Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/336

 

 

 

 

 

 

 

  2019         12           17                                                       2019/ШЦТ/336

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Тд холбогдох 1921005420274 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..................................................... төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт ....................... оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт Т. /РД .............../

 

Шүүгдэгч Т нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Ганжиртын овоо” гэх газар нутаглах хохирогч Г-ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хулгайлж бусдад 1000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Т нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 10б-13 тоотод оршин суух хохирогч У-ын гэрт хууль бусаар нэвтэрч “Хонда” маркийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн мотоциклийг хулгайлан авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хохирогч Гантулгын мотоциклийг унаад аймагийн төв орохоор явсан. Тэгээд төв рүү орж байгаад уурхайн цагаан шорооны ойролцоо цагдаад баригдсан. Дараа нь хоёрдугаар хороонд хохирогч Уранчимэгийн мотоциклийг гэрээс нь авсан...” гэжээ.

 

Хохирогч У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 201 оны 07 дугаар сарын 25-ны өдөр БНХАУ-ын Алтан-Эмээл хотоос эндээ явж байсан хонда-125 маркийн улаан мотоциклийг 2000 юань болон гаалийн татвар, тээврийн зардал зэрэг нэмэгдээд 1000.000 гаран төгрөгөөр Дорнод аймагт авчирсан юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн өглөө Дашбалбар сумын 1 дүгээр баг Мардай гэх газар руу явахдаа алга болчихож магадгүй гэж бодоод эсгий гэрт Алтан-Эмээлээс авчирсан мотоциклио оруулаад хуурай дүү болох Ариунгуунбүүвэйг гэртээ үлдээгээд явсан. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 07 цагийн орчимд Аригуунбүүвэй 88382811 гэсэн дугаараас залгаад нөгөөн улаан Хонда-125 маркийн мотоцикль байхгүй алга болчихсон байна гэхээр нь яахаараа алга болдог юм бэ гэж асуухад Аригуунбүүвэй би орой 18 цагийн орчимд гадуур явж байгаад гэрт ирсэн чинь байхгүй болчихсон байсан гэж хэлэхээр нь би шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 43-45, 46 тал/

           

            Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг явахад манай гэрт малчин Очирхуяг, мөн тэр үед манай гэрт ирээд байсан Т гэх хүмүүс үлдсэн. ...Намайг Дорнод аймагт байхад өдөр сарыг нь сайн мэдэхгүй байна Очирхуяг над руу утсаар залгаад малдаа яваад ирэхэд Т гэрийн гадаа байсан ногоон өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг унаад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд одоо болтол хаана яваа нь мэдэгдэхгүй болохоор Цагдаагийн байгууллагад хандсан. ...Надад иргэн Тас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 34-35, 36-38/

            Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27/

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-29/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31/

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40, 49/

Гэрч Т.Аригуунбүүвэйгийн мэдүүлэг /хх-ийн 50/

Гэрч Д.Гантуяагийн мэдүүлэг /хх-ийн 61/

Гэрч Н.Баатарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 67-68/

Шүүгдэгч Х.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 89-90, 91-92/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Т нь Дорнод аймгийн Дашбалбар сумын 1 дүгээр багийн нутаг “Ганжиртын овоо” гэх газар нутаглах хохирогч Г-ын эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хулгайлж бусдад 1000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 00 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 10б-13 тоотод оршин суух хохирогч У-ийн гэрт хууль бусаар нэвтэрч “Хонда” маркийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн мотоциклийг хулгайлан авч бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би хохирогч Г-ын мотоциклийг унаад аймагийн төв орохоор явсан. Тэгээд төв рүү орж байгаад уурхайн цагаан шорооны ойролцоо цагдаад баригдсан. Дараа нь хоёрдугаар хороонд хохирогч У-ын мотоциклийг гэрээс нь авсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г, У, гэрч Т.Аригуунбүүвэй, Д.Гантуяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Т нь хулгайлах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна. 

  

Шүүгдэгч Тд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Хүрэлбаатарын Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Тыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус хэрэгт шүүгдэгч Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.    

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г-д 1000000 төгрөгийн, хохирогч У-д 600000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нь мотоциклийг хохирогч нарт буцаан хүлээлгэж өгсөн, хохирогч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Тын цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............... овогт Тыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хүрэлбаатарын Тыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тын цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Х.Тын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ