| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2016/00128/И |
| Дугаар | 857 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 857
2016 оны 10 сарын 04 өдөр
|
| Дугаар 183/ШШ2016/00857 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******д холбогдох,
1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Би анх хариуцагчийг сайн танидаггүй байсан. Мөнгө зээлүүлээд танилцсан. 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ******* нь надаас өөрийнхөө болон хүүхдийнхээ мөн талийгаач нөхрийнхөө нэр дээр бараа авах гэсэн юм мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд хэд хэдэн өдрийн зайтай мөнгө зээлж авсан. Өөрийнх нь нэр дээрх өр дуусаагүй байхад 500,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр мөнгө зээлээ ч гэж гуйж аваад буцааж төлдөг байсан. Би итгээд амаар хэлцэл хийгээд мөнгөө зээлдүүлдэг байсан. Эхлээд зээлсэн мөнгөө сайн төлдөг байсан. Хамгийн сүүлд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 1,300,000 төгрөг бэлнээр авсан. Нөхөр нь гараа хугалж, 10 дугаар сард нас барж ажил явдал гарсан болохоор нь би мөнгөө нэхэж чадаагүй. Тэгээд 12 дугаар сарын эхээр 49 хоног нь дуусах үед 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мөнгөө авъя гэж очиход 2016 оны 3 дугаар сараас эхлэн төлнө гэж хэлсэн. Гэхдээ төлөөгүй. Надаас гадна олон хүнд зээлтэй юм билээ. Би 1,300,000 төгрөгөө хүнд өгөөд зүгээр орхих тийм бололцоотой хүн бишээ. Иймд хариуцагчаас 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Алтанзул шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Миний бие 2015 оны 5 дугаар сард иргэн н.Эрдэнэ-Оюунаас 3,000,000 төгрөгийг зээлийн гэрээ хийлгүйгээр зээлийн хугацаа болон хүүг амаар тохиролцон зээлж авсан бөгөөд зээлсэн мөнгөө тохиролцсон хүүгийн хамтаар дансаар нийт 5,169,000 төгрөгийг эргүүлэн төлсөн болно. Тухайн оны 10 дугаар сараас намайг болон миний талийгаач нөхрийг маань зээлдүүлсэн мөнгөнийхөө алданги, хүүг нэхэж байнга дарамт, шахалт үзүүлдэг болсон. Иргэн н.Эрдэнэ-Оюун нь архи их хэмжээгээр уудаг бөгөөд согтуу үедээ ирж маш их дарамталдаг байсан. Талийгаач нөхрийг маань Хар хорин худалдааны зах дээр ажлын байран дээр нь ирж олон удаа дарамталдаг байсныг нь ойр орчмынх нь худалдаа эрхэлдэг хүмүүс гэрчлэнэ. Талийгаач нөхөр маань энэ хүнд байнга дарамтлуулж байгаад өөрийн эрүүл мэндийн болон сэтгэл санааны тавгүй байдлын улмаас 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цус харваж нас барсан юм. Талийгаачийн 49 хоног дуусаагүй бйахад над дээр ирж дарамтлан зээлүүлсэн мөнгөний алданги хүү болох 1,300,000 төгрөгийг надаар төлж барагдуулах талаар гараар бичүүлж аваад явсан. Тухайн үед би зээлсэн мөнгөө буцаан төлсөн банкны баримт болон мобайлаар шилжүүлсэн баримтаа олоогүйн улмаас төлөх ёстой юм болов уу гээд алданги хүү болох 1,300,000 төгрөгийн төлбөр шилжүүлсэн талаарх баримтуудаа олсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө н.Эрдэнэ-Оюун нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст намайг 3,000,000 төгрөг зээлж аваад төлөөгүй гэх өргөдөл өгснийг хяналтын прокуророос эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж буцаасан байна. Иргэн н.Эрдэнэ-Оюуны нэхэмжлэлд дурьдсанаар 1,300,000 төгрөгийг зээлж аваагүй харин зээлсэн мөнгөө тооцоо ёсоор тохиролцсон зээлийн хүүгийн хамт бүрэн төлж дууссан. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, 1,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь *******д “...бэлнээр 1.300.000 төгрөг зээлдүүлсэн, би хүү, алданги нэхэмжлээгүй зөвхөн үндсэн зээлийн төлбөр 1,300,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул хариуцагчаас гаргуулж...” өгнө үү гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь би *******аас “...3,000,000 төгрөгийг амаар тохиролцож зээлж аваад 5,169,000 төгрөг болгож төлсөн...би мөнгө төлсөн баримтуудаа олсон... намайг дарамталж зээлүүлсэн мөнгөний хүү болох 1,300,000 төгрөгийг надаар төлүүлэхээр бичүүлж авсан би хүү төлөхгүй...” гэж маргажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай амаар хэлцэл хийж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1,300,000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн, хариуцагч ******* уг мөнгийг зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч *******ын мөнгө зээлж авсан талаарх баримтаар нотлогдож байна /хх 5 хуудас/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг ба нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 1,300,000 төгрөгийг зээлдүүлсэн, зээлж авсан үйл баримтууд тогтоогдож байна.
Хариуцагч ******* нэхэмжлэгчид 5,169,000 төгрөг төлсөн ба 1,300,000 төгрөгийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй баримт, татгалзах үндэслэл түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч *******аас 1,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч *******д нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хїсэлтээр Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгїйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 1,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 35,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА