Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

 

2019        12          17                                               2019ШЦТ/339

                                   

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогч Д

Хохирогчийн өмгөөлөгч Р.Ганчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт Гт холбогдох 1921002640233 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...........................суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт ...................... оршин суух,  гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн, ............... овогт Г. /РД: ............./

 

Шүүгдэгч Г нь Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08, 09 дүгээр сард иргэн Д-д 50 тооны борлон ямаа авч өгнө гэж 1750.000 төгрөгийг залилан авсан, 2018 оны 10 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эхнэрийн эмчилгээнд хэрэглэнэ гэж 2200.000 төгрөгийг авч 1300.000 төгрөгийг буцаан төлөөгүй залилсан, 2019 оны 05 дугаар сард Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багт оршин суух иргэн Т.Ууганбаяраас “Д-ийн мал нь над дээр байгаа” гэж төөрөгдөлд оруулан, Д-ийн өмчлөлийн 1 тооны шүдлэн үхрийг авч бусдын эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч залилан 3900.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2018 оны 11 дүгээр сард Д-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн 2 тооны бяруу, 15 тооны ямаа, 1 тооны хонийг завшиж 1830.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би Д-д мал авч өгнө гээд мөнгө авсан нь үнэн. Манайд тавьсан малыг нь зарж эмчилгээний мөнгө хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            Хохирогч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би анх Гтай 2 жилийн өмнө гэрт нь очиж танилцсан. Тэрнээс хойш бид хоёр найзууд гэж явсан. Г мал дээр байсан учраас 50 борлон авч тавиулахаар болж мөнгө өгсөн. Г сар гарны дараа над руу ярьж борлон авсан гэсэн.  Би хөдөө айлд тавьсан байсан 15 тооны ямаа 1 бяруугаа авчирч Гын малд тавьсан. Дараа нь 2 бяруу нэмж тавьсан. Г надаас эхнэр нь хүндрэлтэй төрнө, мөнгөний хэрэг байна гээд 2200000 төгрөг дансаар авсан. Тэр мөнгөнөөс 900000 төгрөгийг буцааж өгсөн. Би 2018 оны 12 сард малаа авахаар Гынд очсон. Тэр үед Г хүнд зодуулж бэртээд аймгийн төв явсан байсан. Намайг аймгийн төв очиход Г зөрөөд Матад явсан байсан. Гынд тавьсан мал байгаагүйгээс гадна надтай уулзахгүй яваад байхаар нь Матад сумын Цагдаагийн газарт мэдэгдсэн. Цагдаа дээр байхдаа Г надтай гэрээ хийж хохирлыг төлнө гэсэн. Гэвч надад учирсан хохирлыг төлөөгүй болохоор 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр цагдаагийн газарт гомдол гаргасан. Би одоо Гаас 5730000 төгрөгийг нэхэмжилж байна “ гэв.

 

            - Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21/

            - Гэрч Б.Уугантуяагийн мэдүүлэг /хх-ийн 24-25/

            - Гэрч Б.Болдсайханы мэдүүлэг /хх-ийн 29-30/

            - Гэрч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 32/

            - Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-59/

            - Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37, 38-39 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г нь Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08, 09 дүгээр сард хохирогч Д-д 50 тооны борлон ямаа авч өгнө гэж 1750.000 төгрөгийг залилан авсан, 2018 оны 10 дугаар сард урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эхнэрийн эмчилгээнд хэрэглэнэ гэж 2200.000 төгрөгийг авч 1300.000 төгрөгийг буцаан төлөөгүй залилсан, 2019 оны 05 дугаар сард Дорнод аймгийн Матад сумын 2 дугаар багт оршин суух иргэн Т.Ууганбаяраас “Д-ийн мал нь над дээр байгаа” гэж төөрөгдөлд оруулан, Д-ийн өмчлөлийн 1 тооны шүдлэн үхрийг авч бусдын эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авч залилан 3900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            мөн 2018 оны 11 дүгээр сард хохирогч Д-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн 2 тооны бяруу, 15 тооны ямаа, 1 тооны хонийг завшиж 1830.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Д-д мал авч өгнө гээд мөнгө авсан нь үнэн. Манайд тавьсан малыг нь зарж эмчилгээний мөнгө хийсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч Д-ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Г мал дээр байсан учраас 50 борлон авч тавиулахаар болж мөнгө өгсөн. ...Би хөдөө айлд тавьсан байсан 15 тооны ямаа 1 бяруугаа авчирч Гын малд тавьсан. Дараа нь 2 бяруу нэмж тавьсан. Г надаас эхнэр нь хүндрэлтэй төрнө, мөнгөний хэрэг байна гээд 2200000 төгрөг дансаар авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Уугантуяа, Б.Болдсайхан нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Гт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Гыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Гыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

 

Шүүгдэгч Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д-д 5730.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч Гаас гэм хорын хохиролд 5730000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д-д олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Гын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцвол зохино.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............. овогт Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилсан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 12 /арван хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Гаас 5730.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д-д олгосугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Гын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Л.БАТЖАРГАЛ