| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Сансармаа |
| Хэргийн индекс | 101/2015/10762/И |
| Дугаар | 743 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 743
| 2016 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2016/00743 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******д холбогдох,
Эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох, эцэг хүний үүргээ хэрэгжүүлэх журмыг шүүхээр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ миний бие той танилцаж 3 жил хамт амьдраад 2010 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд буюу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бидний дундаас охин төрсөн. Гэвч бидний хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаад 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 139/1729/х дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлт цуцлуулахдаа бид хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлыг хоорондоо ярилцаж тохиролцсон учраас охин ийг эх асрамжинд үлдээхээр шийдвэрлүүлсэн. Би охиноо эх асрамжинд үлдээсэн хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргээс татгалзаж, зайлсхийгээгүй билээ. Гэрлэлт цуцлуулснаас хойш өөрийн охин тэй уулзъя гэсэн боловч эх нь “хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болно. Тийм учраас чамтай уулзуулахгүй” гэдэг хариу хэлсэн. Энэ байдал үргэлжилсээр би өнөөдрийг хүртэл өөрийн охинтойгоо уулзаагүй, хүүхдээ хүмүүжүүлэх эцэг хүний эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бөгөөд миний болон охин нарын эрх ашиг сонирхол түүний эх ос болж хөндөгдсөөр байна. энэ үйлдэл нь Гэр бүлийн тухай хуулийн 26.6-д заасан “хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 9.4.2, Гэр бүлийн тухай хуулийн 26.5-д заасны дагуу эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, иргэн намайг өөрийн охин тэй уулзахад саад болохгүй байхыг д даалгаж, эцэг хүний эрх, үүргээ хэрэгжүүлэх журмыг шүүхээр тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь хариуцагч той танилцаж 3 жил хамт амьдраад 2010 оны 3 дугаар сарын 03-ны едөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд буюу 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тэдний дундаас охин төрсөн. Хоорондын таарамжгүй харилцаанаас болж 2012 оноос хойш тусдаа амьдарсан. 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Дүургийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан юм билээ. Гэрлэлт цуцлуулахдаа бид хүүхдийн асрамж, тэтгэлэг болон эд хөрөнгийн асуудлыг хоорондоо ярилцаж тохиролцсон учраас охин ийг эх асрамжинд үпдээхээр шийдвэрлүүлсэн. Нэхэмжлэгч охиноо эхийн асрамжинд үлдээсэн боловч гэр бүлийн тухай хуульд зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүргээс татгалзаж зайлсхийгээгүй. Гэрлэлт цуцлуулснаас хойш өөрийн охин тэй уулзъя гэсэн боловч эх нь хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болно тийм учраас чамтай уулзуулахгүй гэдэг хариу хэлсэн байдаг. Энэ байдал үргэлжилсээр өнөөдрийг хүртэл өөрийн охинтойгоо уулзаагүй, Охин ийг ийн хүүхэд мөн гэдгийг хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрдөг. Хүүхдийн эрх ашиг сонирхолд аюул учруулж болох нөхцөл байдал үүссэн учир охиныг эцэгтэй нь уулзуулахгүй гэж тайлбарлаад байна. Эцэг хүнийг төрсөн охинтой нь уулзуулах эрхгүй байна гэдэг байж болохгүй. Хүүхдээ хүмүүжүүлэх эцэг хүний эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа бөгөөд миний үйлчлүүлэгчийн болон охин нарын эрх ашиг сонирхол хөндөгдсөөр байна. энэ үйлдэл нь гэр бүлийн тухай хуулийн 26.6.-д заасан хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Хариуцагч хариу тайлбартаа ийг байнга архи ууж, хар энерги дагуулан ирдэг гэж бичсэн байдаг. Гэтэл хэргийн материалд нь дээрх үйлдлүүдийг гаргасны улмаас эцэг байх эрхийг нь хязгаарласан тухай баримт нотолгоо байдаггүй. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар өөрөө нотлох баримтыг цуглуулж, бүрдүүлэх үүрэгтэй. Ийм нотлох баримт нэг ширхэг ч байхгүй байхад ийг хар энерги цуглуулдаг хүүхдийнхээ аюулгүй байдалд хор хохирол учруулдаг гэх үндэслэл, нотлогдоогүй зүйлд тайлбар гаргаж байна. 3 шатны шүүх хуралдааны явцад хариу тайлбарынхаа үндэслэл нотолгоог нотолж чадахгүй байна. Улиралд 1 удаа охиныгоо холын зайнаас харж болно гэдэг нь ганцхан ийн бус, охин ийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа үйлдэл юм. ийг шүүхээс эцэг байх эрхийг нь хассан ямар нэгэн шийдвэр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Би тэй 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 139/1729/х дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд охин миний асрамжинд үлдэж би шүүхээр тэтгэлэг тогтоолгоогүй, эд хөрөнгө авч үлдээгүй бөгөөд миний зүгээс тэй ярилцаж тохиролцсон зүйлгүй салсан. Миний зүгээс ийг өөрийн охин болох тэй дараах шалтгааны улмаас уулзуулахгүй байсан. Эхний нэг жилийн хугацаанд тэй охин ийг хүссэн хугацаанд тогтмол уулзуулдаг байсан бөгөөд тухайн үед эцэг хүний үүргийн хувиар охиндоо анхаарал халамж тавьдаггүй, сэтгэл санаанд нь дарамт учруулж, 4 настай хүүхэдтэй тогтмол зүй бус яриа ярьж, айлгаж ичээдэг байсан. Мөн нь гэрлэлт цуцлуулж байх үе болон одоогийн байдлаар холбогдох Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэргүүд үүсгэн шалгуулж байгаа бөгөөд их хэмжээний мөнгөний залилан хийсэн байж болзошгүй тул надад болон миний охин д мөнгөө залилуулсан хүмүүсээс их хэмжээний дарамж шахалт ирж, цаашлаад аюулгүй байдалд минь эрсдэл учирч байсан бөгөөд энэ байдал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй тул эрсдэл үүсгэж охин ийг тэй уулзахыг нь түр хориглох болсон. Мөн тэй хамт амьдарч байх үед тодорхойгүй шалтгаанаар гэртээ байдаггүй бөгөөд гэртээ ирэх бүрд согтуу ирж гэр бүлийн аюулгүй байдалд байнга заналхийлдэг байсан. Тухайн үе болгонд өөрийн охин болох д сэтгэл зүйн дарамт үүсэж, айдастай байдаг байсан ба хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг учир ихэнх хугацаанд өөрийн ээжийн гэрт очиж хэсэг хугацаанд амьдардаг байсан. Иймд одоогийн байдлаар охин тэй уулзахдаа дээрх шалтгаануудын улмаас айдастай байдаг тул уулзахыг хүсэхгүй байгаа болно. Одоо би нөхөр Г.Дөлгөөнтэй гэр бүлээ батлуулж охин ийн хамтаар тогтвор суурьшилтай ямар нэгэн гадны дарамт шахалтгүй, аюулгүй тайван орчинд амьдарч байгаа болно. Мөн охин маань сэтгэл зүйн дарамтгүй, тайван орчинд зөв хүмүүжлээр хүмүүжиж, хуулиар олгогдсон эрхээ эдэлж амьдарч байгаа тул дээрх шалтгаанууд болон охин ийн хүсэлтийг харгалзан үзэж энэ хэргийг хуулийн дагуу хүүхдийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд ноцтойгоор харшилж байвал гэрлэлтээ цуцлуулсан эцгийн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болно гэж заасан байдаг. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд маш ноцтойгоор зөрчиж, нь маш их хар энерги дагуулж ирдэг, элдэв зүйл зааж өгдөг учраас охин тэй уулзуулахгүй, хол байхыг даалгана. Шүүх хүлээн зөвшөөрвөл ийг охиныгоо улиралд нэг удаа 30 минутын хугацаанд холоос харахыг зөвшөөрч болно. Хар энергитэй аавтай нь харин биечлэн уулзуулахгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах үндэслэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас гарч байна. д холбогдох залилангийн эрүүгийн хэрэг хэд хэдэн удаа үүссэн байна. Нотлох баримт цуглуулах цаг хугацаа надад гарсангүй. Учир нь дөнгөж итгэмжлэл олгож, улмаар би шүүхийг хүндэтгэн хүрэлцэн ирсэн. Би ор үндэслэлгүй зүйл яриагүй. гэдэг хүн болж бүтэхгүй байгаа учраас залуу сайхан эмэгтэй гэрлэлтээ цуцалсан гэж бодож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шинээр нотлох баримт гаргаж өгөх шаардлагатай байх тул шүүхэд хандан дахин шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг гаргаж байна. Мөн охиноо сард нэг удаа байрны тагт дээрээс харах боломжтой. Холын зайнаас охиныг нь харуулж болж байна” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоолгох, эцэг хүний үүргээ хэрэгжүүлэх журмыг шүүхээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 139/1729/х дугаар шийдвэрээр нэхэмжлэгч, хариуцагч нарын гэрлэлтийг цуцлаж, 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин ийг эх асрамжинд үлдээн, нь ээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, тэдний дунд гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар д хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг, тийнхүү биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг д тус тус даалгаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 11-12 дугаар хуудас/
Гэрлэлт цуцлуулснаас хойш нэхэмжлэгч тодорхой хугацаанд охин тэй уулзаж байсан ба түүнтэй охин ийг уулзуулахыг хориглосон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Мөн ийг цагдаагийн байгууллагад эрүүгийн хэргүүдэд шалгагдаж байгаа, их хэмжээний мөнгөний залилан хийсэн, залилуулсан хүмүүсээс их хэмжээний дарамж шахалт ирж, аюулгүй байдалд эрсдэл учирсан гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн гаргаж буй тайлбар, татгалзлаа нотлохоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхийн хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй учир Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүүхэдтэйгээ уулзах, анхааран халамжлах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохоор зохицуулжээ.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг охин ийн эрх, ашиг сонирхолд харшлахаар үйлдэл гаргасан гэх тайлбараа нотлолгүй, үндэслэлгүйгээр түүнийг хүүхэдтэй нь уулзуулахгүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулсан байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрх зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүйгээс түүнийг шүүх тогтоож, нэхэмжлэгч ийг охин тэй сар бүрийн сүүлийн 7 хоногийн лхагва гарагт уулзуулж байхаар тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэгч ийг охин тэй сар бүрийн сүүлийн 7 хоногийн лхагва гарагт уулзуулж байхаар тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар , нарын хэн нэг нь нөгөөдөө охин ийг асран халамжлах, тэжээн тэтгэхээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САНСАРМАА