| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0642/Э |
| Дугаар | 655 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.7.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 655
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц-ийн Х, өсвөр насны Б овогт Д-ны Э, өсвөр насны Б овогт О-ын Т нарт холбогдох эрүүгийн 19100 1303 0510 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч П.Энхболд, хохирогч Д.Э, шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг, өсвөр насны шүүгдэгч О.Т, түүний хууль ёсны төлөөлөгч С.О, өмгөөлөгч Ж.Нарантуяа, өсвөр насны шүүгдэгч Д.Э, түүний хууль ёсны төлөөлөгч И.Д, өмгөөлөгч Б.Ганболд нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БХИС-ийн аюулгүй байдлын сургуулийн холбоо электроникийн 1 дүгээр дамжааны оюутан гэх, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, хххх оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ц-ийн Х /РД:/,
2. Монгол Улсын иргэн, 2004 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Төв аймагт төрсөн, 15 нас 5 сар 26 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-ны Э /РД: /,
3. Монгол Улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 нас 4 сар 28 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-ын Т /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Нэг. Шүүгдэгч Ц.Х нь Д.Этой бүлэглэн:
1. 2019 оны 5 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө хххх-ын гадна байсан хохирогч Л.Д-гийн эзэмшлийн хххх улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2. 2019 оны 5 сарын 20-ны өдөр хххх-ын гадна байсан хохирогч Д.Э-ын эзэмшлийн хххх улсын дугаартай саарал өнгийн Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
- Мөн шүүгдэгч Ц.Х нь Д.Э, О.Т нартай бүлэглэн:
1. 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хххх-ын гадна байсан хохирогч Б.Аын хххх-улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2. 2019 оны 5 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хххх-ын гадна байсан хохирогч Г.Э-ы хххх улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
3. 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Б.А-ын эзэмшлийн Хонда фит маркийн хххх-улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн хойд талд байрлах хххх нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хохирогч Б.О-ы ТҮЦ-ний хаалгыг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хүнсний бүтээгдэхүүнийг хулгайлж 183.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд,
Хоёр. Өсвөр насны шүүгдэгч Д.Э нь ганцаараа:
1. 2019 оны 4 саарын 15-ны өдөр хххх оршин суух иргэн Б.Б-ын гэрт хоноод явахдаа түүний эзэмшлийн Самсунг жи-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 328.670 төгрөгийн хохирол учруулсан,
- Мөн өсвөр насны шүүгдэгч Д.Э нь Ц.Хтай бүлэглэн:
1. 2019 оны 5 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Ххххын гадна байсан хохирогч Л.Д-гийн эзэмшлийн ххххулсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2. 2019 оны 5 сарын 20-ны өдөр Хххх-ын гадна байсан хохирогч Д.Эын эзэмшлийн хххх- улсын дугаартай саарал өнгийн Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
- Мөн өсвөр насны шүүгдэгч Д.Э нь Ц.Х, О.Т нартай бүлэглэн:
1. 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хххх-ын гадна байсан хохирогч Б.Аын хххх-улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2. 2019 оны 5 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хххх-ын гадна байсан хохирогч Г.Э-ы хххх улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
3. 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Б.Аын эзэмшлийн Хонда фит маркийн хххх-улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн хойд талд байрлах хххх нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хохирогч Б.О-ы ТҮЦ-ний хаалгыг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хүнсний бүтээгдэхүүнийг хулгайлж 183.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд,
Гурав. Өсвөр насны шүүгдэгч О.Т нь Ц.Х, Д.Э нартай бүлэглэн:
1. 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хххх-ын гадна байсан хохирогч Б.Аын хххх-улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
2. 2019 оны 5 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хххх-ын гадна байсан хохирогч Г.Э-ы хххх улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
3. 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Б.Аын эзэмшлийн Хонда фит маркийн хххх-улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн хойд талд байрлах хххх нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хохирогч Б.О-ы ТҮЦ-ний хаалгыг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хүнсний бүтээгдэхүүнийг хулгайлж 183.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
1. Шүүгдэгч Ц.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр 4 машин авч явсан гэдгээ ойлгож байна. Би машин авч явахдаа Т, Э, О нартай хамт явж байсан. Э-той хамт 4 машин, Ттэй хамт 3 машин авч явсан. Хохирогч Э-ын машиныг авахад Т байгааүй. Хохирогч Ариунбаярын машиныг авч явахад, мөн жолооч талын цонх хагалсан машиныг авч явахад Т хамт байсан. Тэгэхээр 2 машин авч явахад хамт байсан.
Хохирогч Э-ын машиныг би Этой хамт явж байгаад авч явсан. Э машин барьж байсан. Тэгээд руль нь зөөлөн юм байна гэж байсан, би арын суудалд сууж явсан. Тоормос гишгээгүй тул хашаанаас нь хол явчихсан.
Э бид хоёр сагсны шийдэн дээр тоглож байгаад буцахдаа Э фит маркийн машин тааралдвал хаалгыг нь нээж үзээд байдаг байсан. Тэгээд хумсны хутга шиг зүйлээр хаалгыг нь онгойлгоод байдаг байсан. Өмнө нь приус 20 маркийн машины цонхыг хагалаад дотроос нь эд зүйл авдаг байсан. Э хажууд явж байхдаа зүгээр явдаггүй.
Эхний машиныг авахдаа Э хаалгыг нь онгойлгосон байсан, тэгээд “би машин жолоодож чадна, манай аавын машин юмаар онгойлгож болдог байсан” гэж хэлсэн. Эхний авч явсан машиныг эзэн нь буцаагаад авсан байна уу гэдгийг харах гээд явж байхдаа хохирогч Э-ын машиныг авсан. Тухайн үед би эхнэрийн дүү Этой хамт явж байсан. Тэгээд эргээд хартал Э машинтай ирээд, дүү бид хоёрыг тухайн машинд суулгаад явсан. Авч явсан машиныг Э бид хоёр ээлжилж жолооддог байсан.
ТҮЦ-ний хажууд нэг байр байсан ба жижүүрийг нь Э “манай эгч энд ажилладаг байсан, цоож нь хэврэг, орж тамхи авъя” гэхээр нь Т бид 2 тамхигүй байсан тул “за гээд зөвшөөрч” хэлсэн. Тухайн газарт хяналтын камер байсан. ТҮЦ ухах санааг Э санаачлаад, бид гурав тухайн ТҮЦ-нээс юм авсан. Түцнээс авсан эд зүйлсийг идэж уугаад дуусгасан. Тэр үед бидний унаж явсан машины ард торцов байсан тул торцовоор би цоожны дээд хэсгийг, Э доод талыг нь тайлж онгойлгосон. Би “ТҮЦ-ний хохирол төлөөрэй” гээд Эгийн ээж Д-д 120.000 төгрөг өгсөн. Миний зүгээс өөр хохирол барагдуулаагүй. Би КТМС-т сурдаг. Сар бүр 100.000 төгрөг авдаг ба ээжийнхээ нэр дээр байдаг газрыг барьцаалж байгаад хохирол төлбөрийг төлж барагдуулна.
Биднийг гэмт хэрэг үйлдэхэд хэн нэгэн дарамталсан, уруу татсан асуудал байхгүй. Одоо би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Машин унах сонирхлоосоо болоод машин авч явдаг байсан, өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Одоо би эхнэр, хүүхэдтэй болсон тул ажил хийж байгаа. Манай гэрийн ойролцоо яндангийн үйлдвэр байдаг. Би тухайн үйлдвэрт өдрийн 30.000 төгрөгөөр ажиллаж байгаа.
Э нь 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлээд сүүлийн машин хулгайлсан үйлдэл гарах хүртэл манай гэрт амьдарч байсан. Энэ хугацаанд Э бид хоёр өдөр нь ажил хайгаад, шөнө нь утсаараа тоглоод өнждөг байсан. Э бид хоёр сайн ах дүүгийн харилцаатай.
Би Э, Тэмжүүжин нарыг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байсан. Би “боль” гэж хэлтэл Э “би паспорт аваагүй, миний хурууны хээ үлдэхгүй тул машин барихад асуудал байхгүй, орой машиныг нь аваачаад тавьчихвал эзэн нь мэдэхгүй” гэж хэлдэг байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй.” гэсэн мэдүүлэг,
2. Өсвөр насны шүүгдэгч О.Т-гээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогч Э-ы машиныг авч явахдаа Х, Э нартай хамт явж байсан, гэхдээ зөвшөөрөлгүй авч явж байсныг нь мэдээгүй. Хэсэг хугацаанд явсаны дараа Э тухайн машиныг зөвшөөрөлгүй авсан талаараа хэлсэн.
Би хохирогч Э-ын машинд хашаа мөргөсний дараа суусан юм. Э машин онгойлгодог байсан, тонгорог шиг жижиг зүйлээр машин онгойлгосон байх. Би цаана нь хүн хараад зогсдог байсан. Х хамт байсан. Э машин авч явах санааг гаргадаг байсан. Э урьд нь машин авч явсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид нар авч явсан машинууд дотроос юм авдаггүй.
Харин ТҮЦ-нээс эд зүйл хулгайлах санааг Э гаргасан. Тэр өдөр Э “найз руугаа очно” гэж хэлээд явсан. Тэгээд энд миний таньдаг эгчийн ТҮЦ байгаа гэсэн. Э, Х, бид гурав ээлжилж цоожны нүх рүү нь торцов хийгээд доош нь дарсан, дараа нь Э, Х нар ТҮЦ-ний цоожийг онгойлгосон. Тэгээд ТҮЦ-ээс авсан зүйлсээ машинд Э, Х бид гурав ачаад Хын найз охиных нь гэрт аваачиж, ихэнхи зүйлсийг зурагтныхаа ард хийсэн. Э худал хэлээд байгаа. ТҮЦ-ний хажууд камер байсан. Би машинд суух гэж байсан чинь “хүрээд ир” гэхээр нь хүн хараад гадаа байж байсан. Гэтэл Х, Э нар нэг нэг цүнх бариад, тухайн цүнхэнд юмнууд хийгээд байсан. Яг гарах гэж байтал Х миний улаан өнгийн цамцны малгайг уяаад дотор нь юм хийгээд аваад гарсан.
Би буруу зүйл хийсэн гэдгээ одоо ойлгож, гэмшиж байна. Би өөрөө сайн дураар гэмт хэрэг үйлдсэн, намайг хэн нэгэн ятгасан, дарамталсан зүйл байхгүй. Би тухайн үед гэмт хэрэг үйлдэхгүй гэж хэлж болох байсан. Би машин барьж үзэх гэж бусдын машиныг авч явдаг байсан. Х нь хохирогч Оюуны хохиролд өгөх мөнгийг Эгийн ээжид өгсөн гэж хэлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гэрээсээ гадуур хонодоггүй, эцэг, эхийнхээ үгэнд ордог. Би сургуулиасаа жилийн чөлөө авсан байсан. Би намар сургуульд орох гэж байтал энэ хэрэгт холбогдоод орж чадаагүй.” гэсэн мэдүүлэг,
3. Өсвөр насны шүүгдэгч Д.Эгоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Би одоо авч явсан машинуудын улсын дугаар болон эзнийх нь нэрийг санахгүй байна. Би Х, Т нартай бүлэглэж үйлдсэн. Нийт 4 машин авч явсан, тухайн үед нь унаж яваад буцаагаад тавьчихъя гэсэн зорилготой авч явдаг байсан. Гэхдээ унаж явсан машинаас ямар нэгэн эд зүйл авдаггүй.
Би хохирогч Эрдэнбатын машиныг жолоодож явсан ба гэрийнх нь гаднаас машин авсан тул сандраад хашаа мөргөсөн. Бид нар хэрэг гарах үед архи уугаагүй байсан. Хохирогч Э-ын машин авч явахад ямар нэгэн эвдрэл, гэмтэл байгаагүй.
Ямар ч хамаагүй зүйлээр онгойлгох боломжтой байдаг болохоор Хьюндай Фит маркийн машин авч явдаг. Ц.Х намайг “машин очоод авчих уу” гэж хэлдэг. Тэгэхээр нь би машиныг нь авдаг. Би бусдын машиныг зөвшөөрөлгүйгээр авч явах нь буруу гэдгээ сүүлд мэдсэн. Хохирогч Оюуны эд зүйлийг авах санааг Х гаргасан. Хаалгыг нь Т, Х нар эвдсэн. Би явахад бэлэн болоод, жолооны ард сууж байсан.
Анх 120 мянгат руу явъя гэдэг санааг би гаргасан. Би бензиний мөнгөгүй байсан тул хүүхдээс мөнгө авахаар 120 мянгат руу явъя гэж хэлж байсан. Би дэлгүүрээс хулгай хийж байгааг нь мэдээгүй. Би хүүхэд хайгаад явж байхдаа тухайн дэлгүүрийг харсан юм.
Харин би хохирогч Бадамзулын гэрт хоноогүй. Намайг Бэлхэд айлд байж байтал шөнө 3 цагийн үед “хүрээд ир” гэж дуудсан. Тэгээд “аавынхаа машинтай ирчихлээ” гэхээр нь гартал Ц.Х нэг хүүхэдтэй ирсэн байсан. Хохирогч Бадамзулын хүүхэд миний гар утсыг зарсан. Шөнө 3 цаг болж байхад ирээд “бензиний мөнгө байхгүй, утсаа зарчих” гэхээр нь би “түр барих гар утас байна уу” гэж асуусан юм. Хохирогч Бадамзулын хүүхдийг Саруулбат гэдэг. Би дараа нь мөнгө олж байгаад гар утсыг буцааагаад авна гэж бодож байсан, тэгээд 90.000 төгрөгөөр зарсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ би Бадамзулын гар утсыг хулгайлаагүй. Ц.Хын ах нь “Хьюндай маркийн машиныг ямар ч хамаагүй зүйлээр онгойлгодог” гэсэн тул Хьюндай фит маркийн машиныг овтёркаар онгойлгохоор нэг төрлийн машин авч явдаг байсан. Бусдын машиныг авч явах санааг Ц.Х гаргадаг байсан. Намайг насанд хүрээгүй тул ял авахгүй гэж байсан тул би мөрдөн байцаалтад өөр мэдүүлэг өгсөн.
Би 15 настай, тээврийн хэрэгсэл жолодох эрхгүй. Би сургуульд сурдаг, хэрэг гарах үед сургуулийн амралттай байсан. Би нэг хэсэг Хын гэрт амьдардаг байсан. Би холбогдсон хэргийнхээ учир холбогдлыг ойлгож байгаа. Би гар утас хулгайлаагүй тул энэ хэрэг дээр маргаж байгаа. Яагаад гэхээр би хохирогчийн хүүхэдтэй нь гар утас солилцсон. Одоо мөргөсөн машины хохирол төлөгдөөгүй байгаа, бусад хохирлыг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг,
4. Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн хууль ёсны төлөөлөгч С.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Т манай дунд хүүхэд. Манай хүүхэд аавтайгаа барилгын туслах ажил хийдэг. Манай том охин хүүхэд харах хүнгүй гээд гэртээ байлгаж байсан юм. Гэтэл Т хэдэн хоногийн дараа алга болчихсон. Тэгээд хаана байна гэж ярихад “би Х гэдэг найзынхаа гэрт байна” гэсэн. Э, Х нар миний хүүг дуудаад хэрэгт холбогдуулсан. Манай хүүхэд аавтайгаа хамт ажил хийдэг. Гэрээсээ явдаггүй, хааяа Бэлхийн ойролцоо байдаг сагсны шийд рүү очиж сагс тоглодог.
Одоо хохирол төлөөгүй байгаа, ямар хүнд хохирол төлөхөө сайн мэдэхгүй байна. Х Тгийн өмнөөс хохирогч Оюунд хохирол төлсөн гэж байсан. Миний хүү Т нь зан төлөв даруу, би цаашид хүүхдээ сургуульд сургана гэж бодож байна. Бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
5. Өсвөр насны шүүгдэгч Д.Эгийн хууль ёсны төлөөлөгч И.Даас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би ажилгүй байж байгаад саяхан дэлгүүрт үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Манай өрхийн нийт орлого 400.000 төгрөг. Манай хүү Э нь хохирогч Б.Б-ын гар утсыг хулгайлсан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч гар утасных нь хохирол төлбөрийг төлсөн байгаа.
Манай хүүхэд гэрээсээ явчихдаг байсан. Ган-Эрдэнэ гэдэг залуу Эг “манай гэрт байна” гэж хэлээд аваад явсан. Тэгээд 4 дүгээр сарын 20-ны өдөр Т нь “Э бид хоёр барилгын ажил хийх гэж байна” гэсэн ба Ган-Эрдэнэ над руу утсаар яриад “хүүхдийг чинь авч явах гээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за, хамтдаа ажил хий” гээд зөвшөөрч явуулсан. Гэтэл 5 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагаас залгахад хэрэгт холбогдсон талаар нь мэдсэн. Би хохирогч Д.Эад хэдэн төгрөгийн хохирол төлөхийг мэдэж байгаад цалингаа аваад төлж барагдуулна. Би 500.000 төгрөгийг ахаасаа авч зарим хохирлыг барагдуулсан байгаа.” гэсэн мэдүүлэг,
6. Хохирогч Д.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 5 дугаар сарын 21-ний өглөө 6 цагийн үед манай эхнэрийн дүү утсаар ярьсан. Манай гэрийн хаяг манай эхнэрийн дүүгийн нэр дээр байдаг тул хашаагаа мөргүүлсэн залуу цагдаа дагуулаад, манай дүүгийн гэр рүү очсон гэсэн. Би 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр эхнэрээ ажлаас нь аваад, 20 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд унтаж амарсан. Өглөө эхнэрийн дүү залгаад “та яагаад айлын хашаа мөргөчихсөн байгаа юм бэ” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би гэртээ байна” гэтэл цагдаа надад “та машинаа хар” гэж хэлэхээр нь цонхоороо хартал машин байхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаад “миний машин байхгүй байна, түлхүүр нь байна” гэж хэлтэл “за одоо очлоо” гэсэн.
Тэгээд 15 минутын дараа хашаагаа мөргүүлсэн хохирогчтой хамт цагдаа ирсэн. Би Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгөөд 8 цаг өнгөрч байхад цагдаа нар ирсэн. Би цагдаагийн байгууллага дээр хүү болон хүүгийнхээ найз охинтой хамт очиж мэдүүлэг өгсөн. Үүнээс хойш миний машин олдохгүй 8 хоног өнгөрсөн.
Цагдаагаас залгаад “машин чинь журмын хашаанд байх шиг байна” гэхээр нь журмын хашаанаас хайтал миний машин журмын хашаанд байсан ба эвдрэлтэй болсон байсан. Машинаа онгойлготол архи, пиво үнэртэж байсан, би хэтэвчээ аваад гялгар уутанд хийгээд явсан.
Дараа нь хохирлын үнэлгээ гаргуулсан, миний машин 2 сарын турш журмын хашаанд байсан. Журмын хашаанаас машинаа авах гэтэл цагдаагаас бичиг авчир гэхээр нь Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагаас бичиг хийлгээд 550.000 төгрөг төлж байж машинаа гаргаж авсан. Хохирлын үнэлгээний талаар тодорхой бичсэн байгаа. Би 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл өдөрт 40.000 төгрөгөөс 50.000 төгрөгийн орлого олдог байсан боловч одоо орлогогүй болсон.
Мөн би машиныхаа зээлийг төлөх ёстой байсан ба сард 530.0000 төгрөгийн цалингийн зээл төлдөг байсан. Эхнэр маань багш ажилтай тул 6 дугаар сараас 8 дугаар сарын сүүл хүртэл амардаг. Энэ хооронд би таксинд явж зээл төлөх ёстой байсан юм. Урсгал зардал гарах болоод эхнэр бид хоёр ломбардад үнэт эдлэлээ тавиад 3.000.000 төгрөг авсан. Үүний хүү болох 105.000 төгрөгийг сар бүр төлж байна. 8 дугаар сарын сүүлээр машин байхгүй, хэцүү байсан тул дахин цалингийн зээл авч машин авахаар болсон ч мөнгө хүрэхгүй байсан тул дахиад банк бус санхүүгийн байгууллагаас 4.000.000 төгрөгийн зээлж авсан.
Хаан банкинд одоо сард 860.000 төгрөг төлж байна, өмнө нь 530.000 төгрөг төлдөг байсан. Банк бус санхүүгийн байгууллагад сард 176.000 төгрөг төлдөг. Нийт 530.000 төгрөг төлдөг байсан бол шинэ машин авснаас болоод сард 1.140.000 төгрөг төлдөг болсон. Уг хохирлыг гаргаж өгөх байх гэж бодож байна. Машины үнэлгээний төлбөр 80.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд 58.000 төгрөг, явах эд ангийн оношлогоонд 75.000 төгрөг, журмын хашаанаас машинаа авахдаа 550.000 төгрөг тус тус төлсөн. Машины үнэлгээ 4.000.000 төгрөг гэж гарсан. Энэ хугацаанд би 4.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийн орлого олох байсан. Сард 800.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг олдог байсан. Илүү гарч байгаа нь сард 610.000 төгрөгийн хүү төлж байгаа ба 9, 10 дугаар сард төлсөн. 5 сарын хугацаанд ломбардад 525.000 төгрөг төлсөн. Ингээд нийт 11.033.000 төгрөгийн хохирол буруутай этгээдүүдээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1303 0510 дугаартай хэргээс:
Нэг: Хохирогч Л.Д-гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан гэх үйлдэлтэй холбоотой:
1.1. 2019 оны 5 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө ххххулсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгсэл алдагдсан гэх Ххххын гадна үзлэг хийсэн тухайн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-7х/,
1.2. Алдагдсан тээврийн хэрэгсэл /ххххулсын дугаартай Хонда пит/ байна гэх /Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 20 айлын байрны 15 тоотын урд тал/ газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 8х/,
1.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Д-гийн хохирогчоор өгсөн:
“...2019 оны 5 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид гудамжинд байдаг гүүрний хажууд өөрийн эзэмшлийн Хонда пит машиныг орой тавьсан байсан юм. Тэгээд гарч ирж машинаа хараагүй, шөнө хүүхдүүд 01:00 цаг өнгөртөл сагсны шийдэн дээр тоглож байхад манай машин байсан гэсэн. Өглөө 06:00 цагийн үед ажилдаа явах гээд гарахад манай машин байхгүй болсон байсан учир цагдаад дуудлага өгсөн. Миний машин ганцхан түлхүүртэй, машины жолооч талын хаалга нь өөр машины түлхүүр болон багажаар онгойдог юм. Тухайн үед бас кундактор нь бас өөр түлхүүр хийж дарахад машин асаж байсан. Надаас өөр хүн манай машиныг барьдаггүй, амарч байх үед манай эхнэр барьдаг, гэхдээ ер нь бол бариад байдаггүй.
...Миний машинаас алдагдсан эд зүйл байхгүй, мөн шинээр үүссэн гэмтэлгүй байсан. Би энэ алдсан машиныг 2018 оны 4 сарын эхээр хүнээс 3.0 сая төгрөгөөр худалдан авч байсан боловч нэрээ шилжүүлээгүй одоо хүртэл унаж яваа юм. Машиныг анх худалдан авсан үнэ болох 3.0 сая төгрөгөөр нь үнэлнэ. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 11-12х/,
1.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Ө-ын гэрчээр өгсөн:
“...н.Баттөмөр гэдэг хүнээс хар өнгийн Хонда пит маркийн ххххулсын дугаартай машиныг 2018 онд авч байсан. Одоо нэрийг нь шилжүүлээгүй байгаа. 2019 оны 5 сарын 19-ний өдөр 22 цагийн үед Тоосгоны эцэс дээр нөхөр Д “Энхболд гэдэг хүний хамт байна” гэхээр нь би машинаа унаад, нөхөрөө очиж авахад, манай нөхөр архи уусан байдалтай байсан. Нөхөрөө аваад хххх гэртээ хариад, машинаа гэрийн ойролцоо байх явган хүний гүүрний орчим 22 цаг 30 минутын орчим байрлуулсан. Өглөө 06 цаг 30 минутын үед босоод гэрээсээ гарч машин дээрээ очиход манай машин байрлуулсан байрандаа байхгүй байхаар нь гайхаад нөхөртөө хэлсэн. Тэгээд нөхөртэйгээ цуг гэрээсээ гараад хайхад олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр бид хоёроос өөр хүнд манай машины түлхүүр байхгүй, өөр хүн унаж явдаггүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 13-15х/,
1.5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн СБ2-19-731 дугаартай: хохирогч Л.Д-гийн алдагдсан гэх“...ххххулсын дугаартай Honda Fit загварын тээврийн хэрэгсэл ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 23х/,
Хоёр: Хохирогч Д.Эын эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан гэх үйлдэлтэй холбоотой:
2.1. 2019 оны 5 сарын 20-ны өдөр хххх улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгсэл алдагдсан гэх Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-179 тоот байрны гадна үзлэг хийсэн тухай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 43-45х/,
2.2. Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ТС-5 дугаартай тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байрлах алдагдсан тээврийн хэрэгсэл болох хххх улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 49-55х/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Эын гэрч, хохирогчоор өгсөн:
“...2019 оны 5 сарын 21-ний өглөө 06 цаг 30 минутад эхнэр Оюунсайханы утас дуугарсан бөгөөд эхнэрийн дүү залгаад “Эрдэнээ ах байна уу” гээд намайг асуугаад “танай машин Бэлхээр хашаа мөргөөд яваад байгаа юм биш үү” гэсэн. Тэгээд би цагдаатай ярихад “та Э- мөн үү, замын цагдаатай ирж уулз” гэхээр нь очиж уулзахад “машины чинь түлхүүр нь хаана байна вэ” гэхээр нь би үзүүлсэн. Би машинаа хамгийн сүүлд гэрийнхээ гадаа 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 20 цагийн үед байрлуулсан юм. Би машинаа байрлуулсанаас хойш хараагүй. Манай машиныг хүү, эхнэр хоёр унадаг. Өөр хүн унадаггүй. Машин дотор миний бичиг баримтууд, 30.000 төгрөг, банкны картууд байсан юм.
...Би хэргийн материалтай уншиж танилцлаа, миний машиныг эд зүйлийн үнэлгээгээр 4.0 сая төгрөгөөр үнэлсэн байна. Харин миний машины урд гупер, гэрэл зэрэг эд ангиуд эвдэрсэн байгаа. Эдгээрийн нийт хохирол 1.590.600 төгрөг болсон, би өөрөө эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн.
Үнэлгээний мөнгө нийт 208.000 төгрөг болсон, мөн журмын хашаанаас гаргуулж авахдаа 550.000 төгрөг төлсөн. Эдгээр хүүхдүүдийг гаргаад өгөх болов уу гэж хүлээсэн боловч авч өгөхгүй байхаар нь аргаа ядаад өөрөө авчихлаа. Эдгээр мөнгийг бүгдийг нь бодоод үзэхэд 2.353.600 төгрөг болж байна. Баримт нь хэргийн материалд хавсаргасан байгаа.
Би өөрөө халтууранд явдаг хүн, өдөрт дор хаяж 30.000 төгрөг олдог бөгөөд эдгээр хүүхдүүдээс болж бүтэн 3 сар халтууранд явж чадсангүй. Одоо би акуа маркийн машиныг 11.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би өдөр тутмын олох байсан орлогоо нэхэмжилж байна, 3 сарын орлого 3.600.000 төгрөг болж байна. Эдгээр мөнгийг гаргуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 59-60х, 2-р хавтас 70х/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Ариунболдын гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 5 сарын 21-ний өглөө 05 цагийн орчим гэртээ болох Сүхбаатар дүүргийн 18 хороо, Бэлхийн 48-221 тоотод унтаж байхад газар хөдөлж байгаа юм шиг чимээ гарсан. Би цонхоороо харахад хашаа нурсан байхаар нь машин мөргөсөн байна гэж бодоод гараад очиход саарал өнгийн машины урд гупер үлдсэн байсан. Тэр гупер дээр хххх улсын дугаар байхаар нь цагдаад мэдэгдсэн. Тэгээд Замын цагдаагаас хүмүүс ирээд хэмжилт хийгээд, “гэрийн эзэнтэй уулзъя” гээд ирэхэд “машин алга болсон байна” гэж хэлсэн.
Би манай хашааг мөргөсөн машиныг хараагүй, хашаа мөргөөд машинаасаа буулгүй шууд хөдлөөд явсан байсан. Манай хашааны зүүн талыг тэр чигээр нь нураасан, мөн улсын гэрлийн шонг мөргөсөн байна. Ямар хэмжээний хохирол учирсныг би одоогоор хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 62-63х/,
2.5. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн СБ2-19-511 дугаартай: хохирогч Д.Эын алдсан гэх “...хххх улсын дугаартай Honda Fit загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж /56.25 хувийн элэгдэлтэй/ үнийг 2019 оны 5 дугаар сарын байдлаар нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг” гэж тогтоосон автомашин техникийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 73х/,
2.6. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Вэндо” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 14093700 дугаартай: хохирогч Д.Эын “...хххх улсын дугаартай Honda Fit загварын тээврийн хэрэгсэлд учирсан техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлын дүнгээр 1.335.000 /нэг сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг, шууд бус зардлыг 255.000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөг, нийт хохирлын үнэлгээг 1.590.600 /нэг сая таван зуун ерэн мянга зургаан зуу/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, хавсаргах гэрэл зургийн үзүүүлэлт /хэргийн 1-р хавтас 71-72х/,
2.7. Д.Эгоос төмөр хар саарал өнгийн барилгын гар овтёрка хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 48х/,
2.8. Эрүүгийн 19090 1999 0765 дугаартай хэргийг 19090 2013 0751 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2018 оны 7 сарын 17-ны өдрийн 258 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 107-108х/,
Гурав: Хохирогч Г.Э-ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан гэх үйлдэлтэй холбоотой:
3.1. 2019 оны 5 сарын 24-ний шөнө алдагдсан гэх хххх улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгслийг орхиж явсан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үзлэг хийсэн тухай 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 112-115х/,
3.2. Хохирогч Г.Э-д хххх улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 117х/,
3.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Э-ы хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 5 сарын 25-ны шөнө 12:00 цагийн үед өөрийн унадаг машин болох хххх улсын дугаартай Хонда пит маркийн машинаа хашаандаа тавиад унтсан. Тэгээд намайг унтаж байх хооронд хашаа онгойлгоод хашааны хаалга чагталдаг төмөрийг таслаад, амбаарын хаалга чагтлаад онгойх боломжгүй болгосон байсан. Миний машиныг авч явахад нь манай бага хүү Төгсбаян ах Төгөлдөрт хэлээд, манай 2 хүү араас нь гарч явсан. Бэлхийн эцэс дээр ирээд машин зогсоох гэхэд зогсохгүй араас нь явж байхад, нөгөө машин нь ирээд цагдаагийн хэлтэс дээр хүргэж өгсөн гэсэн. Манай охин Хүслэн намайг сэрээгээд “ааваа таны машиныг хулгайлаад аваад явчихлаа” гэхээр нь би гараад харахад байхгүй байсан учир 102-т залгаж дуудлага өгсөн. Удалгүй таны машиныг олчихлоо гэж цагдаагаас ярьсан.
Би машинаа хашаан дотор оруулж тавьсан, машин нэг л түлхүүртэй байсан. Машинаас алдагдсан эд зүйл байхгүй, машины жолооч талын цонхыг хагалсан байна. жолоочийн эсрэг талын тольны аяга хугарсан, хойд талын хаалганы бариулны булан хагарсан байна. Миний машин 2002 онд үйлдвэрлэгдэж 2012 онд орж ирсэн. Би машинаа 2 жилийн өмнө 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан.Одоо 4.500.000 төгрөгөөр үнэлнэ.
Хаалганы цонх 50.000 төгрөг, жолоочийн эсрэг талын тольны аяга 60.000 төгрөг, таг 40.000 төгрөгөөр үнэлж байна. Би машинаа алдсанаас 5 хоногийн хугацаа алдсан байна. Би өдөрт засварын ажил хийгээд өдөрт 50.000 төгрөгийн орлого олдог. Иймд нэмж 200.000 төгрөг нэхэмжилнэ.
Э нь манай гэрээр орж гарч байсан, манай хүү Төгөлдөрийн найз нь юм шиг байна лээ. Хамт нэг ангид хамт сурч байгаад шилжээд явчихсан гэсэн. Бусдыг нь бол танихгүй. ...Надад гомдол санал байхгүй, би эвдэрсэн эд зүйлсээ нөхөн төлүүлнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 120-121х, 122х/,
3.4. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн СБ2-19-655 дугаартай: хохирогч Г.Э-ы алдсан гэх “....Honda fit маркийн хххх улсын дугаартай автомашины хаалганы шил, тольны хавтас, бариулны таг зэрэг эд зүйлсийн үнэлгээг ... зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гэж,
уг тээврийн хэрэгслийн үнийг 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гэж тус тус үнэлсэн” үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 135-139х/,
3.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй С.Оын гэрчээр өгсөн:
“...Өчигдөр орой 19 цагийн үед ганцаараа Хын гэрт нь очиход Т, Хын эхнэр нь байсан. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад Хын дүү Э ирээд “ахынхаа гэлүү найзынхаа машиныг аргалаад авчихлаа” гэж орж ирэхээр нь Т, Х, Энхболбоо бид 4 цуг гарсан. Гадаа гарахад хөх өнгөтэй Хонда пит машин хашааны үүдэнд байсан. Тэр машиныг Э бариад, Х бид хоёр хойно нь, Т урд талд нь суугаад цайз орно гээд Бэлхийн 33-ын тэнд явж байхад хажуугаар цагдаагийн машин “Зогс” дохиогоо дуугаргаад, чанга яригчаараа яриад байсан. Тэгээд зогсохгүй яваад байсан чинь цагдаагийн машин урдуур шахаж зогсоох гэхэд Э машинаа эргүүлээд буцаж Тоосгоны эцэс лүү явж байгаад цагдаад баригдаад энд ирсэн. Би хулгайн машин гэдгийг мэдээгүй. Цагдаа зогс гээд, Э айгаад байна гэж хэлэхэд нь л мэдсэн. Тэд нар хоорондоо ярьж байхад Э манай ахынх гэлүү, найзынх гэлүү нэг тийм юм яриад байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 129х/,
3.6. Эрүүгийн 19090 2059 0792 дугаартай хэргийг 19090 2013 0751 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 7 сарын 17-ны өдрийн 260 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 154-155х/,
Дөрөв: Хохирогч Б.Аын эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан гэх үйлдэлтэй холбоотой:
4.1. 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө алдагдсан гэх хххх-улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгслийг орхиж явсан хххх байрны гадна үзлэг хийсэн тухайн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 159-163х/,
4.2. Өсвөр насны шүүгдэгч Д.Эгоос хар өнгийн Хонда марктай автомашины түлхүүрийг хураан авч хохирогч Б.Ат хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримтууд /хэргийн 1-р хавтас 166х-167х/,
4.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Аын гэрч, хохирогчоор өгсөн:
“...Би өөрийнхөө эзэмшлийн хххх-улсын дугаартай Хонда фит маркийн машинаа Хххх ээжийнхээ хашаанд орой 20 цагийн үед байрлуулж тавиад унтсан юм. Тэгээд өглөө 04 цагийн үед миний машин байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд өөр гудамжаар хайгаад явж байхад манай гудамжны нэг хашааны цаана миний машиныг байрлуулаад тавьсан байсан.
Очоод харахад машины хаалга нь онгорхой мөртлөө машинд ямар нэгэн гэмтэл эвдрэл учраагүй, түлхүүр нь байхгүй байсан. Түлхүүрээ би машины голын саванд нь хийсэн байсан юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 171-173х, 2-р хавтас 69х/,
4.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн СБ2-19-584 дугаартай:
Хохирогч Б.Аын алдсан гэх “...хххх-улсын дугаартай Honda Fit загварын тээврийн хэрэгсэл ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр, ... төмөр бугуйвч 4.800 /дөрвөн мянга найман зуу/ төгрөгөөр тус тус үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт, тайлангийн хавсралт /хэргийн 1-р хавтас 177-179х/,
4.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 03/279 дугаартай актын:
1. 2019.05.23 СБД 18 хороо, Бэлхийн 48-р гудамж Б.Аын эзэмшлийн 78-46 УНВ, хонда фит маркийн машин хулгайд алдагдсан гэх ХГҮ-р а/д В.Мөнхжаргалын илрүүлж бэхжүүлсэн 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэсэн дугаартай 1 ширхэг гарын мөр, №2 гэсэн дугаартай 2 ширхэг гарын мөр, нийт 3 ширхэг гарын мөр Папилон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардсууд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй.” гэсэн дүгнэлт, хавсаргах гарын хээний мөр /хэргийн 1-р хавтас 182-184х/,
4.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний гарын мөрийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2985 дугаартай актын:
1. Шинжилгээнд ирүүлсэн тогтоолд дурдсан Цоггэрэлийн Х /УХ/, Санжмятавын О /УХ/, Оюунжаргалын Т /УО/, Д-ы Э /НЫ/ нарын гарын хээний дардсыг Папилон системд бүртгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 187х/,
4.7. Эрүүгийн 19090 2000 0793 дугаартай хэргийг 19090 2013 0751 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 7 сарын 17-ны өдрийн 259 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 236х/,
4.8. Эрүүгийн 19090 2013 0751 дугаартай хэргийг 19100 1303 0510 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 7 сарын 24-ний өдрийн 161 дугаар тогтоол /хэргийн 1-р хавтас 238х/,
Тав: Хохирогч Б.О-ы эзэмшлийн 52 дугаар сургуулийн ар талын хххх нэртэй дэлгүүрт хулгай орсон гэх үйлдэлтэй холбоотой:
5.1. Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн замын хойд талд байрлах хххх нэртэй хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 246-250х, 2-р хавтас 01-04х/,
5.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-ы хохирогчоор өгсөн:
“...Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн замын хойд талд байрлах хххх нэртэй дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 23-ны өглөө 07 цагийн үед дэлгүүр дээрээ ирэхэд төмөр хаалганы цоож нь эвдэрсэн байсан ба нэг цоожоор нь хаалганы дээд талын цүүнд хийчихсэн, харин доод талын цоожны цүү эвдэрч, газарт цоож нь хэвтэж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай дэлгүүрээс дараахь эд зүйлс алдагдсан. Үүнд:
- Чанадаг гоймон 10 ширхэг, 1 ширхэг нь 1.800 төгрөг,
- том аягатай бэлэн гоймон 4 ширхэг, 1 ширхэг нь 1.300 төгрөг,
- сникерс шоколад 4 ширхэг, 1 ширхэг нь 1.300 төгрөг,
- алпен голд шоколад 3 ширхэг, 1 ширхэг нь 2.500 төгрөг,
- нийпс үрлэн чихэр 2 ширхэг, 1 ширхэг нь 1.600 төгрөг,
- цагаан самар 1 ширхэг 900 төгрөг,
- алибаба үрлэн чихэр 1 ширхэг, 900 төгрөг,
- чипс 15 ширхэг, 1 ширхэг нь 450 төгрөг,
- сор сүү 15 ширхэг, 1 ширхэг нь 900 төгрөг,
- түмний ундаа 4 ширхэг, 1 ширхэг нь 3.000 төгрөг,
- бидний ундаа 5 ширхэг, 1 ширхэг нь 2.500 төгрөг,
- фузтий цай 12 ширхэг, 1 ширхэг нь 1.400 төгрөг,
- гоё ундаа том 4 ширхэг, 1 ширхэг нь 2.300 төгрөг,
- гоё ундаа жижиг 10 ширхэг, 1 ширхэг нь 1.200 төгрөг,
- вояж ус 3 ширхэг, 1 ширхэг нь 1.100 төгрөг,
- төмөр тоглоомон машин 4 ширхэг, 1 ширхэг нь 3.800 төгрөг,
- мон карт 1 хайрцаг, 8.000 төгрөг,
- хар зайрмаг 6 ширхэг, 1 ширхэг нь 1.500 төгрөг,
- сладко шоколад 7 ширхэг, 1 ширхэг нь 700 төгрөг,
- кит кат шоколад 3 ширхэг, 1 ширхэг нь 1.300 төгрөг,
- роллтон бэлэн гоймон 3 ширхэг, 1 ширхэг нь 1.500 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. ...Би өөрөө хаалга, цоожоо янзалчихсан учир нэхэмжлэхгүй. Харин алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 06-07х, 71х/,
5.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Х-26 дугаартай:
“...үнэлэгдэж буй нэр бүхий 22 төрлийн эд зүйлс нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлсэн зах зээлийн үнэлгээгээр нийт 183.750 /нэг зуун наян гурван мянга долоон зуун тавь/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 15-18х/,
Зургаа: Хохирогч Б.Б-ын эзэмшлийн гар утсыг хулгайлсан гэх үйлдэлтэй холбоотой:
6.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын хохирогчоор өгсөн:
“...Миний хүүгийн найз Э нь 2019 оны 4 сарын 15-ны өдөр манай гэрт ирж хоносон юм. Өглөө нь явахдаа миний Самсунг Жи-7 загварын гар утсыг гэрээс аваад явчихсан байсан. Араас нь утасдаад “утсаа авъя” гэхэд “авчирч өгнө” гэж хэлж байсан. Тэгээд алга болчихсон, би байсан айлаар нь хайгаад олоогүй.
Би 2018 оны 3 сарын үед Сайн компьютерээс 479.000 төгрөгөөр утсаа худалдаж авч байсан, надад зээлийн гэрээ нь байгаа. Одоо гар утсаа авсан үнээрээ үнэлнэ. ...Утсаа олоод авчихбал надад гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 128-129х/,
6.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Эийн гэрчээр өгсөн:
“...Би сар, өдрөө санахгүй байна, ямар ч байсан өвөл байсан. Намайг гүүрний тэнд байдаг шийдэн дээр хүүхэдтэй уулзаад байж байхад манай найзын дүү Э цамц нь урагдсан байдалтай ирээд “мөнгө зээлээч” гэхээр нь “утас авах мөнгө байна” гэхэд Э хайрцагтай утас цүнхнээсээ гаргаж ирэхээр нь үзэхэд шинэ Самсунг Жи-7 загварын гар утас байсан. Би “80.000 төгрөг байна” гэхэд Э “100.000 төгрөгөөр зармаар байна” гэхээр нь би ломбарданд өөрийн нэр дээр тавьж өгөх гээд 7 буудал руу явж байхад Э “би ломбарданд тавьмааргүй байна, та өөрөө авчихаач” гэхээр нь “мөнгө хүрэхгүй байна” гэхэд, сонин царай гаргаж байгаад надад тэр утсаа 80.000 төгрөгөөр зарсан. Би хайрцгийг нь Эд өгөөд явуулсан. Тэгээд Эгоос авсан утасныхаа талаар Хт хэлж байсан. Би тэр утсыг өөрөө 1 сар гаран барьж байгаад хамаатныхаа хүүхэд П.Анхбилэгт өгчихсөн юм.
...Би Эгоос шаргал өнгийн Самсунг галакси жи 7 загварын гар утсыг 80.000 төгрөгөөр худалдаж авсан. Би хулгайн гар утас гэдгийг мэдээгүй, надад хаанаас утас авсан талаараа хэлээгүй. Зүгээр л цалингаараа авсан гэж хэлсэн. Надад үзүүлэхэд хайрцаг савтайгаа байсан болохоор өөрийнх нь гар утас юм байна гэж бодоод авсан. Тэр утас кодгүй байсан бөгөөд ихэвчлэн Эгийн өөрийнх нь зурагнууд байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 133-134х/,
6.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Аийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 4 сарын 08-ны өдөр манай дүүгийн төрсөн өдөр болсон юм. Тэр орой Эрдэнэбилэг манай аавтай “хямдхан утас байна, та утас авахгүй юм уу” гэж ярьсан байсан. Тэгээд орой нь Эрдэнэбилэг гэрт ирээд надад үзүүлэхэд Самсунг жи-7 загварын шаргал өнгөтэй, дэлгэц нь хагарсан гар утас байхаар нь би шалгаад авсан.
Манай ээж Эрдэнэбилэгээс “хулгайн утас биш биз дээ” гэхэд “бишээ, манай найз зарж, найз охиндоо юм авч өгөх гэж байгаа юм, мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм” гэж хэлж байсан. Тэр утсыг 90.000 төгрөгөөр худалдаж аваад, би барьж байгаад 2019 оны 6 сарын дундуур фэйсбүүк дээр тавиад 50.000 төгрөгөөр зарчихсан. Эрдэнэбилэг нь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Намайг 12 жилд сурч байхад Э гэж манайхаас 2 доор сурч байсан хүүхэд гар утас зарж байгаа, тэрний утас гэж хэлж байсан. Би Эг зүс л мэднэ, тэрэнтэй нийлдэггүй. Тухайн үед цуг байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн гар утсанд хадгалсан дугаар, Эгийн дугаар болон эмэгтэй хүнтэй бичсэн мессежнүүд байсан. Гүүгл аккаунт дээр Эгийн хаяг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 135-136х/,
6.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн СБ-19-659 дугаартай:
“...J7 prime маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 328.670 /гурван зуун хорин найман мянга зургаан зуун дал/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 138-139х/,
6.5. Эрүүгийн 19090 2407 0840 дугаартай хэргийг 19100 1303 0510 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2019 оны 9 сарын 17-ны өдрийн 194 дугаар тогтоол /хэргийн 2-р хавтас 157-158х/,
7. Хэргийн харьяалал өөрчлөн тогтоох тухай прокурорын 2019 оны 7 сарын 22-ны өдрийн 751 дугаартай, 2019 оны 9 сарын 02-ны өдрийн 849 дугаар тогтоолууд /хэргийн 1-р хавтас 240-241х, 2-р хавтас 153-154х/,
8. Д-ы Э /РД:НЫ/, Оюунжаргалын Т /РД:УО/ нар нь цахим иргэний үнэмлэх аваагүй, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй болохыг тодорхойлсон Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2019 оны 3 сарын 03-ны өдрийн 164 тоот албан бичиг /хэргийн 1-р хавтас 226х/,
9. Өсвөр насны шүүгдэгч Д-ы Э /РД:НЫ/, Оюунжаргалын Т /РД:УО/ нарын нас тоолсон тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 51х, 65х/,
10. Шүүгдэгч Ц.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би Тэмүүлэн гэдэг найзынхаа дүү Этой нийлж 3 машин хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа. Би хэзээ гэдгийг санахгүй байна, одоогоос 7-8 хоногийн өмнө байх, Тоосгоны эцсээс наашаа цагаан худаг тал руугаа нэг сасны шийд байдаг, тэнд шөнийн 01 цаг хүртэл тоглож байгаад харих замдаа гудамжинд нэг хар хөх өнгийн Пит маркийн машин байсан. Тэгсэн Э тэр машины хаалгыг татаж байгаад яаж онгойлгосныг мэдэхгүй, онгойлгож орж суугаад “намайг хурдан суучих, хоёулаа энэ машиныг унаж байгаад өглөө 6 цагаас өмнө байсан байранд нь авчирч ирээд орхичихъё” гэсэн. Тэгээд Э тэр машиныг хумсны хутганы хуурай шиг юмаар асаагаад, бид хоёр Бэлхийн эцэс рүү явсан. Тэгээд тэр машинаар 02 цагаас 03 цагийн хооронд Бэлх, Сэлхээр камергүй газраар унаж явж байгаад буцаагаад байранд нь тавих гээд Гүнжийн булаг гэдэг Булгын хажуугийн гудамжаар би жолоодож явж байгаад шаварт суулгачихсан юм. Шаварнаас гаргах гэж 2-3 цаг орчим болсон байх. Тэгээд тэр хавьд байсан нэг жип машин шиг машинтай ахаас гуйж байгаад чирүүлж гаргаад, машиныг байсан газарт нь тавих гэсэн чинь машин нь явахгүй, тасалдаад байхаар нь 20 айлын байрны араар оруулаад тэнд нь орхисон.
Тэгээд гэртээ унтаж байгаад шөнө 01 цагийн үед Э бид хоёр нөгөө 20 айлын байрны ард орхисон машин байна уу, үгүй юу гээд очиж үзсэн чинь байхгүй байхаар нь эзэн аваад явсан юм байна гээд харих гээд явах замд 20-н айлын урд талд бас нэг саарал өнгийн Пит машин байсан.
...Э нөгөө саарал өнгийн Пит машиныг асаагаад, унаад хүрээд ирсэн ба Э машин жолоодоод бид хоёр гудамжинд явж байгаад нэг айлын хашааг нилээн хүчтэй мөргөөд, хашаа машин хоёрыг хоёуланг нь эвдэлчихсэн. ...Хашаа мөргөсөн саарал Пит машины гупер унасныг орхиод машинаа унаад зугтсан. Тэгээд Сэлбийн тийшээ явж байгаад буцаад Гүнжийн булгын тэр хавиар нэг гудамж руу ороод машинаа орхисон.
2019 оны 5 сарын 24-ний өдөр намайг гэртээ байхад Э найзынхаа аавын машиныг хулгайлж аваад унаад гэрт ирсэн. Би машинд суугаад Цайз-16 тэнд хүнтэй уулзах гэж гараад явж байхад Дарь эхийн 33 буудлын тэнд цагдаа дохиход Э зогсолгүй зугатаагаад Тоосгоны үйлдвэр явах замд цагдаад баригдсан.
...Би Эд “чи насанд хүрээгүй юм чинь энэ хэргийг хүлээчих” гэж огт хэлж байгаагүй, мөн түүнийг ямар нэг байдлаар дарамталж, уруу татаагүй. Эг 2018 оны 6 сараас хойш таньдаг болсон. Байгаа айлдаа очих боломжгүй болсон гээд тухайн үед манай гэрт байдаг байсан юм.
...Тэр унаж явсан машинаар айлын хашаа мөргөх үед айлын 2 шон унасан байсан, мөн 7-8 банз унаад 2-3 банз нь хугарсан байсан. Машины гупер салсан, 1 их гэрэл нь улсын дугаартайгаа унасан, машины хоншоор чихэгдсэн, зүүн урд талын дугуй яажийсан байсан. Машины хаалгыг Э бахь болдог төмөр овтёркаар онгойлгож ороод түүгээр машиныг асаасан.
... 2019 оны 5 сарын 25-ны орой Э, Т бид 3 цайзад найзтайгаа 22 цагийн үед уулзах байсан. Тэгээд байж байхад гэрт О ирсэн. Э “манай ангийн хүүхдийн аав нь Пит машинтай, тэрийг аваад явчихаад ирье” гэсэн санаа гаргахаар нь зөвшөөрөөд 71 дүгээр сургууль хүртэл алхсан. Тэгээд бид нар тэр айлын хашаанд очоод, Т, Э 2 тэр айлын хашаа руу орсон, О бид хоёр Бимо гээд дэлгүүрийн гадаа зогсож байсан. Тэгтэл Э, Т хоёр машинтай гарч ирээд О бид 2-ыг суулгаад хотын төв лүү явсан. Тэгээд явж байтал 33-ын тэнд цагдаа зогс гээд дохиход Э “зогсохуу, яахуу” гээд сандарсан байдалтай асуухаар нь бид нар “зогс” гэж хэлсэн чинь Э зогсолгүй, буцаж эргээд шууд Тоосгоны тийшээ зугтсан. Тэгээд Тоосогоны тэнд очоод уул руу гарах гэтэл машин хүч алдаад зогссон. Цагдаа нар ч ирээд биднийг бариад авсан. ...Э уг машиныг өмнө ашиглаж байсан отвёркаар онгойлгосон байх гэж бодож байна. Уг нь бол машинаа гудамжинд байрлуулж тавьчихаад дөрвүүлээ зугтаачихъя гэж ярьж байсан юм.
...Тухайн өдөр Т, Э 2 манай гэрт байсан бөгөөд би цаг хэд болж байсныг мэдэхгүй, унтахаар хэвтээд унтсан юм. Тэгэхэд 00 цагийн үед Э, Т хоёр хөх өнгийн фит маркийн машин уначихсан ирэхээр нь “юун машин бэ” гэхэд “манай ахын машин байгаа юм. Гурвуулаа 120 орчихоод ирье, би найзаасаа мөнгө авах ёстой” гэхээр нь зөвшөөрөөд машинд суусан. Уг машиныг хаанаас билээ Т, Э хоёр ээлжилж унаж явсан. Ер нь бол хулгайлсан машиныг ихэвчлэн Э унаж явдаг. Тэгээд 120-ын хавиар байдаг байрнуудын голоор байдаг сагсны шийдээр баахан явахад хүүхдүүд байгаагүй. “Буцаад явъя” гээд явж байх замдаа 120-ын баруун талд байдаг хххх нэртэй ТҮЦ-ийг Э заагаад “манай таньдаг хүүний түц байгаа юм. Орж тамхи авъя” гэхээр нь тухайн үедээ онгорхой байгаа юм болов уу гэж бодоод очиход цоожтой байсан. “Цоожтой байна ш дээ” гэхэд Э “наадах чинь амархан онгойдог юм” гээд машины ард байсан дорцовоор хаалганы дээд талын төмөр цоожийг би хөшиж онгойлгосон, доод талын төмөр цоожийг Э онгойлгосон. Т энэ үед гадаа хүн хараад зогсож байсан. Түцэн дотор ороод хэдэн ширхэг, ямар бараа гэдгийг бол санахгүй байна, аваад машины багажинд хийгээд, Э машин жолоодоод манай гэр рүү харихаар явсан юм.
Яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан 2019 оны 9 сарын 04-ний өдрийн №137 дугаартай прокурорын прокурорын тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 17-18х, 32х, 66-67х, 91х, 127-128х, 153х, 2-р хавтас 12х, 36-39х, 110х, 132х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Г.Отгонцэцэг /хэргийн 1-р хавтас 21х/, Б.Батцолмон /хэргийн 2-р хавтас 72х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 211х/, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 212х/, төрсний гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 1-р хавтас 215х/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хэргийн 1-р хавтас 214х/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р хавтас 216-217х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 218х, 2-р хавтас 170х/,
11. Өсвөр насны шүүгдэгч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би 2019 оны 5 сарын 19-ний шөнө Х гэх найзтайгаа хамт СБД-ийн 18 дугаар хороонд байдаг Өегийн сагсны талбай дээр сагс тоглож байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ харих гэсэн чинь сагсны талбайн хажууханд явган хүний гүүрний ойрхон нэг хар хөх өнгийн Хонда Пит машин байсан. Тэгэхээр нь Х бид хоёр тэр машин дээр очоод, би машиных нь жолооч талын арын хаалгыг татсан чинь онгорхой байхаар нь дотор нь орж суугаад, статер луу нь хумсны хутганы хуурай хийгээд эргүүлэхэд тэр машин асчихсан. Тэгэхээр нь бид хоёр машиныг унаж сэлгүүцэхээр авч явсан. Бид хоёр тэр машинтэй Сэлбэ, Сэлхийн тэрүүгээр сэлгүүцэж явж байгаад Гүнжийн булагийн хажууханд гудамжинд шаварт суучихсан. Бид хоёр тэр машиныг арай гэж шаварнаас гаргаад 20 айлын ард аваачиж орхиод түгжээд явсан. Машин авч явах санааг бид хоёр хоорондоо ярилцаж байгаад өглөө эрт буцаагаад байранд авчраад тавьчихна гээд авсан юм.
...Намайг гэмт хэрэгт уруу татсан, дарамталсан хүн байхгүй. Тухайн үед эхлээд би машиныг онгойлгочихоод орж суухад Х зөвшөөрсөн, тэгээд унаад явах уу гэж асуухад Х чадах юм бол тэгье гээд зөвшөөрөөд унаад явдаг.
...2019 оны 5 сарын 20-ны орой 23 цаг өнгөрч байхад орхисон хар хөх өнгийн автомашиныг Бэлхийн 20 айлын тэнд очиж үзэхэд тухайн автомашиныг аваад явсан байсан. Тэгээд Бэлхийн 20 айлын урд талд нь буюу 6 тоотын урд байсан саарал өнгийн Хьюндай маркийн Пит машиныг “хаалга нь цоожтой байхаар нь барилгын жижиг гар отвёркаар хаалгыг онгойлгох гэтэл онгойсон. Тэгээд машиныг асаагаад шууд Гүнжийн сагсны талбай руу явж байгаад замдаа сандраад модон хашаа руу шахаад автомашины хамраар айлын хашаа мөргөтөл урд талын гупер нь салаад уначихсан. Тэгэхээр нь ухарч байгаад гуперээ орхиод шууд хойшоо Сэлбэ рүү унаад явсан. Сэлбэ рүү явахад би машиныг унаж явсан, буцаад явахад Х машиныг унаж явсан ба Бэлхийн эцэст хашаа мөргөхөд машиныг Х жолоодож явсан.
....Тэр өдөр буюу 2019 оны 5 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хынд байхад Х 23 цагийн үед Т бид хоёрыг мухар гудамжинд байсан Питыг үзчихээд ир гэсэн ба сургуулийн хажуу талын хашаан дотор байсан Питыг онгойлгож ороод, асаагаад Х, Т, О нарыг суулгаад явж байхад ...Бэлхий эцэсээс Дарь эхийн тэнд явж байхад хөдөлгөөнт эргүүл явж байхад таараад Зогс гэхэд нь сандраад, ухарч Тоосгоны тэнд явж байхдаа цагдаад баригдсан. Энэ машиныг авч унах санааг Х гаргасан. ...Т машин асааж чадахгүй болохоор би машиныг асаасан. Тухайн үед би машины жолоо бариад, Т миний хажууд, хойд талын суудал дээр Х, Оуюнбаатар нар сууж явсан. Тэр машинд ямар нэг эвдрэл гэмтэл учруулаагүй.
... 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Анхбаярын гэрт нь байж байгаад гэрлүүгээ харьлаа гэж хэлээд ганцаараа гарч яваад Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 48 дугаар гудамжны ойролцоо явж байтал нэг айлын хашаан дотор цэнхэр өнгийн Пит машин байсан. Том хашааных нь хаалга онгорхой байхаар нь ороод машины хаалгыг татахад жолоочийн ар талын хаалга нь онгорхой байсан. Машинд орж, жолоочийн суудал дээр суухад машины түлхүүр нь зоолттой байсан.
...Ц.Х, О.Т бид хоёрыг “48 дугаар гудамжинд хөх өнгийн фит машин байдаг юм, та хоёр яваад үзчихээд ир” гэхээр нь бид хоёр уг гудамжаар очоод үзэхэд тоот хаягийг нь санахгүй байна, хаалгагүй хашаан дотор хөх өнгийн фит машин байхаар нь эргээд Хын гэрт очоод “таны хэлсэн машин чинь байна” гэхэд “та хоёр тэгвэл яваад аваад ир” гэхээр нь Т бид хоёр нөгөө машин руу явсан.
Тг хамт уг машиныг онгойлгоод оръё гэхэд “чи орчихоо, би гадаа хүн хараад байж байя” гэхээр нь жолоочийн ард талын буюу баруун хаалгыг татаад үзэхэд онгорхой байсан. Тэгээд би дотор нь ороод голын хайрцгийг нь ухаад үзэхэд машины түлхүүр байхаар нь машиныг асаагаад байрласан байрлалаас нь хөдлөөд Тг аваад, Хын гэрийн гадаа очоод Хыг дуудаад, бид 3 уг машинд суугаад Дамбадаржаагаас 58 дугаар сургуулийн ар талын гудамжаар явж “Шарга морьт оръё” гэж яриад, Т бид хоёр жолоогоо сольсон.
Шарга морьтоос 7 буудал хүртэл явж байгаад, би 7 буудлаас жолоог авсан. Ингээд “120-н автобусны буудал явъя, тэнд найзууд дээрээ очъё” гээд ирэхэд хүүхдүүд шийдэн дээр байхгүй байсан. Тэгээд “за, за харъя” гээд 52 дугаар сургуулийн ар талаар явж байхад Х “түр машинаа зогсоож бай” гэхээр нь Модон нэртэй дэлгүүрийн гадна хяналтын камерийг нь хаагаад зогссон.
Х, Т 2 машины багажинд байсан тусгай түлхүүрийг авч гараад уг дэлгүүрийн төмөр хаалганы дээд талын цоожийг Х, доод талын цоожийг Т дорцовоор эвдлээд дотогш орсон. Х дэлгүүр рүү ороод, Т гадна хүн хараад зогсож байсан, Х “дэлгүүр дотор бор өнгийн дугуйтай цүнх байхаар нь дотор нь ундаа, аягатай гоймон, чихэр зэрэг хүнсний эд зүйлийг уг цүнхэн дотор хийгээд намайг аваад гараад ир” гэхээр нь би авч гараад машин дотор хийгээд байж байхад Х, Т хоёр араас 10 ширхэг, нэрийг нь мэдэхгүй байна, чипсийг аваад гарч ирсэн.
Ингээд би Хүнсний 4-р дэлгүүр хүртэл жолоо бариад, үүнээс хойш Хын гэр хүртэл Т барьсан. Дэлгүүрээс хулгайлсан эд зүйлээ Хын гэрт орхичихоод, Т бид хоёр уг машиныг байсан байранд нь байрлуулах гэхэд хашаан дотор байсан айлын гэрэл нь асчихсан байхаар нь зүүн талын гудамжны айлын гадна орхисон. Тухайн үед цаг 05 цаг болж байсан. Хулгайлсан эд зүйлээ бид идээд дуусгасан.
...Мөн 2019 оны 5 сарын 20-ны өдөр хххх улсын дугаартай фит маркийн машиныг унаж явах үед Х, Т нартай хамт үйлдсэн. Х бид хоёр уг машиныг ээлжлэн унаж явсан. ...Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 20х, 39х, 64-65х, 85х, 132-133х, 146-147х, 174-175х, 195х, 2-р хавтас 13х, 47х, 50х, 115х, 131х, 146х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч И.Ды /хэргийн 2-р хавтас 74х/ мэдүүлэг, төрсний бүртгэлийн лавлагаа баримт /хэргийн 1-р хавтас 100х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 2-р хавтас 169х, 176х/ баримт,
12. Өсвөр насны шүүгдэгч О.Тгийн гэрч, яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 5 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэлхийн 48-179-06 тоотын гадна байсан хххх улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг би Хын гэрээс Хандгайт хүртэл барьж явсан. Яг хаанаас хэн нь авсныг би өөрийн нүдээр хараагүй. Дараа нь Х надад “саяны саарал фит чинь хулгайн машин байсан” гэж хэлсэн.
2019 оны 5 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хххх-ын гадна байсан хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлах санааг Э гаргасан. Яагаад гэвэл Цайз-16-ийн тэнд 3 охинтой уулзах гэж байсан боловч хол байдаг бөгөөд унаа байхгүй байсан юм. Тэгэхэд Э “манай ангийн хүүхдийн аавынх нь машин байгаа, гэр нь 71 дүгээр сургуулийн хойно байдаг” гэхээр нь бид 4 явсан. Тухайн үед О машин хулгайлах гэж байсныг мэдсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Э бид хоёр тоот, хаягийг нь мэдэхгүй хашаа руу ороод Э машиныг нь онгойлгоод, би хашаанд байсан монгол гэрийн хаалгыг төмрөөр тогтоогоод, дотроос нь онгойлгохооргүй болгосон. Тэгээд Эг тухайн машиныг асахад нь би суусан. Гадаа Х, О нар байсныг суулгаад, Цайз 16 явж байх замдаа замын цагдаад баригдсан. Үүнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй, шууд эзэнд нь хүлээлгэн өгсөн.
...2019 оны 5 сарын 22-ны өдөр орой 23 цагийн үед Хын гэрт очиход Э тэр хоёр тоглоод сууж байсан. Тэгсэн Хын гэрийн хажуугаар хөх өнгийн пит маркийн машиныг эмэгтэй хүн унаад яваад байхаар нь Э бид хоёр хаана байгааг нь дагаж яваад мэдээд, тоот хаягийг сайн мэдэхгүй айлын хашаанд байхаар нь би хашааны гадна хүн хараад зогсож байсан. Харин Э уг машиныг нарийн төмрөөр онгойлгоод асаагаад гараад ирэхээр нь би суугаад, Хын гэрт очиж түүнийг аваад гарсан. Тухайн үед хөх өнгийг пит машиныг авахад Хыг хамт явъя гэсэн чинь та хоёр явчихаад ир гээд яваагүй.
Тэгээд Э “120 орж найзтайгаа уулзчихаад ирье” гээд бид 3 явсан ба байрнуудын голоор явж байгаад Э Хт хандан “Түц ухах уу” гэсэн чинь Х тэгье гээд 120-ийн хажуу баруун талд байх Модон нэртэй түц цоожтой байхаар Э, Х хоёр хаалганых нь цоожийг машинд байсан дорцовоор онгойлгоод дотор нь орсон. Тэгээд намайг дуудаад “гадаа хүн хараад байж бай” гэхээр нь би хүн хараад зогсож байхад цүнх шиг юманд баахан чипс, ундаа зэргийг авч гарч ирээд машиндаа суугаад бид 3 явцгаасан.
...Х бид хоёр Эг чи насанд хүрээгүй юм чинь бүх хэргийг өөрөө хийсэн гэж хэл гэж дарамтлаагүй, тийм зүйл болоогүй. Х ...харин ч Эг хүмүүсээс өмөөрч байдаг. ...Би 2016 онд 9-р анги төгссөннөөс хойш барилга дээр туслах ажил хийж байгаа, Э, Х хоёрыг хоёр жилийн өмнөөс таньдаг болсон. Бэлхийн тэнд байдаг сагсны шийдэн дээр тоглож байгаад анх танилцсан. Прокурорын тогтоолыг би уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 64х, 75-76х/ болон түүний хувийн байдалтай холбоотой Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 227х/, төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р хавтас 228х/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хэргийн 1-р хавтас 229х/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 230х, 2-р хавтас 171х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болон хязгаарлагдсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж шүүх үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Х, өсвөр насны шүүгдэгч О.Т, Д.Э нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Нэг. Шүүгдэгч Ц.Х, өсвөр насны шүүгдэгч Д.Э, О.Т нар нь бүлэглэн:
- 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хххх-ын гадна байсан хохирогч Б.Аын хххх-улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
- 2019 оны 5 сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хххх-ын гадна байсан хохирогч Г.Э-ы хххх улсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
Мөн шүүгдэгч Ц.Х, өсвөр насны шүүгдэгч Д.Э нар нь бүлэглэн:
- 2019 оны 5 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Ххххын гадна байсан хохирогч Л.Д-гийн эзэмшлийн ххххулсын дугаартай Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан,
- 2019 оны 5 сарын 20-ны өдөр Хххх-ын гадна байсан хохирогч Д.Эын эзэмшлийн хххх- улсын дугаартай саарал өнгийн Хонда фит маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- хохирогч Л.Д-гийн: “...2019 оны 5 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчид гудамжинд байдаг гүүрний хажууд өөрийн эзэмшлийн Хонда пит машиныг орой тавьсан байсан юм. Тэгээд гарч ирж машинаа хараагүй, шөнө хүүхдүүд 01:00 цаг өнгөртөл сагсны шийдэн дээр тоглож байхад манай машин байсан гэсэн. Өглөө 06:00 цагийн үед ажилдаа явах гээд гарахад манай машин байхгүй болсон байсан учир цагдаад дуудлага өгсөн. Миний машин ганцхан түлхүүртэй, машины жолооч талын хаалга нь өөр машины түлхүүр болон багажаар онгойдог юм. ...Миний машинаас алдагдсан эд зүйл байхгүй, мөн шинээр үүссэн гэмтэлгүй байсан. Би энэ алдсан машиныг 2018 оны 4 сарын эхээр хүнээс 3.0 сая төгрөгөөр худалдан авч байсан боловч нэрээ шилжүүлээгүй одоо хүртэл унаж яваа юм. Машиныг анх худалдан авсан үнэ болох 3.0 сая төгрөгөөр нь үнэлнэ. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 11-12х/,
- хохирогч Д.Эын: “...2019 оны 5 сарын 21-ний өглөө 06 цаг 30 минутад эхнэр Оюунсайханы утас дуугарсан бөгөөд эхнэрийн дүү залгаад “Эрдэнээ ах байна уу” гээд намайг асуугаад “танай машин Бэлхээр хашаа мөргөөд яваад байгаа юм биш үү” гэсэн. Тэгээд би цагдаатай ярихад “та Э- мөн үү, замын цагдаатай ирж уулз” гэхээр нь очиж уулзахад “машины чинь түлхүүр нь хаана байна вэ” гэхээр нь би үзүүлсэн. Би машинаа хамгийн сүүлд гэрийнхээ гадаа 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 20 цагийн үед байрлуулсан юм. Би машинаа байрлуулсанаас хойш хараагүй. Манай машиныг хүү, эхнэр хоёр унадаг. Өөр хүн унадаггүй. Машин дотор миний бичиг баримтууд, 30.000 төгрөг, банкны картууд байсан юм.
...Би хэргийн материалтай уншиж танилцлаа, миний машиныг эд зүйлийн үнэлгээгээр 4.0 сая төгрөгөөр үнэлсэн байна. Харин миний машины урд гупер, гэрэл зэрэг эд ангиуд эвдэрсэн байгаа. Эдгээрийн нийт хохирол 1.590.600 төгрөг болсон, би өөрөө эд зүйлийн үнэлгээг хийлгэсэн.
Үнэлгээний мөнгө нийт 208.000 төгрөг болсон, мөн журмын хашаанаас гаргуулж авахдаа 550.000 төгрөг төлсөн. Эдгээр хүүхдүүдийг гаргаад өгөх болов уу гэж хүлээсэн боловч авч өгөхгүй байхаар нь аргаа ядаад өөрөө авчихлаа. Эдгээр мөнгийг бүгдийг нь бодоод үзэхэд 2.353.600 төгрөг болж байна. Баримт нь хэргийн материалд хавсаргасан байгаа. Би өөрөө халтууранд явдаг хүн, өдөрт дор хаяж 30.000 төгрөг олдог бөгөөд эдгээр хүүхдүүдээс болж бүтэн 3 сар халтууранд явж чадсангүй. Одоо би акуа маркийн машиныг 11.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би өдөр тутмын олох байсан орлогоо нэхэмжилж байна, 3 сарын орлого 3.600.000 төгрөг болж байна. Эдгээр мөнгийг гаргуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 59-60х, 2-р хавтас 70х/,
- хохирогч Г.Э-ы: “...Би 2019 оны 5 сарын 25-ны шөнө 12:00 цагийн үед өөрийн унадаг машин болох хххх улсын дугаартай Хонда пит маркийн машинаа хашаандаа тавиад унтсан. Тэгээд намайг унтаж байх хооронд хашаа онгойлгоод хашааны хаалга чагталдаг төмөрийг таслаад, амбаарын хаалга чагтлаад онгойх боломжгүй болгосон байсан. ... Манай охин Хүслэн намайг сэрээгээд “ааваа таны машиныг хулгайлаад аваад явчихлаа” гэхээр нь би гараад харахад байхгүй байсан учир 102-т залгаж дуудлага өгсөн. Удалгүй таны машиныг олчихлоо гэж цагдаагаас ярьсан.
Би машинаа хашаан дотор оруулж тавьсан, машин нэг л түлхүүртэй байсан. Машинаас алдагдсан эд зүйл байхгүй, машины жолооч талын цонхыг хагалсан байна. жолоочийн эсрэг талын тольны аяга хугарсан, хойд талын хаалганы бариулны булан хагарсан байна. Миний машин 2002 онд үйлдвэрлэгдэж 2012 онд орж ирсэн. Би машинаа 2 жилийн өмнө 3.500.000 төгрөгөөр худалдан авч байсан.Одоо 4.500.000 төгрөгөөр үнэлнэ. Хаалганы цонх 50.000 төгрөг, жолоочийн эсрэг талын тольны аяга 60.000 төгрөг, таг 40.000 төгрөгөөр үнэлж байна. Би машинаа алдсанаас 5 хоногийн хугацаа алдсан байна. Би өдөрт засварын ажил хийгээд өдөрт 50.000 төгрөгийн орлого олдог. Иймд нэмж 200.000 төгрөг нэхэмжилнэ.
Э нь манай гэрээр орж гарч байсан, манай хүү Төгөлдөрийн найз нь юм шиг байна лээ. Хамт нэг ангид хамт сурч байгаад шилжээд явчихсан гэсэн. Бусдыг нь бол танихгүй. ...Надад гомдол санал байхгүй, би эвдэрсэн эд зүйлсээ нөхөн төлүүлнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 120-121х, 122х/,
- хохирогч Б.Аын: “...Би өөрийнхөө эзэмшлийн хххх-улсын дугаартай Хонда фит маркийн машинаа Хххход ээжийнхээ хашаанд орой 20 цагийн үед байрлуулж тавиад унтсан юм. Тэгээд өглөө 04 цагийн үед миний машин байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд өөр гудамжаар хайгаад явж байхад манай гудамжны нэг хашааны цаана миний машиныг байрлуулаад тавьсан байсан. Очоод харахад машины хаалга нь онгорхой мөртлөө машинд ямар нэгэн гэмтэл эвдрэл учраагүй, түлхүүр нь байхгүй байсан. Түлхүүрээ би машины голын саванд нь хийсэн байсан юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 171-173х, 2-р хавтас 69х/,
- гэрч Э.Ө-ын: “ ...н.Баттөмөр гэдэг хүнээс хар өнгийн Хонда пит маркийн ххххулсын дугаартай машиныг 2018 онд авч байсан. Одоо нэрийг нь шилжүүлээгүй байгаа. 2019 оны 5 сарын 19-ний өдөр 22 цагийн үед Тоосгоны эцэс дээрээс нөхөр Дг ...аваад Хххх гэртээ хариад, машинаа гэрийн ойролцоо байх явган хүний гүүрний орчим 22 цаг 30 минутын орчим байрлуулсан. Өглөө 06 цаг 30 минутын үед босоод гэрээсээ гарч машин дээрээ очиход манай машин байрлуулсан байрандаа байхгүй байхаар нь гайхаад нөхөртөө хэлсэн. Тэгээд нөхөртэйгээ цуг гэрээсээ гараад хайхад олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Манай нөхөр бид хоёроос өөр хүнд манай машины түлхүүр байхгүй, өөр хүн унаж явдаггүй юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 13-15х/,
- гэрч П.Ариунболдын: “...Би 2019 оны 5 сарын 21-ний өглөө 05 цагийн орчим гэртээ болох Сүхбаатар дүүргийн 18 хороо, Бэлхийн 48-221 тоотод унтаж байхад газар хөдөлж байгаа юм шиг чимээ гарсан. Би цонхоороо харахад хашаа нурсан байхаар нь машин мөргөсөн байна гэж бодоод гараад очиход саарал өнгийн машины урд гупер үлдсэн байсан. Тэр гупер дээр хххх улсын дугаар байхаар нь цагдаад мэдэгдсэн. Тэгээд Замын цагдаагаас хүмүүс ирээд хэмжилт хийгээд, “гэрийн эзэнтэй уулзъя” гээд ирэхэд “машин алга болсон байна” гэж хэлсэн. Би манай хашааг мөргөсөн машиныг хараагүй, хашаа мөргөөд машинаасаа буулгүй шууд хөдлөөд явсан байсан. Манай хашааны зүүн талыг тэр чигээр нь нураасан, мөн улсын гэрлийн шонг мөргөсөн байна. Ямар хэмжээний хохирол учирсныг би одоогоор хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 62-63х/,
- насанд хүрээгүй С.Оын гэрчээр өгсөн: “...Өчигдөр орой 19 цагийн үед ганцаараа Хын гэрт нь очиход Т, Хын эхнэр нь байсан. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад Хын дүү Э ирээд “ахынхаа гэлүү найзынхаа машиныг аргалаад авчихлаа” гэж орж ирэхээр нь Т, Х, Энхболбоо бид 4 цуг гарсан. Гадаа гарахад хөх өнгөтэй Хонда пит машин хашааны үүдэнд байсан. Тэр машиныг Э бариад, Х бид хоёр хойно нь, Т урд талд нь суугаад цайз орно гээд Бэлхийн 33-ын тэнд явж байхад хажуугаар цагдаагийн машин “Зогс” дохиогоо дуугаргаад, чанга яригчаараа яриад байсан. Тэгээд зогсохгүй яваад байсан чинь цагдаагийн машин урдуур шахаж зогсоох гэхэд Э машинаа эргүүлээд буцаж Тоосгоны эцэс лүү явж байгаад цагдаад баригдаад энд ирсэн. Би хулгайн машин гэдгийг мэдээгүй. Цагдаа зүгс гээд, Э айгаад байна гэж хэлэхэд нь л мэдсэн. Тэд нар хоорондоо ярьж байхад Э манай ахынх гэлүү, найзынх гэлүү нэг тийм юм яриад байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 129х/,
- 2019 оны 5 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө ххххулсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгсэл алдагдсан гэх Ххххын гадна үзлэг хийсэн тухайн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-7х/,
- 2019 оны 5 сарын 20-ны өдөр хххх улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгсэл алдагдсан гэх Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-179 тоот байрны гадна үзлэг хийсэн тухай 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 43-45х/,
- 2019 оны 5 сарын 24-ний шөнө алдагдсан гэх хххх улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгслийг орхиж явсан Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үзлэг хийсэн тухайн 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 112-115х/,
- Алдагдсан тээврийн хэрэгсэл /ххххулсын дугаартай Хонда пит/ байна гэх /Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, 20 айлын байрны 15 тоотын урд тал/ газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 8х/,
- 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө алдагдсан гэх 76-46 УНВ улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгслийг орхиж явсан Хххх байрны гадна үзлэг хийсэн тухайн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 159-163х/,
- Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ТС-5 дугаартай тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байрлах алдагдсан тээврийн хэрэгсэл болох хххх улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 49-55х/,
- хохирогч Г.Э-д хххх улсын дугаартай Хонда пит загварын тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 117х/,
- өсвөр насны шүүгдэгч Д.Эгоос хар өнгийн Хонда марктай автомашины түлхүүрийг хураан авч хохирогч Б.Ат хүлээлгэн өгсөн тухай Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримтууд /хэргийн 1-р хавтас 166х-167х/,
- өсвөр насны шүүгдэгч Д.Эгоос төмөр хар саарал өнгийн барилгын гар овтёрка хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 48х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн СБ2-19-731 дугаартай: хохирогч Л.Д-гийн алдагдсан гэх“...ххххулсын дугаартай Honda Fit загварын тээврийн хэрэгсэл ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 23х/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн СБ2-19-511 дугаартай: хохирогч Д.Эын алдсан гэх “...хххх улсын дугаартай Honda Fit загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж /56.25 хувийн элэгдэлтэй/ үнийг 2019 оны 5 дугаар сарын байдлаар нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг” гэж тогтоосон автомашин техникийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 1-р хавтас 73х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Вэндо” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 14093700 дугаартай: хохирогч Д.Эын “...хххх улсын дугаартай Honda Fit загварын тээврийн хэрэгсэлд учирсан техникийн эвдрэл, хохирлын үнэлгээг шууд зардлын дүнгээр 1.335.000 /нэг сая гурван зуун гучин таван мянга/ төгрөг, шууд бус зардлыг 255.000 /хоёр зуун тавин таван мянга/ төгрөг, нийт хохирлын үнэлгээг 1.590.600 /нэг сая таван зуун ерэн мянга зургаан зуу/ төгрөг” гэж тогтоосон автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, хавсаргах гэрэл зургийн үзүүүлэлт /хэргийн 1-р хавтас 71-72х/,
- Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн СБ2-19-655 дугаартай: хохирогч Г.Э-ы алдсан гэх “....Honda fit маркийн хххх улсын дугаартай автомашины хаалганы шил, тольны хавтас, бариулны таг зэрэг эд зүйлсийн үнэлгээг ... зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гэж, уг тээврийн хэрэгслийн үнийг 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг гэж тус тус үнэлсэн” үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 135-139х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн СБ2-19-584 дугаартай: хохирогч Б.Аын алдсан гэх “...хххх-улсын дугаартай Honda Fit загварын тээврийн хэрэгсэл ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр, ... төмөр бугуйвч 4.800 /дөрвөн мянга найман зуу/ төгрөгөөр тус тус үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт, тайлангийн хавсралт /хэргийн 1-р хавтас 177-179х/,
- Эрүүгийн 19090 2013 0751 дугаартай хэрэгт эрүүгийн 19090 1999 0765, 19090 2059 0792, 19090 2000 0793 дугаартай хэргийг тус тус нэгтгэх болон 19090 2013 0751 дугаартай хэргийг 19100 1303 0510 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2018 оны 7 сарын 17-ны өдрийн 258, 259, 260 дугаар, 2019 оны 7 сарын 24-ний өдрийн 161 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 107-108х, 154-155х, 236х, 268х/, мөн бүхий шүүгдэгч нараас үйлдсэн хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Шүүгдэгч Ц.Х, О.Т, Д.Э нар нь урьдаас хэлэлцэн тохирч, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах шунахай зорилгогүйгээр, автомашиныг жолоодон зугаалах, сэлгүүцэх гэсэн санаа зорилгоор эзэмшигч, өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр жолоодон авч явсан болох нь тогтоогдсон бөгөөд Хан-Уул дүүргийн Прокуророос нэр бүхий шүүгдэгч нарын гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул өсвөр насны шүүгдэгч Д.Э, О.Т, шүүгдэгч Ц.Х нарыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэр бүхий шүүгдэгч нар нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг эзэмшигч өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэм буруутай үйлдлээ тус тус хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Түүнчлэн өсвөр насны шүүгдэгч Д.Э, О.Т, шүүгдэгч Ц.Х нар 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Б.Аын эзэмшлийн Хонда фит маркийн хххх-улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах замдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн хойд талд байрлах хххх нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хохирогч Б.О-ы ТҮЦ-ний хаалгыг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтэрч, 183.750 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа бүтээгдэхүүнийг хулгайлан авч, дээрх хүнсний бараа бүтээгдэхүүгийг идэж, ууж ашиглан захиран зарцуулсан үйл баримт шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:
- Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн замын хойд талд байрлах хххх нэртэй хүнсний дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 246-250х, 2-р хавтас 01-04х/
- хохирогч Б.О-ы: “...Би Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн замын хойд талд байрлах хххх нэртэй дэлгүүр ажиллуулдаг юм. 2019 оны 23-ны өглөө 07 цагийн үед дэлгүүр дээрээ ирэхэд төмөр хаалганы цоож нь эвдэрсэн байсан ба нэг цоожоор нь хаалганы дээд талын цүүнд хийчихсэн, харин доод талын цоожны цүү эвдэрч, газарт цоож нь хэвтэж байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Манай дэлгүүрээс дараахь эд зүйлс алдагдсан. Үүнд: Чанадаг гоймон 10 ширхэг, 1 ширхэг нь 1.800 төгрөг, том аягатай бэлэн гоймон 4 ширхэг, 1 ширхэг нь 1.300 төгрөг, сникерс шоколад 4 ширхэг, 1 ширхэг нь 1.300 төгрөг, алпен голд шоколад 3 ширхэг, 1 ширхэг нь 2.500 төгрөг, нийпс үрлэн чихэр 2 ширхэг, 1 ширхэг нь 1.600 төгрөг, цагаан самар 1 ширхэг 900 төгрөг, алибаба үрлэн чихэр 1 ширхэг, 900 төгрөг, чипс 15 ширхэг, 1 ширхэг нь 450 төгрөг, сор сүү 15 ширхэг, 1 ширхэг нь 900 төгрөг, түмний ундаа 4 ширхэг, 1 ширхэг нь 3.000 төгрөг, бидний ундаа 5 ширхэг, 1 ширхэг нь 2.500 төгрөг, фузтий цай 12 ширхэг, 1 ширхэг нь 1.400 төгрөг, гоё ундаа том 4 ширхэг, 1 ширхэг нь 2.300 төгрөг, гоё ундаа жижиг 10 ширхэг, 1 ширхэг нь 1.200 төгрөг, вояж ус 3 ширхэг, 1 ширхэг нь 1.100 төгрөг, төмөр тоглоомон машин 4 ширхэг, 1 ширхэг нь 3.800 төгрөг, мон карт 1 хайрцаг, 8.000 төгрөг, хар зайрмаг 6 ширхэг, 1 ширхэг нь 1.500 төгрөг, сладко шоколад 7 ширхэг, 1 ширхэг нь 700 төгрөг, кит кат шоколад 3 ширхэг, 1 ширхэг нь 1.300 төгрөг, роллтон бэлэн гоймон 3 ширхэг, 1 ширхэг нь 1.500 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. ...Би өөрөө хаалга, цоожоо янзалчихсан учир нэхэмжлэхгүй. Харин алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 06-07х, 71х/,
- хохирогч Б.О-ы Түцнээс алдагдсан нийт 22 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг ...зах зээлийн үнэлгээгээр 183.750 /нэг зуун наян гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гэж үнэлсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Х-26 дугаартай үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 15-18х/ болон шүүгдэгч нарын мэдүүлэг баримтаар тогтоогдсон байна.
Энэхүү үйлдэлд Хан-Уул дүүргийн прокуророос Д.Э, Ц.Х, О.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг тогтоож ирүүлснээс шүүх “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан буюу Б.Аын эзэмшлийн Хонда фит маркийн хххх-улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж үйлдсэн” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтаар зүйлчилснийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс тухайн гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, мөн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус зааж хуульчилсан.
Хэргийн нөхцөлд нэр бүхий шүүгдэгч нар нь иргэн Б.Аын эзэмшлийн Хонда фит маркийн хххх-улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах замдаа “120 орж найзуудтайгаа уулзана” гэсэн зорилгоор тухайн орчимд буюу 120-ын байрнууд дундуур автомашинтай явж байхдаа замд таарсан хххх нэртэй ТҮЦ-ийг “ухах” талаар тухайн үед үүссэн гэмт санаа зорилгоо хэрэгжүүлэн, автомашины багажинд байсан дорцовыг ашиглаж, түцний хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж, бэлэн гоймон, ундаа, чихэр, шоколад зэрэг хүнсний эд зүйлсийг хулгайлан авч, авсан эд зүйлсээ тухайн үед Д.Эгийн жолоодон явсан Б.Аын эзэмшлийн Хонда фит маркийн хххх-улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зөөж тээвэрлэн, хэргийн газраас холдсон болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Э, О.Т, шүүгдэгч Ц.Х нар 2019 оны 5 сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө иргэн Б.Аын эзэмшлийн Хонда фит маркийн хххх-улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явах замдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн хойд талд байрлах хххх нэртэй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох хохирогч Б.О-ы ТҮЦ-ний хаалгыг эвдэж, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 183.750 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа бүтээгдэхүүнийг хулгайлан авч, дээрх хүнсний бараа бүтээгдэхүүнийг идэж, ууж ашигласан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэлээ.
Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тул машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэсэн байхыг ойлгоно.
Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний хойно тухайн хөрөнгийг автомашинд нуусан, зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй шүүгдэгч нарын үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нарын хувьд автомашинаар ямар нэг учрах саадыг арилгаагүй, тээврийн хэрэгслийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоор анхнаасаа авч явсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн нэр бүхий шүүгдэгч нарын хохирогч Б.О-ы Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийн хойд талд байрлах хххх нэртэй ТҮЦ-ний хаалганы цоожийг эвдэн нэвтрэн ороход ашигласан гэх автомашинд байсан дорцов багажийг тэдгээр нь уг гэмт хэргийг үйлдэхийн тулд зориуд тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй байх тул уг хэрэгсэл буюу дорцов багаж нь “..., эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан ..., эд зүйл, хэрэгсэл буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх ойлголтод хамаарахгүй юм.
Иймд Хан-Уул дүүргийн прокуророос Д.Э, Ц.Х, О.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, “машин механизм ашигласан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Дээр дурьдсан үндэслэлээр өсвөр насны шүүгдэгч Д.Э, О.Т, шүүгдэгч Ц.Х нарыг “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Гурав. Өсвөр насны шүүгдэгч Д.Э нь ганцаараа 2019 оны 4 сарын 15-ны өдөр Хххх оршин суух иргэн Б.Б-ын гэрт хоноод явахдаа түүний эзэмшлийн Самсунг жи-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 328.670 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.Б-ын: “...Миний хүүгийн найз Э нь 2019 оны 4 сарын 15-ны өдөр манай гэрт ирж хоносон юм. Өглөө нь явахдаа миний Самсунг Жи-7 загварын гар утсыг гэрээс аваад явчихсан байсан. Араас нь утасдаад “утсаа авъя” гэхэд “авчирч өгнө” гэж хэлж байсан. Тэгээд алга болчихсон, би байсан айлаар нь хайгаад олоогүй. Би 2018 оны 3 сарын үед Сайн компьютерээс 479.000 төгрөгөөр утсаа худалдаж авч байсан, надад зээлийн гэрээ нь байгаа. Одоо гар утсаа авсан үнээрээ үнэлнэ. ...Утсаа олоод авчихбал надад гомдол байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 128-129х/,
- гэрч Б.Эийн: “...Би сар, өдрөө санахгүй байна, ...намайг гүүрний тэнд байдаг шийдэн дээр хүүхэдтэй уулзаад байж байхад манай найзын дүү Э цамц нь урагдсан байдалтай ирээд “мөнгө зээлээч” гэхээр нь “утас авах мөнгө байна” гэхэд Э хайрцагтай утас цүнхнээсээ гаргаж ирэхээр нь үзэхэд шинэ Самсунг Жи-7 загварын гар утас байсан. Би “80.000 төгрөг байна” гэхэд Э “100.000 төгрөгөөр зармаар байна” гэхээр нь би ломбарданд өөрийн нэр дээр тавьж өгөх гээд 7 буудал руу явж байхад Э “би ломбарданд тавьмааргүй байна, та өөрөө авчихаач” гэхээр нь “мөнгө хүрэхгүй байна” гэхэд, сонин царай гаргаж байгаад надад тэр утсаа 80.000 төгрөгөөр зарсан. Би хайрцгийг нь Эд өгөөд явуулсан. ...Би хулгайн гар утас гэдгийг мэдээгүй, надад хаанаас утас авсан талаараа хэлээгүй. ...Тэр утас кодгүй байсан бөгөөд ихэвчлэн Эгийн өөрийнх нь зурагнууд байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 133-134х/,
- гэрч М.Аийн: “...2019 оны 4 сарын 08-ны өдөр манай дүүгийн төрсөн өдөр болсон юм. Тэр орой Эрдэнэбилэг манай аавтай “хямдхан утас байна, та утас авахгүй юм уу” гэж ярьсан байсан. Тэгээд орой нь Эрдэнэбилэг гэрт ирээд надад үзүүлэхэд Самсунг жи-7 загварын шаргал өнгөтэй, дэлгэц нь хагарсан гар утас байхаар нь би шалгаад авсан.
Манай ээж Эрдэнэбилэгээс “хулгайн утас биш биз дээ” гэхэд “бишээ, манай найз зарж, найз охиндоо юм авч өгөх гэж байгаа юм, мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм” гэж хэлж байсан. Тэр утсыг 90.000 төгрөгөөр худалдаж аваад, би барьж байгаад 2019 оны 6 сарын дундуур фэйсбүүк дээр тавиад 50.000 төгрөгөөр зарчихсан. Эрдэнэбилэг нь манай аавын төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм. Намайг 12 жилд сурч байхад Э гэж манайхаас 2 доор сурч байсан хүүхэд гар утас зарж байгаа, тэрний утас гэж хэлж байсан. Би Эг зүс л мэднэ, тэрэнтэй нийлдэггүй. Тухайн үед цуг байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн гар утсанд хадгалсан дугаар, Эгийн дугаар болон эмэгтэй хүнтэй бичсэн мессежнүүд байсан. Гүүгл аккаунт дээр Эгийн хаяг байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 135-136х/,
- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн СБ-19-659 дугаартай: хохирогч Б.Б-ын алдсан гэх “...J7 prime маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 328.670 /гурван зуун хорин найман мянга зургаан зуун дал/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 138-139х/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Э нь дангаараа 2019 оны 4 сарын 15-ны өдөр Хххх оршин суух иргэн Б.Б-ын гэрт хоноод явахдаа түүний цэнэглээд орхисон байсан Самсунг жи-7 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч, 328.670 төгрөгийн хохирол учруулсан, улмаар уг гар утсыг бусдад зарж борлуулан захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон ба уг үйлдэлд нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.
Иймд шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох бөгөөд “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” замаар гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилсан.
Хэрэгт хохирогчоор тогтоогдсон Л.Д-, Д.Э, Г.Э-, Б.А, Б.О-, Б.Б- нар нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлагыг гаргах эрхтэй байна.
Хэргийн хохирогч Л.Д-, Б.А нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн баримттай, хохирогч Б.Б-д учирсан хохирлын 328.670 төгрөг, хохирогч Б.О-д учирсан эд хөрөнгийн хохирлын 183.750 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Д.Эгийн хууль ёсны төлөөлөгч И.Д нь нөхөн төлж барагдуулсан баримттай байх тул тэдгээр хохирогч нарт нэр бүхий шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй байна.
Хохирогч Г.Э-аас “...машины жолооч талын цонхыг хагалсан, жолоочийн эсрэг талын тольны аяга хугарсан, хойд талын хаалганы бариулны булан хагарсан, мөн машинаа алдсанаас 5 хоногийн хугацаа алдаж олох байсан ашиг орлого алдагдсан” хэмээн тайлбарлаж хаалганы цонх 50.000 төгрөг, жолоочийн эсрэг талын тольны аяга 60.000 төгрөг, таг 40.000 төгрөг, олох байсан орлого гэж 200.000 төгрөг нэхэмжилсэн гомдлын шаардлага гаргаснаас /хэргийн 1-р хавтас 120-121х, 122х/ шүүх хохирогчийн алдсан гэх “....Honda fit маркийн хххх улсын дугаартай автомашины хаалганы шил, тольны хавтас, бариулны таг зэрэг эд зүйлсийн үнэлгээг нийт 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гэж үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн СБ2-19-655 дугаартай үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон хэмжээнд шүүгдэгч Ц.Х, өсвөр насны шүүгдэгч О.Т, Д.Э, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Эаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлд автомашин алдагдсан өдөр машинд байсан түрийвч дэх 50.000 төгрөг алдагдсан, машины үнэлгээ, явах эд ангийн үнэлгээ хийлгэсэн зардлын 138.000 төгрөг, оношилгооны зардлын 75.000 төгрөг, журмын хашааны төлбөр 550.000 төгрөг, машинаар такси үйлчилгээ эрхэлж олох байсан орлого гэх 4.500.000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 1.220.000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн хүүгийн 500.000 төгрөг, машины үнэлгээ 4.0 сая төгрөг зэрэг нийт 11.033.000 төгрөг нэхэмжилсэн шаардлага гаргасан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “...машинд байсан бэлэн 30.000 төгрөг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 208.000 төгрөг, мөн журмын хашаанаас гаргуулж авахад төлсөн 550.000 төгрөг, машиныг хашаа мөргүүлснээс эвдэрсэн эд ангийн хохирол 1.590.600 төгрөг, бүгд 2.353.600 төгрөг, мөн өдөр тутмын олох байсан орлогод 3 сарын орлого 3.600.000 төгрөг тус тус нэхэмжилж” /хэргийн 1-р хавтас 59-60х, 2-р хавтас 70х/, холбогдох баримтыг гаргаж өгснөөс шүүх баримтаар нотлогдсон хохирол болох хххх улсын дугаартай Honda Fit загварын тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.590.000 төгрөг /1-р хавтас 71х/, үнэлгээний ажлын хөлс 58.000 төгрөг /хэргийн 1-р хавтас 70х/, явах эд ангийн оношилгооны зардлын 75.000 төгрөг /хэргийн 1-р хавтас 75х/, журмын хашааны төлбөрийн 550.000 төгрөг, түрийвчинд байсан бэлэн 30.000 төгрөг, нийт 2.303.600 төгрөгийн шаардлагыг хангаж, шүүгдэгч Ц.Х, өсвөр насны шүүгдэгч Д.Эгийн хууль ёсны төлөөгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Г.Э-ы нэхэмжилсэн олох байсан орлого өдрийн 40.000 төгрөгөөр тооцсон 5 хоногийн орлого алдагдсан гэх 200.000 төгрөгийн шаардлага, хохирогч Д.Эын олох байсан орлогод нэхэмжилсэн 4.500.000 төгрөгийн шаардлагад хамаарах үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, мөн хохирогчийн банк болон барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн хүүгийн төлбөр, автомашины үнэ зэрэг нь уг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршигт тооцогдохгүй үндэслэлээр шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн болно.
Насанд хүрээгүй хүн бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг, эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ гэж Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэгт заасан тул шүүгдэгч өсвөр насны Д.Э, О.Т нарын хариуцвал зохих гэм хорын хохирлыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч И.Д, С.О нараар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг тэмдэглэв.
Шүүгдэгч өсвөр насны Д.Э нь 2004 оны 5 сарын 08-ны өдөр төрснийг төрөлт бүртгэлийн 17-рт 2004 оны 7 сарын 07-ны өдөр бүртгэсэн тухай төрсний бүртгэлийн лавлагаа баримт хэрэгт авагдсан /хэргийн 1-р хавтас 100х/ ба тэрээр хулгайлах гэмт хэрэгт анх холбогдсон 2019 оны 4 сарын 15-ны өдрийн байдлаар 14 нас 11 сар 23 хоногтой, тээврийн хэрэгсэл авч зугатаах гэмт хэрэгт анх холбогдсон 2019 оны 5 сарын 19-ний өдрийн байдлаар 15 нас 11 хоногтой байсан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх энэ өдрийн байдлаар 15 нас 06 сар 26 хоногтой,
- шүүгдэгч өсвөр насны О.Т нь 2002 оны 6 сарын 06-ны өдөр төрснийг 2002 оны 7 сарын 05-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэж, Г-1206 дугаартай гэрчилгээ олгосон /хэргийн 1-р хавтас 228х, 231х/ төрсний гэрчилгээний хуулбар баримт хэрэгт авагдсан ба тэрээр гэмт хэрэгт анх холбогдсон 2019 оны 5 сарын 22-ны өдрийн байдлаар 16 нас 11 сар 15 хоногтой, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх энэ өдрийн байдлаар 17 нас 05 сар 28 хоногтой болох нь нотлогдож байх тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн Наймдугаар бүлэгт заасан “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” тусгай журам үйлчилнэ.
Хэргийн шүүгдэгч Д.Э, О.Т, Ц.Х нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон /хэргийн 1-р хавтас 218х, 230х, 2-р хавтас 169х, 170х, 171х, 169х, 176х/ ба нэр бүхий шүүгдэгч нар нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг тус тус бүлэглэн үйлдсэн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох юм.
Хэргийн 2-р хавтас 51 дүгээр талд авагдсан өсвөр насны Д.Эгийн нас тоолсон тэмдэглэл баримтад 2006 оныг давхардуулан хоёр удаа тоолсноор гэмт хэрэг үйлдэгдэх үеийн насыг буруу тоолж тогтоосон алдаатай болохыг тэмдэглэв.
Шүүх нэр бүхий шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр сууриа олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх зорилго бүхий нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоо болон шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заалт, 8.6 дугаар зүйлд заасан журам зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Мөн шүүгдэгч өсвөр насны Д.Эгийн хувьд тэрээр 4 удаагийн давтамжтайгаар бусадтай бүлэглэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг үйлдсэн гэх 2019 оны 5 сарын 19-ний өдрөөс 2019 оны 5 сарын 25-ны өдрийн байдлаар 16 насанд хүрээгүй, өөрөөр хэлбэл тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариулага хүлээлгэх насны хязгаарт хүрээгүй байсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 заасан “шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр өсвөр насны Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаар тогтоосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүнийг эрүүгийн хариуцлагад татаж болох нийгмийн хор аюулын шинж, үйлдэгдэх байдал нь түгээмэл тодорхой төрлийн гэмт хэргийг тухайлан нэрлэн зааж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тодорхой нэрлэн заасан гэмт хэргийн төрөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах” гэмт хэрэг тусгагдаагүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Д.Эд тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 157 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2019 оны 9 сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг /хэргийн 2-р хавтас 161х, 162х, / Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт Ц.Х, О.Т нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О-, Б.Б-, Б.А, Г.Э-, Л.Д- нар нь “гомдол саналгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн прокуророос Ц.Х, О.Т, Д.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэрэгт учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Б овогт Д-ны Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг,
- Х овогт Ц-ийн Х, Б овогт Д-ны Э, Б овогт О-ын Т нарыг бүлэглэн, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг,
- мөн Х овогт Ц-ийн Х, Б овогт Д-ны Э, Б овогт О-ын Т нарыг бүлэглэн, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар өсвөр насны Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Х, О.Т, Д.Э нарыг тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, О.Т-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцсон 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацааагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Д.Эгийн биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Ц.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцсон 01 /нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Ц.Х-ын биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцсон 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацааагаар хорих ялыг нэмж нэгтгэн, О.Т-гийн биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус зааснаар Д.Э, О.Т нарт оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад, Ц.Х-т оногдуулсан 01 /нэг/ жил 01 /нэг/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хугацагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Э-гийн цагдан хоригдсон нийт 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны Д.Э, О.Т нарт тус бүрд 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны Д.Э, О.Т нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсэн” албадлагын арга хэмжээ авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны Д.Э, О.Т нар нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг тэдгээрт анхааруулж мэдэгдсүгэй.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд өсвөр насны шүүгдэгч О.Т-гийн хууль ёсны төлөөлөгч С.О-аас 40.000 /дөчин мянга/ төгрөг, өсвөр насны шүүгдэгч Д.Э-гийн хууль ёсны төлөөлөгч И.Д-аас 1.191.800 /нэг сая нэг зуун ерөн нэгэн мянга найман зуу/ төгрөг, шүүгдэгч Ц.Х-аас 1.191.800 /нэг сая нэг зуун ерөн нэгэн мянга найман зуу/ төгрөг тус тус гаргуулж,
- хохирогч Хххх тоотод оршин суудаг гэх, /РД: /, Ц овогт Г-ын Э-д 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг,
- хохирогч хххх тоотод оршин суудаг гэх /РД:ХК67052319/, Б овогт Д-гийн Э-ад 2.303.600 /хоёр сая гурван зуун гурван мянга зургаан зуу/ төгрөгийг тус тус нөхөн төлүүлж, хохирогч Г.Э-ы нэхэмжлэлээс үлдэх 200.000 төгрөгийн, Д.Э-ын нэхэмжлэлээс үлдэх 8.729.400 төгрөгийн шаардлагыг тус тус хангахгүй орхисугай.
11. Энэ хэрэгт Ц.Х, О.Т нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О, Б.Б-, Б.А, Г.Э, Л.Д нар нь “гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
13. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.Х-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, О.Т, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД