| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1886/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Г.Энхгэрэл
улсын яллагч: Г.Эрдэнэ
шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэцэцэг
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: А.Ганцэцэг
өсвөр насны шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Алтанбаатарын Ганбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906046050304 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт А.Г 2002 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49 дүгээр гудамжны 722 тоотод оршин суудагулсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийэ эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1530 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугцаагаар хорих ял оногдуулж,Эрүзүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, РД: УП02322715,
Холбогдсон хэргийн талаар:
А.Гнь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “ сэтгэцэд нблбблбх бодисын тухай “ конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “ өвс “ нэршилтэй 2.3279 грамм хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Гшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Мэдүүлэг өгөхгүй, яллах дүгнэлтийг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв:.
Шүүгдэгч А.Гмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо хуучин шатсан эмнэлэг болох балгасын нэртэй байранд найз Анужин, Анхбаатар, Хүслэн, Билгүүнтөгс, Мөнхбаяр бид нар очсон. Очиход балгасын байранд нэг өрөөнд Мульт ундааны саван дотор ус хийсэн, мөнгө орооцон, тунгалаг цаас, бас жоохон ногоон өнгийн өвс мэт зүйл байсан. Тэгэхээр нь бид нар сонирхоод Хүслэн, Анхбаатар, Билгүүнтөгс, Анужин, Мөнхбаяр нар сорж үзсэн. Тэгээд хэд хоногийн дараа 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Давсны булагт амьдардаг Баяраа гэх ахтай Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шар хадны эцэст таараад ойр зуурын юм ярьж байгаад би өөрийнхөө Айпоне-5 маркийн гар утсаа гаргаж иртэл Баяраа ах надад хоёулаа наад утсыг чинь хувцасаар солих уу гэхээр нь тэгий гэсэн. Тэгээд Баяраа ах шууд цүнхнээсээ хар өнгийн бэлтгэлийн өмд, цайвар өнгийн фудволк хоёр ширхэг нүдний шил, бас өөрөө үүрээд явж байсан цүнхээ өгөөд миний Айпоне-5 маркийн гар утсыг авсан. Тэгээд бид хоёр салж яваад хоёр гурван цагийн дараа Баяраа ахтай Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн сааданд таараад Баяраа ах надад ногоон өнгийн өвч мэт зүйл өгөөд би түрүүнийхээ өгсөн хувцас дээрээ нэмж өгий май ав ав гээд надад өгсөн. Би тэгээд тэр ногоон өнгийн өвс мэт зүйлийг нь аваад Баяраа ахаас салж явсан. 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо 49-722 тоотод Анужин, Анхбаатар, Хүслэн, Билгүүнтөгс, Мөнхбаяр, Тэмүүлэн бид долоо байж байгаад би байшин дотор нуусан байсан Баяраа ахаас авсан ногоон өнгийн өвс мэт зүйлээ найзууддаа гаргаж өгөөд аль дээрийн Балгасын байранд сороод байсан зүйл чинь гээд гаргаж өгсөн. Манай найзууд сороод үлдсэн. Би урд гэрлүүгээ ороод хоол хийж байтал цагдаа нар орж ирсэн. Баяраа ахыг 2018 оноос таньдаг болсон. Сагсны шийдэн дээр тоглож байгаад танилцсан юм гэжээ. /хх-н 43/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-21/
Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах эм,сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл /хх-н 40-41/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 42/
Насанд хүрээгүй гэрч М.Анужин мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо хуучин шатсан эмнэлэг болох балгасын нэртэй байранд найз болох Анхбаатар, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар нарын хамт очсон. Бид нарыг очиход балгасны нэг өрөөнд Мульти ундааны саван дотор ус хийчихсэн, мөнгө ороосон тунгалаг цаас, бас жоохон өвс байсан. Тэгэхээр нь бид нар сонирхоод сорж үзсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай найз болох Ганбаатар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг Баяраа гэх ахтай өөрийнхөө гар утсаар хувцас солих гээд 2019 оны 8 дугаар сарын 23 билүү 24-ний өдөр уулзсан. Тэгэхэд Баяраа ах Ганбаатарын Айпоне-5 маркийн гар утсыг аваад оронд нь жоохон ногоон өвс мэт зүйл өгсөн. Ганбаатар өвсийг аваад бид хэд 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Анхбаатар, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар, Тэмүүлэн бид долоо байж байгаад Баяраа гэх ахаас авсан өвсөө мөнгөн дэвсгэртэнд ороож байгаад ундааны сав цоолж ус хийгээд мөнгөн дээрээ тунгалаг цаасаа хийгээд дээрээс нь өвсөө тавиад галаар асаагаад Анхбаатар, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Тэмүүлэн бид хэд сорсон. Ганбаатар сороогүй юм. Тэгээд унтах гэж байтал цагдаа ороод ирсэн. Бид нар 79 дүгээр сургуульд хамт сурч байсан найзууд юм. Бид нар Баяраа ахыг сорьж байхыг харсан. Түүнээс сурсан юм гэжээ. /хх-н 46-48/
Насанд хүрээгүй гэрч Н.Анхбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо хуучин шатсан эмнэлэг болох балгасын нэртэй байранд найз болох Анужин, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар нарын хамт очсон. Бид нарыг очиход балгасны нэг өрөөнд Мульти ундааны саван дотор ус хийчихсэн, мөнгө ороосон тунгалаг цаас, бас жоохон өвс байсан. Тэгэхээр нь бид нар сонирхоод сорж үзсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай найз болох Ганбаатар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг Баяраа гэх ахтай өөрийнхөө гар утсаар хувцас солих гээд 2019 оны 8 дугаар сарын 23 билүү 24-ний өдөр уулзсан. Тэгэхэд Баяраа ах Ганбаатарын Айпоне-5 маркийн гар утсыг аваад оронд нь Баяраа ах жижиг Самсунг Эс1, нэг хуучин өмд, жижиг фудволк, өгсөн гэж байсан. Мөн жоохон ногоон өнгийн өвс мэт зүйл май ав ав гээд өгсөн гэж Ганбаатар хэлсэн. Тэгээд өвсийг аваад бид хэд 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Анужин, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар, Тэмүүлэн бид долоо байж байгаад Баяраа гэх ахаас авсан өвсөө мөнгөн дэвсгэртэнд ороож байгаад ундааны сав цоолж ус хийгээд мөнгөн дээрээ тунгалаг цаасаа хийгээд дээрээс нь өвсөө тавиад галаар асаагаад Анхбаатар, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Тэмүүлэн бид хэд сорсон. Ганбаатар сороогүй юм. Тэгээд унтах гэж байтал цагдаа ороод ирсэн. Бид нар 79 дүгээр сургуульд хамт сурч байсан найзууд юм. Баяраа ах яаж сордогийг нь Ганбаатарт зааж өгсөн юм гэсэн. Түүнээс сурсан гэж байсан. Ганбаатар уг өвсийг хадгалж байсан юм гэжээ. /хх-н 49-50/
Насанд хүрээгүй гэрч А.Хүслэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо хуучин шатсан эмнэлэг болох балгасын нэртэй байранд найз болох Анужин, Анхбаатар, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар нарын хамт очсон. Бид нарыг очиход балгасны нэг өрөөнд Мульти ундааны саван дотор ус хийчихсэн, мөнгө ороосон тунгалаг цаас, бас жоохон өвс байсан. Тэгэхээр нь бид нар сонирхоод сорж үзсэн. Тэгээд хэд хоногийн дараа манай найз болох Ганбаатар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг Баяраа гэх ахтай өөрийнхөө гар утсаар хувцас солих гээд 2019 оны 8 дугаар сарын 23 билүү 24-ний өдөр уулзсан. Тэгэхэд Баяраа ах Ганбаатарын Айпоне-5 маркийн гар утсыг аваад оронд нь Баяраа ах жижиг Самсунг Эс1, нэг хуучин өмд, жижиг фудволк, өгсөн гэж байсан. Мөн жоохон ногоон өнгийн өвс мэт зүйл май ав ав гээд өгсөн гэж Ганбаатар хэлсэн. Тэгээд өвсийг аваад бид нар нилээн олон хоногийн дараа 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Анужин, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар, Тэмүүлэн бид долоо байж байгаад Баяраа гэх ахаас авсан өвсөө мөнгөн дэвсгэртэнд ороож байгаад ундааны сав цоолж ус хийгээд мөнгөн дээрээ тунгалаг цаасаа хийгээд дээрээс нь өвсөө тавиад галаар асаагаад Анужин, Анхбаатар, Билгүүнтөгс, Тэмүүлэн бид хэд сорсон. Ганбаатар сороогүй юм. Тэгээд унтах гэж байтал цагдаа ороод ирсэн. Бид нар 79 дүгээр сургуульд хамт сурч байсан найзууд юм. Баяраа ах яаж сордогийг нь Ганбаатарт зааж өгсөн юм гэсэн. Түүнээс сурсан гэж байсан. Ганбаатар уг өвсийг хадгалж байсан юм гэжээ. /хх-н 51/
Насанд хүрээгүй гэрч Б.Билгүүнтөгс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо хуучин шатсан эмнэлэг болох балгасын нэртэй байранд найз болох Анужин, Анхбаатар, Мөнхбаяр, Хүслэн, Ганбаатар нарын хамт очсон. Бид нарыг очиход балгасны нэг өрөөнд Мульти ундааны саван дотор ус хийчихсэн, мөнгө ороосон тунгалаг цаас, бас жоохон өвс байсан. Тэгэхээр нь бид нар сонирхоод сорж үзсэн. Тэгээд хэд хоногийн дараа 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Давсны булагт амьдардаг Баяраа гэх ахтай Ганбаатар уулзсан. Дараа нь Ганбаатар бид нар дээр ирэхдээ хувцасаа авчихлаа гэж хэлж ирсэн. Орой нь бид нар Баяраа ахтай таараад Баяраа ах Ганбаатарт ногоон өнгийн өвс мэт зүйл өгсөн. 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Ганбаатарын байшинд Анужин, Хүслэн, Анхбаатар, Мөнхбаяр, Тэмүүлэн бид долоо байж байгаад Баяраа гэх ахаас авсан өвсөө мөнгөн дэвсгэртэнд ороож байгаад ундааны сав цоолж ус хийгээд мөнгөн дээрээ тунгалаг цаасаа хийгээд дээрээс нь өвсөө тавиад галаар асаагаад Анужин, Анхбаатар, Билгүүнтөгс, Тэмүүлэн бид хэд сорсон. Ганбаатар сороогүй юм. Тэгээд унтах гэж байтал цагдаа ороод ирсэн. Бид нар 79 дүгээр сургуульд хамт сурч байсан найзууд юм. Баяраа ах яаж сордогийг нь манай найзуудад зааж өгсөн юм гэсэн. Түүнээс сурсан гэж байсан гэжээ. /хх-н 55/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол / х-н 56-57/
2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4411 дугаар шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн уутны хамт жин нь 4.7321 г, цэвэр жин нь 2.3279 г өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ илрэв.
3.Дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг гэжээ. /хх-н 58-59/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 60-61/
2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4410 дугаар шинжээчийн дүгнэлт:
1.Шинжилгээнд хаяглан ирүүлсэн шээсний дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн Оюунтүлхүүрийн Тэмүүлэн, Нямсүрэнгийн Анхбаатар, Бямбадоржийн Билгүүнтөгс, Мөнхтуулын Анужин, Алтанцэцэгийн Хүслэн, Болорчимэгийн Мөнхбаяр шээс тус бүрд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.
3. Тетрагидроканнабинол /ТНС/ каннабис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэжээ. /хх-н 62-66/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 67/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1280 дугаар дүгнэлт:
1.А.Ганбаатар нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2.А.Ганбаатар нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
3.А.Ганбаатар нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
4.А.Ганбаатар нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5.А.Ганбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6.А.Ганбаатар нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.
7.А.Ганбаатар нь мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэжээ. /хх-н 69/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 70/
Тархац,байршил,ургах орчны дэлгэрэнгүй мэдээлэл /хх-н 120-141/
А.Ганбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 64/,ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 91/, шийтгэх тогтоолын хуулбар/ хх-н 92-94/
А.Ганбаатарт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 71/, прокурорын тогтоол /хх-н 72-73/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 74/, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай /хх-н 75/ А.Ганцэцэгийг А.Ганбаатарын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон байна.
А.Ганбаатарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 76/ зэрэг болно.
А.Гнь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай “ конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “ өвс “ нэршилтэй 2.3279 грамм хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 4411 дугаар шинжээчийн дүгнэлтэнд Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ.Шинжилгээнд ирүүлсэн уутны хамт жин нь 4.7321 г, цэвэр жин нь 2.3279 г өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг гэжээ. /хх-н 58-59/
Өсвөр насны шүүгдэгч А.Гмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Давсны булагт амьдардаг Баяраа гэх ахтай Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо Шар хадны эцэст таараад ойр зуурын юм ярьж байгаад би өөрийнхөө Айпоне-5 маркийн гар утсаа гаргаж иртэл Баяраа ах надад хоёулаа наад утсыг чинь хувцасаар солих уу гэхээр нь тэгий гэсэн. Тэгээд Баяраа ах шууд цүнхнээсээ хар өнгийн бэлтгэлийн өмд, цайвар өнгийн фудволк хоёр ширхэг нүдний шил, бас өөрөө үүрээд явж байсан цүнхээ өгөөд миний Айпоне-5 маркийн гар утсыг авсан. Тэгээд бид хоёр салж яваад хоёр гурван цагийн дараа Баяраа ахтай Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн сааданд таараад Баяраа ах надад ногоон өнгийн өвч мэт зүйл өгөөд би түрүүнийхээ өгсөн хувцас дээрээ нэмж өгий май ав ав гээд надад өгсөн. Би тэгээд тэр ногоон өнгийн өвс мэт зүйлийг нь аваад Баяраа ахаас салж явсан. Би байшин дотор нуусан байсан Баяраа ахаас авсан ногоон өнгийн өвс мэт зүйлээ найзууддаа гаргаж өгөөд аль дээрийн Балгасын байранд сороод байсан зүйл чинь гээд гаргаж өгсөн. Манай найзууд сороод үлдсэн гэсэн мэдүүлэг /хх-н 43/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 17-21/
Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест хэрэглэсэн тухай тэмдэглэл /хх-н 40-41/ тухайн тоотод хамт байсан Анужин, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Тэмүүлэн, Анхбаатар нарын биенээс шээс авч шинжилж үзэхэд Дельта-9-тетрагидроканнабинол /delta-tetrahydrocannabiol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг өвс гэх нэртэй сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн байна.
Насанд хүрээгүй гэрч М.Анужингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...манай найз болох Ганбаатар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг Баяраа гэх ахтай өөрийнхөө гар утсаар хувцас солих гээд 2019 оны 8 дугаар сарын 23 билүү 24-ний өдөр уулзсан. Тэгэхэд Баяраа ах Ганбаатарын Айпоне-5 маркийн гар утсыг аваад оронд нь жоохон ногоон өвс мэт зүйл өгсөн. Ганбаатар өвсийг аваад бид хэд 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Анхбаатар, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар, Тэмүүлэн бид долоо байж байгаад Баяраа гэх ахаас авсан өвсөө мөнгөн дэвсгэртэнд ороож байгаад ундааны сав цоолж ус хийгээд мөнгөн дээрээ тунгалаг цаасаа хийгээд дээрээс нь өвсөө тавиад галаар асаагаад Анхбаатар, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Тэмүүлэн бид хэд сорсон. Ганбаатар сороогүй юм. Бид нар Баяраа ахыг сорьж байхыг харсан гэсэн мэдүүлэг /хх-н 46-48/
Насанд хүрээгүй гэрч Н.Анхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. хуучин шатсан эмнэлэг болох балгасын нэртэй байранд найз болох Анужин, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар нарын хамт очсон. Бид нарыг очиход балгасны нэг өрөөнд Мульти ундааны саван дотор ус хийчихсэн, мөнгө ороосон тунгалаг цаас, бас жоохон өвс байсан. Тэгэхээр нь бид нар сонирхоод сорж үзсэн. Анужин, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар, Тэмүүлэн бид долоо байж байгаад Баяраа гэх ахаас авсан өвсөө мөнгөн дэвсгэртэнд ороож байгаад ундааны сав цоолж ус хийгээд мөнгөн дээрээ тунгалаг цаасаа хийгээд дээрээс нь өвсөө тавиад галаар асаагаад Анхбаатар, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Тэмүүлэн бид хэд сорсон. Ганбаатар сороогүй юм. Баяраа ах яаж сордогийг нь Ганбаатарт зааж өгсөн юм гэсэн. Түүнээс сурсан гэж байсан. Ганбаатар уг өвсийг хадгалж байсан юм гэ сэн мэдүүлэг /хх-н 49-50/
Насанд хүрээгүй гэрч А.Хүслэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 49-722 тоотод Анужин, Хүслэн, Мөнхбаяр, Билгүүнтөгс, Ганбаатар, Тэмүүлэн бид долоо байж байгаад Баяраа гэх ахаас авсан өвсөө мөнгөн дэвсгэртэнд ороож байгаад ундааны сав цоолж ус хийгээд мөнгөн дээрээ тунгалаг цаасаа хийгээд дээрээс нь өвсөө тавиад галаар асаагаад Анужин, Анхбаатар, Билгүүнтөгс, Тэмүүлэн бид хэд сорсон. Ганбаатар сороогүй юм. Тэгээд унтах гэж байтал цагдаа ороод ирсэн. Бид нар 79 дүгээр сургуульд хамт сурч байсан найзууд юм. Баяраа ах яаж сордогийг нь Ганбаатарт зааж өгсөн юм гэсэн. Түүнээс сурсан гэж байсан. Ганбаатар уг өвсийг хадгалж байсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 51/
Насанд хүрээгүй гэрч Б.Билгүүнтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Ганбаатарын байшинд Анужин, Хүслэн, Анхбаатар, Мөнхбаяр, Тэмүүлэн бид долоо байж байгаад Баяраа гэх ахаас авсан өвсөө мөнгөн дэвсгэртэнд ороож байгаад ундааны сав цоолж ус хийгээд мөнгөн дээрээ тунгалаг цаасаа хийгээд дээрээс нь өвсөө тавиад галаар асаагаад Анужин, Анхбаатар, Билгүүнтөгс, Тэмүүлэн бид хэд сорсон. Ганбаатар сороогүй юм. Тэгээд унтах гэж байтал цагдаа ороод ирсэн. Бид нар 79 дүгээр сургуульд хамт сурч байсан найзууд юм. Баяраа ах яаж сордогийг нь манай найзуудад зааж өгсөн юм гэсэн мэдүүлэг /хх-н 55/
Өсвөр насны шүүгдэгч А.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Баяраа ахтай Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны эцсийн сааданд таараад Баяраа ах надад ногоон өнгийн өвч мэт зүйл өгөөд би түрүүнийхээ өгсөн хувцас дээрээ нэмж өгий май ав ав гээд надад өгсөн. Би тэгээд тэр ногоон өнгийн өвс мэт зүйлийг нь аваад Баяраа ахаас салж явсан. 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо 49-722 тоотод Анужин, Анхбаатар, Хүслэн, Билгүүнтөгс, Мөнхбаяр, Тэмүүлэн бид долоо байж байгаад би байшин дотор нуусан байсан Баяраа ахаас авсан ногоон өнгийн өвс мэт зүйлээ найзууддаа гаргаж өгөөд аль дээрийн Балгасын байранд сороод байсан зүйл чинь гээд гаргаж өгсөн. Манай найзууд сороод үлдсэн. Би урд гэрлүүгээ ороод хоол хийж байтал цагдаа нар орж ирсэн. Баяраа ахыг 2018 оноос таньдаг болсон. Сагсны шийдэн дээр тоглож байгаад танилцсан юм гэсэн мэдүүлэг /хх-н 43/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
А.Ганбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны шүүгдэгч А.Гнь насанд хүрээгүй байхдаа шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас А.Гнь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Гбусдад төлөх төлбөргүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АТ6952694 серийн 50 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, АН0136244 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, 2 хэсэг тугалган цаас,шошгогүй хуванцар сав,гялгар уутны хамт 4.7321 грамм “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал зэрэг зүйлс Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаастай байгааг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар уг газарт үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт А.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Г ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Г т оногдуулсан 1 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг зургаан сарын сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Г т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай..
5. А.Гнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдлүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АТ6952694 серийн 50 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, АН0136244 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, 2 хэсэг тугалган цаас,шошгогүй хуванцар сав,гялгар уутны хамт 4.7321 грамм “өвс” нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамал зэрэг зүйлс Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаастай байгааг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.Гбусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН