугаар хуудас/, шүүгдэгч Л.Архадын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 54-66, дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

  

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

                                                                                                       

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар: 

Шүүгдэгч Л.Архадийн иргэн Л.Жаргалсайханы эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, 7.975.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож ашиг олох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж нөхцөл байдлыг өөрөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Л.Архадыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Архадын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Жаргалсайханы 3 тооны адуу алдагдаж 7.975.000 /долоон сая есөн зуун далан таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.

 

Үүнээс шүүгдэгч Л.А нь хохирогч Л.Архадид гэмт хэрэг үйлдэж учруулсан 3 тооны адууны хохиролд 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 67 дугаар хуудаст авагдсан хохирогч Л.Жаргалсайхан нь шүүгдэгч Л.Архадаас нийт 14.500.000 төгрөгийн хохирол авч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх баримт болон шүүхийн шатанд хохирогч Л.Жаргалсайханд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд суухгүй талаар мэдэгдсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.Архадыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх шүүгдэгч Ц.Алтангэрэлд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Архадид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.     

 

Шүүгдэгч Л.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Л.Жаргалсайхан нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

            хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,

                                    заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн Л.А-г бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2. Шүүгдэгч Г овгийн Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г овгийн Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г овгийн Л.А-г шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Г овгийн Л.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Л.Жаргалсайханд 14.500.000 /арван дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.  

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г овгийн Л.А-г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Г овгийн Л.А-г авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

  

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН