| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/00388/И |
| Дугаар | 541 |
| Огноо | 2016-08-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 541
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн “******* ******* ******* *******” ХХК-ийн байранд орших “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух *******ын ******* /*******/-т холбогдох гэрээний үүрэг 1,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ “Нэхэмжлэгч “*******” ХХК нь бетон зуурмагийн үйл ажиллагааг 2012 оноос тасралтгүй эрхлэн явуулж байна. Хариуцагч Д. нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “*******” ХХК-аас “М150” маркийн 1м.куб нь 122,000 төгрөгийн үнэ бүхий нийт 16м.куб 1,952,000 төгрөгийн бетон зуурмагийг худалдан авч, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буулгуулсан юм. Тэрээр бетон зуурмагийг аваад “маргааш мөнгийг нь өгнө” гэж хэлсэн. Гэвч хариуцагч Д. нь тохиролцсон хугацаандаа нэхэмжлэгчид төлөх ёстой бетон зуурмагийн үнэ 1,952,000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүртэл зугтаж, худал хэлж байна. Утсаар ярихаар яг одоо өглөө г*******ээр манай компанийг хохироож байна. Энэ хугацаанд хариуцагч Д. нь “Хүдэр хөгжил” ХХК-ийн захиралаар ажилладаг болохыг мэдсэн бөгөөд тухайн компани нь улсын болоод хувийн ажил гүйцэтгэж санхүүгийн хувьд бүрэн бололцоотой болохыг олж мэдсэн. Манайх бетон зуурмагийг Д. гэж хувь хүнд хүлээлгэж өгсөн бөгөөд компанитай ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Бетон хүлээлгэж өгөхдөө ямар нэгэн бичгийн гэрээ хийгээгүй ба маргааш мөнгөө өгнө г*******эн учир бетон зуурмагийг шууд хэлсэн газарт нь буулгасан. Харин манайх бетон зуурмагийг буулгаж нөгөө тал хүлээж авсаныг нотолсон баримт үйлддэг бөгөөд энэ баримтыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгсөн. Иймд хариуцагч Д.аас 16 м.куб бетон зуурмагийн үнэ болох 1,952,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үнэ 1,952,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үнд*******лэлдээ хариуцагч Д. 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “М150” маркийн 1 м.куб нь 122,000 төгрөгийн үнэ бүхий нийт 16 м.куб, 1,952,000 төгрөгийн бетон зуурмагийг худалдан авсан боловч үнийг төлөөгүй гэжээ.
Нэхэмжлэлд зааснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний дагуу худалдсан эд хөрөнгийн үнийг шаардах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчимд үнд*******лэн явагдах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үнд*******лэлээ нотолж, нотлох баримтаа гаргана.” гэж, хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үнд*******лэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг байхаар тус тус заасан тул хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзал болон нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үгүйсг*******эн тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Д.******* 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, *******хүл татгалзсан үнд*******лэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.
Нэхэмжлэгч талаас хариуцагч Д.******* 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2 удаагийн хүргэлтээр нийт 16 м.куб бетон зуурмаг хүлээлгэж өгсөн талаар бетон зуурмаг хүлээлгэж өгсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг баримтын хүлээн авсан х*******эгт хариуцагч Д.ын гарын үсэг, мөн утасны дугаар бичигдсэн байна.
Иймд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэж, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.”, мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлэ*******эн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасны дагуу хариуцагч Д.аас худалдан авсан бетон зуурмагийн үнэ болох 1,952,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-нд олгож шийдвэрлэв.
Шүүхэ******* хариуцагч Д.******* Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь х*******эгт заасан журмын дагуу хэргийг шийдвэрл*******эн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН