Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 124

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч/хохирогч Д.Ц, Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Д, Д.Ц нарт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.Д.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Д.Ц

 

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Дг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Цыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Д мэдүүлэхдээ:

“...2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих Цатай маргалдсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ц мэдүүлэхдээ:

“...2018 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Дтай маргалдсан. Миний толгой руу Д цохисон. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Цын өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр таксинд явж байтал нэг эмэгтэй Кастел баарны урд талаас такси барьсан бөгөөд явж байснаа эргээд уг баарнаас нөхрөө авна гээд буцаад явсан. Тэгээд уг баарны гадаа очтол тэр эмэгтэй улаан куртиктэй хар куртиктай хоёр залууг дуудаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би очоод дуудах гэтэл улаан куртиктай залуу нь хамгаалагчтай маргалдаж байтал нөгөө хар куртиктай залуу машинд орж ирээд суусан. Тэгээд тэр хоёр Улаанбаатар ТВ-н тийш явна гээд явсан бөгөөд таксинд байхдаа эхнэр нь нөхөртөө чи хүүхэн харчихаад намайг тоохгүй байна гэх мэтээр хэрэлдэж байснаа нөхөр нь надаас гал асуухаар нь галаа гаргаж өгтөл хараалын үг хэлж байснаа чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэснээ машины салон руу цохиод байхаар нь та яагаад байгаа юм бэ зүгээр байгаа хүнээс хэрүүл өдөөд байх юм гэтэл тэр залуу хажуунаас нүүр лүү цохисон, үснээс зулгаагаад байхаар нь машинаа зогсоогоод буух гэтэл суудлын бүс тайлагдахгүй байсан. Тэгээд оролдож байснаа түүнийг дээрээс нь дараад чи аятайхан суучих чамайг гэрт чинь хүргээд өгье гэхэд за за гээд эргээд суусан. Тэгээд хөдлөөд 100 метр ч яваагүй байтал дахиад миний нүүр лүү цохихоор нь би машинаа зогсоогоод буутал нөгөө залуу бас буугаад ирсэн. Тэгснээ чулуу бариад авахаар нь түүнийг түлхэж хавирч унагаад дээрээс нь дараад хэвтчихсэн....” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,  

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дгийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой найз охин О болон түүний найзын хамт бичил дэх Кастел бааранд орж бүжиглэж байгаад 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн орчим тэр баарнаас гараад найз нараа хайгаад зогсож байтал найз охин нэг такситай ирээд зогссон байсан. Тэгээд уг таксинд орж суугаад гэртээ харихаар Улаанбаатар ТВ-н зүг явсан бөгөөд энэ хооронд жолоочтой маргалдсан. Яг юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа бөгөөд тэр үед маш их согтсон байсан. Нэг мэдэхэд тэр залуу намайг цохиод миний дээр гарсан байсан бөгөөд эргүүлээд түүний үснээс зулгаагаад бас цээж орчим нь гараараа цохисон. Тэгтэл манай найз охин замд явж байсан машин зогсоогоод жолооч нь бид хоёрыг салгатал тэр залуу бас манай найз охин цагдаа дуудсан байсан. Шинжээчийн дүгнэлт дээрх гэмтлийг Ца гэх тэр залууд би учруулсан. Буруу зүйл хийж бусдын биед халдан эрүүл мэндэд нь гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 38-39, 74-75/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Цын өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр таксинд явж байтал нэг эмэгтэй Кастел баарны урд талаас такси барьсан бөгөөд явж байснаа эргээд уг баарнаас нөхрөө авна гээд буцаад явсан. Тэгээд уг баарны гадаа очтол тэр эмэгтэй улаан куртиктэй хар куртиктай хоёр залууг дуудаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би очоод дуудах гэтэл улаан куртиктай залуу нь хамгаалагчтай маргалдаж байтал нөгөө хар куртиктай залуу машинд орж ирээд суусан. Тэгээд тэр хоёр Улаанбаатар ТВ-н тийш явна гээд явсан бөгөөд таксинд байхдаа эхнэр нь нөхөртөө чи хүүхэн харчихаад намайг тоохгүй байна гэх мэтээр хэрэлдэж байснаа нөхөр нь надаас гал асуухаар нь галаа гаргаж өгтөл хараалын үг хэлж байснаа чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэснээ машины салон руу цохиод байхаар нь та яагаад байгаа юм бэ зүгээр байгаа хүнээс хэрүүл өдөөд байх юм гэтэл тэр залуу хажуунаас нүүр лүү цохисон, үснээс зулгаагаад байхаар нь машинаа зогсоогоод буух гэтэл суудлын бүс тайлагдахгүй байсан. Тэгээд оролдож байснаа түүнийг дээрээс нь дараад чи аятайхан суучих чамайг гэрт чинь хүргээд өгье гэхэд за за гээд эргээд суусан. Тэгээд хөдлөөд 100 метр ч яваагүй байтал дахиад миний нүүр лүү цохихоор нь би машинаа зогсоогоод буутал нөгөө залуу бас буугаад ирсэн. Тэгснээ чулуу бариад авахаар нь түүнийг түлхэж хавирч унагаад дээрээс нь дараад хэвтчихсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, уг залуу надаас уучлалт гуйсан, санал гомдол байхгүй. Буруу зүйл хийж бусдын биед халдан эрүүл мэндэд нь гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 8-10, 78-79/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Дгийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найз охин болон түүний найзтай Кастел бааранд ороод тэндээс гарахад 2018 оны 12 дугаар сарын 30-ны 02 цаг орчим болж байсан. Тэгээд гадаа гараад найз нараа олохгүй хайж байгаад Кастелийн үүдэнд таксинд байхаар нь уг таксинд орж суугаад гэрлүүгээ явахаар Улаанбаатар ТВ-н зүг явсан. Тэгээд яг маргаан яаж эхэлснийг санахгүй байна. Учир нь би нилээд согтсон байсан. Нэг мэдэхэд уг таксины жолоочтой муудалцсан байсан. Надад учирсан гэмтлийг таксины жолооч учруулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, уг залуу надаас уучлалт гуйсан байгаа, санал гомдол байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Оийн өгсөн:

“...Би хамтран амьдрагч Д болон найзын хамт БГД-н 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Кастел” диско бааранд 01 цагийн орчим ороод тэгээд би ганцаараа тус баарны хашаанаас гараад төв замаас такси бариад өөрийн амьдардаг гэрийнхээ гадаа ирээд тэгээд гэртээ орохгүй буцаад нөгөө такситайгаа “Кастел” баарны гадаа ирээд машин дотор сууж байсан чинь Д миний сууж байсан машинд орж ирээд урд суугаад тэгээд бид 2 уг машинтайгаа явж байх замд юунаас болсон эсэхийг нь би мэдэхгүй байна ямар ч байсан Д жолоочтой хэрэлдэж байгаад уг машины жолооч Дгийн сууж байсан сандлыг хойшоо болгоод дээр нь гарсан цохиж байсан. Тэгэхээр нь би машинаас гараад жолооч талын хаалгыг нээгээд уг жолоочийг татаад дийлэхгүй байхаар нь зам дагуу явж байсан машинд гар өргөхөд нэг залуу гарч ирээд туслах гэж байхад бас нэг эрэгтэй хаанаас гараад ирснийг нь мэдэхгүй байна. Магадгүй уг таксины жолоочийн таньдаг хүн байсан байх тэгээд би цагдаагийн 102 дугаарт залгаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 873 тоот: 

1. Д.Цын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, уруулд зулгаралт, цээж, бүсэлхийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 853 тоот: 

1. Б.Д-н биед тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт, зүүн хацрын төвгөр, дух, баруун дээд зовхи, баруун хацар, хүзүү, бүсэлхий, баруун шуу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 26/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40, 58/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 41, 59/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 84, 85/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Дг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Цын “...Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр таксинд явж байтал нэг эмэгтэй Кастел баарны урд талаас такси барьсан бөгөөд явж байснаа эргээд уг баарнаас нөхрөө авна гээд буцаад явсан. Тэгээд уг баарны гадаа очтол тэр эмэгтэй улаан куртиктэй хар куртиктай хоёр залууг дуудаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би очоод дуудах гэтэл улаан куртиктай залуу нь хамгаалагчтай маргалдаж байтал нөгөө хар куртиктай залуу машинд орж ирээд суусан. Тэгээд тэр хоёр Улаанбаатар ТВ-н тийш явна гээд явсан бөгөөд таксинд байхдаа эхнэр нь нөхөртөө чи хүүхэн харчихаад намайг тоохгүй байна гэх мэтээр хэрэлдэж байснаа нөхөр нь надаас гал асуухаар нь галаа гаргаж өгтөл хараалын үг хэлж байснаа чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэснээ машины салон руу цохиод байхаар нь та яагаад байгаа юм бэ зүгээр байгаа хүнээс хэрүүл өдөөд байх юм гэтэл тэр залуу хажуунаас нүүр лүү цохисон, үснээс зулгаагаад байхаар нь машинаа зогсоогоод буух гэтэл суудлын бүс тайлагдахгүй байсан. Тэгээд оролдож байснаа түүнийг дээрээс нь дараад чи аятайхан суучих чамайг гэрт чинь хүргээд өгье гэхэд за за гээд эргээд суусан. Тэгээд хөдлөөд 100 метр ч яваагүй байтал дахиад миний нүүр лүү цохихоор нь би машинаа зогсоогоод буутал нөгөө залуу бас буугаад ирсэн. Тэгснээ чулуу бариад авахаар нь түүний түлхэж хавирч унагаад дээрээс нь дараад хэвтчихсэн...” гэх мэдүүлэг,  

 

хохирогч Б.Дгийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найз охин болон түүний найзтай Кастел бааранд ороод тэндээс гарахад 2018 оны 12 дугаар сарын 30-ны 02 цаг орчим болж байсан. Тэгээд гадаа гараад найз нараа олохгүй хайж байгаад Кастелийн үүдэнд таксинд байхаар нь уг таксинд орж суугаад гэрлүүгээ явахаар Улаанбаатар ТВ-н зүг явсан. Тэгээд яг маргаан яаж эхэлснийг санахгүй байна. Учир нь би нилээд согтсон байсан. Нэг мэдэхэд уг таксины жолоочтой муудалцсан байсан. Надад учирсан гэмтлийг таксины жолооч учруулсан...” гэх мэдүүлэг, 

 

гэрч З.Оийн “...Би хамтран амьдрагч Д болон найзын хамт БГД-н 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Кастел” диско бааранд 01 цагийн орчим ороод тэгээд би ганцаараа тус баарны хашаанаас гараад төв замаас такси бариад өөрийн амьдардаг гэрийнхээ гадаа ирээд тэгээд гэртээ орохгүй буцаад нөгөө такситайгаа “Кастел” баарны гадаа ирээд машин дотор сууж байсан чинь Д миний сууж байсан машинд орж ирээд урд суугаад тэгээд бид 2 уг машинтайгаа явж байх замд юунаас болсон эсэхийг нь би мэдэхгүй байна ямар ч байсан Д жолоочтой хэрэлдэж байгаад уг машины жолооч Дгийн сууж байсан сандлыг хойшоо болгоод дээр нь гарсан цохиж байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 853 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Цыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дгийн “...Шинжээчийн дүгнэлт дээрх гэмтлийг Ца гэх тэр залууд би учруулсан. Буруу зүйл хийж бусдын биед халдан эрүүл мэндэд нь гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Цын “...Би 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр таксинд явж байтал нэг эмэгтэй Кастел баарны урд талаас такси барьсан бөгөөд явж байснаа эргээд уг баарнаас нөхрөө авна гээд буцаад явсан. Тэгээд уг баарны гадаа очтол тэр эмэгтэй улаан куртиктэй хар куртиктэй хоёр залууг дуудаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би очоод дуудах гэтэл улаан куртиктэй залуу нь хамгаалагчтай маргалдаж байтал нөгөө хар куртиктай залуу машинд орж ирээд суусан. Тэгээд тэр хоёр Улаанбаатар ТВ-н тийш явна гээд явсан бөгөөд таксинд байхдаа эхнэр нь нөхөртөө чи хүүхэн харчихаад намайг тоохгүй байна гэх мэтээр хэрэлдэж байснаа нөхөр нь надаас гал асуухаар нь галаа гаргаж өгтөл хараалын үг хэлж байснаа чи яагаад муухай хараад байгаа юм бэ гэснээ машины салон руу цохиод байхаар нь та яагаад байгаа юм бэ зүгээр байгаа хүнээс хэрүүл өдөөд байх юм гэтэл тэр залуу хажуунаас нүүр лүү цохисон, үснээс зулгаагаад байхаар нь машинаа зогсоогоод буух гэтэл суудлын бүс тайлагдахгүй байсан. Тэгээд оролдож байснаа түүнийг дээрээс нь дараад чи аятайхан суучих чамайг гэрт чинь хүргээд өгье гэхэд за за гээд эргээд суусан. Тэгээд хөдлөөд 100 метр ч яваагүй байтал дахиад миний нүүр лүү цохихоор нь би машинаа зогсоогоод буутал нөгөө залуу бас буугаад ирсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн 873 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д, Д.Ц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Д, Д.Ц хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

 

Хэргийн хохирогч Б.Д, Д.Ц нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, уг залуу надаас уучлалт гуйсан, санал гомдол байхгүй...” /хх-н 8-10, 78-79, хх-н 13-14/ гэх мэдүүлгүүд өгч байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Д, Д.Ц нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Б.Д, Д.Ц нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д, Д.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Д, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Б.Д нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ц, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ