Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга Б.Баттулга,

улсын яллагч Л.Соёмбо,

иргэдийн төлөөлөгч Н.А,

шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Я.Батханд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

гэрч Ц.А-, Ө.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ө.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ө.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн __ тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Ө.Г.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Ө.О.

Холбогдсон хэргийн талаар

1.Шүүгдэгч Ө.Г нь Ө.Отай бүлэглэж, 82 настай М.Дг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 5-140 тоотод зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн,

Мөн шүүгдэгч Ө.Г нь Ө.Отай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Дд бэлэн байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн,

Шүүгдэгч Ө.Г нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Б- аймгийн Б- сумын 1 дүгээр баг 40 айлын 10-02 тоотод оршин суух иргэн Б.Б-ийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Ө.О нь Ө.Гтай бүлэглэж, 82 настай М.Дг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 5-140 тоотод зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн,

Мөн шүүгдэгч Ө.О нь Ө.Гтай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Дд бэлэн байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г мэдүүлэхдээ:

“...Би 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр найз А-ынд очсон. Ингээд байж байхад манай дүү О орж ирсэн. Дараа нь талийгаач  А-аар хувцас угаалгана, хөдөө явах гэж байгаа гээд орж ирсэн. Энэ үед би цаг харахад 2 цаг өнгөрч байсан. Ганц нэг юм авч ууя гээд надад 6000 төгрөг авч өгсөн. Би түүн дээр нь мөнгө нэмээд 0.75 литрийн архи доод дэлгүүрээсээ авч ууцгаасан.  Түүнийгээ ууж дуусаад дахиж ууя гэцгээтэл өвгөн надад 10.000 өгөхөд түүгээр нь 1 литрийн архи авч ирэн хувааж ууцгаасан. Энэ үед 4 цаг өнгөрч байсан. Би энэ үед усанд явж ирээд үлдсэн архиа уусан. Эхний 0.75 литрийн архинаас З- 3 татсан, талийгаач мөн 3 татсан, манай дүү мөн хэд татсан байдаг. Би өөртөө ахиу хийж ууж байсан. Усанд явж ирээд салхинд цохиулаад нилээд муудсан тул З-гийн араар орж унтсан. Тэгтэл нэг хүн намайг татаад байсан. Тэгтэл талийгаач намайг яв, зайл гээд байсан. Чи А-ыг элэг барилаа, А- та хоёрыг би мэдэж байгаа шүү гээд маргасан. Би тухайн үед согтуу байсан даа ч тэр юм уу өвгөнөөс З-г харамласан. Өмнө нь бас бид нар ууж байсан. Хармын сэтгэл төрөөд бид хоёр нилээд ноцолдсон. Миний хувцас хунар тухайн үед урагдсан, цус болсон байсан. Талийгаачийг бахиар цохисноо дараа мэдсэн. Тухайн үед бахиар цохисноо огт мэдээгүй. Нэг мэдэхэд араас хүн татаад болиоч ээ гэхэд нь сэргэсэн. Ингээд харахад талийгаачийн толгойноос цус гарсан байдалтай газар хэвтэж байсан. Тэгээд би явлаа гэхэд З- чи байж бай би цагдаа дуудна гэхээр нь би З-г ор луу түлхээд гараад зугтсан. Зугтаж явахдаа 32 ороод ахын хүүхдийнд очоод ах нь хүн зодчихлоо гэж хэлээд гараад явсан. Тэндээсээ би том ахынх руугаа явсан. Очтол ах байхгүй байсан. Ах яасан бэ гэтэл О ирээд ахыг эгчтэй цуг аваад гарсан гэсэн. Тэндээс гараад би Хайлааст орсон. Бямбаа эгчийнд очтол хүн байхгүй байсан. Хүн байхгүй болохоор хаалгыг нь эвдэж гэрт орсон. Гэрт ороход цүнхтэй тамхи, хөргөгчинд дотор нь хонины өрөөл мах байхаар нь торонд хийгээд тэндээсээ алхсаар байгаад хорооллын эцэст З-гийнд очсон. Гэрт ортол З- босч ирээд цаана чинь бөөн асуудал болоод байна. Цагдаа дуудсан. Өвөө ухаан орохгүй байна гэсэн. Мөрдөгч надаас байцаалт авсан. Чи өвөөгийн мөнгийг нь авсан юм уу гэсэн. Би юун мөнгө гэтэл мөнгө нь алга болсон байна гэсэн. Тэгээд би О хаачсан юм бэ гээд асуухад З- О найзынх руугаа явсан байх. Бид нарыг ууж байхад явсан. Эргэж ирээгүй гэсэн. Би нэг дэх өдөр ирье чи өвгөнийг эргэж тойрч байгаарай гээд махаа үлдээсэн. Гэтэл З- би эргэж тойрч чадахгүй, өвгөний хүүхдүүд над руу дайраад байна гэхээр нь за З- намайг уучил гээд гараад явсан. Би тэндээсээ М ахынд очсон. 2 хоногийн дараа З- цагдаа дагуулаад ирсэн. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Ар гэрээс нь уучлалт гуйж байна. Учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулна. Харин 2017 оны 12 дугаар сард үйлдсэн хулгайн үйлдлийн талаар хэлэх зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна. Хэрэг хийсэн өдрөө явж байхдаа хулгай хийсэн үйлдлийнхээ талаар тухайн үед яриагүй. Одоо ярих болсон шалтгаан нь намайг дүүтэйгээ бүлэглэж хүн алсан, дээрэм хийсэн гээд байна. Би бол дээрэм хийгээгүй, бүлэглэж хүн алаагүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О мэдүүлэхдээ:

“...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би А- эгчийнд очсон. Г ах тэднийд байдаг байсан юм. Өдөр очиход Г ах хоол хийж байсан. Манай том ахын хүүхдийнх нь хүүхэд бас ирсэн байсан. Тэгээд байж байтал талийгаач орж ирсэн. Нэг өвөө байсан. Өвөө архины мөнгө өгөөд бид нар архи уусан. З- эгч шарталттай байсан. Ганц юм аваад өгчих гэж байсан. З- эгч Г ах хоёр бол нилээд уугаад байсан. Г ах бүр хоёр хоёр татаад байхаар нь би боль гэж хэлж байсан. З- эгч тасарч унахынхаа өмнө өвөөгөөс пиво аваад өгчих гээд нэхээд байсан. Тэгээд З- эгч пиво ч авахуулсан юмгүй тасраад унасан. Удалгүй Г ах З- эгчийн хажуугаар ороод унтаад өгсөн. Тэгтэл талийгаач намайг чи Г-ын төрсөн дүү юу энд хонох уу гэж асуусан. Би тиймээ гэсэн. Тэгээд надад 130.00 төгрөг өгөөд нэг шил архи, нэг пиво аваад ир гэсэн. Би тэндээс гараад эд нар угаасаа ууж чадахгүй юм чинь гэж бодоод чигээрээ зам хөндлөн гараад такси бариад Чингэлтэйд байдаг том ахындаа очсон. Том ахындаа орохоосоо өмнө дэлгүүр орж нэг шил архи, чихэр аваад ахынд орж, хоол унд идэж, нэг шил архиа уугаад ахыг бэр эгчийн хамт аваад, хороолол орсон. Хороололд миний таньдаг дүүгийн паб, караокед суусан. Ах эгч хоёр тэндээсээ харьсан. Би нэг хүүхэнтэй танилцаад Гандангийн ойролцоо буудалд орж хоносон. Дараа нь 100 айлын буудалд орсон. Танилцсан хүүхэнтэйгээ 2018 оны 3 дугаар сарын 26-ны өглөө хүртэл буудлаар явсан бөгөөд энэ үед утсаа асаатал Сэлэнгэ эгч залгаад “хүүе чи юу болоод зодоон цохион хийгээд байгаа юм бэ, тэр хүн чинь эмнэлэгт оёдол тавиулж байна гэж байна. Чамайг 130.000 төгрөгөө өгчихвөл гомдол саналгүй гэж байна” гэхээр нь би зодоон нүдээн хийгээгүй, мөнгийг л авчихсан юм. Тэгж байгаад эргээд яръя гэсэн. Тэгтэл О- гэх манай найз хүүхэн над руу залгасан. Утас чинь яагаад болохгүй байгаа юм бэ гэхээр нь өө яахав зодоон хийчээд л явж байна гээд хэлчихсэн. Тэгээд Сэлэнгэ эгч, аавдаа би 800.000 төгрөгийг нь аваад үрчихсэн гэдгээ хэлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ:

“...Миний хувьд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хайртай эцгийгээ алуурчидад алуулсан. Яагаад миний аавын мөнгийг авч болоогүй юм бэ, биенийх нь нэг талд нь бүтэн газар байгаагүй шүү. Маш их гомдолтой байна. Энэ хугацаанд та нарын гэр бүлээс нэг ч хүн ярьсангүй. М гэдэг хүн намайг бүр ална тална гэж заналхийлсэн. Та нар ч бас настай эцэг эхтэй л хүн байна шүү дээ. Яахаараа тийм болтол нь зоддог юм бэ, Туйлын гомдолтой байна. Тухайн өдөр би гэртээ байж байсан. З- гэдэг хүүхэн манай эцгийнхээр орж гардаг байсан. Тэгээд угаалгын машиныг өгч байгаач гэж гуйгаад угаалгын машиныг нь гэртээ оруулаад тавьсан байсан. Аав маань хөдөө явах гэж байсан. Угаалгын машинаа авна гэж тэр өдөр ярьж байсан. Үдээс хойш би гэртээ унтчихсан байсан. Орой аав байхгүй болохоор нь утас руу нь залгатал утсыг нь нэг хүн аваад цаана нь аав ёо ёо гээд байсан. Чи хэн бэ гэтэл би З- байна гэсэн. Аав яасан юм бэ гэтэл архи уугаад бөөлжөөд байна гэсэн. Тэгээд байж байтал гаднаас манай эхнэр, охин хоёр орж ирсэн. Аав яасан юм гэхээр нь хойд талын айлд ёолоод байна гэнэ гээд хойшоо гүйгээд ортол З-гийн гэрийн шалан дээр цусандаа хутгалдчихсан, хүн харахын аргагүй хэвтэж байсан. Юу болов гэтэл З- манай хоёр найз зодсон гэсэн. Аавыгаа түргэний тэргээр аваад явж байхад нь хамт явсан. Тэгээд би ааваасаа та яав аа гэтэл эд нар миний мөнгийг аваад, намайг зодлоо гэж хэлсэн. Түүнэээс хойш ухаан ороогүй. Гэмтлийн эмнэлэгт өнгөрсөн. Та нар миний аавыг арай дэндүү хайр найргүй зодсон байна. Толгойнд нь том бахиар 7-8 см газар хага цохисон байсан. Эгэм, хавирга гээд нэг тал бүтэн газар байгаагүй. Эмч нар энэ хүн яасан хүн бэ, яасан бие сайтай хүн бэ, газар дээрээ өнгөрөх байж шүү дээ гээд гайхаж байсан. Миний аав 82 нас хүртлээ ганц ч удаа эмнэлэгт хэвтэж үзээгүй. Мундаг биетэй хүн байсан. Бидний сэтгэл санаа маш хүнд байдалтай байгаа. Учирсан хохирлоо та нараар төлүүлнэ. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөх байх. Миний аавын мөнгийг нь аваад хаячихгүй яав даа. Үнэхээр гомдолтой байна. Баримтаар 5.800.000 төгрөгийн хохирол гарсан. Баримтгүй зардал нилээд байгаа. Одоогоор үүнийг нэхэмжилж байна...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.А- мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр өвгөн манайд хөдөө явах гэсэн юм. Юм угаагаад өгөөч гээд орж ирсэн. Орж ирээд ярьж байхдаа хөдөө нутаг руугаа явах гэж байгаа юм чинь ганц нэг юм ууя гээд өвөө мөнгө өгөөд Г-ыг архинд явуулсан. Би 0.33 литрийн архи аваарай  гээд би хэлж байсан. Гэтэл Г- 0.75 литрийн архи аваад ирсэн байсан. Бид хоорондоо ярьж, архиа уугаад нилээд халцгаасан. Дараа нь ахиад нэг нэмж уухаар болоод мөнгө төгрөг гэцгээтэл өвөө энгэрээсээ 10.000 төгрөг гаргаж ирсэн. Тэгээд тэр мөнгөөр нь мөн том архи аваад ирсэн. Ингээд архи ууж байтал М-ы хүүхэд уйлаад байхаар урдуур нь ороод унтсан байсан. Хэсэг хугацааны дараа босоод иртэл өвөө унтаж байх шиг харагдсан. Удалгүй өвөөгийн утас нь дуугарсан. Утсыг нь автал өвөөгийн хүүхэд нь аав байна уу гэхээр унтаж байна гэсэн. Тэгээд босоод хартал өвөөгөөс нилээд цус гарчихсан газар хэвтэж байсан. Би сандраад хүүхэд рүүгээ залгаад түргэн цагдаа дуудаад байж байтал өвөөгийн хүүхэд нь цагдаатай цуг орж ирээд өвөөг аваад явсан.

Би хүүхэд рүүгээ өвөөг Г- цохиод унагачих шиг боллоо цагдаа дууд. Хаана явж байна вэ гэж ярьсан. Гаднаас гэнэт Г- ороод ирсэн. Чи яаж байгаа юм бэ, цагдаа дуудна гэтэл намайг боож, дарж унагаасан. Миний утсыг эхлээд шидсэн. Дараа нь би утсаа эвлүүлээд утсаар ярьсан. Г-ыг цохиж байхыг хараагүй босоод ирэхэд л ийм зүйл болсон байсан. Би нэг шил архинаас нь хувааж уугаад дараагийн архийг дуусаагүй байхад унтсан. Хэдэн цагт унтсанаа мэдэхгүй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ө.М мэдүүлэхдээ:

“...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манайд О орой 17 цагаас 17 цаг 30 минутын үед ирсэн. Тухайн үед манай хүүхдийн төрсөн өдөр болсон байсан. О ирээд орой 7 цагийн үед бид хороолллын эцсийн караокед орсон. Тус газраас гарч ирэхэд Автобус зогссон байсан. Тэндээс Оаас салсан...” гэв.

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Гын өгсөн:

“...Би 2017 оны 12-р сараас хойш БГД-ийн 9-р хороо Горькийн 5-139 тоотод амьдарч байгаа энэ хугацаанд би Б- болон түүний эхнэр А-тай хамт гэрт нь амьдарч байсан. Ингээд Б-гийн танил ах нь бид 2-ыг ажилд оруулж өгнө гэж хэлээд Б-г 2018 оны 3-р сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажилд оруулсан. Харин намайг дараагийн ээлжинд нь оруулж өгнө гэж хэлсэн. Ингээд би А-тай хамт гэрт нь үлдэж хань болдог байсан. 2018 оны 3-р сарын 22-ны өдөр А- Чингэлтэй рүү нэг ахындаа хононо гээд яваад өгсөн харин би ганцаараа гэрт нь хоночихоод өглөө 32-ын тойрогт амьдардаг М-ы гэрт очиж мөнгө авч хоол ундны юм цуглуулна гээд очоод байж байсан чинь А- гаднаас шууд ороод ирсэн. Ингээд би өө ашгүй хамт харьцгаая гээд мөнгөө авчихаад замаараа хоолны юм цуглуулаад 14 цагийн үед гэрт нь ороод нэг хоол хийгээд идэцгээе гэж бодоод байж байтал 14 цаг өнгөрч байх үед гаднаас Д өвөө ганцаараа гартаа нэг тортой хувцас барьчихсан орж ирсэн. Ингээд А-аар хувцсаа угаалгана гээд хэлсэн чинь А- тэг тэг гээд хэлсэн. Ингээд А- өмнөх орой нь архи уучихсан дотор нь жаахан тааруу байх шиг байсан ба Д өвөөгөөс та жижиг 0.33 гр архи аваад өгөөч гэхэд Д өвөө тэг тэг гээд биеэсээ 5000 төгрөг гаргаж өгөөд сууж байтал гаднаас миний төрсөн дүү О ороод ирсэн ингээд мөн 1000 гаран төгрөг өгсөн ба би дэлгүүр ороод 0,75 гр архи авч ирээд бид 4-лээ хувааж ууцгаасан. Ингээд бид нар бүгдээрээ жаахан халсан ба өвөө би нэг шил архи авчъя гээд дахин 10.000 төгрөг өгөөд би дахин дэлгүүрээс 1 литрийн архи авч бүгдээрээ хувааж ууцгаасан. Ингээд бид нар тэр үед их муудацгаасан ба би түрүүлээд газарт байсан матраасан дээр хэвтээд өгсөн харин өвөө А- нар дээр орон дээр зөрөөд хэвтсэн, харин О зурагт хараад сууж байсан. Тэгээд би унтаад өгсөн нэг мэдсэн чинь намайг А- сэрээгээд хөөе өвөөг хараачээ өвөө ийм болчихсон байна гэхээр нь харсан чинь нүүр ам нь нил цус болчихсон зодуулсан янзтай байж байсан ба А- би цагдаа дуудлаа гэж хэлэхээр нь тэг тэг гэж би хэлээд айгаад гараад явсан. Гарч явахаасаа өмнө нь А-аас Оыг асуусан чинь надад би мэдэхгүй гэж хэлсэн. Ингээд би Оыг ингэсэн байна гэж бодоод хайж Чингэлтэйд байдаг М гэдэг том ахынхаа гэрт нь очсон тэгсэн чинь тэнд ирээгүй байсан. Ингээд би түүний 88655002 гэсэн дугаарлуу нь удаа дараа залгасан боловч утас нь холбогдохгүй байсан. Ингээд би маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдөр аав Ө-рүү 99616502 дугаарлуу нь залгасан чинь аав надад та 2 юу хийгээд яваад байгаа юм бэ цагдаагаас асуугаад байна та нар хүнтэй архи уучихаад согтоочихоод мөнгийг нь аваад явчихсан юм уу гэж хэлэхээр нь өөдөөс нь би тэгээгүй харин сонин юмдаа гэж хэлээд Оын утас       нь холбогдохгүй байна олчихвол тэр мөнгө төгрөгийг нь хурдан аваад өгчих юмсан гэж аавд хэлсэн. Ингээд би энэ асуудлыг том ах Мад бас хэлсэн юм. Ингээд би 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнө ах Мын гэрт унтаж байсан чинь цагдаа нар ирээд авч цагдаа дээр ирсэн юм.

Би тэр хүнд огт гар хүрээгүй, унтаад босоод ирсэн чинь л өвөө тийм болчихсон харин манай дүү О байхгүй явсан, гар утас нь холбогдохгүй байсан юм. Би Оыг тэр хүнийг цохиж зодсоныг нь хараагүй унтаж байсан юм.

...А- тухайн үед байсан жаахан хүүхдийг тэврээд хэвтэх үед Д өвөө хөлийг нь дэрлээд хэвтсэн ба би газар хэвтээд өгсөн ба О үүдэнд сууж байгаад ингэсгээд явлаа гэж ярьж байсан, би хэсэг зүүрмэглээд байж байхад өвөө гэнэт намайг сэрээж одоо эндээс яв гэхээр нь би юу гээд солиороод байгаа юм бэ унтаач гэж хэлээд хартал А- хүүхэд тэврээд унтаж байсан ба өвөө орон дээр сууж байсан тэгээд дахин намайг сэрээгээд зайл яв гэхээр нь хүн амраахгүй яагаад байгаа юм бэ хэсэг амарчихгүй гэж хэлээд босоод хартал плитканы асаадаг бахь газарт байхаар нь гартаа барьж байгаад өвөөгийн толгойны дагз хэсэгт 3-4 удаа цохиод автал сөгдөөд суухаар нь цээж рүү нь нэг удаа өшиглөх үед хойшоо цаасан хайрцаг налаад унасан ба тэр үед А- босож ирээд намайг болиочээ авааг цус нөжтэй нь холиод хаячихлаа гээд орилж өвөөг хар гэхээр нь хартал толгойноос нь цус гарчихсан байсан. Ингээд намайг байж бай цагдаа дуудна өвөөгийн хүүхдүүдийг дуудна гэхээр нь би А-ыг ор луу нь түлхэж хаяад гараад явсан ба гадаа харуй бүрий болж байхад шууд хорооллын эцсээс 7 буудлын автобусанд сууж 32-н тойрог дээр буугаад дүү Мөөжгийн гэрээр орж З-гийн гэрээс охиноо аваарай гэж хэлээд буцаж гараад Чингэлтэйд ахын гэрт очиход М ах байхгүй байхаар нь гарч буцаад алхаж явсаар буцаад З-гийн гэрт ирсэн чинь З- охин А-тай хамт мөн манай дүүгийн хүүхэд нартай хамт унтаж байсан ба намайг орох үед З- сэрээд өвөө Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа шүү цагдаа ирээд бөөн асуудал болсон, чи өвөөгийн мөнгийг авчихсан юм уу, цагдаад очиж уулзаад мөнгийг нь өгөх хэрэгтэй гэхээр нь би юун мөнгө вэ би мөнгө аваагүй шүүдээ гэж хэлээд би мэдэхгүй шүү гэсэн чинь Оыг хаачсан талаар асуухад гараад явсан шүү дээ гэсэн. Ингээд би буцаад гарч яваад хорооллын эцэс орж хүнээс цаг асуухад 04.30 цаг болж байна гэхээр нь буцаж алхаад Чингэлтэйд байдаг ахынх руу алхаж очоод тэндээ хоноод Оыг хүлээж байхад ирээгүй ба тэнд 2 хоноод байж байхад шөнө З- 2 цагдаагийн хамт ирээд намайг бариад авсан. О нь бид нарыг унтах гэж байхад л явна гээд гараад явсан ба гадаа гэгээтэй байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонссон хэргийнхээ талаар удаа дараа мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, зүйл ангийг ч хүлээн зөвшөөрч байгаа.

Одоо нэмж сонсгож байгаа 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар яръя гэж бодож байна. 2017 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 23:00 цагийн орчим Б- аймгийн Б- сумын 1 дүгээр баг 40 айлын орон сууцны 10-02 тоот айлд очсон, энэ хаяган дээр миний танил Б-э амьдардаг юм, тэгээд уулзахаар очтол гэр нь эзгүй, хаалгаа тайлахгүй байсан юм. Тэгэхээр нь би 1 давхарын гал тогооных нь цонхон дээр нь очоод тогштол хүн гарч ирэхгүй байхаар нь эзгүй юм байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд гал тогооны өрөөнийх нь цонхыг түлхэж ороод том өрөөнд байсан авдарыг нь цоож нь сул байхаар нь татаж онгойлгоод дотор нь байсан мөнгөн аяга-1 ширхэг, мөнгөн бүс-1 ширхэг, мөнгөн түрхэцтэй 6 хундагатай гүц, авдран дээр нь байсан 6 хүүхэдтэй шаазан бурхан, шаравтар даалимбатай бор өнгийн чулуун хөөрөг зэргийг нь хулгайлж авсан. Тэдний гэрт байсан даавуун материалтай бор өнгийн тор байхаар нь тэрэн дотор нь хийгээд гарсан.

Тэр шөнөдөө аймгийнхаа төв рүү орж ирээд 3 дугаар багт нэг танихгүй айлын хашааны ард талд байшингийнх нь ард нуугаад үлдээсэн, тэгээд гэртээ очиж хоночихоод маргааш өглөө нь нөгөө нуусан газраасаа хулгайлсан эд зүйлсээ аваад Машины А гэж дууддаг эгчийн гэрт нь очоод тортой хулгайлсан бүх юмнуудаа үзүүлсэн чинь юу хаанаас авсан юм бэ чи гэж асуухаар нь би үнэнээ хэлсэн, өчигдөр орой Б-э ахынд очсон эзгүй байхаар нь гэрт нь ороод эд нарыг авчихлаа, мөнгөн аяга нь Б-э ахад ажлын газраас нь өгсөн нэр устай, бичигтэй юм байна аа, хонхойчихсон юм чинь мөнгийг нь салгаад авчихъя гээд тэдний гэрт нь салгаж авсан. Тэгээд А эгч авч яваад 10 орчим минут болоод эргэж орж ирээд хүнд үзүүлэх гэсэн чинь байхгүй байна гээд орж ирсэн. Тэгэхээр нь би тэр тортой эд зүйлсээ ганцаараа аваад гараад явсан.

Тэгээд мөнгөн аяганаас салгаж авсан мөнгийг нь Б- аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуулийн ард талд байдаг хүнсний дэлгүүрийн худалдагч үл таних залууд 1 шил 0,5л ерөөл архиар өгчихсөн. Үлдсэн тортой зүйлсээ эргээд анх нуусан айлын хашаанд мэдэгдэхгүйгээр байшингийх нь араар нууж орхиод тэр өдөртөө архиа уугаад гэртээ харьж хоносон. Маргаашнаас нь Б- аймгийн Шүүхийн шийдвэрийн албаны зүүн талд байдаг авто угаалгын газрыг Гансүх гэж манай найз ажиллуулдаг юм, тэдний угаалгын газар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн очиж ажиллаж эхэлсэн, тэр хугацаанд нуусан эд зүйлс маань байж л байсан, би ажилдаа явахдаа очиж үзчихээд л яваад байсан юм. Тэгсэн чинь 2017 оны 12 дугаар сарын 21-ны өдөр гэртээ ирсэн чинь аав, ээж 2 чамайг нэг хүн сураад байна лээ гэсэн, тэгэхээр нь юун хүн юм бэ гэж хэлээд хоолоо идчихээд унтаад өгсөн. Маргааш нь өглөө гэртээ байж байсан чинь гаднаас 3 цагдаагийн хүн орж ирээд юм тодруулъя аа гээд аваад явсан. Б- аймгийн цагдаагийн газар очсон чинь "чи хийсэн хэргээ мэдэж байна уу" гэсэн, би мэдэхгүй байна гэсэн. Тэгсэн чинь эрүүгийн ахлах Нэргүй гэж залуу надтай уулзаад "за Г-аа цаг үе ондоо болсон, чи зүгээр мөрөөрөө ажил хийгээд явж чадахгүй яагаад хулгай хийчихэв ээ, мэдээлэл авдаг болсон, чи хэргээ хүлээчих, чамайг хорьж цагдаад яахав гадуур шалгагдаж байгаад хэргээ шийдүүл" гэсэн. Тэгэхээр нь би хэрэг хийсэн бол хийснээ хэлнэ ээ, гэхдээ би ажил хийж байгаа, одоо ажил руугаа явчихаад орой хүрээд ирье ээ гэсэн.

Тэгээд тэр өдрөө цагдаагийн газар эргэж очоогүй гадуур явж байгаад гэртээ очиж хоноогүй, гадуур хоносон, намайг эзгүй хойгуур Б-ы цагдаагаас хүмүүс ирж асуугаад явсан байхаар нь би 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн өглөө эрт цагдаагийн газар дээр очтол Нэргүй байцаагч намайг үүдэнд сууж бай рапортанд орчихоод гараад ирье гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газрын гадаа гараад нэг тамхи татчихаад баяр болох гэж байхад аягүй бол намайг хорьчих юм байна даа гэж бодоод шууд яваад нөгөө нуусан эд зүйлсээ очиж аваад мөнгөн бүс, хөөрөг хоёрыг нь аваад 6 ширхэг хундагтай гүцээ, баахан хүүхэд тэвэрчихсэн шаазан бурхан энэ хоёрыг нь өөр газарт нэг албан газрын хуучин эзгүй хашааны гүнзгий жорлонд тортой нь тэр чигт нь шидээд хаячихсан.

Мөнгөн бүс, хөөрөг хоёрыг харин Эрдэнэт рүү ороод зах дээр нь танихгүй хөдөөний хүнд нийлүүлээд 40 мянган төгрөгөөр зарчихсан юм. Тэгээд Улаанбаатар хот ороод хорооллын хойд талын харанхуй гэж нэрлэдэг гэр хороололд А- гээд нутгийнхаа хүүхний гэрт очиж хоносон. А-ын гэрт очоод би 3 сар амьдарсан, А- гэртээ нөхөр, охинтойгоо гурвуулаа амьдардаг юм, би тэдний гэрт байж байгаад З-гийн урд талын хашаанд амьдардаг Д гэж өвөөтэй танилцсан. Тэгээд А-ын гэрт 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бид нар архи ууцгааж байгаад дараагийн хэргийг үйлдсэн юм аа. Дараагийн хэргийн талаар бол мэдүүлгээ үнэнээр нь өгсөн байгаа тул дахин ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Надад хохирол нөхөн төлөх бодол байгаа, уг нь найз нөхөд рүүгээ хүнээр хэлүүлсэн юм, хэдэн цаас өгнө тусална гэсэн, тэгэх юм бол хохирлоо төлчихмөөр л байгаа юм л даа. Манай ар гэрийн хүмүүсийн зүгээс бол хохирол төлөх боломжтой хүн байхгүй, ээж маань хараа муутай, хөгжлийн бэрхшээлтэй группэд байдаг, аав маань бас эмнэлгийн хяналтанд байдаг, хоёулаа эм тариагаар л байдаг хүмүүс. Аав, ээж 2 одоо хоёулаа Б- аймагт байгаа. Төрсөн ахыг Ө.М гэдэг, 50 настай, Чингэлтэй дүүрэгт амьдардаг, хаягийг нь сайн мэдэхгүй, хувиараа жолооч хийдэг...” гэх мэдүүлэг /1-р хх-н 86-87, 2-р хх-н 24-26, 37-38, 68-69, 113-114/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Оын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би гадуур ажил хайж явж байгаад өдөр 14 цагийн орчим 3-р хорооллын хойно гэр хороололд байх Б- гээд манай Б- аймгийн хүний гэрт очсон юм. Ингээд би 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр энэ айлд хоносон ба манай төрсөн Ө-гийн Г- энэ Б- гэх хүнтэй найз тэднийд хамт байдаг бас гадуур хамт ажил хийдэг юм. Тэгээд л урьд өдөр нь очиж хонохдоо өөрийнхөө хувцсыг угаах гээд үлдээсэн байсан юм. Очиход Г- ах Ж гээд Б-гийн эхнэртэй хамт гоймонтой хуурга хийгээд байж байсан ба манай том ах Мын хүүхдийн 2 ойтой хүүхдийг гэртээ аваад ирсэн байсан юм. Ингээд бид 3 байж байхад гаднаас Б-гийн урд талын айлын хүн гэх 60-70 орчим насны өвгөн ороод ирсэн. Энэ хүн халамцуу байсан бөгөөд орж ирээд 7.000 төгрөг өгөөд архи аваад ирсэн. Г- ах архинд явсан бөгөөд нэг шил 0,75 литрийн шинэ гарсан гэх архи аваад ирсэн. Түүнийгээ 4-лээ хувааж ууж дуусахад нөгөө өвгөн халааснаасаа дахин 10.000 төгрөг гаргаж ирээд мөн Г- ахыг архинд явуулсан. Г- ах түрүүнийхтэй адил боловч 1,0 литрийн архи авчирсан юм. Түүнийг нь уугаад арай дуусаагүй байж байхад Г- ах, Ж эгч 2 унтаад өгсөн. Тухайн үед тэд нар хоорондоо өвгөн танай Б- хэзээ ирэх вэ би нутаг явна гэж ярьж байсан. Ж эгч урд өдөр архи уусан дотор муу байна гэж хэлэхэд өвгөн нэг шил архи авч өгсөн. Тэгээд л архи уух болсон. Өвгөн нөгөө 2-ыг согтсоны дараа өмсөж явсан улаан эрээн куртикны дотор талын халааснаас баахан мөнгө гаргаад ирсэн ба намайг архи пиво аваад ир гээд бүх мөнгөө өгсөн. Мөнгийг аваад тоолоход 10.000 төгрөгийн дэвсгэртээр 130.000 төгрөг байсан юм. Байгаа бүх мөнгөө гаргаад ирсэн бөгөөд архи пиво аваад ир гэсэн. Би мөнгийг аваад гарахдаа өвгөнийг унтаж бай гээд хойшоо түлхээд унагасан. Бид нар Б-гийн жижиг байшингийн зүүн талд байсан нилээн өргөн орон дээр би Ж эгч, Г ах 2 энэ орон дээрээ хойшоо налаад хэвтсэн байсан ба өвгөнийг би хойшоо татаад хэвтүүлсэн юм. Учир нь тухайн үед өвгөн “...чи миний мөнгийг бүгдийг нь авч явах гэлээ, хамт явна” гээд байсан бөгөөд би та байж бай гээд хойшоо татаад хэвтүүлсэн. Тэгээд би гараад явсан ба салхинд цохиулаад согтсон байсан юм. Нэг сэргэхэд би хорооллын ойролцоо бааранд пиво уугаад сууж байсан. Одоо санахгүй байгаа ба хаана байгаагаа ч гэсэн мэдэхгүй байсан ба согтуу явж байгаад Гандангийн орчим л байх нэг буудалд ганцаараа унтаж байсан. Босоод ирэхэд тал шир архи байсныг уусан.

Ингээд утсаа асаагаад М ах надруу залгасан бөгөөд “...Г ахыг чинь бариад явчихсан чи яачихсан юм бэ” гэсэн. Тухайн үед надад 30.000 төгрөг үлдсэн байсан юм. Ингээд би нисэхэд байх дүү Э-гийн гэрт очоод хоносон ба тэндээ байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр О-тэй утсаар яриад дуудсан бөгөөд хамт хоносон. Орой нь манай Туркэд байдаг эгч М-гаас 160 ам.доллар ирсэн юм. Тэгээд өнөөдөр өглөө босоод мөнгөө солиулаад би Баян-Өлгий рүү явахаар шийдсэн. Тэнд манай Н гээд найз байдаг сураг байдаг. Түүн дээр очих гэсэн юм. Казакстанд миний төрсөн эгч Нарантуяа байдаг юм. Түүн дээр очих гэсэн боловч ажил төрөл байхгүй гэхээр Баян-Өлгий орж ажил хийе гэж бодсон юм. Би энэ хэрэгт ял авч шоронд орно гэхээс айсан юм.

...Д эхлээд өгөхдөө 130.000 төгрөг дараа нь цэнхэр гялгар ууттай мөнгийг авсан ба тэр мөнгийг таксинд сууж явах үедээ тоолох үед 720.000 төгрөг байсан юм. Нийтдээ 850.000 төгрөг авсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 764, 3717, 3711, 2207, 2270 дугаартай дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би ар гэрийнхээ хүмүүст төлбөрийг төл гэдгийг өмгөөлөгчөөр дамжуулан хэлсэн байгаа тул яаралтай хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 93-102, 2-р хх-н 30-31, 35-36/,    

 

            Мөрдөн байцаалтад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын өгсөн:

            “...Манай аав Ховд аймгийн харъяат хүн байгаа юм. Ингээд Улаанбаатар хотод 2000 онд орж ирээд суурьшсан хүн байгаа юм. Ингээд аав минь хотод манай гэрт 2017 оны 10-р сард манай гэрт ирж манай эхнэр 3 хүүхэд нарын хамт манайд байх болсон. Ингээд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр эхнэр, хүүхэд нар гадагшаа ажилтай гараад явсан байсан. Өдөр аав бид 2 гэртээ байсан, би том өрөөндөө зурагт үзээд интернэтэд орж юм үзээд байж байсан чинь талийгаач аав маань би энэ хойд /би энэ хойд айлын А- гэдэг эмэгтэйг бол мэдэхгүй, харин сүүлд нь З- л гэж сонссон/ айлруу орж угаалгын машинаа авмаар байна манайхаас угаалгын машин аваад бараг 1 сар орчим боллоо авах гэхээр зугатаад ердөө өгөхгүй юм гээд 14-15 цагийн орчимд гарсан би яг тодорхой цагийг нь мэдэхгүй байна. Ингээд хэсэг зуур би нойрмоглоод жаахан унтсан байсан. Ингээд орой 19 цаг өнгөрөөгөөд байх манай эхнэр гэрт орж ирчээд хоол ундаа хийх гээд байж байгаад би гэнэт аав яасан бэ гэж эхнэрээсээ асуусан чинь гэрт байхгүй байсан. Ингээд аавын 80972109 гэсэн дугаарлуу өөрийн 88551880 гэсэн дугаараас анх 20 цаг 10 минутын үед залгасан чинь нэг эмэгтэй хүн аваад би шууд аавтайгаа ярьмаар байна гэсэн чинь тэр эмэгтэй аав чинь манай гэрт унтаж байна гэж хэлсэн ба тэр үед цаана нь аавын минь дуу ёо ёо гээд дуугараад байсан. Ингээд би утсаа салгасан. Дараа эхнэр Э-д аав цаана нь ёо ёо гэж дуугараад байх юм жаахан юм уучихаад бөөлжөөд байгаа юм болов уу гээд эхнэрт хэлсэн.

Ингээд эхнэр Э- гадагшаа ОО-ын өрөө орж бие засчихаад удалгүй 2-3 минутын дараа гэрт буцаж орж ирээд надад энэ хойд айлд чинь юу болоод байна цагдаа нар ирчихсэн юм биш үү гэж хэлэхээр нь би хальт хувцас өмсөөд гарсан миний хойноос эхнэр маань бас гараад би түрүүлээд З- гэх эмэгтэйн гэрт яваад орсон чинь 2 цагдаа түрүүлж ороод зогсчихсон байсан яг хойноос эхнэр маань явж орсон. Ингээд намайг анх байшинд орох үед тэдний гэрт аав минь газарт цус нөжиндөө автчихсан газарт ухаангүй хэвтэж байсан. Би аавыг минь хэн ингэж зодсон юм бэ гээд хажууд байсан аяга аваад З- гэх эмэгтэйрүү далайсан чинь хажууд байсан цагдаа намайг барьж аваад гарыг минь хойно бариад та ингэж болохгүй гээд хөдөлгөөгүй юм. Ингээд цагдаа нар хэн ингэсэн юм бэ гэж асуухад З- хариуд нь эхлээд бид 2-ыг байж байхад танихгүй 2 хүн орж ирээд зодчихоод яваад өглөө гэсэн чинь цагдаа нар чи худлаа хэлж болохгүй шүү сүүлд нь асуудалд орно шүү гэж хэлэхэд за за миний таньдаг хүмүүс байгаа юм гээд нэг нэр хэлээд утасны дугаарыг нь цагдаа нарт хэлж байсан ба би тэр үед юун тэр хүмүүстэй юм ярих аавыгаа авч эмнэлэг явах гээд ухаан санаа орон гаран байсан. Ингээд би өөрийн 88551880 дугаарын утсаар 103-т дуудлага өгсөн ба 40 минутын дараа ирсэн ба их удаж байж ирсэн юм. Ингээд эмнэлэг ирээд би шууд ГССҮТ-рүү хамт суугаад явсан. Ингээд би машин дотор байхдаа ааваас та юу болов оо гэж асуухад хариуд минь эд нар намайг зодож дээрэмдлээ гэж хэлсэн ба аав надаас одоо хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад нь би эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн өөр надад ямар нэгэн зүйл хэлж чадаагүй юм. Ингээд очоод Гавал тархины тасагт ороод 30 орчим минутын дараа таталт өгөөд ухаан бүр алдаад сэхээн амьдруулах тасагт ороод түүнээс хойш би юу ч ярьж чадаагүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 00:30 цагийн үед нас барсан.

Миний аав 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хаан банкнаас тэтгэврийн өмнөх зээл дээрээ нэмж 1.050.200 төгрөг авсан байсан ба бид нарт зээл авсан гэдгээ нарийн хэлж байгаагүй, мөн өөртөө цагаан өнгийн ултай гутал 32.000 төгрөгөөр авлаа гэж ярьж байсан. Манай аав өөрийн тэр мөнгөнөөсөө өөртөө болон манай гэрт нэг ч төгрөг зарцуулаагүй юм. Миний бодлоор аавд тухайн үед 1.000.000 орчим төгрөг байсан байх гэж бодож байна. Аавын түрүүвчинд нь юу байсныг нь мэдэхгүй байна. Миний хувьд миний аавын амь насыг хохироож бүлэглэж зодсон, мөн эд зүйлийг нь дээрэмдсэн хүмүүст их гомдож байна. Өөрсдөө ийм эцэггүй юм шиг 80 нас гарсан хүнийг ингэж зодож хэрцгийгээр гэмтээж алсанд би гомдолтой байна. Мөн би дээрэмдүүлсэн 1 сая орчим төгрөг болон эмнэлэгт хэвтсэн болон оршуулгын зардалд өчнөөн мөнгө гарсан байгаа ба үүнийгээ бүгдийг нь удахгүй нэгтгээд өгнө. Түүнийгээ нэхэмжилж байна.  Мөн энэ хэргийг үйлдсэн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Миний сэтгэл санаа маш хүнд цочирдсон, уурласан, бухимдсан, хүн амьтантай зөв харьцаж чадахгүй тийм байдалд орчихсон байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 34-35, 2-р хх-н 65/,   

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ий өгсөн:

            “...Би Б- сумын төвд байдаг "Жаргалант" дэлгүүрт манаачаар 2016 оны 11 сараас эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа. 15 хоног орой 22:00-08:30 минут хүртэл ажиллаад 15 хоног амардаг юм. 2017 оны 12 дугаар сарын 04-ний орой Б- сумын 1-р баг 40 айл 10-02 тоотод байдаг гэрээсээ 21 цаг 35 минутанд гэрээсээ гараад шууд ажил руугаа явсан. Маргааш өглөө нь буюу 12 сарын 05-ны үдээс хойш 16 цагийн үед гэртээ очоод хашааны гаднаас харахад гал тогооны өрөөний цонх онгойчихсон байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн юм. Би гэрээсээ гарахдаа дотор хаалга, гадна хаалга, гадаа хашааны хаалга зэрэг 3 хаалгаа бүгдийг нь түгжээд гарсан. Цоожнуудыг бол эвдсэн зүйлгүй харин хураалгаастай түлээнээс 2 ширхэг мод авч ирээд үүдний цонхны жижиг модоор тагласан салхивчийг эвдсэн байсан. Тэгэхдээ тэрүүгээр бол ороогүй юм шиг байсан харин гал тогооны цонхоор орсон байсан. Тэгээд цагдаа нартай гэрт ороход гэрийн хамаг эд хогшил эмх замбараагүй онгичсон байдалтай байсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга-1 ширхэг /120.000 төгрөг/ "Шүүхийн хамт олноос дурсгав" аяганы ёроол хэсэгт сүлдтэй. Мөнгөн бүс 2010 онд мөнгийг нь өгөөд 80.000 төгрөгөөр хийлгэж байсан /450.000 төгрөг/ 4 хүчтэний сийлбэртэй урд талдаа том тольтой мөн сийлбэртэй. Энх-Амгалан хааны шаазан бурхан дээр үеийн доороо улаан дөрвөлжин тамгатай. Цагаан өнгийн чулуун дунд гарын хөөрөг, улаан даваа толгойтой, хөх торгон зүү ороож оёсон хуучивтар даалинтай сүүлийн үеийн хөөрөг /200.000 төгрөг/. Мөнгөн гүц, таваг, 6 хундагатай хос "Таваган дээр нь 50 насны ойд зориулж Шүүхийн хамт олноос дурсгав" гэсэн бичигтэй. Нийт 2.020.000 төгрөгний хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 86-89/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.А-ын өгсөн:

“...2018 оны 03 сарын 23-ны баасан гаригт би хичээл тараад сургууль дээр байж байгаад ангийнхаа хүүхдүүдтэйгээ Зайсан гарсан юм. Тэгээд орой 23 цагийн орчим гэртээ харьсан. Манай аав Б- /би өөрөө өвөө Цэнддоржоор овоглодог юм/ Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төмөр замд ажилладаг бөгөөд 2018 оны 03 сарын 16-ны орчим явсан ба би гэртээ ээж А-ын хамт үлдсэн юм. Манайх хашаандаа байшинд амьдардаг юм. Намайг гэртээ ирэхэд ээж А- 2 орчим насны жаахан охинтой согтуу байсан. Тэр охин нь Г- гээд манай ээжийн найзын дүүгийн хүүхэд гэсэн. Урьд нь харж байгаагүй. Г- гэдэг хүнийг 2017 оны 9 сараас хойш манайхаар ирдэг болсон ба аав ээж 2-той гадуур барилгын ажил хийдэг найз нөхөд л гэж байсан бөгөөд намраас хойш таарсан. Манайхаар хонож өнжөөд явдаг байсан. Сайн танихгүй Б- аймгийн хүн л гэсэн юм. Би энэ хүний ах дүү нарыг танихгүй. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Тэгээд гэртээ ирэхэд ээж халамцуу тэр жаахан хүүхэдтэй байсан ба манай байшингийн баруун хойд буланд байх толины урд хэсэгт хивсэн дээр цус болчихсон байсан. Ер нь нилээн их цус болсон байсан бөгөөд гэрт байдаг хүзүүний даавуун чернилэн ягаан өнгийн алчуураар арчсан бололтой тэр нь цус болчихсон байсан. Мөн байшингийн баруун хананд байх жижиг явган ширээн дээр 2 хоосон архины шил байсан. Санаж байгаагаар Хишигтэн гэсэн нэртэй архины шил хоосон байсан. Ширээн дээр хэд хэдэн аяга байсан ба 3 аяганд гоймонтой хуурга хийсэн нэг аягатай хоолны талыг нь идсэн нөгөө 2 нь дүүрэн шахуу байсан санагдаж байна. Ээж зүүн талын орон дээр хэвтэж байсан. Гэрийн бусад эд зүйл эмх цэгцтэй байсан. Тэгээд би ээжээс юу болсон бэ гээд асуухад ".. сая өвөөг түргэн ирээд аваад явлаа" гэсэн. Өвөө гэдэг нь манай хашааны урд талын хашаанд байдаг айлын аав нь гэсэн ба манайхаар байнга орж гардаг байсан хаяа нэг ээж, аав 2-той архи уудаг байсан бөгөөд 0,33 литрийн архи нэгийг хувааж уугаад л гардаг 80 орчим насны хөгшин өвгөн байдаг юм. Миний мэдэхийн энэ өвгөн тэтгэвэр авсан гээд орж ирэхээрээ хаяа уудаг байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар маргаж муудаж байгаагүй. Г- гээд ах бас энэ өвөөг танина. Харин урьд нь хамт архи дарс ууж байсан үгүйг мэдэхгүй.

Ингээд ээжээс юу болов гэж асуухад "... Өвгөн, Г-, Г-ын дүү гээд эрэгтэй хүн /энэ хүнийг би бол мэдэхгүй урьд нь харж байгаагүй/ ээж 4-үүлээ архи уусан гэсэн. Тэгсэн ээж түрүүлээд согтчихсон гэсэн. Нэг сэргээд харсан чинь өвгөн газар хэвтэж байхаар нь эхлээд унтсан юм байна гэж бодсон чинь ёолоод байхаар нь босоод харахад өвөөгийн толгойноос цус гарчихсан хэвтэж байсан гэсэн. Тэгэхээр нь ээж эмнэлэг дуудаад дараа нь цагдаа дуудсан гэсэн. Энэ үед гэрт Г- нь чи цагдаа дуудлаа гээд боож унагаад хөл гарлуу нь өшиглөсөн юм шиг ярьсан. Тэгээд л Г- нь гараад явчихсан.." гэсэн. Миний ойлгосноор эмнэлэг, цагдаа ирэхээс өмнө хамт архи уусан Г-, мөн түүний дүү нь гараад явчихсан байсан гэсэн. Ээж үүнийг надад ярихдаа нилээн согтуу байсан боловч болсон юм аа санаад яриад байсан. Эмнэлэг, цагдаа ирээд өвгөнийг аваад явсан байсан бөгөөд ээжийг жаахан хүүхэдтэй болохоор үлдээсэн гэсэн. Тэгээд би гэрээ цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 39-41/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.А-ын өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 23-ны өглөө миний санаж байгаагаар 11-12 цагийн хооронд ганцаараа гараад доошоо 32-ын тойргийн Сансар дэлгүүрийн орчимд байр түрээслэдэг Г-ын ахын хүү М-ы гэрээр дайраад Г-ыг байвал хамт харина гэж бодсон. Ингээд би барагцаагаар 30 минут яваад 12 цаг 30 минутын үед байх орсон чинь Г-, М- эхнэр 2 хүүхэдтэй нь хамт сууж байсан. Тэгээд хамт харих гэсэн чинь М- та 2 манай охиныг нэг өдөр хараад өгөөч харах хүн алга байна гээд 2 нас гарантай Н-г өгч явуулсан. Ингээд бид 3 гарахдаа жаахан хоол хүнсний зүйл тэдний гэрээс авч 13 цаг өнгөрөөгөөд тэдний гэрээс гараад замдаа жаахан түгжрээд барагцаагааар 14 цаг орчимд гэртээ хамт харьсан. Намайг гэртэй харихад манай 19 настай охин А- хичээлдээ явсан байсан. Тэгээд байж байтал гаднаас төд удалгүй Г-ын дүү О гэдэг хүн архи уугаагүй эрүүл ганцаараа орж ирсэн. Гэртээ ороод 20 минутын дараа миний 95025287 дугаарын утасруу Д өвөө 80972109 дугаарын утаснаас залгаад чи хаана байна гэхээр нь гэртээ байна гэж хэлсэн чинь өвөө нь жаахан хувцас угаалгах гэсэн юм аа гэхээр нь би тэг тэг ороод ир гэсэн.

Тэгээд 10-15 минутын дараа манайд Д ах тортой өмд цамц бариад орж ирсэн, ба тэр үед Г-, О, М-ы охин бид нар манайд жаахан хоол хийцгээх гээд бэлдээд байж байсан. Ингээд өвөө орж ирээд би хөдөө явах гэж байгаа жаахан хувцсаа угаалгаад авчихвал шовгор буюу шагналыг нь өгнө мөн өвөө нь ч гэсэн хөдөө явахаасаа өмнө ганц нэг юм уумаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за за та тэгвэл нэг жижиг 0,33 гр архи авчихгүй юу даа гэж хэлсэн. Ингээд Д өвөө хар өнгийн бирюкен өмдний зүүн талын халааснаасаа 1 ширхэг 5000 дэвсгэрт, 1000 дэвсгэрт 1 ширхэг, тэгээд задгай 100-тын хэдэн дэвсгэрт өгөөд Г- архинд гарч явсан. Тэр үед би Г-ад 0,33 гр архи аваарай гэж хэлсэн чинь удалгүй доод талын Панда руу явсан байх удалгүй том 0,75 гр Түмний хишиг гэдэг нэртэй архи авч орж ирсэн. Тэр үед би хоолоо хийсэн ба аяганд аягалаад бүгдэд нь хийж өгч идэцгээсэн. Мөн архиа хувааж уугаад жаахан манарсан буюу архиндаа халж эхлээд бүгд хоорондоо ярьж байгаад дахин 1 шил архи авч ууцгаая гэсэн чинь бид нар мөнгө байхгүй гэсэн чинь орон дээр О бид 2-ын голд сууж байсан Д өвөө дээрээ өмссөн цахилгаантай билүү дээ цамцаа сөхөөд сугандаа зүүсэн улаан өнгийн паскнаас 10.000 төгрөгийн бүхэл дэвсгэрт сугалж өгөөд Г-ыг дахиад 0,75 гр архи аваад ир гэж хэлээд явуулсан чинь удалгүй Г- Түмний хишиг гэдэг нэртэй арай том архи авч орж ирж орны өөдөөс бид 3-ын урдаас харж суусан. Ингээд би ууж байгаад нилээн согтсон ба нөгөө М-ы жаахан хүүхэд уйлаад байхаар нь тэврээд хойноо оруулж өөрөө урдуур нь хэвтээд унтсан. Намайг унтах гээд хэвтэх үед өвөө, О нар орон дээр суугаад харин Г- орны өөдөөс сандал дээр суугаад үлдэцгээсэн. Ингээд гэнэт орой миний архи жаахан гараад сэргээд босоод ирсэн чинь гэр маань чимээгүй болсон дээшээ өндийгөөд хартал газарт тольны урд талд Д өвөө хажуу тийшээ хараад ёо ёо гээд дуугараад хэвтээд байсан. Тэгсэн чинь Г- гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд би дахин жаахан өндийгөөд Д өвөөг харсан чинь толгойноос нь нилээн цус гарсан байсан. Тэгэхээр нь би Г-аа чи өвөөг яаж байгаа юм бэ цагдаа дуудна гэсэн чинь намайг ор луу түлхээд хойшоо түлхээд дээр гарч өвдгөөрөө миний зүүн талын өвдгийг дараад миний хоолойноос хэсэг боосон ба миний амьсгал давчдаад ухаан хэсэг манарсан. Ингээд сэргээд босоод иртэл Г- гараад зугтаагаад явсан юм. Ингээд би босч очоод өвөөг түшээд босгох гэтэл толгойноос нь цус гарч байсан. Тэгсэн чинь Д өвөөгийн утас нь орон дээр байсан шиг санагдаж байна дуугарахаар нь аваад ярьсан чинь нэг эрэгтэй хүн байхаар нь байна гэсэн чинь аав байна уу гэхээр нь би өө унтаж байна гээд тухайн үед шоконд ороод хэлсэн. Ингээд би хэсэг хугацаанд их айж балмагдсан ба сандраад хэлж чадаагүй юм. Тэгээд удалгүй шууд цагдаад дуудлага өгсөн удалгүй 2 цагдаа орж ирсэн араас удалгүй Д ахын хүү нь эхнэртэйгээ орж ирсэн. Тэр үед удалгүй эмнэлэг бас ирсэн юм. Ингээд Д ахыг эмнэлэг рүү авч явсан. Ингээд цагдаа нар надаас хэн ингэв гэж асуухад нь би өөдөөс нь манайд байсан Г-, О нар ингээд явсан байх гэж хэлсэн.

О манайд орж ирэхдээ дээгүүрээ хар өнгийн срочкин цамц, гадуураа хөх өнгийн богино ширээстэй сентпонон куртиктэй, доогуураа хар өнгийн бирюкен өмдтэй гутлыг нь санахгүй байна. Харин Г- хар хөх өнгийн жинсэн өмдтэй, цагаан срочиктой байж байгаад ууж байхдаа тайлаад цагаан футболктой, доогуураа хөх өнгийн үдээстэй хагас ширэн гуталтай байсан.  Намайг унтах үед Г-, О, Д өвөө нар цуг л зүгээр архи уугаад яриад сууж байсан шүү дээ. Тэгээд босоод ирсэн чинь Д өвөө ийм болчихсон, харин гэрт хэн ч байхгүй гаднаас Г- орж ирэхээр нь яаж байгаа юм бэ цагдаад хэлнэ гэхэд намайг хүртэл алах гэж тэгж боосон юм чинь би тэр 2 хүнийг энэ хэргийг үйлдсэн гэж бодно шүү дээ. Угаасаа тэр 2 тэгсэн гэж бодож байна. Урьд өмнө нь манайд хүмүүс ирж архи уугаад явдаг л байсан тэр үед ийм аймаар асуудал гарч байгаагүй харин анх удаагаа ийм хэрэг гарлаа.

Талийгаач энгэрээ ухаад сугандаа зүүчихсэн байсан паскнаасаа 10,000 төгрөг гаргаж өгч байсан. Тэр мөнгийг Г- О нар харчихаад мөнгийг авах гээд л зодож цохьсон байх. Өвөөг орж ирэхээс өмнө нь О Г- нар ярилцаж байхдаа О нь би гэр лүүгээ буцмаар байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж ярьж байсан ба дүүдээ мөнгө төгрөг хэлчихсэн байгаа бүтээж өгөх нь үү гэж ярьж байсан. Талийгаач улаан өнгийн яг түрүүвч гэхэд хэцүү хавтас аятай зүүдэг паск шиг юм гаргаж ирээд тэрнээсээ мөнгө төгрөг гаргаж байсан. Би хальт харахад тэр пасканд нь нь нэлээн хэдэн төгрөг байх шиг байсан. Яг хэдэн төгрөгтэй байсныг нь мэдэхгүй. Хэрэг болсны маргааш нь манай охин А- гэр цэвэрлээд байж байтал манайд байсан хувцас хийдэг хар хайрцагны араас өвөөгийн улаан паскыг олсон гэсэн. Пасканд нь нэг ч төгрөг байгаагүй гэж байсан. Тэрийгээ манай охин маргааш нь надад хэлсэн ба тэр паскыг нь шүүгээнд ил хийчихсэн байсан гэсэн. Миний бодлоор бол Г-, О 2 л мөнгө төгрөгийг нь харчихаад цохиж зодсон байж магадгүй, Манайх тогооныхоо урд талыг бахиар эргүүлдэг болохоор бахь газар эсхүл ширээн дээр ил байдаг байсан. Тэр бахиар цохисон байж магадгүй юм. О бол мөнгөний хэрэг байна гэж ярьж байсан, Г- болохоор намайг цагдаа дуудлаа гэсэн чинь боож чамайг алчихья гээд байсан. Аль аль нь байж ч магадгүй. Ер нь Г- намар манайд ирсэн ба хамт барилгын ажил хийдэг байсан. Нөхөр бид 2 хувиараа барилгын ажил хийдэг ба Г- 2 сар орчим хамт барилгын ажил хийгээд ажил дуусаад сая орчим төгрөг цалин гэж авсан. Манайхаар байдаг байсан ба заримдаа ахындаа очно айлд очно гээд хэд хоногоор алга болдог байсан. Сүүлийн 3-4 сар Г- ажил хийгээгүй байх. Ах М, дүү Оынхаараа хөдөө байдаг байсан байх. Дүү О нь Б- аймагт хөдөө байдаг гэсэн. О саяхан хөдөөнөөс ирсэн гэсэн ба хотод амьдардаг эмэгтэйтэй суух гэж байгаа гэж ярьж байсан. Энэ хэрэг болдог өдрийн урьд өдөр би гэртээ хоноогүй Нараа гээд хамт ажил хийж байсан айлд хоносон бөгөөд Г- манайд ирэхдээ дүү Оыг дагуулж ирээд хоносон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 42-45/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.О-ийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улиастайд би найз нартайгаа явж байхад О таараад танилцсан юм. Ингээд дотно харьцаатай болсон бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б- аймагруу Оын араас очсон юм. Түүнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр очоод 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Отай хамт хотод ирсэн. Би өөрөө гэр бүлтэй боловч таарч тохирохгүй байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр О нь төрсөн ах Мын хүүхэд Мөөжигийн гэрт 32 тойргийн ойролцоо байсан. Би хотод ирээд 19-ний өдөр гэртээ харьсан. Түүнээс хойш би гэртээ байсан ба Отай утсаар ярихаар хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь очиж чадаагүй. Ингээд холбоо бариагүй. Тэгсэн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр байх Мын эхнэр Оюунгэрэлтэй утсаар ярихад "О чамд гомдоод архи уугаад хүн зодсон гэнэ, одоо хаана байгааг мэдэхгүй" гэсэн юм. Тэгээд Отай холбоо барихгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би Оын 88655002 гэсэн дугаарлуу залгасан чинь утсаа авсан. Тэгээд юу болов гэхэд " ...би Баянхошуунд найзындаа байна. Г ах Ж бид 3 урд талынх нь айлын залуутай архи ууж байгаад тэр хүн дургүй хүргээд би ганц цохисон чинь унахдаа орны ирмэг мөргөөд толгойгоо хагалчихсан, 3-4 оёдол тавих болсон Эмнэлэг, цагдаа дуудсан чи яв гэж Г ах хэлэхээр нь би зугатчихлаа гэсэн юм. Юунаас болсон гэхээр хамт архи уугаад хальт муудаад цохисон гэснээс тодорхой юм яриагүй.

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Буянт-Ухаа хороололд
байдаг Сэлэнгээ эгчийнх нь хүүхэд Х-гийн гэрт дуудахаар нь очсон юм.
О тэнд байсан. Ингээд хамт хоносон. Энэ үедээ О би архи
уугаад өөрийн мэдэлгүй болчихсон. Тэгээд тэр хүнийг нэг цохиод нөгөө хүн унахдаа орны ирмэг мөргөсөн,толгой нь хагараад цус болсон байсан гэж ярьсан. Г- ах намайг яв гээд би явчихсан гэсэн. Г- ах М ахынд байгаа гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Харин энэ үед Туркээс эгч нь 150 ам.доллар шилжүүлсэн байсан. Тэгээд Турк явах юм ярьсан ба хэрэгт холбогдоод яаралтай явах болсон гэсэн. 29-ний өглөө босоод шууд эгчийнхээ шилжүүлсэн мөнгийг аваад Драгон орж надаар Баян-Өлгий явах автобусны билет 80.000 төгрөг өгч авахуулсан. О өөрийнхөө нэрээр билет авч болохгүй байх гээд байсан. Ингээд салаад 15 цагийн үед уулзахаар болоод салаад явж байтал хар хорин зах дээр Оыг цагдаа бариад авсан. О Б-аас хар хөх өнгийн ширээсэн куртиктэй, ногоон өнгийн алхан хээтэй задгай энгэртэй урдаа цахилгаантай цамц, хар хөх өнгийн өмд хүрэн гуталтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 46-48/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Т.Чимэд-Очирын өгсөн:

“...Талийгаачийн гавал тархины оройн суурь ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн тохиолдолд зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь хүч үйлчилсэн цэгийг зааж байна. Уг гавлын оройн суурь ясны хугарлын улмаас тархины эдийн няцрал үүсч улмаар их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа үүссэн байна. Цээжний зүүн талын олон хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд уг хугарлын улмаас цээжний хөндийд цус алдалт бий болсон байна. Талийгаачид учирсан тархины гэмтлийг авсан хүнийг хэдий хэр хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлийг авсан даруйд ухаан балартах, бие сулрах, толгой өвдөх унтах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний гэмтэл нь мөн адил амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна, уг гэмтлийг авснаас хойш харьцангуй удаан хугацаанд амьд байх боломжтой зөвхөн энэ цээжний гэмтэл нь босож явах, ярих, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Цээжний хөндийн цус алдалт ихсэх тусам дээрх үйлдлийг хийх чадвар буурна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 215-216/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.М-ын өгсөн:

“...Би 2018 оны 03 сарын 23-ны өдөр 24 цагаар Баянгол дүүргийн 7, 9, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бугат-113 чиглэлд авто эргүүлийн үүргийг 24 цагаар цагдаа жолооч ахлах ахлагч Баяртогтохын хамт гүйцэтгэж ажиллаж байсан. Би уг дуудлаганд очсон гэдгээ санаж байна, уг дуудлаганд эхлээд манай аавыг арын айлын эмэгтэй уруу татаж архидаад байна гэж ирсэн ингээд удалгүй дахин уг хаяг дээр хүмүүс архи ууж зодолдоод байна гэсэн дуудлага ирээд эхний дуудлагыг давхардсан гэж табан дээрээ хайж дараагийн дуудлаганд очиж 103 ирээд хүлээлгэн өгсөн гэснээр хаасан санагдаж байна. Уг хаягт очих үед хашаан дотор жижиг хэмжээтэй байшин байсан ба байшин дотор нэг өвгөн /Д/ нь толгойгоо бариад явган суучихсан байсан ба таны бие яаж байна гэж асуухад толгой өвдөөд байна гэж хэлээд ёолоод байсан ингээд хартал толгойн оройн хэсгээс цус гараад байгаа харагдсан ба тэр хавиар цус гараад шал цус болчихсон байсан ингээд 103-ыг хүлээж байх хооронд тухайн өвгөний хүүхэд гэх залуу орж ирээд энэ хүүхэн манай аавыг уруу татаж архи уулгаж одоо бүр хүнээр зодуулсан байна гэдгийг хэлсэн ингээд тухайн үед нөгөө хүүхэд нь гэрийн эзэн гэх эмэгтэйтэй маргалдсан ингээд өвгөний хүүхдийг гэрээс гаргаад гэрийн эзэн гэх эмэгтэйгээс юу болсон бэ гэхэд эмэгтэй надад "өвгөн манай хүүхдүүд намайг гэрээсээ хөөгөөд байна гэж хэлээд хувцсаа угаалгах гээд орж ирсэн" гэсэн ба ингээд "нэг шил архи уусан" гэж хэлж байсан ингээд "гаднаас 2 залуу ирээд хамт архиа ууж дуусгаад дахин нэг шил архи авч ууцгаасан" гэсэн юм, намайг очих үед гэрийн эзэн эмэгтэй, өвгөн бас нэг жаахан хүүхэд нар л байсан. Өвгөнөөс юу болсон бэ гэхэд толгой өвдөөд байна л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Тухайн айлын эмэгтэй манайд архи ууж байгаад хамт архи уусан Г-, түүний дүү нартай маргалдсан ингээд Г- нь өвгөнийг зодсон гэж хэлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг 2-р хх-н 177-178/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн 2270 тоот: 

           1. Шинжилгээнд ирүүлсэн бор цамцанд гарсан 180 мм, 6х5 мм, 8х6 мм, 180 мм хэмжээтэй 4 ширхэг хуучин урагдалт, Футболканд 180 мм, 88 мм хэмжээтэй шинэ, 9х9 мм хэмжээтэй хуучин урагдалт, хар өнгийн өмдөнд 40 мм, 24 мм, 10 мм хэмжээтэй 3 ширхэг хуучин ханзралт, дотоожинд 36 мм, 11х6 мм, 5х9 мм, 3х2 мм, 6х7 мм, 18х7 мм, 4х2 мм, 130х6 мм хэмжээтэй 8 ширхэг хуучин ханзралт, урагдалт, цооролтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байсан. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй.

           2. Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн өнгийн цамцанд дулааны үйлчлэлээр гарсан 7х11 мм, 5х13 мм, 5х4 мм хэмжээтэй 3 ширхэг хуучин цооролт байна. 7х11 мм хэмжээтэй талбайд гарсан цооролт нь 3 удаагий, 5х13 мм, 5х4 мм хэмжээтэй цооролцууд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.

           3. Урагдалт, цооролт, ямар хугацаанд үүссэн байж болох эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

           4. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн биеийн тамирын өмдний зүүн шуумагны ард талд, 16.5 см урттай 2 ширхэг, 11.7 см урттай 1 ширхэг саарал өнгийн утасны ширхэгт илэрснийг хүргүүлэв гэх дүгнэлт /1-р хх-н 49-50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 764 тоот: 

1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорхи ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гаргсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Талийгаач нь ГССҮТ-д 2 хоног эмчлэгдсэн байх тул согтууруулах болон мансууруулах төрлийн бодис илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй.

4. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь ГССҮТ-н 03196 тоот өвчний түүхэнд дурьдсанаар АВ4-р бүлгийн цустай байна.

6. Талийгаач дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-н 181-183/ ,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 460 тоот:

            1. Ө.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна.

            2. Ө.Г нь сэтгэцийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.

            3. Одоо Ө.Г нь сэтгэцийн өвчингүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна.

            4. Ө.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

            5. Ө.Г нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна.

            6. Ө.Г нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1-р хх-н 242-243/,

 

  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 459 тоот:

            1. Ө.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна.

            2. Ө.О нь сэтгэцийн эмгэггүй байна. Эмчилгээнд хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл байхгүй байна.

            3. Одоо Ө.О нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна.

            4. Хэрэг үйлдэх үедээ Ө.О нь сэтгэцэд нөлөөлөх эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

            5. Ө.О нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна.

            6. Ө.О нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1-р хх-н 246-247/,

            - Баянгол дүүргийн 9-р хороо Горьк 5-140 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 3-6/,

            - Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1-р хх-н 122/,

            - Хохирлын баримтууд /1-р хх-н 143-148/,

            - Амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар /2-р хх-н 1-15/,

            - Б- аймаг Б- сум 1-р баг 40 айл 10-2 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-н 78-80/,

            - Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /2-р хх-н 97/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 115х/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 128, 129/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ө.Г нь Ө.Отай бүлэглэж, 82 настай М.Дг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 5-140 тоотод зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн,

Мөн шүүгдэгч Ө.Г нь Ө.Отай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Дд бэлэн байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн,

Шүүгдэгч Ө.Г нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Б- аймгийн Б- сумын 1 дүгээр баг 40 айлын 10-02 тоотод оршин суух иргэн Б.Б-ийн гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлс хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ө.Гын “...А- хүүхэд тэврээд унтаж байсан ба өвөө орон дээр сууж байсан тэгээд дахин намайг сэрээгээд зайл яв гэхээр нь хүн амраахгүй яагаад байгаа юм бэ хэсэг амарчихгүй гэж хэлээд босод хартал плитканы асаадаг бахь газарт байхаар нь гартаа байрьж байгаад өвөөгийн толгойны дагз хэсэгт 3-4 удаа цохиод автал сөгдөөд суухаар нь цээж рүү нь нэг удаа өшиглөх үед хойшоо цаасан хайрцаг налаад унасан ба тэр үед А- босож ирээд намайг болиочээ өвөөг цус нөжтэй нь холиод хаячихлаа гээд орилж өвөөг хар гэхээр нь хартал толгойноос нь цус гарчихсан байсан. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонссон хэргийнхээ талаар удаа дараа мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, зүйл ангийг ч хүлээн зөвшөөрч байгаа.

...2017 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 23:00 цагийн орчим Б- аймгийн Б- сумын 1 дүгээр баг 40 айлын орон сууцны 10-02 тоот айлд очсон, энэ хаяган дээр миний танил Б-э амьдардаг юм, тэгээд уулзахаар очтол гэр нь эзгүй, хаалгаа тайлахгүй байсан юм. Тэгэхээр нь би 1 давхарын гал тогооных нь цонхон дээр нь очоод тогштол хүн гарч ирэхгүй байхаар нь эзгүй юм байна гэдгийг нь мэдсэн. Тэгээд гал тогооны өрөөнийх нь цонхыг түлхэж ороод том өрөөнд байсан авдарыг нь цоож нь сул байхаар нь татаж онгойлгоод дотор нь байсан мөнгөн аяга-1 ширхэг, мөнгөн бүс-1 ширхэг, мөнгөн түрхэцтэй 6 хундагтай гүц, авдран дээр нь байсан 6 хүүхэдтэй шаазан бурхан, шаравтар даалимбатай бор өнгийн чулуун хөөрөг зэргийг нь хулгайлж авсан. Тэдний гэрт байсан даавуун материалтай бор өнгийн тор байхаар нь тэрэн дотор нь хийгээд гарсан...” гэх мэдүүлэг,

 

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... 20 цаг 10 минутын үед залгасан чинь нэг эмэгтэй хүн аваад би шууд аавтайгаа ярьмаар байна гэсэн чинь тэр эмэгтэй аав чинь манай гэрт унтаж байна гэж хэлсэн ба тэр үед цаана нь аавын минь дуу ёо ёо гээд дуугараад байсан. Ингээд би утсаа салгасан. Дараа эхнэр Э-д аав цаана нь ёо ёо гэж дугараад байх юм жаахан юм уучихаад бөөлжөөд байгаа юм болов уу гээд эхнэрт хэлсэн. ...намайг анх байшинд орох үед тэдний гэрт аав минь газарт цус нөжиндөө автчихсан газарт ухаангүй хэвтэж байсан. ...Гавал тархины тасагт ороод 30 орчим минутын дараа таталт өгөөд ухаан бүр алдаад сэхээн амьдруулах тасагт ороод түүнээс хойш би юу ч ярьж чадаагүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 00:30 цагийн үед нас барсан...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч Б.Б-ий “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой Б- сумын 1-р баг 40 айл 10-02 тоотод байдаг гэрээсээ 21 цаг 35 минутанд гэрээсээ гараад шууд ажил руугаа явсан. Маргааш өглөө нь буюу 12 сарын 05-ны үдээс хойш 16 цагийн үед гэртээ очоод хашааны гаднаас харахад гал тогооны өрөөний цонх онгойчихсон байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн юм. Би гэрээсээ гарахдаа дотор хаалга, гадна хаалга, гадаа хашааны хаалга зэрэг 3 хаалгаа бүгдийг нь түгжээд гарсан. Цоожнуудыг бол эвдсэн зүйлгүй харин хураалгаастай түлээнээс 2 ширхэг бомбого авч ирээд үүдний цонхны жижиг модоор тагласан салхивчийг эвдсэн байсан. Тэгэхдээ тэрүүгээр бол ороогүй юм шиг байсан харин гал тогооны цонхоор орсон байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.А-ын “...2018 оны 03 сарын 23-ны баасан гаригт ....ээжээс юу болов гэж асуухад "... Өвгөн, Г-, Г-ын дүү гээд эрэгтэй хүн /энэ хүнийг би бол мэдэхгүй урьд нь харж байгаагүй/ ээж 4-үүлээ архи уусан гэсэн. Тэгсэн ээж түрүүлээд согтчихсон гэсэн. Нэг сэргээд харсан чинь өвгөн газар хэвтэж байхаар нь эхлээд унтсан юм байна гэж бодсон чинь ёолоод байхаар нь босоод харахад өвөөгийн толгойноос цус гарчихсан хэвтэж байсан гэсэн. Тэгэхээр нь ээж эмнэлэг дуудаад дараа нь цагдаа дуудсан гэсэн. Энэ үед гэрт Г- нь чи цагдаа дуудлаа гээд боож унагаад хөл гарлуу нь өшиглөсөн юм шиг ярьсан. Тэгээд л Г- нь гараад явчихсан.." гэсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ц.А-ын “...2018 оны 3 дугаар сарын 23-ны ...12 цаг 30 минутын үед байх орсон чинь Г-, М- эхнэр 2 хүүхэдтэй нь хамт сууж байсан. ...Гэртээ ороод 20 минутын дараа миний 95025287 дугаарын утасруу Д өвөө 80972109 дугаарын утаснаас залгаад чи хаана байна гэхээр нь гэртээ байна гэж хэлсэн чинь өвөө жаахан хувцас угаалгах гэсэн юм аа гэхээр нь би тэг тэг ороод ир гэсэн. ...Д өвөө хар өнгийн бирюкен өмдний зүүн талын халааснаасаа 1 ширхэг 5000 дэвсгэрт, 1000 дэвсгэрт 1 ширхэг, тэгээд задгай 100-тын хэдэн дэвсгэрт өгөөд Г- архинд гарч явсан. Тэр үед би Г-ад 0,33 гр архи аваарай гэж хэлсэн чинь удалгүй доод талын Панда руу явсан байх удалгүй том 0,75 гр Түмний хишиг гэдэг нэртэй архи авч орж ирсэн. Тэр үед би хоолоо хийсэн ба аяганд аягалаад бүгдэд нь хийж өгч идэцгээсэн. Мөн архиа хувааж уугаад жаахан манарсан буюу архиндаа халж эхлээд бүгд хоорондоо ярьж байгаад дахин 1 шил архи авч ууцгаая гэсэн чинь бид нар мөнгө байхгүй гэсэн чинь орон дээр О бид 2-ын голд сууж байсан Д өвөө дээрээ өмссөн цахилгаантай билүү дээ цамцаа сөхөөд сугандаа зүүсэн улаан өнгийн паскнаас 10.000 төгрөгийн бүхэл дэвсгэрт сугалж өгөөд Г-ыг дахиад 0,75 гр архи аваад ир гэж хэлээд явуулсан чинь удалгүй Г- Түмний хишиг гэдэг нэртэй арай том архи авч орж ирж орны өөдөөс бид 3-ын урдаас харж суусан. Ингээд би ууж байгаад нилээн согтсон ба нөгөө М-ы жаахан хүүхэд уйлаад байхаар нь тэврээд хойноо оруулж өөрөө урдуур нь хэвтээд унтсан. Намайг унтах гээд хэвтэх үед өвөө, О нар орон дээр суугаад харин Г- орны өөдөөс сандал дээр суугаад үлдэцгээсэн. Ингээд гэнэт орой миний архи жаахан гараад сэргээд босоод ирсэн чинь гэр маань чимээгүй болсон дээшээ өндийгөөд хартал газарт тольны урд талд Д өвөө хажуу тийшээ хараад ёо ёо гээд дуугараад хэвтээд байсан. Тэгсэн чинь Г- гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд би дахин жаахан өндийгөөд Д өвөөг харсан чинь толгойноос нь нилээн цус гарсан байсан. Тэгэхээр нь би Г-аа чи өвөөг яаж байгаа юм бэ цагдаа дуудна гэсэн чинь намайг ор луу түлхээд хойшоо түлхээд дээр гарч өвдгөөрөө миний зүүн талын өвдгийг дараад миний хоолойноос хэсэг боосон ба миний амьсгал давчдаад ухаан хэсэг манарсан. Ингээд сэргээд босоод иртэл Г- гараад зугтаагаад явсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.О-ийн “...2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчим Буянт-Ухаа хороололд байдаг Сэлэнгээ эгчийнх нь хүүхэд Х-гийн гэрт дуудахаар нь очсон юм. О тэнд байсан. Ингээд хамт хоносон. Энэ үедээ О би архи уугаад өөрийн мэдэлгүй болчихсон. Тэгээд тэр хүнийг нэг цохиод нөгөө хүн унахдаа орны ирмэг мөргөсөн,толгой нь хагараад цус болсон байсан гэж ярьсан. Г- ах намайг яв гээд би явчихсан гэсэн. Г- ах М ахынд байгаа гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Харин энэ үед Туркээс эгч нь 150 ам.доллар шилжүүлсэн байсан. Тэгээд Турк явах юм ярьсан ба хэрэгт холбогдоод яаралтай явах болсон гэсэн. 29-ний өглөө босоод шууд эгчийнхээ шилжүүлсэн мөнгийг аваад Драгон орж надаар Баян-Өлгий явах автобусны билет 80.000 төгрөг өгч авахуулсан. О өөрийнхөө нэрээр билет авч болохгүй байх гээд байсан. Ингээд салаад 15 цагийн үед уулзахаар болоод салаад явж байтал хар хорин зах дээр Оыг цагдаа бариад авсан. О Б-аас хар хөх өнгийн ширээсэн куртиктэй, ногоон өнгийн алхан хээтэй задгай энгэртэй урдаа цахилгаантай цамц, хар хөх өнгийн өмд хүрэн гуталтай байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Талийгаачийн гавал тархины оройн суурь ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн тохиолдолд зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь хүч үйлчилсэн цэгийг зааж байна. Уг гавлын оройн суурь ясны хугарлын улмаас тархины эдийн няцрал үүсч улмаар их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа үүссэн байна. Цээжний зүүн талын олон хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд уг хугарлын улмаас цээжний хөндийд цус алдалт бий болсон байна. Талийгаачид учирсан тархины гэмтлийг авсан хүнийг хэдий хэр хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлийг авсан даруйд ухаан балартах, бие сулрах, толгой өвдөх унтах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюутай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний гэмтэл нь мөн адил амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна, уг гэмтлийг авснаас хойш харьцангуй удаан хугацаанд амьд байх боломжтой зөвхөн энэ цээжний гэмтэл нь босож явах, ярих, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Цээжний хөндийн цус алдалт ихсэх тусам дээрх үйлдлийг хийх чадвар буурна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.М-ын “...Би 2018 оны 03 сарын 23-ны өдөр 24 цагаар Баянгол дүүргийн 7, 9, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Бугат-113 чиглэлд авто эргүүлийн үүргийг 24 цагаар цагдаа жолооч ахлах ахлагч Баяртогтохын хамт гүйцэтгэж ажиллаж байсан. Би уг дуудлаганд очсон гэдгээ санаж байна, уг дуудлаганд эхлээд манай аавыг арын айлын эмэгтэй уруу татаж архидаад байна гэж ирсэн ингээд удалгүй дахин уг хаяг дээр хүмүүс архи ууж зодолдоод байна гэсэн дуудлага ирээд эхний дуудлагыг давхардсан гэж табан дээрээ хайж дараагийн дуудлаганд очиж 103 ирээд хүлээпгэн өгсөн гэснээр хаасан санагдаж байна. Уг хаягт очих үед хашаан дотор жижиг хэмжээтэй байшин байсан ба байшин дотор нэг өвгөн /Д/ нь толгойгоо бариад явган суучихсан байсан ба таны бие яаж байна гэж асуухад толгой өвдөөд байна гэж хэлээд ёолоод байсан ингээд хартал толгойн оройн хэсгээс цус гараад байгаа харагдсан ба тэр хавиар цус гараад шал цус болчихсон байсан ингээд 103-ыг хүлээж байх хооронд тухайн өвгөний хүүхэд гэх залуу орж ирээд энэ хүүхэн манай аавыг уруу татаж архи уулгаж одоо бүр хүнээр зодуулсан байна гэдгийг хэлсэн ингээд тухайн үед нөгөө хүүхэд нь гэрийн эзэн гэх эмэгтэйтэй маргалдсан ингээд өвгөний хүүхдийг гэрээс гаргаад гэрийн эзэн гэх эмэгтэйгээс юу болсон бэ гэхэд эмэгтэй надад "өвгөн манай хүүхдүүд намайг гэрээсээ хөөгөөд байна гэж хэлээд хувцсаа угаалгах гээд орж ирсэн" гэсэн ба ингээд "нэг шил архи уусан" гэж хэлж байсан ингээд "гаднаас 2 залуу ирээд хамт архиа ууж дуусгаад дахин нэг шил архи авч ууцгаасан" гэсэн юм, намайг очих үед гэрийн эзэн эмэгтэй, өвгөн бас нэг жаахан хүүхэд нар л байсан. Өвгөнөөс юу болсон бэ гэхэд толгой өвдөөд байна л гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй, оё оё гэж хэлээд суугаад байсан. Тухайн айлын эмэгтэй манайд архи ууж байгаад хамт архи уусан Г-, түүний дүү нартай маргалдсан ингээд Г- нь өвгөнийг зодсон гэж хэлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 764 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 136 тоот дүгнэлт, Баянгол дүүргийн 9-р хороо Горьк 5-140 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, хохирлын баримтууд, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар, Б- аймаг Б- сум 1-р баг 40 айл 10-2 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Гын өмгөөлөгч Л.Ганцэцэгээс гаргасан “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-оор зүйлчилсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлүүд дундаас бүлэглэсэн гэдэг талаар энэ хэргийн гол гэрч Ц.А- нь Ө.Г нь талийгаачийг хэрхэн зодсон талаар болон дээрмийн гэмт хэрэгт хэрхэн яаж оролцсон талаар огт мэдэхгүй, хараагүй гэдгээ хэлж мэдүүлж байна. ...бүлэглэсэн гэдгийг шууд нотлоогүй, энэ нь бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна...” гэсэн саналыг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогч нь “...Аавыгаа түргэний тэргээр аваад явж байхад нь хамт явсан. Тэгээд би ааваасаа та яав аа гэтэл эд нар миний мөнгийг аваад, намайг зодлоо гэж хэлсэн...” гэх /1-р хх-н 34-35, 2-р хх-н 65/ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг,

энэхүү мэдүүлэг нь гэрч Ц.А-ын “...Талийгаач энгэрээ ухаад сугандаа зүүчихсэн байсан паскнаасаа 10.000 төгрөг гаргаж өгч байсан. Тэр мөнгийг Г-, О нар харчихаад мөнгийг авах гээд л зодож цохисон байх. Өвөөг орж ирэхээс өмнө О, Г- нар ярилцаж байхдаа О нь би гэрлүүгээ буцмаар байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж ярьж байсан ба дүүдээ мөнгө төгрөг хэлчихсэн байгаа...” гэх мэдүүлгээр /1-р хх-н 42-45/ давхар нотлогдож байгаа зэргээс үзэхэд хүн алах гэмт хэргийг шүүгдэгч Ө.О, Ө.Г нар нь бүлэглэн үйлдэх үедээ үйлдлээрээ нэгдэж, улмаар амь хохирогчид байсан мөнгийг дээрэмдсэн болох нь хангалттай нотлогдож байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Ө.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.О нь Ө.Гтай бүлэглэж, 82 настай М.Дг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Горькийн 5-140 тоотод зодож, гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Дд бэлэн байсан 860.000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ө.Г “...намайг А- сэрээгээд хөөе өвөөг хараачээ өвөө ийм болчихсон байна гэхээр нь харсан чинь нүүр ам нь нэл цус болчихсон зодуулсан янзтай байж байсан ба А- би цагдаа дуудлаа гэж хэлэхээр нь тэг тэг гэж би хэлээд айгаад гараад явсан. Гарч явахаасаа өмнө нь А-аас Оыг асуусан чинь надад би мэдэхгүй гэж хэлсэн. Ингээд би Оыг ингэсэн байна гэж бодоод хайж Чингэлтэйд байдаг М гэдэг том ахынхаа гэрт нь очсон тэгсэн чинь тэнд ирээгүй байсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ө.Оын “...Д эхлээд өгөхдөө 130.000 төгрөг дараа нь цэнхэр гялгар ууттай мөнгийг авсан ба тэр мөнгийг таксинд сууж явах үедээ тоолох үед 720.000 төгрөг байсан юм. Нийтдээ 850.000 төгрөг авсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 764, 3717, 3711, 2207, 2270 дугаартай дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,   

            амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ... 20 цаг 10 минутын үед залгасан чинь нэг эмэгтэй хүн аваад би шууд аавтайгаа ярьмаар байна гэсэн чинь тэр эмэгтэй аав чинь манай гэрт унтаж байна гэж хэлсэн ба тэр үед цаана нь аавын минь дуу ёо ёо гээд дугараад байсан. Ингээд би утсаа салгасан. Дараа эхнэр Э-д аав цаана нь ёо ёо гэж дуугараад байх юм жаахан юм уучихаад бөөлжөөд байгаа юм болов уу гээд эхнэрт хэлсэн. ...намайг анх байшинд орох үед тэдний гэрт аав минь газарт цус нөжиндөө автчихсан газарт ухаангүй хэвтэж байсан. ...Гавал тархины тасагт ороод 30 орчим минутын дараа таталт өгөөд ухаан бүр алдаад сэхээн амьдруулах тасагт ороод түүнээс хойш би юу ч ярьж чадаагүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 00:30 цагийн үед нас барсан...” гэх мэдүүлэг,

            гэрч Ц.А-ын “...ээжээс юу болов гэж асуухад "... Өвгөн, Г-, Г-ын дүү гээд эрэгтэй хүн /энэ хүнийг би бол мэдэхгүй урьд нь харж байгаагүй/ ээж 4-үүлээ архи уусан гэсэн. Тэгсэн ээж түрүүлээд согтчихсон гэсэн. Нэг сэргээд харсан чинь өвгөн газар хэвтэж байхаар нь эхлээд унтсан юм байна гэж бодсон чинь ёолоод байхаар нь босоод харахад өвөөгийн толгойноос цус гарчихсан хэвтэж байсан гэсэн. Тэгэхээр нь ээж эмнэлэг дуудаад дараа нь цагдаа дуудсан гэсэн. Энэ үед гэрт Г- нь чи цагдаа дуудлаа гээд боож унагаад хөл гарлуу нь өшиглөсөн юм шиг ярьсан. Тэгээд л Г- нь гараад явчихсан.." гэсэн. Миний ойлгосноор эмнэлэг, цагдаа ирэхээс өмнө хамт архи уусан Г-, мөн түүний дүү нь гараад явчихсан байсан гэсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.А-ын “...М-ы жаахан хүүхэд уйлаад байхаар нь тэврээд хойноо оруулж өөрөө урдуур нь хэвтээд унтсан. Намайг унтах гээд хэвтэх үед өвөө, О нар орон дээр суугаад харин Г- орны өөдөөс сандал дээр суугаад үлдэцгээсэн. Ингээд гэнэт орой миний архи жаахан гараад сэргээд босоод ирсэн чинь гэр маань чимээгүй болсон дээшээ өндийгөөд хартал газарт тольны урд талд Д өвөө хажуу тийшээ хараад ёо ёо гээд дугараад хэвтээд байсан. Тэгсэн чинь Г- гаднаас хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд би дахин жаахан өндийгөөд Д өвөөг харсан чинь толгойноос нь нилээн цус гарсан байсан. Тэгэхээр нь би Г-аа чи өвөөг яаж байгаа юм бэ цагдаа дуудна гэсэн чинь намайг ор луу түлхээд хойшоо түлхээд дээр гарч өвдгөөрөө миний зүүн талын өвдгийг дараад миний хоолойноос хэсэг боосон ба миний амьсгал давчдаад ухаан хэсэг манарсан. ... Өвөөг орж ирэхээс өмнө нь О Г- нар ярилцаж байхдаа О нь би гэр лүүгээ буцмаар байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж ярьж байсан ба дүүдээ мөнгө төгрөг хэлчихсэн байгаа бүтээж өгөх нь үү гэж ярьж байсан. Талийгаач улаан өнгийн яг түрүүвч гэхэд хэцүү хавтас аятай зүүдэг паск шиг юм гаргаж ирээд тэрнээсээ мөнгө төгрөг гаргаж байсан. Би хальт харахад тэр пасканд нь нь нэлээн хэдэн төгрөг байх шиг байсан. Хэрэг болсны маргааш нь манай охин А- гэр цэвэрлээд байж байтал манайд байсан хувцас хийдэг хар хайрцагны араас өвөөгийн улаан паскыг олсон гэсэн. Пасканд нь нэг ч төгрөг байгаагүй гэж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.О-ийн “...би Оын 88655002 гэсэн дугаарлуу залгасан чинь утсаа авсан. Тэгээд юу болов гэхэд " ...би Баянхошуунд найзындаа байна. Г ах Ж бид 3 урд талынх нь айлын залуутай архи ууж байгаад тэр хүн дургүй хүргээд би ганц цохисон чинь унахдаа орны ирмэг мөргөөд толгойгоо хагалчихсан, 3-4 оёдол тавих болсон Эмнэлэг, цагдаа дуудсан чи яв гэж Г ах хэлэхээр нь би зугатчихлаа гэсэн юм. Юунаас болсон гэхээр хамт архи уугаад хальт муудаад цохисон гэснээс тодорхой юм яриагуй...” гэх мэдүүлэг,

шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Талийгаачийн гавал тархины оройн суурь ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн тохиолдолд зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь хүч үйлчилсэн цэгийг зааж байна. Уг гавлын оройн суурь ясны хугарлын улмаас тархины эдийн няцрал үүсч улмаар их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа үүссэн байна. Цээжний зүүн талын олон хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх болможтой бөгөөд уг хугарлын улмаас цээжний хөндийд цус алдалт бий болсон байна. Талийгаачид учирсан тархины гэмтлийг авсан хүнийг хэдий хэр хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлийг авсан даруйд ухаан балартах, бие сулрах, толгой өвдөх унтах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюутай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний гэмтэл нь мөн адил амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна, уг гэмтлийг авснаас хойш харьцангуй удаан хугацаанд амьд байх боломжтой зөвхөн энэ цээжний гэмтэл нь босож явах, ярих, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Цээжний хөндийн цус алдалт ихсэх тусам дээрх үйлдлийг хийх чадвар буурна...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.М-ын “...гэрийн эзэн гэх эмэгтэйгээс юу болсон бэ гэхэд эмэгтэй надад "өвгөн манай хүүхдүүд намайг гэрээсээ хөөгөөд байна гэж хэлээд хувцсаа угаалгах гээд орж ирсэн" гэсэн ба ингээд "нэг шил архи уусан" гэж хэлж байсан ингээд "гаднаас 2 залуу ирээд хамт архиа ууж дуусгаад дахин нэг шил архи авч ууцгаасан" гэсэн юм, намайг очих үед гэрийн эзэн эмэгтэй, өвгөн бас нэг жаахан хүүхэд нар л байсан. ...Тухайн айлын эмэгтэй манайд архи ууж байгаад хамт архи уусан Г-, түүний дүү нартай маргалдсан ингээд Г- нь өвгөнийг зодсон гэж хэлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн 764 тоот дүгнэлт, Баянгол дүүргийн 9-р хороо Горьк 5-140 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, хохирлын баримтууд, амь хохирогчийн өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч Баяржавхлангаас шүүх хуралдаанд гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоолгоогүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хэргийг прокурорт буцаах...” тухай хүсэлт,

 

Шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч Я.Батхандаас шүүх хуралдаанд гаргасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан. Мөн яллах болон цагаатгах талын нотлох баримтыг аль алиныг хавтаст хэрэгт цуглуулах ёстой. Гэтэл хавтаст хэрэгт энэ хоёр хүнийг цагаатгах талын нотлох баримтыг цуглуулаагүй. Энэ талаарх ажиллагаа хийгдээгүй нь хууль зөрчиж байна гэж үзэж хэргийг прокурорт буцаах тухай...” санал гаргасан боловч хэрэгт авагдсан гэрч Б.О-ийн “...О би архи уугаад өөрийн мэдэлгүй болчихсон. Тэгээд тэр хүнийг нэг цохиод нөгөө хүн унахдаа орны ирмэг мөргөсөн, толгой нь хагараад цус болсон байсан гэж ярьсан. Г- ах намайг яв гээд би явчихсан гэсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Ч.М-ын “...тухайн айлын эмэгтэй манайд архи ууж байгаад хамт архи уусан Г-, түүний дүү нартай маргалдсан ингээд Г- нь өвгөнийг зодсон гэж хэлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Ө.О нь амь хохирогчийг дээрэмдэх явцдаа амь насыг нь хохироож тухайн хэргийн газраас ах Ө.Г нь түүнийг зугатаалгасан талаар хөндлөнгийн буюу уг хэрэгт ямар нэг ашиг сонирхолгүй гэрч Б.О- хэлсэн зэргээс үзэхэд яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон байх тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэж шүүгдэгч Ө.Оын өмгөөлөгч Ж.Баяржавхлан, Я.Батханд нарын гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Баянгол дүүргийн дүүргийн прокурорын газраас Ө.Оад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ө.Оыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-аас гаргасан баримтаар тогтоогдсон 3.347.220 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, хулгайлах гэмт хэргийн 650.622 төгрөгийг шүүгдэгч Ө.Гаас тус тус гаргуулж хохирогч нарт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- нь бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 14 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар тус бүр 14 жил хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх 20 жилийн хорих ял оногдуулах,

шүүгдэгч Ө.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 12 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар тус бүр 12 жил хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх 15 жилийн хорих ял оногдуулах, дээрх ялуудыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ө.Гад түүний гэм буруугаа хүлээн мэдүүлж байгааг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 12 /арван хоёр/ жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ө.Гын биечлэн эдлэх ялыг нийт 17 жилийн хорих ял,

шүүгдэгч Ө.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 12 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус оногдуулж, хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нийт 15 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ө.О, Ө.Г нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг бахь, улаан хүрэн зүйлийн өнгөөр бохирлогдсон, талийгаачийн хувцас болох “бор өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, цагаан саарал өнгийн өмд, хар хөх өнгийн судалтай цамц, цэнхэр өнгийн футболк, цэнхэр өнгийн дотоож, хар хөх өнгийн 2 хос оймс зэрэг нийт 7 ширхэг хувцас, бусад зүйлс хэргийн газраас марлонд бэхжүүлж авсан 1 ширхэг цусны дээж, 2 ширхэг Түмний хишиг нэртэй архины шил, улаан өнгийн паск /түрийвч/ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Оын цагдан хоригдсон 335 хоног, Ө.Гын цагдан хоригдсон 338 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө.Г, Ө.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэм буруутайд,

Шүүгдэгч  Ө.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар шүүгдэгч Ө.Гад 12 /арван хоёр/ жил хорих ял, шүүгдэгч Ө.Оад 12 /арван хоёр/ жил хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гад 3 жил хорих ял, шүүгдэгч Ө.Оад 3 жил хорих ял,

шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Оад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 12 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар,

шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 12 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 17 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ө.О, Ө.Г нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Оын цагдан хоригдсон 335 хоног, Ө.Гын цагдан хоригдсон 338 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Оаас 1.673.610 төгрөгийг, шүүгдэгч Ө.Гаас 1.673.610 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-т нийт 3.347.220  төгрөгийг, шүүгдэгч Ө.Гаас 650.622 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-эд тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн иштэй 1 ширхэг бахь, улаан хүрэн зүйлийн өнгөөр бохирлогдсон, талийгаачийн хувцас болох “бор өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, цагаан саарал өнгийн өмд, хар хөх өнгийн судалтай цамц, цэнхэр өнгийн футболк, цэнхэр өнгийн дотоож, хар хөх өнгийн 2 хос оймс зэрэг нийт 7 ширхэг хувцас, бусад зүйлс хэргийн газраас марлонд бэхжүүлж авсан 1 ширхэг цусны дээж, 2 ширхэг Түмний хишиг нэртэй архины шил, улаан өнгийн паск /түрийвч/ зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Ө.О, Ө.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

           

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.О, Ө.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

           

                   ШҮҮГЧИД                                  Ц.ДАЙРИЙЖАВ

                       

                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ