| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0004/Э |
| Дугаар | 10 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Г.Энхжин
улсын яллагч: П.Болормаа
шүүгдэгч: Э.Цнарыг оролцуулан тус шүүхийн Г танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Эрдэнэтөгсийн Цэрэндоржид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906067142743 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Э.Ц 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү менежмент мэргэжилтэй, Да хүрээ зах дээр машин худалдаалдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 51 дүгээр байрны 26 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: УЗ89122939,
Холбогдсон хэргийн талаар:
Э.Цнь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 51 дүгээр байрны 26 тоотод буюу гэртээ эхнэр Г.Мичидмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Цшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч Г.Мичидмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өөрийн танил залуу болох Б.Бат-Эрдэнэтэй 2019 оны 10 дугаар сарын 1-нд найзын шугамаар уулзаад хоолонд орсон. Тэр өдрөөс хойш манай нөхөр Цэрэндорж бид хоёр хэрүүл маргаантай байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 27-ний өглөө 11.00 цагт ажилдаа яваад 19.30 цагийн орчимд гэртээ ирсэн бөгөөд нөхөр дэлгүүр ороод 2.5 литрийн пиво нэгийг авчирч бид хоёр уусан. Нөхөр бид хоёр пивоо ууж дуустал нөхөр намайг хэл амаар доромжилж 4-5 удаа алгадсан. Намайг уйлхад миний хүү Ц.Эзлэн айгаад уйлаад байсан. Миний гар утсыг нөхөр авчихсан байсан болохоор би цагдаа дуудаж чадахгүй байсан. Гэтэл гэнэт хаалгаар цагдаа нар орж ирээд нөхөр Цэрэндоржийг авч явсан. Бид хоёр хамт амьдраад 6 жил болж байгаа дундаасаа нэг хүүтэй гэжээ. /хх-н 8-10/
Шүүгдэгч Э.Цмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр оройн 22.00 цагийн орчимд гэртээ хоолоо идчихээд эхнэр Мичидмаатай хамт 2.5 литрийн хэмжээтэй пиво хувааж уусан. Манай эхнэр өмнө нь 10 дугаар сарын 1-ний өдөр хоногоор гарч яваад гэртээ ирээгүй бөгөөд түүнээс болж хардаад эхнэрийгээ 2-3 удаа баруун гараараа нүүрэн хэсэгт нь алгадсан. Хэрүүл маргаан үргэлжилж байхад гаднаас хаалга тогшоод цагдаа нар орж ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би эхнэрийгээ хардаад маргалдаж багалзуурдаж аваад хананд шахсан. Мөн нүүрэнд нь 2-3 удаа алгадсан. Бид хоёр хамт амьдраад 6 жил болж байна. Хүүхэдтэй болоод 3 жил болж байна гэжээ. /хх-н11-12 /
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол 13049 тоот /хх-н 13/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 13049 дүгээр дүгнэлтэд:
1.Г.Мичидмаагийн биед зүүн шанаа, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Бусдад зодуулсан эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.
3.5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.6.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
7.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
8.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
9.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 14-15/
Шинжээчин дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 16-19/
Э.Цэрэндоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 29/,ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 27 /,
Э.Цэрэндоржид Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 20/, прокурорын тогтоол /хх-н 22-23/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-26/ , зэрэг болно.
Э.Цнь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 28-ны шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 51 дүгээр байрны 26 тоотод буюу гэртэээхнэр Г.Мичидмааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Г.Мичидмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Нөхөр бид хоёр пивоо ууж дуустал нөхөр намайг хэл амаар доромжилж 4-5 удаа алгадсан. Намайг уйлхад миний хүү Ц.Эзлэн айгаад уйлаад байсан. Миний гар утсыг нөхөр авчихсан байсан болохоор би цагдаа дуудаж чадахгүй байсан гэсэн мэдүүлэг /хх-н 8-10/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 13049 дүгээр дүгнэлтээр Г.Мичидмаагийн биед зүүн шанаа, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ. /хх-н 14-15/
Шүүгдэгч Э.Цмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Манай эхнэр өмнө нь 10 дугаар сарын 1-ний өдөр хоногоор гарч яваад гэртээ ирээгүй бөгөөд түүнээс болж хардаад эхнэрийгээ 2-3 удаа баруун гараараа нүүрэн хэсэгт нь алгадсан. Хэрүүл маргаан үргэлжилж байхад гаднаас хаалга тогшоод цагдаа нар орж ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Би эхнэрийгээ хардаад маргалдаж багалзуурдаж аваад хананд шахсан. Мөн нүүрэнд нь 2-3 удаа алгадсан гэсэн мэдүүлэг /хх-н11-12 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Э.Цнь эхнэрээ хардсаны улмаас маргалдаж багалзуурдаж нүүрэн тус газар нь алгадсанаас зүүн шанаа, хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацарт шалбаралт бүхий хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Э.Цэрэндоржийн дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирогч Г.Мичидмаа гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Э.Цэрэндоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас Э.Цнь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх Э.Цэрэндоржид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Э.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Ц г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цторгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Цнь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьсугай.
5.Э.Цнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цэрэндоржид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Э.Цнь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН