Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/319

 

 

 

 

 

 

 

  2019        12          06                                                   2019/ШЦТ/319

                                               

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................... овогт Мд холбогдох 1921005880343 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........................... Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, .................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1985 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169б, 109б дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Дорнод аймгийн шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1994 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорнод аймгийн шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 335 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1, 123.2, 241.0 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2000 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дэх хэсэгт зааснаар 440 цаг албан ажил хийлгэх ялаар, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 324 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 6 жил 8 сар 10 хоногийн хорих ялаас чөлөөлөгдөж суллагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ................ овогт М. /РД: ...................../

 

Шүүгдэгч М нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ганга” хүнсний дэлгүүрийн гаднаас хохирогч Б-ийн эзэмшлийн 24-83 ДОЗ улсын дугаартай Хонда маркийн улаан өнгийн мотоциклийг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтээр/       

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн оройны 19 цагийн орчимд эхнэр С.Отгонсүрэнгийн хамт мотоциклтой явж байгаад Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ганга хүнсний дэлгүүрийн зүүн талд байх автобусны зогсоол дээр мотоциклоо үлдээгээд эхнэрийн хамт Ганга хүнсний дэлгүүр рүү очсон. Би орохдоо мотоциклийхоо түлхүүрийг зоолттой үлдээгээд орхисон. Учир нь мотоциклийн түлхүүр маань кундактораасаа мултарч унаад байдаг болохоор уяагаар уяад рульнээсээ холбоод үлдээсэн юм. Улмаар би эхнэрийн хамт Ганга хүнсний дэлгүүр рүү ороод буцаад гарч ирэхэд мотоцикл маань байхгүй байсан. Тиймээс би цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Миний бие 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр мотоциклоо хулгайд алдаж цагдаагийн байгууллагаас буцааж хүлээж авсан. Мөн миний мотоциклийг хулгайлсан гэх М нь надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан...” гэжээ. /хх-ийн 16-17, 75 тал/

 

-Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/

-Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/

-Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 14/

-Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч М нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ганга” хүнсний дэлгүүрийн гаднаас хохирогч Б-ийн эзэмшлийн 24-83 ДОЗ улсын дугаартай Хонда маркийн улаан өнгийн мотоциклийг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч Мд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.   

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б-д 600000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогчид мотоциклийг хүлээлгэн өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Мын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............. овогт Мыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Мд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Мын ..................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТЖАРГАЛ