Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00747

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00747

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******, нарын нэхэмжлэлтэй

-ийн захирал ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Н.Отгончимэг оролцов.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                                                                                                      

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч -ийн захирал д холбогдуулан түрээсийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч уг хариуцагч нь хаягтаа оршин  суудаггүй, нэхэмжлэлийг гардаж авахгүй бидний эрх ашгийг хохироож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу “нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй” тул нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргуулахаар өөрчилж байгааг минь хүлээн авч, бидний эзгүйд нэхэмжлэгч нарыг шүүх хуралдаанд байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

  -ийн захирал ыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргахыг хүсэлт болгож үндэслэлээ хариуцагчийн хаяг нь тус хороонд байдаггүй тул хаяг нь тодорхойгүй, хаягийг нь өөрөө олж тодруулах боломжгүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч , нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт зааснаар “Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно” гэж заасны дагуу иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд -ийн захирал  одоо хаана ямар хаягт оршин сууж байгаа талаар эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Мөн уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь  -ийн захирал ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан “Онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэх хэргийг бусад хууль болон энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ” гэжээ. Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар “Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нар нь *******,*******,*******,*******,*******,од оршин суудаг гэсэн байна.

Нэхэмжлэгч , нар нь -ийн захирал ыг хариуцагчаар татан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь ,,од бүртгэлгүй,  -ийн захирал ,, 102-100 тоотод бүртгэлгүй оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт /хх10-12/ нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон бусад баримтуудаар -ийн захирал ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг тодорхойлж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт тус тус зааснаар “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан байна.

Иймд хүсэлт гаргагч , нарын хүсэлтийг хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ,, 102-100 тоотод оршин сууж байсан // регистрийн дугаартай -ийн захирал // -ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар ,, 102-100 тоотод бүртгэлгүй оршин сууж байсан // регистрийн дугаартай -ийн захирал //-ыг эрэн сурвалжилсугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар -ийн захирал ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай. 

   3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.102 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 41.902 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АРИУНХИШИГ