| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогт-Очирын Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 139/2016/00005/И |
| Дугаар | 05 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 05
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2016/00149 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Сайнцагаан сумын ******* өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох, ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014.10.28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10890000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* миний бие нь эмчээр 20 жил ажиллаж байна. Үүнээс ******* өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээр 10 жил ажилласан. Тус төвийн ахлагч байсан ******* нь ******* намайг 2014 оны 10 сарын 28-ны өдрийн 13 тоот тушаалаар эмчлэгч эмчийн ажлаас ямар ч үндэслэлгүйгээр гэнэт 2014.10.28-ны өдрийн 13.00 цагт чөлөөлсөн. Миний бие уг тушаалыг эс зөвшөөрч 2014 оны 11 сард Сум дундын шүүхэд анх нэхэмжлэлээ гаргасан юм. Шүүх иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгдэж явсаар жил гаран болсон ба 2016 оны 3 сарын 4-ний өдөр шүүх хурал зарлагдсан боловч миний бие уг шүүх хуралд хожимдож ирсэний улмаас 2016.03.04-ний өдрийн 139/ШЗ2016/00305 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан тул дахин дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие ажлаас чөлөөлсөн тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, ******* өрхийн эрүүл мэндийн төв нь хүн ам, төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гэрээний үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага гэж тодорхойлж байна. Өрхийн эрүүл мэндийн үйл ажиллагаа нь хамт олон бүх гишүүдийн хамтарсан хурлаар асуудал шийдвэрлэх ёстой байдаг. Энэ заалтыг тус өрхийн эрүүл мэндийн хамт олон хэрэгжүүлдэггүй өдий хүрч ирсэн. Нэхэмжлэгч ******* би уг тушаалд дурдсанаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, танхайраагүй, бусдыг хэл амаар доромжилж, ажил тасалж ажлын цагийг баримтлаагүй гэсэн үндэслэлээр хамт олны хурлаар хэлэлцэж захиргааны арга хэмжээ авагдаж байгаагүй. Тухайн тэр өдөр 13.00 цаг хүртэл ЭМТ-д ямар ч зөрчилгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж иргэдийн үзлэг оношлогоо, эмчилгээ хийж байхад өрөөнд орж ирээд шууд
ажлаас халах тушаал өгсөн. Хэрвээ би дутагдал гаргаж байсан бол надад ямар нэгэн арга хэмжээ авагдах байсан байх. Гэтэл ямар ч хууль зүйн үндэслэлгүй шууд халсан тушаал гаргасан. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олны хурлаар ч хэлэлцүүлэлгүй шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Намайг ажилдаа эрүүл ирж үүрэгт ажлаа хийж байсныг тус өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон, иргэд гэрчилж нотлоно. Тус төвийн дарга байсан *******д ажил мэргэжлийн чиглэлээр үзэл бодлоо ярилцахад хүлээн авдаггүй, өөрийнхөө бодлоор үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ тал дээр санал бодол зөрчилдөж, үнэнийг нь би хэлснээр буруутан болж өнөөдөр ажилгүй болж хохирч явна.
Иймд ******* өрхийн эрүүл мэндийн төвийн 2014.10.28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10890000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймгийн Сайнцагаан сумын ******* өрхийн эрүүл мэндийн төвийн дарга /*******/-ын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг, мөн ‘’Байгууллагын дотоод журам’’-ын 1 дүгээр зүйлийн 1.9.7 дахь хэсгийн 8, 9 дэх хэсгийг тус тус үндэслэн тус төвийн эмчлэгч эмч *******ыг ‘’ажлын байран дээр бусдыг хэл амаар доромжилсон, удаа дараалан ажлын цагийг таслаж, мөн ажлын цагийг баримталдаггүй’’ тул үүрэгт ажлаас 2014 оны 10 сарын 28-ны өдрөөс чөлөөлсөн. *******ын гаргасан зөрчил нь холбогдох баримт, байгууллагын ажилтнуудын мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа бөгөөд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухайн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, Байгууллагын дотоод журмыг баримтлан гаргасан тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тус эрүүл мэндийн төв нь одоо орон тоо бүрэн, байгууллагын санхүүжилт хүрэлцэхгүй байгаа тул *******ыг эгүүлэн ажилд томилох, нэхэмжлэлд дурдсан 10,890,000 /арван сая найман зуун ерэн мянга/ төгрөгийг олгох боломжгүй болно гэжээ.
Анхан шатны шүүх:
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар овогт гийн *******ыг Дундговь аймгийн ******* өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн ажилд эгүүлэн томилж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014.10.28-ны өдрийн 13 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 10890000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасныг 2016 оны 5 сарын 30-ны өдөр Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж 139/ШШ2016/00149 дугаар шийдвэрээр ******* намайг ******* өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* миний бие ажилгүй байсан хугацааны цалин , нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн асуудлыг шийдвэрлэлгүй хэрэгсэхгүй болгосон тул давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч талыг тус мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх үндэслэлээр ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож гаргуулахгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Мөн ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон бөгөөд ******* өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13-р тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэнийг нэхэмжлэгч би ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх 13 дугаар тушаалыг заавал хүчингүй болгох байсан болов уу. Иймд нэхэмжлэгч ******* миний ажилгүй байсан хугацааны цалин 12030686 төгрөг, үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 3847310 төгрөг нөхөн гаргуулж, Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 139/ШШ2016/00149 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
******* миний бие 2014 оны 11 дүгээр сард Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргаж байхдаа нийгмийн даатгалын дэвтрээ хуулбарлаад нотариатаар баталгаажуулж өгсөн юм. Уг нэхэмжлэлийг 2016.03.04-ний өдөр шүүгчийн захирамжаар буцааж шийдвэрлэсэн юм. Иргэний хавтаст хэрэг дотроос нотлох баримт гаргуулж авах хүсэлтийг 2015 оны 5 сарын 25-ны өдөр өгсөн юм. Миний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нь урьдах иргэний хэргийн хэргийн 1-р хавтасны 3-р хуудсанд дугаарлагдсан байсныг шүүх хурал болох гэж байхад шүүгчийн туслах надад өгснийг шүүх хурал болоход дахин нотариатаар баталгаажуулж чадаагүй шүүх хуралд орсон юм. ******* миний бие 2014.10.28-наас 2016.06.01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин дундажаар 633194 төгрөг, өдөрт 29000 төгрөг, 19 сар буюу 570 хоног. 19*633194=12.030.686 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл 19*137171=2.606.249, эрүүл мэндийн дэвтэр 19*653.19=1.241.061. цалин 8183376 төгрөг, нийт 12.030.686 төгрөгийн цалин гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлээгүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно”, 35.2-т “ Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэжээ.
Нэхэмжлэгч ******* нь хуулийн этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд “******* өрхийн эрүүл мэндийн төвийг төлөөлөх эрх бүхий ажилтан нь мөн эсэх талаар эрх олгогдсон баримтгүй буюу хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байхад иргэн т нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг танилцуулах, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх зэрэг ажиллагааг гүйцэтгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь заалтыг зөрчсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Нэхэмжлэлийг тухайн шүүхийн захиргааны ажилтан хүлээн авч ийнхүү хүлээн авсан нэхэмжлэл, хавсаргасан материалын хуудасны тоо, огноо, цаг минутыг нэхэмжлэлд тэмдэглэн баталгаажуулна. Тэмдэглэн бичсэн дарааллаар нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бичнэ” гэжээ.
Хавтаст хэргийн 19-25 дугаар хуудсанд нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудын жагсаалтыг гаргаж, нийт 173 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн талаар дурдсан, мөн хариуцагч талаас хавтаст хэргийн 182-194 дүгээр талд авагдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн байхад уг нотлох баримтыг хэдийд хүлээж авсан талаар тэмдэглэн баталгаажуулаагүй бөгөөд хэрэг танилцуулсан баримт №6 /хэргийн 200 дугаар тал/-аас үзэхэд хуудасны тоог бичээгүйгээс нэхэмжлэгч хариуцагчийн шаардлага, татгалзлын үндэслэл болсон тухайн нотлох баримтуудыг эсрэг талд танилцуулсан эсэх нь тодорхойгүй бөгөөд талуудын нотлох баримт гаргаж мэтгэлцэх эрхээр хангасан гэж үзэхэд учир дутагдалтай болжээ.
Хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 14 цагт эхэлсэн байх бөгөөд /хуралдааны тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/ шүүх хуралдаан болох өдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчид, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материал танилцуулсан, мөн хэргийн 199 дүгээр талд авагдсан хөдөлмөрийн гэрээний эх хувийг хэн гаргаж өгсөн, эсрэг талд нь танилцуулсан эсэх нь тодорхойгүй бөгөөд хэргийн материалтай танилцах ажиллагааг талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжит хугацаанд хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэсэн журмыг зөрчсөн.
Хэргийн оролцогчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн нотлох баримтыг эсрэг талд танилцуулж, зохигчоос эсрэг нотлох баримт гаргах боломжит хугацаа шаардлагатай эсэхийг тодруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь заалтыг хэрэглэх шаардлагатай эсэхэд анхаараагүй.
Шүүгчээс шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн эрхийг танилцуулахаас өмнө шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж, шүүх хуралдааны дэгийн дарааллыг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103, 104 дүгээр зүйлийг зөрчсөн, мөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргад эрх, үүрэг танилцуулж хуульд заагдаагүй үйл ажиллагааг явуулсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлээгүй буюу зохигч мэтгэлцэж эхлээгүй байхад хэргийн оролцогчоос шүүгч өөрөө асуулт асуух замаар /2 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудас/ хэлэлцүүлэг явуулсан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Нийгмийн даатгалын дэвтрээ шүүхэд өгсөн. Тэгээд нэг зүйл дутуу байна гээд буцаагаад өгчихсөн” гэж тайлбарласнаас дүгнэвэл нэхэмжлэлийн үндсэн буюу цалин гаргуулах шаардлагын үндэслэл болж буй нотлох баримтгүйгээр өөрөөр хэлбэл маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн 2014 оны 11 сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг /хэргийн 26 дугаар хуудас/ шүүх буцааж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч уг буцаасан хэргээс нотлох баримтуудыг хуулбарлуулж энэ хэрэгт нотлох баримтаар өгсөн нь хэргийн 26-92 дугаар талд авагджээ. Эдгээр нотлох баримтанд “Хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажигдаагүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “Хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах талаар хуульд заасан журам зөрчигдөж, улмаар шаардлага хангаагүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс хэргийн оролцогчийн хуульд заасан эрх хангагдаагүй нөхцөл байдлыг Давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж шийдвэрлэх эрх зүйн боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БЯМБАЖАВ
ШҮҮГЧИД П.ДОЛГОРМАА
Ц.ОТГОНЦЭЦЭГ