| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/00566/И |
| Дугаар | 557 |
| Огноо | 2015-08-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 557
| 2016 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 184/ШШ2016/00557 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага наран, 19-66 тоотод орших “Үлэмж их оргил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо, Шороотын задгайд оршин суух Балдангийн Баярсайхан /БЕ65120514/-д холбогдох
Барьцаат зээлийн гэрээний үүрэг 5,101,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Үлэмж их оргил” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Б.Баярсайхан нь 2016 оны 02-р сарын 18-ны өдөр манай компанитай барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч нь гэрээний үүргээ зөрчиж зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй тул гэрээг цуцалсан. Иймд Б.Баярсайханаас үндсэн зээл 3,500,000 төгрөг, зээлийн хүү 210,000 төгрөг, алданги 1,391,250 төгрөг, нийт 5,101,250 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Б.Баярсайхан нь шүүхэд гаргасан тайлбартаа “Миний бие Үлэмж их оргил ХХК-ийн нэхэмжилсэн 5,101,250 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Үлэмж их оргил ХХК нь хариуцагч Б.Баярсайханд холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэг 5,101,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн талаар тайлбараа бичгээр гаргасан байна.
Иймд шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.