| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/00343/И |
| Дугаар | 558 |
| Огноо | 2015-08-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 558
| 2016 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 184/ШШ2016/00558 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Найрамдалын зам гудамж, 76 тоотод оршин суух Шарнууд овогт Маадайгийн Буяннэмэх /ЧС54122078/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Буяннэмэх нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “Миний бие Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Алдар нэгдэлд туслах малчин, тоо бүртгэгчээр 1970 оноос 1975 он хүртэл ажиллаж байгаад санхүү эдийн засгийн техникумд суралцахаар явсан. Гэвч шилжилтийн үед Алдар нэгдэл татан буугдаж бүх ажилчдын баримт материал архивын газраас олдохоо байсан. Иймд намайг 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Алдар нэгдэлд туслах малчин, тоо бүртгэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.”
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Буяннэмэхийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.Буяннэмэх нь Өвөрхангай аймгийн Гучин ус сумын Алдар нэгдэлд туслах малчин, тоо бүртгэгчээр ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн архивын тасгийн лавлагаа, гэрч С.Аюуш, С.Чулуунбат, П.Баатар, С.Галсандорж намыг мэдүүлэг, хүсэлт гаргагчийн өөрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүх түүний хүсэлтийг хангаж, ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН