| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0020/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-12-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Д.Хулан
улсын яллагч: Б.Ганзориг
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов
шүүгдэгч: С.Е нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Найман овогт Серикбайн Ержанд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906067792729 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Найман овогт С.Е 1970 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороололын 13 дугаар байрны 140 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: УС70093012,
Холбогдсон хэргийн талаар:
С.Ень 2019 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороололын 13 дугаар байрны 140 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Өнөргүлийг согтуу орж ирсэн гэх шалтгааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хана мөргүүлж, нүүрэн тус газарт нь гараараа, гар хэсэгт нь өлгүүрээр цохиж эрүүл мэндэд нь доргилт баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Ешүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 13-140 тоотод байрлах гэртээ байхад шөнийн 00.00 цагийн үед манай эхнэр гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд бид 2 маргалдаж би эхнэрийнхээ гар хэсгээс нь бариад түлхсэн тэр үед манай эхнэр унаад хана мөргөсөн. Тэгээд би гэрээсээ гараад явсан тэрнээс хойш дахиж уулзаагүй. Би эхнэрийгээ 1 удаа цохисон гэв.
Шүүгдэгч С.Емөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр би гэрээсээ гараагүй байж байсан бөгөөд шөнийн 02.30 цагийн үед манай эхнэр согтуу орж ирээд над руу агсраад байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Тухайн үед манай эхнэр хуванцар өлгүүрээр миний гарын зүүн хэсэгт хоёр удаа цохихоор нь би өлгүүрийг нь булааж аваад баруун гарын булчин хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд гэрээсээ гаргах гээд хоёр гарнаас нь татаад зулгаасан. Гэтэл гэртээ хономоор байна гээд гуйгаад байхаар нь эргүүлж оруулсан гэжээ. /хх-н 13-14/
Хохирогч Б.Өнөргүль мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би нөхөр болох С.Ержанд сүүлийн 25 жил дарамтлуулж хэл амаар доромжлуулж зодуулдаг байсан болохоор цагдаад анх удаа хандаж байна. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 22.00 цагаас эхлээд 01.00 цаг хүртэл хэрүүл маргаан хийж хараан зүхэж зодсон. Намайг янз бүрээр доромжилдог. Бид хоёр 25 жил амьдарч байна дундаасаа нэг охинтой одоо 18 настай. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх-н 10-12/
Гэрч У.Айзадай мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр 20.00 цагийн орчимд би гэртээ аавтай хамт байж байсан чинь оройн 22.00 цагийн орчимд ээж ажлаа тараад гэртээ ирээд хаалга цохихоор нь би хаалгаа нээх гэтэл аав байж бай битгий онгойлго гээд уурлаад байсан. Би аавыг эсэргүүцэж байгаад хаалгаа тайлж ээжийг оруулсан. Ээж хувцасаа солих гэж байтал аав уурлаад гар утас, түрүүвчийг нь аваад үүд рүү түлхээд хөөгөөд байсан. Тэр хоёр хэрэлдэж байгаад аав ээжийн гарнаас базаад ханаруу түлхсэн. Миний гоо сайхны хэрэгсэлийг аваад шидээд байсан. Оройн 23.00 цагийн орчимд ээж цагдаа дуудсан. Цагдаа ирэхээс өмнө аав гараад явчихсан байсан юм. Манай аав ерөнхийдөө их түргэн ууртай. Тухайн өдөр аав ээж хоёр юунаас болж маргалдсаныг би анзаараагүй. Өмнө нь хааяа хэрүүл маргаан хийдэг байсан гэхдээ нэг их зодож байгаагүй гэжээ. /хх-н 15-16/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 17-18/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 13704 тоот акт:
1.Б.Өнөргүлийн биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ. /хх-н 19-20/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 21-22/
С.Ержаны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, гэрлэлтийн лавлагаа /хх-н 35/
С.Ержанд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 25/, прокурорын тогтоол /хх-н 26-27/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-31/
С.Ержанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 23-24/ зэрэг болно.
С.Ень 2019 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороололын 13 дугаар байрны 140 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Өнөргүлийг согтуу орж ирсэн гэх шалтгааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хана мөргүүлж, нүүрэн тус газарт нь гараараа, гар хэсэгт нь өлгүүрээр цохиж эрүүл мэндэд нь доргилт баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Б.Өнөргүлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... 2019 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө 22.00 цагаас эхлээд 01.00 цаг хүртэл хэрүүл маргаан хийж хараан зүхэж зодсон. Намайг янз бүрээр доромжилдог. Бид хоёр 25 жил амьдарч байна дундаасаа нэг охинтой одоо 18 настай. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх-н 10-12/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 13704 тоот актанд Б.Өнөргүлийн биед тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон, гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ. /хх-н 19-20/
Гэрч У.Айзадайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... оройн 22.00 цагийн орчимд ээж ажлаа тараад гэртээ ирээд хаалга цохихоор нь би хаалгаа нээх гэтэл аав байж бай битгий онгойлго гээд уурлаад байсан. Би аавыг эсэргүүцэж байгаад хаалгаа тайлж ээжийг оруулсан. Ээж хувцасаа солих гэж байтал аав уурлаад гар утас, түрүүвчийг нь аваад үүд рүү түлхээд хөөгөөд байсан. Тэр хоёр хэрэлдэж байгаад аав ээжийн гарнаас базаад ханаруу түлхсэн. Миний гоо сайхны хэрэгсэлийг аваад шидээд байсан. Өмнө нь хааяа хэрүүл маргаан хийдэг байсан гэхдээ нэг их зодож байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/
Шүүгдэгч С.Ержаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... шөнийн 02.30 цагийн үед манай эхнэр согтуу орж ирээд над руу агсраад байсан. Тэгээд бид хоёр маргалдсан. Тухайн үед манай эхнэр хуванцар өлгүүрээр миний гарын зүүн хэсэгт хоёр удаа цохихоор нь би өлгүүрийг нь булааж аваад баруун гарын булчин хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд гэрээсээ гаргах гээд хоёр гарнаас нь татаад зулгаасан гэсэн мэдүүлэг зэрэг болно./ хх-н 13-14/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
С.Ень эхнэрээ оройтож согтуу ирлээ гэж маргалдан улмаар түүнийг зодож тархи доргилт, баруун бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шууны цус хуралт, зулгаралт, баруун сарвуу, зүүн бугалга, шууны цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны зулгаралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
С.Ержаны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги зөв тохирсон байна.
Шүүгдэгч С.Ержаныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Өнөргүль нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас С.Ень цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх С.Ержанд хуулинд зааснаар өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өмгөөлөгчөөр хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх С.Ержанд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Найман овогт С.Еыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.Е ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Ень торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Ень торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. С.Ень нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Ень бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Е д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН