Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Хулан

улсын яллагч:  Б.Ганзориг

шүүгдэгч: Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн Г танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт  Хорчин овогт  Р.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906069702730 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хорчин овогт  Р.Б, 1973  оны 10 дугаар  сарын 31-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй,  хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам  бүл 1, Сүхбаатар  дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 10 дугаар гудамжны 608б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: НЙ73103114,

           Холбогдсон хэргийн талаар:

           Р.Бнь  2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 7б дугаар байрны 09 тоотод Р.Батбилэгтэй маргалдаж улмаар толгойн тус газар нь сандал, аяга зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч  Р.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би 2 найзтайгаа хамт найзындаа очиж архи уусан, тэгээд үүрээр тасарсан байхдаа агсам тавиад аягаар толгой руу нь цохисон. Би юунаас болж цохисон гэдгээ сайн санахгүй байна гэв.

 

          Хохирогч  Р.Батбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 7б байр 09 тоотод найз нар болох Батцэнгэл, Бат-Эрдэнэ, Отгонбаяр нарын хамт хонож жоохон архи ууцгаасан. Тэгээд тэнд архи ууж сууж байхдаа жоохон зүйлээс болж маргалдаад байж байтал Батцэнгэл ямар нэг шалтгаангүйгээр гэнэт сандал аваад миний толгойн тус газарт 2-3 удаа цохиж дахин ширээн дээрээс шилэн аяга авч толгойруу цохиж толгой хагалсан. Миний толгойноос маш их цус гарсан. Одоогоор архи уусан байгаа болохоор биеийн аль хэсгээр өвдөөд байгааг мэдэхгүй байна. Батцэнгэл бид хоёр 10-д жил найз нөхдийн холбоотой явж байгаа юм. Би зодуулсандаа гомдолтой байна гэжээ. /хх-н 3-7/

          Шүүгдэгч Р.Бмөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр ажил дээрээ байж байхад 16.00 цагийн орчимд найз болох Батбилэг орж ирсэн. Бид хоёр ажил дээр байж байгаад 18.00 цагийн орчимд ажлаас гараад найз Д.Отгонбаярийг дуудаад бид гурав манай гэрт очсон. Манайд очоод бид нар 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад байж байхад манай найз болох Бат-Эрдэнэ утсаар залгаад бид гуравыг 13 дугаар хороололд хүрээд ирээч гэсэн. Тэгээд бид 3 тэднийд очсон. Бат-Эрдэнийнд бид гурав 20.00 цагийн орчимд очсон. Тэднийд орохдоо нэг шил архи авч очсон. Бат-Эрдэнэ нэг шил виский гаргаад уг архинуудыг ууж дуусаад шөнийн 01.00 цагийн орчимд Батбилэг бид хоёр архинд гараад баарнаас нэг шил архи авч эргэж орсон. Түүнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй байгаа юм. Би хэнийг цохиж зодсоноо ч санахгүй байна. Би Батбилэгийг зодсоныг өөрөөс нь сонсоод эмчилгээний зардалд 390.000 төгрөг төлсөн гэжээ.  /хх-н 8-9 /

          Гэрч Д.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 20-нд ажил дээрээ байж байхад найз Батбилэг ирээд надтай уулзаад байж байхад арын өрөөнд Батцэнгэл хоол хийж байсан бөгөөд бид гурав хамт юм ярьж сууж байгаад Р.Батцэнгэлийнд очихоор болсон. Батцэнгэлийнд очоод бид гурав нэг шил Хараа архи уусан бөгөөд найз Бат-Эрдэнэтэй утсаар яриад хүрээд ир гэхэд манай хүүхэд гадаадаас виский явуулсан байна хүрээд ир гэсэн. Тэгээд бид 3 хамт яваад Бат-Эрдэнийнд очсон. Би архи уугаад согтоод тасарчихсан байсан. Нэг сэртэл том өрөөний хивсэн дээр Бат-Эрдэнэ ганцаараа унтаж байсан. Ямар асуудал болсоныг би ерөөсөө мэдэхгүй байгаа юм гэжээ. /хх-н 10-11/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол   /хх-н 12/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14051 тоот  дүгнэлт:

          1.Р.Батбилэгийн биед баруун зулай, духны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

          2.Дээрх гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

           5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ.  /хх-н  13/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 14-15/

          Р.Батцэнгэлийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 28/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 25 /,

           Р.Батцэнгэлд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 18/, прокурорын тогтоол /хх-н 19-20/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-24/ ,

          Р.Батцэнгэлд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 16-17/

          2019.12.18-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 449 тоот тогтоол /хх-н 35/ зэрэг болно.

         Р.Бнь  2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 7б дугаар байрны 09 тоотод Р.Батбилэгтэй маргалдаж улмаар толгойн тус газар нь сандал,аяга зэргээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Р.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Батцэнгэл ямар нэг шалтгаангүйгээр гэнэт сандал аваад миний толгойн тус газарт 2-3 удаа цохиж дахин ширээн дээрээс шилэн аяга авч толгойруу цохиж толгой хагалсан. Миний толгойноос маш их цус гарсан гэсэн мэдүүлэг /хх-н 3-7/

           Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 14051 тоот  дүгнэлтэнд Р.Батбилэгийн биед баруун зулай, духны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой гэжээ.  /хх-н  13/

          Шүүгдэгч Р.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2019 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр ажил дээрээ байж байхад 16.00 цагийн орчимд найз болох Батбилэг орж ирсэн. Бид хоёр ажил дээр байж байгаад 18.00 цагийн орчимд ажлаас гараад найз Д.Отгонбаярийг дуудаад бид гурав манай гэрт очсон. Манайд очоод бид нар 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад байж байхад манай найз болох Бат-Эрдэнэ утсаар залгаад бид гуравыг 13 дугаар хороололд хүрээд ирээч гэсэн. Тэгээд бид 3 тэднийд очсон. Бат-Эрдэнийнд бид гурав 20.00 цагийн орчимд очсон. Тэднийд орохдоо нэг шил архи авч очсон. Бат-Эрдэнэ нэг шил виский гаргаад уг архинуудыг ууж дуусаад шөнийн 01.00 цагийн орчимд Батбилэг бид хоёр архинд гараад баарнаас нэг шил архи авч эргэж орсон. Түүнээс цааш юу болсон талаар би мэдэхгүй байгаа юм. Би хэнийг цохиж зодсоноо ч санахгүй байна. Би Батбилэгийг зодсоныг өөрөөс нь сонсоод эмчилгээний зардалд 390.000 төгрөг төлсөн гэжээ.  /хх-н 8-9 / зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Р.Батцэнгэлд  холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дах хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хэргийн үйл баримтаар хангалттай тогтоогдож байна гэж шүүх үзэв.

         Хохирогч Р.Батбилэг хохиролд 840.000 төгрөг авсан цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Р.Батцэнгэлийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Энэ хэргийн улмаас  Р.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.

         Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Шүүх Р.Батцэнгэлд  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

       Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Хорчин овогт  Р.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг   тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар          Р.Б ийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар          Р.Бнь  торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар            Р.Бнь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьсугай.

5. Р.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Б д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Р.Б нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

         8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол          Р.Б д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН