Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 741

 

 

 

 

 

      2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2016/00741

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сансармаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: *******, Арцатын 1 дүгээр гудамжны 637   тоотод оршин суух,*******,,-д холбогдох

           Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ миний бие нь 1999 онд тай танилцаж, улмаар 2007 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтийн 0003187 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2000 оны 7 дугаар сарын 14-ний өдөр охин , 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр охин нар төрсөн. Анхнаасаа зан байдлын хувьд таарамжгүй байсан. Ингээд 2010 оноос нь гэдэг*******тэй цаашдаа хамт амьдрах хүсэлтэй байгаагаа надад хэлж, намайг гэрээсээ явж байр түрээслэн амьдрахыг санал болгоод байрны түрээсийг мөн сар бүрийн хэрэглээний мөнгийг өгч байхаар тохиролцсон. гэх******* намайг элдвээр доромжлон нөхрөөсөө салахыг шаардаж, өдөр бүр хэл амаар доромжилон утсаар мэссэж бичин, намайг нөхрөөсөө салахгүй бол амиа хорлоно ч гэж айлган сүрдүүлж байсан. Эдгээр асуудлаас болж миний сэтгэл хөрж цаашид хамтран амьдрах ямар ч хүсэл сонирхолгүй болж 2010 оны 11 дүгээр сараас би 2 охинтойгоо гэрээсээ явж тусдаа байр түрээслэн одоог хүртэл ганцаараа хоёр охиноо асран халамжлан амьдарч байна. 2010 оноос хойш тэй одоог хүртэл амьдарч байгаа ба бидний хооронд ямар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү” гэв.

          Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би тай 1999 онд танилцаад, 2010 онд хувийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болоод тус тусдаа амьдрах болсон. Бид хоёрын дундаас 2 охин төрсөн. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Хоёр охиноо ээжид нь өгөхөд татгалзах зүйлгүй. Бид хоёрт болон миний зүгээс ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоёр тусдаа 6 жил амьдарч байна. Хайр сэтгэлийн холбоо байхгүй, хамтран амьдрах хүсэлгүй болсон. Би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв.

          Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Зохигчид 1999 онд танилцаж, 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №1533 тоот батламжаар иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн №0003187 дугаарт бүртгүүлж, 2001 оны 7 дугаар сарын 14-ны өдөр охин , 2007 оны 7 дугаар сарын 30-гы өдөр охин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2010 оноос хойш 6 жил тусдаа амьдарсан. , нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар тохирсон, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамж, тэтгэлэгийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй охин , нарын санал, хүүхдүүдийн өссөн болон дассан орчин, амьдралын бусад нөхцөл байдал зэргийг харгалзан нэхэмжлэгч ын асрамжид үлдээх үндэслэлтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  

 

                                                                                                            ТОГТООХ нь:

        

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар , нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 7 дугаар сарын 14-ны өдөр төрсөн охин , 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин нарыг эх ын асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин , нарыг 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг Шүүгчийн туслахад даалгасугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

     7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.САНСАРМАА