Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/шш2016/01003

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 08 өдөр

       Дугаар 182/ШШ2016/01003

 

       Улаанбаатар хот

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “МД” ХХК ,

Хариуцагч:  “ТБ” ХХК -д холбогдох

Даатгалын нөхөн төлбөр 5 428 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.З, хариуцагч “МД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, Я.О, “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.  

                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Тэс олгосон итгэмжлэлийн дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татсан “ТБ” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт  5 428 000 төгрөг гаргуудах тухай нэхэмжлэлийн шардлагаасаа татгалзаж байна. Хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан гаргасан  даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 Б.Т нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “ТБ” /Хадгаламж банк/ ХХК-ийн лизингийн зээлээр улсын дугаартай автомашиныг худалдан авсан. ТБтай байгуулсан барьцаат зээлийн гэрээгээр 12 800 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатайгаар зээлж авсан. “ТБ” ХХК нь лизингээр авто машин худалдах авахад, заавал даатгуулах шаардлагатай гэсэн учраас “МД” ХХК-ийг сонгож даатгалын үйлчилгээнд хамрагдаж, машинаа бүрэн даатгуулсан юм.

Б.Т нь лизингээр худалдан авсан авто машинаа нэг жил гаруй хугацаагаар ашиглаж байх явцад 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хулгайд алдаж, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авто машин нь осолд орсон байдлаар олдсон байдаг. Б.Т нь энэ тухайгаа цагдаагийн байгууллага болон  даатгалын компани болох “МД” ХХК-д мэдэгдэж, 3 тал байлцаж, хэргийн газар үзлэг хийсэн. Б.Т нь үнэлгээний компаниар машины эвдрэлийг үнэлүүлэхэд 5 210 000 төгрөг, бусад зардалд 210 000 төгрөг зарцуулсан. Өнөөдрийн байдлаар Б.Тд 5 428 000 төгрөгийг хохирол учраад байгаа.

... Банкны ажилтан “” нөхцөлөөр даатгал хийж, 0.6 хувийн хураамж авсан, даатгалын гэрээт баталгаа бичихдээ “ММ” нөхцөл дээр тэмдэглэсэн гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөрөхгүй байна. Б.Т, “МД” ХХК-тай байгуулсан даатгалын гэрээгээр Тоёота маркийн тээврийн хэрэгслийг “” төрлийн даатгалаар даатгуулсан “хулгайн эрсдэл” нь даатгалын тохиолдолд хамаарч байгаа юм. Иймд хариуцагч “МД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийн хохиролд 5 428 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч “МД” ХХК болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

   Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. “МД” ХХК нь ТБтай даатгалын зуулчлалаар хамтран ажиллах гэрээтэй. Б.Т нь 26-маркийн авто машиныг лизингээр худалдан авахдаа  тээврийн хэрэгслийн даатгалын жилийн 0.6 хувийн хураамж төлдөг “МС” нөхцөлөөр 2 жилийн хугацаатайгаар даатгалын гэрээ байгуулж, нийт 1.2 хувийн хураамж төлсөн. Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тоот гэрээ байгуулагдсан. Б.Т нь 2014 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжин шөнө машинаа хулгайд алдсан талаар манай байгууллагад хандсан.

 “МД” ХХК-ийн зүгээс гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол мөн эсэхийг газар дээр нь очиж үзэн, тэмдэглэл үйлдсэн байгаа. Б.Т нь “МС” нөхцлөөр гэрээ байгуулж, зохих хувь хэмжээгээр хураамж төлсөн байдаг. “МС” нөхцөлд хулгайн эрсдэл хамаарахгүй гэж албан бичгээр хариуг өгсөн. Дээрх асуудал шийдэгдсэн гэж үзсэн. Гэтэл шүүхэд хандсан байна. Б.Т нь даатгалын суурь хураамжийг 0.6%-иар төлсөн. Энэ нь “МС” нөхцөлийн хэмжээ.

Хамтран ажиллах гэрээний 4.2 дугаар зүйлийн 4.2.2-т тээврийн хэрэгслийн даатгалын 10 гаруй эрсдэлийг тодорхойлсон. Зөвхөн стандарт нөхцөлөөр даатгал  хийх эрхийг ТБинд олгосон байгаа. Энэ нөхцөлд хулгайн эрсдэл хамаардаггүй болно. Хамтран ажиллах гэрээний 4.2.4-т даатгалын үнэлгээ хураамжийн асуудлыг тусгаж өгсөн. Даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнэ байна. Даатгалын зүйл нь авто машин байна. Даатгалын хураамж нь 1 жилийн 0.6% байна гэх мэт маш тодорхой заасан байгаа.

 Мөн гэрээний 4.2.2-т даатгалын 10 төрлийн эрсдэлийг заасан бөгөөд үүний дагуу даатгалын гэрээт баталгааг ТБны ажилтан бичдэг. Хавтас хэрэгт   Б.Т нь гэрээт баталгааны хуудсыг эх хувиар өгсөн хэрэгт авагдсан байх тул  гэрээт баталгааны 8 дугаар зүйлийн 8.5-т “Даатгалын эрсдэл”-ийг харж болно. Дээрх баримтуудаас үзэхэд Б.Ттэй “МС” нөхцөлөөр гэрээ байгуулсан нь харагдана.

 Даатгалын гэрээг “МД” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 72 тоот тушаалаар батласан Даатгалын шинэ бүтээгдэхүүний нөхцөл/-ийг үндэслэсэн. Дээрх тушаалын 1 дүгээр хавсралтаар “авто тээврийн хэрэгсэл, жолоочийн хариуцлагын даатгалын шинэ бүтээгдэхүүний нөхцлөөр даатгахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа. Үүнд: Даатгалын зүйл, даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээ хураамж хариуцлагын хязгаар, даатгалын нөхөн төлбөр, нөхөн төлбөр олгох хувь хэмжээ, даатгалын гэрээ байгуулах ... зэргийг тусгаж өгсөн.

 Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэсэн заалтыг үндэслэн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох боломжгүй гэж үзнэ. Банкны ажилтан “МС” нөхцлөөр  даатгал хийж, 0.6 хувийн хураамж тооцсон байж, гэрээт баталгаа бичихдээ 3 хувийн хураамж төлдөг “ММ” нөхцөл дээр тэмдэглэгээ хийсэн байгааг “ММ” нөхцлөөр даатгуулсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн Б.Т нь дээрх тээврийн хэрэгслийг банкны лизингээр худалдан авахдаа манай тээврийн хэрэгслийн даатгалын жилийн 0.6 хувийн хураамж төлдөг “МС” нөхцөлөөр 2 жилийн хугацаагаар даатгуулж, 1.2 хувийн хураамж төлж, 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөртоот гэрээ байгуулсан нь манай мэдээллийн санд “”-д хэрхэн бүртгэгдсэн байдалд үзлэг хийлгэн, тодруулах хүсэлтийг гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч “ТБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь “ТБ” ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт  5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг                шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч “МД” ХХК, “ТБ” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 1-2 тал/

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ТБ” ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөр болох 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч “МД” ХХК-д холбогдуулан гаргасан 0065174 тоот даатгалын гэрээний үүргийн гүйцэтгэлд   5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М хүсэлтийг хүлээн авах боломжтой.

Нэхэмжлэгч Б.Т нь өөрийгөө бүх шатны шүүхэд төлөөлөх, нэхэмжлэлээс татгалзах, хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эвлэрэх эрхийг Д.М-д итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 52 тал/

Иймд хариуцагч “ТБ” ХХК-д холбогдох 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Б.Тийн   татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Т нь даатгалын нөхөн төлбөр 5 210 000 төгрөг, хохирол 218 000 төгрөг нийт 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “МД” ХХК нь зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... нөхөн төлбөр төлөх нөхцөл бүрдээгүй, өөрөөр хэлбэл Б.Т  “... хашаанаасаа Тмаркийн авто машинаа хулгайд алдсан нь “...  даатгалын гэрээнд заасан эрсдэл, даатгалын тохиолдолд хамаарахгүй” гэж маргаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ ... “МД” ХХК-тай  байгуулсан даатгалын гэрээгээр маркийн тээврийн хэрэгслийг “ММ” төрлийн даатгалаар даатгуулсан тул “хулгайн эрсдэл” нь даатгалын тохиолдолд хамаарч байгаа юм.

Иймд хариуцагч “МД” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрийн хохиролд   5 428 000 төгрөгийг шаардах эрхтэй ... гэж,

Хариуцагч “МД ХХК нь “... даатгалын нөхөн төлбөр төлөх нөхцөл бүрдээгүй, “МС” нөхцөлөөр гэрээ байгуулсан тул нөхөн төлбөр төлөхгүй ...” гэж тус тус тайлбарлаж байгаа.

Зохигчид 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 0065174 дугаар бүхий даатгалын гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, даатгуулагч Б.Т нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай, авто машиныг  даатгагч “МД” ХХК-д даатгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд гэрээний зүйл болох авто машин нь 2014 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө тоот хашаанаас /Б.Тийн хашаанаас/ алдагдаж, ... Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ба улмаар эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2305 дугаар тогтоол, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5, 7-16, 45, 54 тал/

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлд заасан хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх 0065174 дугаар бүхий даатгалын гэрээгээр Б.Т, Тоёота Приус авто машинаа 12 800 000 төгрөгөөр үнэлж,  даатгалын хураамжид 153 800 төгрөгийг төлж, даатгагч “МД” ХХК   даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу нөхөн төлөхөөр тохиролцжээ. /х.х-ийн 54 тал/

Даатгалын үйлчлэх хугацаа нь даатгалын хураамж төлсөн үеэс буюу 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 18-ныг хүртэл хугацаагаар  үргэлжлэхээр харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт зааснаар даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ талуудын хэн алин нь хэрэгжүүлсэн нь тогтоогдсон, энэ тухай зохигчид маргаагүй. /х.х-ийн 6, 17, 85 тал/

Шүүх хуралдаанд зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.Т нь даатгалын гэрээний зүйл болох тухайн авто машиныг ТБны лизингээр худалдан авахдаа “МД” ХХК-ийн “МС” төрлийн даатгалаар даатгуулж, даатгалын хураамжид 153 600 төгрөг /нэг жилийн 0.6 хувь х 2 жил-1.2 хувиар/ төлж, 2 жилийн хугацаатай, даатгалын гэрээ байгуулжээ. /х.х-ийн 13-16, 54 тал/

Даатгалын эрх зүйн харилцаа нь хариу төлбөртэй харилцаа бөгөөд даатгалын гэрээ байгуулж, хураамж төлсний дараа даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг даатгагчид үүсдэг.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж  төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Иргэний хуулийн 433.1-д “даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 437 дугаар зүйлийн 437.1-д  “даатгуулагч нь даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол даатгагч хураамж төлөх 15 хоногийн нэмэлт хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацааг дахин хэтрүүлбэл үүсэх үр дагаврыг даатгагч бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.

Даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын хураамж төлөгдсний дараа талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ хэрэгжиж эхлэх бөгөөд Б.Т нь даатгалын хураамжид 153 400 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн болох нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчид даатгалын зүйл болох тээврийн хэрэгслийг “МС” төрлийн даатгалаар даатгуулахаар тохиролцсон гэж үзэхээр байна.

 Иймд Б.Т нь 2014 оны 06 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн  46-1009 тоот хашаанаас авто машинаа    алдсан гэх нөхцөл байдал нь гэрээгээр тохиролцсон “МС” төрлийн даатгалын тохиодолд хамаарахгүй байх тул даатгагч “МД” ХХК нь даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг үүсээгүй.

“МД” ХХК, “ТБ” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу  ТБны зуучлалаар Б.Ттэй тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан ба энэ тухай талууд маргахгүй байгаа. /х.х-ийн 25-28, 63-66 тал/

0065174 тоот даатгалын баталгааны хуудсан дээр даатгагч нь тээврийн хэрэгслийн даатгалын төрлийг сонгох /√/ тэмдэглэгээг “ММ” гэж тэмдэглэсэн байгаа хэдий ч энэ тэмдэглэгээг тухайн төрлийн буюу “ММ” даатгалын төрлөөр даатгуулсан гэж үзэх үндэслэл зохигчдын тайлбар хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 87-89 тал/

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т “гэрээний  аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасан.

 Даатгалын төрлөөс хамаарч, даатгалын эрсдэл, хураамж, нөхөн төлбөрийн хэмжээ ялгаатай байх ба талууд 12 800 000 төгрөгөөр үнэлсэн тээврийн хэрэгслийг “МС” төрлийн даатгалаар даатгуулахаар харилцан тохиролцсон гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдплага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 437 дугаар зүйлийн 437.1-д тус тус зааснаар “МД” ХХК-д холбогдох 5 428 000 төгрөг гаргуулах тухай Б.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “ТБ” ХХК-д холбогдох 5 428 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Б.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мартын татгалзлыг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 800 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ