| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2016/00521/И |
| Дугаар | 807 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 807
2016 оны 09 сарын 27 өдөр
|
| Дугаар 183/ШШ2016/00807 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, /РД:ХК85112901/ Тайж овогтой Энхбатын Номингийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ миний бие нь тай 2012 оны 2 дугаар сард танилцан, 2013 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 03-нд охин маань төрсөн. 2014 оны 3 дугаар сард байр захиалан уг байрандаа амьдарч эхэлсэн. Эхэн үедээ бусдын адил амьдралынхаа төлөө хичээн сайхан амьдарч байсан ч төд удалгүй охин төрснөөс хойш сар хүрэхгүй хугацаанд буюу 2015 оны 1 дүгээр сарын 01-нд анх маргалдаж эхлэн, улмаар 10 гаруй хоног охин бид хоёрыг хаяж явсан. Энэ үед ийм олон хоногоор алга болсонд миний бие ихэд гайхан аргаа барьж байлаа. Гэтэл удалгүй 2015 оны 2 дугаар сарын 24-ний өглөө найзтайгаа согтуу ирж маргалдан улмаар 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд таг чиг алга болсон. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14 хоногийн хугацаагаар алга болсон учир хайж байгаад найз н.Золоогийнд очиж барьж аван ахин маргаан үүссэн. 2016 оны 6 дугаар сарын 02-нд бас гарч яваад 2016 оны 6 дугаар сарын 05-нд ээж болох н.Жаргалтайгаа хамт орж ирэн маргаан үүсгэж миний бие цагдаа дуудсан ч гэр бүлийн маргаан гээд ямар нэг арга хэмжээ аваагүй болно. Ээж болох н.Жаргал нь хүүгийн байр хэмээн намайг охины хамт хөөж гаргасан. Иймд охин г асрамжиндаа авч, тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ нь тай анх 2012 онд танилцаж 2013 онос хамтран амьдарсан. 2014 оны 12 дугаар сард охин Ивээлэн нь төрсөн. Охин нь төрснөөс хойш 1 сар хүрээгүй байхад маргалдаж, улмаар Тулга нь 15 хоног сурагүй алга болсон. Нэхэмжлэгч нялх биетэй эмзэг үед Б.Тулгыг сураггүй алга болсонд маш их эмзэглэж байсан. Удалгүй 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өглөө нь найзтайгаа согтуу ирж маргалдаж улмаар 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд мөн сураггүй 3 сар алга болсон. 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 14 хоногийн хугацаагаар мөн сураггүй алга болж найзындаа байсан гэдгийг мэдсэн. Хамгийн сүүлд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 4 сарын хугацаанд нь той ямарч холбоогүй байгаа. Охин г төрснөөс хойш 8 сарын хугацаанд тусдаа амьдарсан. Иймд охин Э.Ивээлэнг ээжийнх нь асрамжинд үлдээж, ас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ миний бие тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан зарим зүйл илт худал байх тул бүрэн хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Миний аав Д.Болдням нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хойш хүнд өвдөж, бие нь сайнгүй, эмчилгээ, эм тарианы зардал их байгаа тул хүүхдийн тэтгэмжийн мөнгийг 2016 оны 6 дугаар сараас хойш миний бие охиндоо боломжоороо өгч байгаа болно. Хамтран амьдрагч бид хоёрын дунд онц ноцтой хүнд асуудал байхгүй зөвхөн гэр бүлийн хүрээний үл ойлголцол, ахуйн чанарын маргаан л байгаа тул одоогоор миний бие хоёр тийшээ болж, охиноо өнчрүүлэх ямар ч хүсэлгүй байна. Иймд той эвлэрэх хүсэлтэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар шаардах эрхтэй байна.
Зохигчид 2012 онд танилцаж, 2013 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдарч 2014 оны 12 дугаар 03-ны өдөр охин төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нь тусдаа амьдарч байгаа бөгөөд хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд, гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхэдтэй адил эрхтэй, эцэг, эх нь хүүхдээ асрамжлах, тэтгэх үүрэгтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг ас сар бүр тэтгэлэг гаргуулан, охин г тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч маргаагүй, охин Т.Ивээлийг эх гийн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй гэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин г эх гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх… эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин г эх гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин г 11-16 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, /суралцаж байгаа бол 18 нас/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.
.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА