Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 575

 

 

 

 

 

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2016/00575

             Улаанбаатар хот

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                               

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Уртнасанд холбогдох гэрээний үүрэг 90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ ” ... хэрэглэгч Э.Уртнасангаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 60,000 төгрөг, алданги 30,000 төгрөг, нийт 90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч хариуцагч Э.Уртнасан нь төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь хариуцагч Э.Уртнасанд холбогдуулан төөхөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, 90,000 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь хариуцагч Э.Уртнасанд холбогдуулан төөхөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг 90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Уртнасангаас тэмдэгтийн хураамж 2,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

          3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

  •