| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2016/01130/и |
| Дугаар | 182/ШШ2016/01002 |
| Огноо | 2015-11-08 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2016/01002
| 2016 оны 11 сарын 08 өдөр | Дугаар 182/ШШ2016/01002 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Пийс тауэр 7 давхар, 705 тоотод байрлах, “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага /РД:2823624/-ын нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ганхөлөг /РД:ЗЮ65103106/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Ганхөлөг нь “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллагын “Улаанбаатар-4” салбартай 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 10808692 тоот зээлийн гэрээг байгуулж, 5 000 000 төгрөгийг сарын 3.1 хувийн хүүтэй 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Н.Ганхөлөг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, улмаар зээлийн төлбөрийг төлөхгүй байсан юм.
Н.Ганхөлөгөөс зээлийн төлбөрийг шаардах зорилгоор эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. Н.Ганхөлөг нь оршин суугаа газраа өөрчилж, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна. Иймд Н.Ганхөлөгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Тус шүүхэд Н.Ганхөлөгийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоолгох тухай хүсэлт гаргасан юм. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Н.Ганхөлөгийн оршин суугаа газар тогтоогдсон юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураар татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ганхөлөгийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Ганхөлөгийн оршин суугаа газар нь тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллага нь тус компанийг бүрэн төлөөлөх, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эвлэрэх эрхийг Б.Оюунбилэг итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 10 тал/
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Ганхөлөгийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч “ВишнФанд” банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ