Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 856

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Г.Хатанцэцэг,

шүүгдэгч/ хохирогч Н.Е, Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т, Н.Е нарт холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Б.Т

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй,  Н.Е.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Т, Н.Е нар нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Т, Н.Е нар нь хоорондоо зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Е мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Тийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ... дүү Е, найз Олуу дайраад байхаар нь баарнаас О болон 2 үл таних эрэгтэй найз нарыг таксинд суулгаж өгөөд буцаад баарлуу орох үед дүү Е, найз Б нар гарч “ирэхээр нь хамт баарнаас гараад баарны гадаа тамхи татаад байж байхдаа дүү Е-д чи яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь танай найзыг чинь зодох байсан юм гэж хэлэхээр нь би дүү Е-ийг за болио ахын дүү гэж хэлсэн чинь дүү Е надруу дайрахаар нь дүү Е-д чи надтай ингэж харьцахгүй шүү гэж хэлэхэд намайг чи одоо надтай үзэх юм уу гэхээр нь би дээгүүр өмссөн байсан хүрэмээ тайлаад би дүү Е рүү яах гээд байгаа юм гээд баруун гараараа цохих үед дүү Е хойшоо болоод хальт цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 72-74/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Еий өгсөн:

“...Т ах дээгүүр өмсөж байсан хүрмээ тайлаад хоёулаа зодолдъё гээд маргалдаж байгаад би Т ахын нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохисон чинь ойр хавьд байсан танихгүй хүмүүс салгаад байж байхад найз Б, Ж, Т нар ирээд Т ах бид хоёрыг дагуулаад машинд суугаад гэмтлийн эмнэлэгт ирээд үзүүлээд Б, Ж, Т найз охин Ц-гийн хамт Т ахыг эмнэлэгт үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 76-78/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Тийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цаг орчим найз О, Оын найз гэх үл таних 2 эрэгтэйгийн хамт БГД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл бааранд ороод ширээн дээр сууж байхдаа 0,75 литрийн Хар Чингис гэх нэртэй архи ус ундааны хамт захиалаад ууж байхад найз Б миний утас руу залгахаар нь авсан чинь хаана байна хөгшөөн гэхээр нь би найзуудтайгаа Кристалл бааранд ууж байна гэж хэлсэн чинь найз Б дүү Т чинь ирж байгаа шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би заза тэгвэл дүү Т ирэхээр нь наашаа явуулчих гэж хэлчихээд гар утсаа таслаад байж байхад найз Б миний утас руу дахиад залгахаар нь утсаа аваад ярихад найз Б бид нар хорооллын ахуй үйлчилгээний тэнд нэг газар орохоор боллоо гэхэд нь би дүү Т ирсэн юм уу гэж асуухад найз Б ирсэн байна гэхээр нь наашаа явуулчих гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд байж байхад дүү Т ирсэн байна намайг гараад ир гэхээр нь би баарны гадаа уулзаж байхдаа би найзуудтайгаа байна баарлуу буцаж ороод явлаа гэж хэлчихээд гараад ирье гэж хэлээд буцаад би баарлуу ороод байж байхад дүү Е, найз Б хоёр орж ирсэн баарны үүдний хэсэгт байрлах текний хажууд пиво барьсан зогсож байхаар нь би очоод хэзээ ирсэн юм бэ гэж хэлсэн чинь такси бариад ирлээ гэж хэлэхээр нь найз Оын найз гэх үл таних эрэгтэй хамт тамхи татаад ороод ирье гэж хэлээд баарны тамхи татдаг өрөөнд тамхи татаж дуусаад баарлуу орсон чинь дүү Е танай нэг найз чинь надруу муухай хараад байна гэхээр нь би чамруу муухай хараагүй байхаа зүгээр л харсан байлгүй гэж хэлсэн чинь дүү Е, найз Олуу дайраад байхаар нь баарнаас О болон 2 үл таних эрэгтэй найз нарыг таксинд суулгаж өгөөд буцаад баарлуу орох үед дүү Е, найз Б нар гарж ирэхээр нь хамт баарнаас гараад баарны гадаа тамхи татаад байж байхдаа дүү Ед чи яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь танай найзыг чинь зодох байсан юм гэж хэлэхээр би дүү Е-ийг за болио ахын дүү гэж хэлсэн чинь дүү Е надруу дайрахаар нь дүү Ед чи надтай ингэж харьцахгүй шүү гэж хэлэхэд намайг чи одоо надтай үзэх юм уу гэхээр нь би дээгүүр өмссөн байсан хүрмээ тайлаад би дүү Е рүү яах гээд байгаа юм гээд баруун гараараа цохих үед дүү Е хойшоо болоод хальт цохисон чинь найз Б яах гээд байгаа юм гээд миний зүүн гарнаас барихаар нь заза болъё гэж хэлээд эргээд харсан чинь дүү Е гүйж ирээд миний нүүр хэсэгт 3-4 удаа гараа атгасан байдлаар цохих үед миний хамарнаас цус гоожоод би газар унаад буцаад босож ирээд хажуу талд цусаа тогтоох гээд сууж байхад үл таних 3 эрэгтэй хүрч ирээд яах вэ хөгшөөн тэд нар чамайг зодсон юм уу гээд дүү Е, найз Б нарыг хөөх үед би яах гээд байгаа юм бэ болио гэж хэлээд болиулаад байж байхдаа дүү Е, найз Б нарт миний хамрыг эмчлүүлээд өг гэж хэлсэн чинь дүү Е чадахгүй гэж хэлэхээр нь би тэгвэл явдаг газраар нь явна гэж хэлсэн чинь дүү Е тэг тэг надад цагдаад таньдаг хүн байгаа надаас юу ч авахгүй гэж хэлээд яваад өгсөн.

Тэгээд би баарны хажууд хамарныхаа цусыг тогтоох гээд байж байхад дүү Т ирээд ахаа яаж байна гэхээр нь би эмнэлэг хүргээд өг гэж хэлсэн чинь машинд суучих гээд машинд суух үед машинд дүү Е, найз Б, дүү Т болон үл таних 3 эмэгтэй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг ороод эмчид үзүүлэх гэсэн чинь эмч нь байхгүй байна өнөөдөр үзүүлэх боломжгүй гэхээр нь хамт машинд сууж ирсэн хүмүүсийг явуулаад байж байхад ээж Алдармаа эмнэлэгт ирэхээр нь хамт гэрлүүгээ явсан. Тэгээд 10 цаг орчим ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд БГД-ийн 10 хороололд байрлах цагдаагийн хэсэг дээр очоод мэдүүлэг болон гомдол гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 5-6/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Еий өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 13-ны орой найз Б, Ж нартай бичилийн караокед орж 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд найз Т ирээд хамт караокед сууж байхад Т руу Т ах залгаад намайг ирээд аваадах гэхээр нь найз Т бид хоёр 2019 оны 9-р сарын 14-ний 03 цагийн үед БГД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Кристалл баарны гадаа ирээд найз Т баарны гадаа машинтайгаа үлдээд би баарлуу ороход Т ах үл таних 3 найзын хамт архи уугаад байж байсан. Тэгээд ширээн дээр очиж суугаад байж байхад Т ах намайг найзуудтайгаа танилцуулаад байж байхад Т ах өнөөдөр гоё өдөр байна гээд бүжиглээд байсан. Тэгээд би ширээн дээр ирээд сууж байхад найз Б, Ж нар ирсэн гадаа байна гэхээр нь би баарнаас гараад ирсэн чинь найз Б, Ж, Т нар байсан. Тэгээд бид нар баарлуу Т ахыг авах гээд орсон. Тэгээд би Т ахаа явъя гэж хэлээд дагуулаад гарч ирсэн чинь Т ах үл таних 2 эрэгтэй найз нараа таксинд суулгаад баарлуу буцаад орох үедээ миний араас түлхээд байхаар нь би баарнаас гарч ирээд байж байхад Т ах араас гарч ирээд чи яагаад байгаа юм бэ гээд миний нүүрэнд нэг удаа цохих үед би зугатаагаад Т ахаа та яагаад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Т ах дээгүүр өмсөж байсан хүрмээ тайлаад хоёулаа зодолдъё гээд маргалдаж байгаад би Т ахын нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохисон чинь ойр хавьд байсан танихгүй хүмүүс салгаад байж байхад найз Б, Ж, Т нар ирээд Т ах бид хоёрыг дагуулаад машинд суугаад гэмтлийн эмнэлэгт ирээд үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Б-ийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн уед манай найз Ж намайг хүрээд ир хамт байя гээд Өргөөгийн урд талын “Кристалл” гэдэг бааранд найз Ариун-Эрдэний хамт очиход бааранд манай найз Т, Т хоёр байсан. Тэгээд гаръя явъя гээд нөгөө хэдийгээ олчих гэсэн. Тэгээд баарнаас гарах үед Т ах Б хоёр гадаа байсан. Миний ардаас Е гарч ирээд тэр гурав зүгээр юм ярьж зогсож байсан. Тэгээд Т ах цамцсаа тайлаад цээж нүцгэлээд байсан. Тэгээд Т ах манай найз Е-ий нүүрэн тус газар гараараа цохисон. Тэгээд Е Тийг тэвэрсэн. Тэр хоёр ноцолдоод унасан. Т дээр нь гараад буцаж өнхөрөлдөж байгаад Е дээр нь гарсан. Т хоёулаа эр хүн шиг босож байгаад зодолдъё гээд босоод зодолдохдоо Е Тийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Т ах Е-ий нүүрэн тус газар нь 3-аас 4 удаа цохисон. Е холдоод Б руу Т ахыг ав гэж орилоод Т ах буцаж очиход Е Тийн нүүрэн тус газар нэг удаа цохиход хамарнаас нь цус гараад больсон...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Б-ын өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр найз Е, Ж, Н, Т бид нар хорооллын эцэст машинтай байж байхад Е рүү Т залгаад дуудаад байхаар нь Е, Тийн хамт Т рүү яваад байхгүй байхаар нь би Т руу залгаад хаана байна гэж асуухад Кристалл баарны гадаа Тийг хүлээгээд байж байна гэхээр нь би наадхаа хаяад хүрээд ирээ гэж хэлсэн чинь за гээд утсаа тасалсан. Тэгээд машиндаа хүлээгээд байж байхад Е тамхи татаадахья гэж буугаад байж байхад Т залгаад хүрч ирээд аваадах гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгсэн Е Ттой хамт Кристалл баар ороод Тийг авах гээд явсан байсан. Би Н, Б, А, Ж нарын хамт Е Т нарын байгаа Кристал гэх баар луу такси бариад очоод баар луу ороод Тийг хайгаад байхгүй болохоор нь баарнаас гараад үүдэнд байж байхад Т найз О-ын хамт тамхи татаад байж байхад чи яачихваа би чамруу зөндөө залгалаа шүү дээ гэж хэлээд тэврээд буцаад баар луу ороод бүжиглэж байгаад Е найз охин Нгийн хамт орж ирээд байж байхаар нь Тийг аваад явъя гэж хэлээд баарнаас гарч ирээд байж байхад Т цамц футболкоо тайлаад Е рүү хоёулаа зодолдъё гэж хэлсэн чинь Е та яагаад байгаа юм бэ Т ахаа гэж хэлээд байж байхад Т Е-ий нүүр хэсэгт нэг удаа цохиход Е бас цамц футболкоо тайлаад одоо тэгвэл зодолдъё гэж хэлээд байж байхад Т орж ирээд салгасан. Тэгтэл Е Тийг газарт унагаад дээр нь гарсан байдалтай байж байгаад Т Е-ий толгойг гараараа боож аваад Е-ий дээр гараад хоёр гараа өргөөд босоход Е дайраад дахиад зодолдоод эхлээд байж байхад Тийн хамарнаас цус гарахаар нь салгасан. Тэгтэл Т Е рүү дайраад байхаар нь Тийг аваач гээд зугатаад байж байгаад машин руу Т очих үед машинаас Е бууж ирээд тамхи татах үед Т гүйж очоод Е-ий нүүр хэсэгт зүүн гараараа цохисон. Е, Т нар нь харилцан зодолдсон...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 11233 тоот: 

1. Б.Т-н биед хамар ясны хугарал, хамрын нурууны зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт баруун нүдний алимны салстын улайлт, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 11253 тоот: 

1. Еийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 27/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47, 61/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 50, 62/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Б.Т нь Н.Етэй 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Тийн “...2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө ... Е рүү яах гээд байгаа юм гээд баруун гараараа цохих үед дүү Е хойшоо болоод хальт цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Еий “...Т ах араас гарч ирээд чи яагаад байгаа юм бэ гээд миний нүүрэнд нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Б-ийн “...Т ах манай найз Е-ий нүүрэн тус газар гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Б-ын “...Е бууж ирээд тамхи татах үед Т гүйж очоод Е-ий нүүр хэсэгт зүүн гараараа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн 11253 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Н.Е нь Б.Ттэй 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар биед хамар ясны хугарал, хамрын нурууны зулгаралт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт баруун нүдний алимны салстын улайлт, дээд уруулд шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Еий “...би Т ахын нүүр хэсэгт хоёр удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Тийн “...Е гүйж ирээд миний нүүр хэсэгт 3-4 удаа гараа атгасан байдлаар цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Б-ийн “...Е Тийн нүүрэн тус газар нэг удаа цохиход хамарнаас нь цус гараад больсон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Б-ын “...Е Тийг газарт унагаад дээр нь гарсан байдалтай байж байгаад Т Е-ий толгойг гараараа боож аваад Е-ий дээр гараад хоёр гараа өргөөд босоход Е дайраад дахиад зодолдоод эхлээд байж байхад Тийн хамарнаас цус гарахаар нь салгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 11233 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т, Н.Е нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Т, Н.Е нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Шүүх хуралдаанд хохирогч нарын зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч Б.Т, Н.Е нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Т, Н.Е нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Т, Н.Е нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Т, Н.Е нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Т, Н.Е нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Еийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял

Шүүгдэгч Б.Тийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е, Б.Т нарыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин Т болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол Н.Е, Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ