| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 183/2016/01075/И |
| Дугаар | 758 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 758
| 2016 оны 09 сарын 21 өдөр | Дугаар 183/ШШ2016/00758 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөрт 513,193 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 513,193 төгрөгөөс 200,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төлж барагдуулсан нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдож байгаа тул үлдэгдэл 313,191 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны дотор 50,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 07-ны дотор 87,730 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны дотор 87,730 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны дотор 87,730 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 16046 төгрөгөөс 8023 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь 2603030349 тоот данснаас, хариуцагч *******ас 5022 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, 8023 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.САНСАРМАА