Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 742

 

 

 

 

 

      2016 оны 09 сарын 20 өдөр

            Дугаар 183/ШШ2016/00742

                         Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: *******,*******,*******,,-т холбогдох

           Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ миний бие 1994 онд Цагдаагийн Дээд сургууль төгсөөд Эрүүгийн Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр 2 жил ажиллаж байгаад 1996 оноос Төмөр замын цагдаагийн хэлтэст 2006 онд хүртэл ажилласан. Миний бие өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ болон хувийн бизнесийн үр дүнд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 26 дугаар байрны 2 тоот орон сууцыг худалдан авч өөрийн гэсэн орон гэртэй болж улмаар 2000 онд тус орон сууцыг зарж Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45 дугаар байр 12 тоот орон сууцыг худалдан авч гэр бүлийн хамт амьдарч байгаад орон сууцны нөхцлөө сайжруулж *******, Нархан хотхон Чингисийн Өргөн чөлөө 21а байрны 52 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авч гэр бүлийн хамт амьдрах болсон. Гэвч эхнэр миний мэргэжлийн онцлог төрийн албаны ажлын ачааллыг ойлгохгүй байнга хэрүүл хийж, хий хоосон хардаж хүүхдүүдийн дэргэд ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж байсан. Эхнэр нь намайг өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил амьдрал ахуйгаа дээшлүүлэх эр хүний үүргээ биелүүлэхэд байнга саад учруулж сэтгэл санааны дарамт үзүүлж ажил хийх боломжгүй байдал үүсгэдэг. надад маш их сэтгэл санааны дарамттай байсан. Тиймээс бидний хооронд сэтгэл санааны болон бусад зүйлээр таарч тохирохгүй цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2006 оноос өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо хэн аль нь өөрийн гэсэн амьдралтай болсон. Нэхэмжлэгч миний бие сургуулиа төгсөөд мэргэжлийн дагуу ажиллахаас гадна хувиараа янз бүрийн ажил хийж олсон орлогоороо ******* Нархан хотхоны 21А байрны 52 тоот орон сууц, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 45 дугаар байрны 12 тоот орон сууцыг мөн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө 17/2 дугаар байр 37 тоот орон сууцыг худалдан авсан бөгөөд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 45 дугаар байрны 12 тоот орон сууцыг болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 17/2 дугаар байр 37 тоот орон сууцнуудыг бусдад түрээслэн амьдрал ахуйдаа зарцуулдаг байсан. Дээрх 2 ширхэг орон сууц болон гэр бүлийн хамт амьдарч байсан гэр бүлийн дундын эд хөрөнгө болох *******, Нархан хотхоны 21а байрны 52 тоот 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч миний хүч хөдөлмөрийн үр дүнд бий болсон хөрөнгө болно. *******, Нархан хотхоны 21а байрны 52 тоот 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд нэхэмжлэгч миний нэр бүртгэлтэй байдаг бөгөөд бусад 2 ширхэг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд дан ганц эхнэр ын нэр дээр бүртгэгдсэн бөгөөд нэхэмжлэгч миний бие цагдаагийн байгууллагад ажиллаж байсан тул ажлын шаардлагын улмаас дээрх 2 ширхэг орон сууцыг эхнэр ын нэр дээр бүртгүүлсэн. миний бие 2006 онд эхнэр аас өрх тусгаарлаж тусдаа амьдрахдаа эхнэр ын нэр дээр бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хороолол 45-12 тоот орон сууцыг болон Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 17/2 дугаар байр 37 тоот орон сууцыг эхнэр хоёр хүүхдэдээ үлдээсэн. Эхнэр нь тухайн 2 ширхэг орон сууцыг бусдад түрээслэн өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэж байсан бөгөөд дээрх 2 ширхэг орон сууцыг бусдад түрээсэлсэн ашгаас нэхэмжлэгч миний бие нэг ч төгрөг авч байгаагүй. Нэхэмжлэгч миний бие дээрх 2 ширхэг орон сууцнаас өөрт ногдох хувиас татгалзаж байна. Иймд Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          “Миний бие 1963 онд төрсөн. гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо миний бие *******, Нархан хотхон Чингисийн Өргөн чөлөө 21а байрны 52 тоотод хүү А.Булгантамир, нарын хамт амьдарч байгаа. тэй 1992 онд гэр бүл болж 3 хүү төрүүлсэн. А.Мөнхжин нь 2002 онд төрж өвчний улмаас нас барсан. 2006 онд анхны хүү А.Булгантамир 13 настай, 3 дахь хүү 1 настай байхад нь өөрөө биднийг орхиж Ч.Батцэцэгтэй гэр бүл боллоо хэмээн өөрийн нэр дээр байсан Хит компаниас худалдаж авсан өөрийнх нь дурьдаж бичсэн 2 байрны үнэтэй тэнцэх хэмжээний 53.000 ам.долларын үнэтэй шинэ Ланд круйзер машиныг унаж өөрийн эд болон бэлэн мөнгийг авч явсан. Энэ цаг үеэс хойш эцгийн үүргийг гүйцэтгэж 2 хүүхэдтэйгээ холбоо барихыг хичээж байгаагүй. Цаашид гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Гагцхүү 2006 оноос хойш өрх толгойлсон эх болон үлдсэний дараа 2 хүүхэддээ зарцуулсан зардлыг хуулийн дагуу эрхээ эдлэн гээр нөхөн төлүүлэх, мөн хүү ыг 18 нас хүртэл сургалтын төлбөр 38,500,000 төгрөгийг нэхэмжилж тайлбар гаргасан” гэжээ.

 

            Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “Эд нарын ярьсан зүйлүүд бүгд эхнээсээ худлаа. Би г миний хоёр хүүгийн эцгийнх нь хувьд хүндлээд шүүх хуралдаан дээр би үнэн зүйл ярина. Өнөөдөр хөрөнгө мөнгө үнэхээр чухал биш. Бид хоёрын хамт амьдарч байхдаа хамтран ажиллаж цуглуулсан хоёр 54 м.кв талбайн хэмжээтэй 2 өрөө байрыг авсан. Миний хоёр хүүхэд 2006 оноос хойш 2016 оныг хүртэлх хугацаанд 10 жил эцгийгээ нэг ч удаа хараагүй. 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр том хүүгээ Чех улсын техникийн их сургуулийн нанотехнологийн ангийг инженер мэргэжлээр төгсгөсөн. Том хүүгээ уг сургуульд сургаж төгсгөхийн тулд монгол төгрөгөөр тооцвол 30.000.000-36.000.000 төгрөгийг хүү рүү гээ явуулдаг байсан. Энэ бүх амьдралыг туулахад ах, дүү, хамаатан садангууд тусалж, дэмжиж байсан. Бага хүүгээ 1 настайгаас нь үүрээд ажлаа хийж, энэ амьдралыг туулсан. Би эд хөрөнгийн маргаан бол хийхгүй. 2006 онд г намайг орхиод явахад би 10, 12 настай 2 хүүхэдтэйгээ үлдсэн. Салаад 10 жилийн хугацаа өнгөрсөн ч энэ бол багагүй хугацаа юм.  Миний нөхөр нь н.Батцэцэг гэдэгг дагаад биднийг хаяад явсан. н.Батцэцэг нь манай гэр бүлийг үймүүлж, эхийг минь загнасаар байгаад ээж маань нас барсан. Би гийн амьдралыг хүндлээд араас нь нэг ч удаа утсаар ярьж хэрүүл хийгээгүй. Би өглөөний нарнаас, үдшийн бүрэнхий болтол хоёр хүүгийнхээ төлөө амьдарсаар ирсэн цаашид ч би хоёр хүүгийнхээ төлөө тэмцэнэ. г хорт хавдар өвчнөөр өвдсөн гэж дуулаад сэтгэл эмтэрч байна. Би сүүлийн 2 жил Герман улсад амьдарсан, мэргэжлээрээ ажилласан. Бага хүү одоо герман хэлтэй. Том хүүгээ Чех улсын техникийн их сургуулийн нанотехнологийн ангийг төгсгөж, инженер мэргэжилтэй болгосон. Би хүүхдүүдийнхээ төлөө мөн хоёр хүүдээ маш том хөрөнгө оруулалтыг хийж өгсөн. д энэ тухай дуулгаарай. г өвдсөн үед нь энэ хоёр хүүхэд нь тус болно. Би бага хүүгээ эмч болгоно. Хоёр хүү эцгийгээ ядаж утсаар яриасай гэж хүлээдэг. хүүгээ гадаад сурах гээд явахад үнсээд явуулсан удаа байхгүй. Одоо надаас туслаач гэж ирэх юм бол би сэтгэл зүрхээрээ тусална, хоёр  хүүхэд нь эцэгтэй хайртай. Би өнгөрсөн 10 жил зөвхөн г хүлээсэн. Ямар нэг хүнтэй гэр бүл болоогүй. д хоёр хүүдээ хайр өгөөч, хүүхдүүд чинь эцгийгээ хүлээдэг шүү гэдгийг хэлмээр байна. Би том хүүдээ зориулж 36,000,000, төгрөгийг зарцуулсан. Би энэ мөнгийг нэхэж байгаа юм биш. Гэхдээ хэлмээр санагдаж байна. Мөн надад үлдээсэн байр бол ганц гийн хүч хөдөлмөр шингэсэн юм биш. Миний бас хүч хөдөлмөр орсон. Гэрлэлт цуцлуулахаа бол хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй” гэв.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 1992 онд танилцаж, 1992 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 1994 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн №331 дугаарт бүртгүүлж, 1993 оны 12 дугаар сарын 21-ны өдөр хүү А.Булгантамир, 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2006 оноос хойш 10 жил тусдаа амьдарсан. , нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хүү ын санал, хүүхдийн өссөн болон дассан орчин, амьдралын бусад нөхцөл байдал зэргийг харгалзан хариуцагч ын асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

           Хариуцагч хүүхдийн тэтгэлэгийн талаар нэхэмжлээгүй ба эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  

 

                                                                                                            ТОГТООХ нь:

        

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар , нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүү ыг эх ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг Шүүгчийн туслахад даалгасугай.

 

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

     6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.САНСАРМАА