Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00703

 

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00703

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай                

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

      ЗАХИРАМЖЛАХ нь:

           1.  *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага 2.492.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 892.000 төгрөгийг татгалзаж, хариуцагч нар нь үлдэгдэл 1.600.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэгч *******ын Хаан банкин дахь ******* дугаар дансанд бүрэн төлж барагдуулахаар зохигчдын эвлэрсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 27.415 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

        

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

 

          4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АРИУНХИШИГ