Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Э.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __ дугаартай, 3 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Э.Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өглөөний 06 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 402 тоотод оршин суух иргэн А.Ргийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд 2 давхрын тагтаар дамжин цонхоор нь нэвтэрч орон 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг гранд маркийн гар утас, 1,000,000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фоне 6 маркийн гар утас, 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий Скай маркийн гар утас, нийт 3 ширхэг гар утсыг хулгайлж 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

  1. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Содон гутлын
    ертөнц" дэлгүүрийн 3 давхрын 6 номерын Д.Лгийн түрээслэн ажилладаг
    лангуунаас 2 ширхэг богино годон гутал хулгайлж хохирол учруулсан,
  2. 2018 оны 08 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим Баянгол  дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжин-2
    барилгын материалын дэлгүүрийн хажуугийн авто зогсоолд байрлуулсан иргэн
    У.У-ын эзэмшлийн 76-95 УНЯ улсын дугаартай "Subaru" маркийн тээврийн
    хэрэгслийн хойд талын хаалганы шилийг хагалж 764.000 төгрөгийн эд зүйлсийг
    хулгайлсан,
  3. 2018 оны 08 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хорооллын 39 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.С-ийн    23-43 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ш.Мийн 43-21 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн цонхыг чулуугаар хагалж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн,
  4. 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжин барилгын материалын дэлгүүрийн гадна зогсоолд байсан иргэн Х.Б-гийн 11-23 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авч Х.Б-д 520.000 төгрөгийн хохирол учруулсан,
  5. 2018 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хотхоны Номин дэлгүүрийн гадна зогсоолд байрлуулсан иргэн Ж.Оын эзэмшлийн 40-88 УБР улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг хагалж, иргэн Ч.Эын эзэмшлийн 20-64 УНЦ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашины баруун хойд талын хаалганы шилийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн,

Мөн иргэн Ц.Сын эзэмшлийн 35-03 улсын дугаартай Сузуки SX4 маркийн тээврийн хэрэгслийн арын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч МП-5 тоглуулагч, иргэн Г.Эын эзэмшлийн 99-68 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийн арын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч мишок, биет 200.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.Гын өгсөн:

“...Би 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой Хар хорин зах орчимоор тэнээд явж байгаад шөнө 04 цагийн орчим Дээлт, Хөдөө хоёртой 32-р автобусны буудлын хажууд тааралдсан чинь тэр хоёр 0,5 граммын Монгол стандарт архи авсан байхаар нь би тэр хоёртой тэр архийг уугаад сууж байгаад нөгөө хоёр нэг их уухгүй би нөгөө архинаас нилээн уугаад дуусаад бид гурав Хар хорин захын хойд талын замын хажуугийн эгнээ цайны газрын араар ороод шээж байсан чинь хоёрдугаар давхрын нэг айлын балконы цонх нь онгорхой би тэр айл руу хажуу талынх нь өргөтгөлөөр дамжаад орох бүрэн боломжтой байсан болохоор тэр хоёрыг одоо яв гэж хэлээд өөрөө би нөгөө айл руу орохоор шийдээд тэр айлын доод талын айлын цонхны хамгаалалт төмрөөр дамжаад дээшээ гарч нэгдүгээр давхрын айлын үүдний дээвэр дээр зогсож байгаад хоёр давхрын айлын балконы цонхоор орсон чинь том өрөөнд нэг ах унтаж байхаар нь би чимээгүй алхаж очоод орон дээр байсан нэг гар утсыг аваад цаашаа явсан чинь хоёр тумбочкин дээр хоёр утас байхаар нь тэрийг аваад буцаад цонхоор нь буугаад ирсэн чинь нөгөө хоёр яваад өгсөн Дээлт гадаа зогсож байхаар нь би Дээлтийг дагуулаад явж байгаад хулгай хийсэн утсаа Тайхар баарны зөөгч хүүхэнд 120.000 төгрөгөөр өгөөд нөгөө мөнгөөрөө Дээлттэй архи аваад Саппорогийн хойно очиж архиа уугаад тасарсан нэг сэргэсэн чинь би Дээлтийг дагуулаад 3, 4 дүгээр хорооллын тэнд явж байсан. Тэгээд утсаа үзсэн чинь үлдсэн хоёр утсаа явуулын хүнд зараад хоол унд аваад идсэн байсан.

2017 оны 8 дугаар сарын 15-ны өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байдаг Содон гутлын дэлгүүр ороод 3 давхарт нь гараад алхаж байсан чинь хүн байхгүй хаалттай лангуу байсан. Тэгэхээр нь тэр лангуун доогуур шургаад орсон чинь гутлын лангуу байсан. Тэгээд би гуталнууд дотроос ил байсан 2 ширхэг богино годон гутлыг нь аваад цагаан өнгийн даавуун уутанд хийгээд аваад гарсан. Ингээд шууд Бөмбөгөр худалдааны төвийн хиамны лангуун дээр очоод гутал авах уу гээд асуусан чинь хиам зарж байсан эгч үзье гэхээр нь үзүүлсэн. Ингээд гутлыг харж байгаад авъя хэдэн төгрөг юм бэ гэж асуухаар нь 50.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд доошоо өгчих гэхээр нь 35.000 төгрөгөөр зарсан. Нөгөө гутлыг нь хажууд нь хиам зарж байсан эмэгтэйд 30.000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэндээс гараад мөнгөөрөө хоолонд орчихоод Баянхошуу ороод тэнд байдаг худалдааны төвөөс футболка авч өмссөн.

2018 оны 08 дугаар сарын 17-ны орой 22 цаг өнгөрч байхад Саппорогийн автобусны буудлын урд байрлах Гурвалжин-1, Гурвалжин-2 барилгын материалын худалдааны төвийн голд ертөнцийн зүгээр урд зүгт хараад зогсож байсан цагаан өнгийн суудлын автомашины арын цонхыг нь чулуугаар хагалаад арын багаж хэсэгт нь байсан ягаан өнгийн хүүхдийн тэрэг, ногоон өнгийн аяны сандал, ачааны хаалтыг, урд хайрцаганд байсан задгай мөнгөнүүдийг аваад Саппорогийн хойд талын автобусны буудал дээр зогсож байсан автомашинуудын жолоочид зарсан ба хүүхдийн тэргийг 20,000 төгрөгөөр нэг жолоочид, аяны сандал, ачааны хаалт хоёрыг нь нийлүүлээд бас нэг жолоочид 15,000 төгрөгөөр зарчихсан.

2018 оны 8-р сарын 27-ны шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хороо Номин худалдааны төвийн урд талын зогсоол дээр байрлуулсан машинуудын арын том цонхыг чулуугаар хагалж дотроос нь авч болох эд зүйлийг нь хулгайлж нийтдээ 6 машины цонхыг хагалсан. Зарим машиных нь цонхыг санаатайгаар чулуугаар цонхыг нь хагалдаг байсан. Хулгайлсан эд зүйлээ зам дээр гарч зогсоод, таксины жолоочид гар өргөөд хямдхан зараад мөнгөөр нь архи авч уусан, уг гэмт хэргийг би үйлдэхдээ байнга согтуу ганцаараа явдаг, тэгээд хоёр хоногийн дараа цагдаагийн байгууллагад баригдаж шалгагдаж байгаа. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 31-ний орой Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс баталгаа бичиж гадуур гараад 2018 оны 9-р сарын 01-02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хороо Гурвалжин худалдааны төвийн хойд талын зогсоол дээр байрлуулсан япон машины жолоочийн хойд талын дөрвөлжин цонхыг хагалж дотроос нь аяны майхан, дугуй хийлэгч хулгайлсан, хулгайлсан эд зүйлээ мөн ялгаагүй зам дээр зогсож байгаад таксины жолоочид зарсан.

2018 оны 8 дугаар сарын 27-ны 22 цагийн үед байсан байх цагийг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна, хулгай хийх зорилгоор Өнөр хорооллын Номин худалдааны төвийн урд зогсоолд байсан улсын дугаар маркийг нь мэдэхгүй байна, нэг нь саарал, нөгөө нь хөх өнгийн 2 автомашины арын шилийг блокны хагархайгаар цохиж хагалж ороод, дотор нь зарж борлуулж болох эд зүйл хайсан боловч байгаагүй болохоор яваад өгсөн юм.

2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед байсан байх цагийг нь хэлж мэдэхгүй байна. Саппорогийн автобусны буудлын урд байрлах Гурвалжин барилгын материалын худалдааны төвийн ард зогсож байсан саарал өнгийн япон автомашины зүүн талын арын цонхыг чулуугаар хагалж ороод арын багажинд байсан цахилгаан дугуй хийлэгч, майханы хамт хулгайлан аваад Саппорогийн автобусны буудал орчим зогсож байгаад таксины жолоочид нийлүүлээд 30.000 төгрөгөөр зарчихсан юм.

2018 оны 08 дугаар сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байхад би өлсөөд хоолны мөнгө олох зорилгоор Цамбагаравын урд талын Өнөр хотхоны Номин дэлгүүрийн арын зогсоол дээр байсан саарал өнгийн приус-10 маркийн машины баруун талын арын хаалганы гурвалжин цонхыг чулуугаар хагалаад дотор нь орсон чинь авчихаар эд зүйл байгаагүй. Тэгэхээр нь ойролцоо зогсож байсан цагаан жижиг суудлын автомашины арын цонхыг чулуугаар цохиж хагалаад дотроос нь урд толинд суурьлуулсан байсан МП-5-г аваад хажууд нь зогсож байсан цагаан өнгийн жип машины арын цонхыг чулуугаар хагалж орсон боловч дотор нь авчихаар эд зүйл байхгүй байхаар нь гараад дахин ойролцоо байсан бас нэг цагаан өнгийн жип машины арын цонхыг хагалж ороод урд хайрцагыг нь онгойлгоод үзтэл түрийвчтэй мөнгө байхаар нь дотроос нь бичиг баримтыг нь гаргаж тавьчихаад түрийвчтэй мөнгийг нь арын багажинд байсан шинэ мишокыг нь авч гараад мишок МР-5 хоёрыг Цамбагаравын автобусны буудал дээр зогсож байсан нэг машины жолоочид 50.000 төгрөгөнд зарчихсан юм. Би авсан мөнгөөрөө хоол унд авч идээд дуусгачихсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 31-32, 184-186, 2-р хх-н 92-93, 97-98, 132, 136-137, 165, 169-170, 220-221/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч А.Ргийн өгсөн:

“...Би өөрийн хүү Т хамт 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө гэртээ болох СХД-н 15-р хороо 19-р байрны 402 тоотод гэртээ амраад өглөө 08:00 цагт босоод өөрийн утсаа асаах гээд утсаа хайгаад олоогүй. Хүү Т 2 утсаа бас олоогүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Манайх 19-р байрны 2 давхарт байдаг бөгөөд яг доод давхрын айл өргөтгөл хийсэн тухайн өргөтгөлөөр дамжаад манай гэрийн том өрөөний балконоо онгорхой хоносон бөгөөд хулгайч дамжаад гарах боломжтой юм. Iphone утсаа 1.000.000 төгрөгөөр, SKY утсаа 150.000 төгрөгөөр, өөрийн Самсунг гранд утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 12-13/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Лгийн өгсөн:

“...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр 2 худалдааны төвийн Содон гутлын ертөнц худалдааны төвийн 3 давхрын 6 дугаартай лангууг түрээслэн ажиллуулдаг юм. 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр лангуугаа ажиллуулж байгаад орой 20 цагт хаагаад лангуугаа түгжээд явсан. Би лангуугаа хоёр өлгөдөг түгжээгээр нь түгжээд явсан. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа 11 цаг өнгөрч байхад ирсэн чинь лангууны хаалга бага зэрэг хөшигдсөн байхаар нь нэг их юм бодолгүй яваад орсон. Ингээд ороод сууж байсан чинь гуталнууд дутуу юм шиг санагдаад бүртгэж үзэхэд хоёр хос богино түрийтэй гутал алга болсон байсан. Хоёр гутал нэг ширхэгийг нь 400.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 800.000 төгрөг болно. Миний хувьд алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 153-154/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч У.У-ын өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн эзэмшилийн 76-95 УНЯ улсын дугаартай, цагаан өнгийн Субару аутбайк маркийн машинаа гэрийнхээ гадаа буюу Баянгол дүүргиин 20 дугаар хороо "Гурвалжин-2" барилгын материалын дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлуулан тавиад гэртээ орсон байсан юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр автомашинаа хөдөлгөөгүй ба орой 20 цагийн үед гэрээсээ гарахад автомашин маань зүгээр байсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг өнгөрч байсан байх цагийг нь санахгүй байна манай орцны жижүүр хаалга тогшоод танай автомашины цонх чинь хагарчихсан байна гэж хэлсэн юм. Тэгээд автомашин дээрээ иртэл миний автомашины хойд талын цонхыг бүтнээр нь хагалж хулгай ороод арын багаж хэсэгт байсан 2018 оны 02 дугаар сард 179,000 төгрөгөөр авч байсан ягаан өнгөтөй хүүхдийн түрдэг тэрэг 1 ширхэг, 2018 оны 7 дугаар сард 40.000 төгрөгөөр авч байсан аяны сандал 1 ширхэг 30.000 төгрөгөөр худалдан авч байсан чийгнээс хамгаалах гудас, урд хайрцаганд байсан задгай 10.000 төгрөг, 100.000 төгрөгийн үнэ бүхий ачааны хаалт алдагдсан байсан юм. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 68-69/,   

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Мийн өгсөн:

“...2018 оны 08 сарын дундуур өөрийнхөө 43-21 УНД улсын дугаартай Лексус жи-с машинаа Номин худалдааны төвийн урд талын машины зогсоол дээр байрлуулж тавьсан, тэгээд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өглөө үл таних хүн миний утас руу залгаад, таны машины арын том цонх хагархай байна гэж хэлсэн, тэгэхээр нь удалгүй машин дээрээ ирээд хартал миний 550 мянган төгрөгийн үнэтэй том цонх хагархай байсан, дотроос нь алдагдсан эд зүйл байхгүй, уг хэргийг санаатайгаар хагалсан байсан, гомдолтой байна. Би 550 мянган төгрөгөөр шинээр машиныхаа том цонхыг хийлгэсэн, миний машины цонхонд ямар нэг эвдрэл гэмтэл байгаагүй, дотроос нь хулгайд өөр эд зүйл алдагдаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 116/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.С-ийн өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 27-ны орой 18 цагийн үед байсан байх цагийг
нь сайн санахгүй байна би өөрийн эзэмшилийн 23-49 УНИ улсын дугаартай
мицубиши Солт маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинаа Баянгол
дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны 39 дүгээр байрны Номин
дэлгүүрийн хойд талын авто зогсоол дээр ертөнцийн зүгээр хойд зүгт харуулан
байрлуулж тавиад гэртээ орсон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад машин дээрээ иртэл миний машины хажууд зогсож байсан автомашины жолооч залуу таны автомашин болон миний  автомашины цонхыг хагалчихсан байна, таны автомашин дээр бичиг наасан байна гэхээр нь би гайхаад миний машины алийг нь хагалчихсан байна гээд тойроод хартал миний автомашины арын багажны цонхыг хагалчихсан байсан юм. Тэгээд би миний машины дээр наасан байсан цаасан дээр энэ дугаар луу залгана уу гэсэн байсан дугаар луу нь залгасан чинь хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн юм. Миний автомашинаас түлхүүр багаж л алга болсон байсан өөр зүйл алдагдаагүй. Хохирлоо л барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 119-120/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Б-гийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 01-ний оройн 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хороо Гурвалжин худалдааны төвийн ойролцоох машины зогсоол дээр өөрийн 11-23 УНЛ улсын дугаартай Фростер машинаа байрлуулж тавьсан. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд машин дээрээ ирэхэд, миний машины жолоочийн арын том цонхыг хагалаад, дотроос нь аяны майхан, дугуй хийлэгч, алдагдсан байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 157-158/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Эын өгсөн:

“...Би өөрийн эзэмшилийн 20-64 УНЦ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинаа 2018 оны 08 дугаар сарын 26-ны орой 19 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны Номин дэлгүүрийн авто зогсоол дээр ертөнцийн зүгээр хойд зүгт харуулан байрлуулаад гэртээ орж амарсан юм. Тэгээд маргааш нь үүрээр буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны 04 цагийн үед автомашин дээрээ ирсэн чинь миний автомашины хаалга нь онгорхой цоожгүй байхаар нь машиндаа суугаад хартал миний автомашины буруу талын буюу баруун талын хойд хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалчихсан байсан юм. Би автомашинаа байрлуулж тавихдаа автомашин доторх эд зүйлээ аваад шалгаж үзээд гэртээ орсон болохоор миний автомашинаас ямар нэг зүйл алдагдаагүй байсан. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 198-199/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Сын өгсөн:

“...Би өөрийн эзэмшилийн 35-03 УНЗ улсын дугаартай Сузуки Си Экс-4 маркийн цагаан өнгийн автомашинаа 2018 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны Номин дэлгүүрийн авто зогсоол дээр ертөнцийн зүгээр хойд зүгт харуулан байрлуулаад гэртээ орж амарсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 08 дугаар сарын 27-ны 05 цагийн үед автомашин дээрээ ирсэн чинь миний автомашины арын цонх болон баруун хойд цонхыг хагалчихсан байсан юм. Тэгээд автомашин доторхи эд зүйлээ шалгаж үзэхэд голын толин дээр суурилуулсан байсан 130,000 төгрөгөөр авч байсан МП-5 алдагдсан байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-н 202-203/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Эын өгсөн:

“...2018 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагт өөрийн эзэмшилийн 99-68 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо маркийн автомашинаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны Номин дэлгүүрийн арын автомашины зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ орж амарсан юм. Тэгтэл шөнө 04 цагийн үед над руу нэг хүн залгаад машины цонхыг хагалчихсан байна гэж ярихаар нь би гэрээсээ гараад машин дээрээ иртэл миний машины арын багажны хаалганы цонхыг хагалан хулгайч орж арын багаж хэсэгт байсан 2 жилийн өмнө 130,000 төгрөгөөр худалдан авч байсан ногоон эрээн өнгийн мишок, урд хайрцганд байсан түрийвчнээс бэлнээр 200.000 төгрөг хулгайд алдагдсан байсан юм. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 206-207/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Оын өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 26-ны орой 22 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20-р хороо Өнөр хотхоны 39-р байрны урд талын зогсоол дээр өөрийн эзэмшилийн 40-88 УБР улсын дугаартай Тоёота Харьер маркийн цагаан өнгийн автомашинаа ертөнцийн зүгээр хойд зүгт харуулан байрлуулаад хүүгийндээ орж амраад маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад гарч иртэл миний машины арын багажны хаалганы шилийг хагалчихсан байсан юм. Эд зүйл алдагдаагүй, шилээ 360.000 төгрөгөөр шиллүүлсэн. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 210-211/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Тийн өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 402 тоотод өөрийн ээжийн хамт амьдардаг бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой би ажлаа тараад гэрийнхээ том өрөөнд 21 цагийн орчим унтаад маргааш өглөө сэрсэн чинь манай ээж гар утсаа хайгаад олохгүй байхаар би бас гар утсаа хайсан чинь миний гар утас бас байхгүй байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд орцны камерын бичлэгийг шүүж үзсэн чинь манай цонхны тагтаар хулгайч ороод дотор нь байсан ээжийн гар утас, миний утсыг хулгайч аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Аийн өгсөн:

“...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний хэсэгт хиам махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг “Б” зааланд зогсдог юм. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өглөө байх 09 цагт ажил дээрээ ирээд лангуугаа нээгээд байж байхад 20 орчим насны залуу орж ирээд хоёр ширхэг гутал барьсан авах уу гээд асуухаар нь би нэг гутлыг нь аваад өмсөж үзсэн чинь надад таарахгүй 35 размерийн гутал байсан. Ингээд надад таарахгүй учраас охиндоо авъя гэж бодоод үнийг нь асуусан чинь 30.000 төгрөг гэхээр нь авсан. Ямар нэгэн гомдол санал байхгүй, 30.000 төгрөгөө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 157-158/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Ч.Бийн өгсөн:

“...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний хэсэгт хиам махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байх ажил дээрээ ирээд байж байхад 09 цаг өнгөрч байхад 20 орчим насны хүүхэд хүмүүст гутал үзүүлээд яваад байсан. Ингээд үзүүлж явж байгаад манай хажуу лангууны хүн өмсөж үзсэн чинь таарсан. Ингээд хэдэн төгрөг юм бэ гээд асуухад 35.000 төгрөг гэхээр нь худалдаад авсан. 35.000 төгрөгөө нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 160-161/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 4-8, 141-144, 2-р хх-н 54-57, 103-107, 144-146, 178-183/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 24, 149/,

- Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1-р хх-н 26, 173-174/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 169-171/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 193, 228/,

            - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 210, 225, 234/

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 224/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өглөөний 06 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 402 тоотод оршин суух иргэн А.Ргийн гэрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд 2 давхрын тагтаар дамжин цонхоор нь нэвтэрч орон 200,000 /хоёр зуун мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг гранд маркийн гар утас, 1,000,000 /нэг сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Ай фоне 6 маркийн гар утас, 150,000 /нэг зуун тавин мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий Скай маркийн гар утас, нийт 3 ширхэг гар утсыг хулгайлж 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

               2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Содон гутлын ертөнц" дэлгүүрийн 3 давхрын 6 номерын Д.Лгийн түрээслэн ажилладаг лангуунаас 2 ширхэг богино годон гутал хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2018 оны 08 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжин-2 барилгын материалын дэлгүүрийн хажуугийн авто зогсоолд байрлуулсан иргэн У.У-ын эзэмшлийн 76-95 УНЯ улсын дугаартай "Subaru" маркийн тээврийн хэрэгслийн хойд талын хаалганы шилийг хагалж 764.000 төгрөгийн эд зүйлсийг
хулгайлсан,

               2018 оны 08 дугаар сарын 27-ны орой Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хорооллын 39 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.С-ийн    23-43 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Ш.Мийн 43-21 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн цонхыг чулуугаар хагалж бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн,

               2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гурвалжин барилгын материалын дэлгүүрийн гадна зогсоолд байсан иргэн Х.Б-гийн 11-23 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалж эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар авч Х.Б-д 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

               2018 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өнөр хотхоны номин дэлгүүрийн гадна зогсоолд байрлуулсан иргэн Ж.Оын эзэмшлийн 40-88 УБР улсын дугаартай Тоёота Харьер маркийн тээврийн хэрэгслийн арын шилийг хагалж, иргэн Ч.Эын эзэмшлийн 20-64 УНЦ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашины баруун хойд талын хаалганы шилийг хагалж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн,

Мөн иргэн Ц.Сын эзэмшлийн 35-03 улсын дугаартай Сузуки SX4 маркийн тээврийн хэрэгслийн арын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч МП-5 тоглуулагч, иргэн Г.Эын эзэмшлийн 99-68 УНЛ улсын дугаартай Тоёота Прадо маркийн тээврийн хэрэгслийн арын цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч мишок, биет 200.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Э.Гын “...Би 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой ... Хар хорин захын хойд талын замын хажуугийн эгнээ цайны газрын араар ороод шээж байсан чинь хоёрдугаар давхрын нэг айлын балконы цонх нь онгорхой би тэр айл руу хажуу талынх нь өргөтгөлөөр дамжаад орох бүрэн боломжтой байсан болохоор тэр хоёрыг одоо яв гэж хэлээд өөрөө би нөгөө айл руу орохоор шийдээд тэр айлын доод талын айлын цонхны хамгаалалт төмөрөөр дамжаад дээшээ гарч нэгдүгээр давхрын айлын үүдний дээвэр дээр зогсож байгаад хоёр давхрын айлын балконы цонхоор орсон чинь том өрөөнд нэг ах унтаж байхаар нь би чимээгүй алхаж очоод орон дээр байсан нэг гар утсыг аваад цаашаа явсан чинь хоёр тумбочкин дээр хоёр утас байхаар нь тэрийг аваад буцаад цонхоор нь буугаад ирсэн.

2017 оны 8 дугаар сарын 15-ны өглөө ... Бөмбөгөр худалдааны төвийн хажууд байдаг Содон гутлын дэлгүүр ороод 3 давхарт нь гараад алхаж байсан чинь хүн байхгүй хаалттай лангуу байсан. Тэгэхээр нь тэр лангуун доогуур шургаад орсон чинь гутлын лангуу байсан. Тэгээд би гуталнууд дотроос ил байсан 2 ширхэг богино годон гутлыг нь аваад цагаан өнгийн даавуун уутанд хийгээд аваад гарсан.

2018 оны 08 дугаар 17-ны орой 22 цаг өнгөрч байхад Саппорогийн автобусны буудлын урд байрлах Гуравлжин-1, Гурвалжин-2 барилгын материалын худалдааны төвийн голд ертөнцийн зүгээр урд зүгт хараад зогсож баисан цагаан өнгиин суудлын автомашины арын цохиыг нь чулуугаар хагалаад арын багааж хэсэгт нь байсан ягаан өнгийн хүүхдийн тэрэг, ногоон өнгийн аяны сандал, ачааны хаалтыг, урд хайрцаганд байсан задгай мөнгөнүүдийг авсан.  

2018 оны 8-р сарын 27-ны шөнө 04 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хороо Номин худалдааны төвийн урд талын зогсоол дээр байрлуулсан машинуудын арын том цонхыг чулуугаар хагалж дотроос нь авч болох эд зүйлийг нь хулгайлж нийтдээ 6 машины цонхыг хагалсан. Зарим машиных нь цонхыг санаатайгаар чулуугаар цонхыг нь хагалдаг байсан. Хулгайлсан эд зүйлээ зам дээр гарч зогсоод, таксины жолоочид гар өргөөд хямдхан зараад мөнгөөр нь архи авч уусан, уг гэмт хэргийг би үйлдэхдээ байнга согтуу ганцаараа явдаг, тэгээд хоёр хоногийн дараа цагдаагийн байгууллагад баригдаж шалгагдаж байгаа. Тэгээд 2018 оны 08 сарын 31-ний орой Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсээс баталгаа бичиж гадуур гараад 2018 оны 9-р сарын 01-02-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 20-р хороо гурвалжин худалдааны төвийн хойд талын зогсоол дээр байрлуулсан япон машины жолоочийн хойд талын дөрвөлжин цонхыг хагалж дотроос нь аяны майхан, дугуй хийлэгч хулгайлсан, хулгайлсан эд зүйлээ мөн ялгаагүй зам дээр зогсож байгаад таксины жолоочид зарсан.

2018 оны 8 дугаар сарын 27-ны 22 цагийн үед байсан байх цагийг нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна, хулгай хийх зорилгоор Өнөр хорооллын Номин худалдааны төвийн урд зогсоолд байсан Улсын дугаар маркийг нь мэдэхгүй байна, нэг нь саарал нөгөө нь хөх өнгийн 2 автомашины арын шилийг блокны хагархайгаар цохиж хагалж ороод, дотор нь зарж борлуулж болох эд зүйл хайсан боловч байгаагүй болохоор яваад өгсөн юм.

2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед байсан байх цагийг нь хэлж мэдэхгүй байна. Саппорогийн автобусны буудлын урд байрлах Гурвалжин барилгын материалын худалдааны төвийн ард зогсож байсан саарал өнгийн япон автомашины зүүн талын арын цонхыг чулуугаар хагалж ороод арын багажинд байсан цахилгаан дугуй хийлэгч, майханы хамт хулгайлан аваад Саппорогийн автобусны буудал орчим зогсож байгаад таксины жолоочид нийлүүлээд 30.000 төгрөгөөр зарчихсан юм.

2018 оны 08 дугаар сарын 26-ны орой 23 цаг цаг өнгөрч байхад би өлсөөд хоолны мөнгө олох зорилгоор Цамбагаравын урд талын Өнөр хотхоны Номин дэлгүүрийн арын зогсоол дээр байсан саарал өнгийн приус-10 маркийн машины баруун талын арын хаалганы гурвалжин цонхыг чулуугаар хагалаад дотор нь орсон чинь авчихаар эд зүйл байгаагүй байсан. Тэгэхээр нь ойролцоо зогсож байсан цагаан жижиг суудлын автомашины арын цонхыг чулуугаар цохиж хаглаад дотроос нь урд толинд суурьлуулсан байсан МП-5 -г аваад хажууд нь зогсож байсан цагаан өнгийн жип машины арын цонхыг чулуугаар хагалж орсон боловч дотор нь авчихаар эд зүйл байхгүй байхаар нь гараад дахин ойролцоо байсан бас нэг цагаан өнгийн жип машины арын цонхыг хагалж ороод урд хайрцагыг нь онгойлгоод үзтэл түрийвчтэй мөнгө байхаар нь дотроос нь бичиг баримтыг нь гаргаж тавьчихаад түрийвчтэй мөнгийг нь арын багажинд байсан шинэ мишокыг авч гараад мишок МР-5 хоёрыг Цамбагаравын автобусны буудал дээр зогсож байсан нэг машины жолоочид 50.000 төгрөгөнд зарчихсан юм. Би авсан мөнгөөрөө хоол унд авч идээд дуусагачихсан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч А.Ргийн “...Би өөрийн хүү Т хамт 2017 оны 7 дугаар сарын 30-наас 31-нд шилөих шөнө гэртээ болох СХД-н 15-р хороо 19-р байрны 402 тоотод гэртээ амраад өглөө 08:00 цагт босоод өөрийн утсаа асаах гээд утсаа хайгаад олоогүй. Хүү Т 2 утсаа бас олоогүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Манайх 19-р байрны 2 давхарт байдаг бөгөөд яг доод давхрын айл өргөтгөл хийсэн тухайн өргөтгөлөөр дамжаад манай гэрийн том өрөөний волконоо онгорхой хоносон бөгөөд хулгайч дамжаад гарах боломжтой юм. Iphone утсаа 1.000.000 төгрөгөөр, SKY утсаа 150.000 төгрөгөөр, өөрийн Самсунг гранд утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Лгийн “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр 2 худалдааны төвийн Содон гутлын ертөнц худалдааны төвийн 3 давхрын 6 дугаартай лангууг түрээслэн ажиллуулдаг юм. 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр лангуугаа ажилуулж байгаад орой 20 цагт хаагаад лангуугаа түгжээд явсан. Би лангуугаа хоёр өлгөдөг түгжээгээр нь түгжээд явсан. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өглөө ажилдаа 11 цаг өнгөрч бахйад ирсэн чинь лангууны хаалга бага зэрэг хөшигдсөн байхаар нь нэг их юм бодолгүй яваад орсон. Ингээд ород сууж байсан чинь гуталнууд датуу юм шиг санагдаад бүртгэж үзэхэд хоёр хос богино түрийтэй гутал алга болсон байсан. Хоёр гутал нэг ширхэгийг нь 400.000 төгрөгөөр үнэлнэ. Нийт 800.000 төгрөг болно. Миний хувьд алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан, ямар нэгэн гомдол санал байхгүй байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч У.У-ын “...2018 оны 08 дугаар сарын 1б-ны өдөр би өөрийн эзэмшилийн 76-95 УНЯ Улсын дугаартай, цагаан өнгийн Субару аутбайк маркийн машинаа гэрийнхээ гадаа буюу Баянгол дүүргиин 20 дугаар хороо "Гурвалжин-2" барилгын материалын дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлуулан тавиад гэрээ орсон байсан юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр автомашинаа хөдөлгөөгүй ба орой 20 цагийн үед гэрээсээ гарахад автомашин маань зүгээр байсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 08 дугаар сарын 18-ны өглөө 07 цаг өнгөрч байсан байх цагийг нь санахгүй байна манай орцны жижүүр хаалга тогшоод танай автомашины цонх чинь хагарчихсан байна гэж хэлсэн юм. тэгээд автомашин дээрээ иртэл миний автомашины хойд талын цонхыг бүтнээр нь хагалж хулгай орооод арын багаж хэсэгт байсан 2018 оны 02 дугаар сард 179,000 төгрөгеө авч байсан ягаан өнгөтөй хүүхдийн түрдэг тэрэг 1 ширхэг, 2018 оны 7 дугаар сард 40.000 төгрөгөөр авч байсан аяны сандал 1 ширхэг 30.000 төгрөгөөр худалдан авч байсан чийгнээс хамгаалах гудас, урд хайрцаганд байсан задгай 10.000 төгрөг, 100.000 төгрөгийн үнэ бүхий ачааны хаалт алдагдсан байсан юм. Хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ш.Мийн “...2018 оны 08 сарын дундуур өөрийнхөө 43-21 УНД улсын дугаартай лексус жи-с машинаа номин худалдааны төвийн урд талын машины зогсоол дээр байрлуулж тавьсан, тэгээд 2018 оны 08 сарын 28-ний өглөө үл таних хүн миний утас руу залгаад, таны машины арын том цонх хагархай байна гэж хэлсэн, тэгэхээр нь удалгүй машин дээрээ ирээд хартал миний 550 мянган төгрөгийн үнэтэй том цонх хагархай байсан, дотроос нь алдагдсан эд зүйл байхгүй, уг хэргийг санаатайгаар хагалсан байсан, гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.С-ийн “...2018 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад машин дээрээ иртэл миний машины хажууд зогсож байсан автомашины жолооч залуу таны автомашин болон миний автомашины цонхыг хагалчихсан байна, таны автомашин дээр бичиг наасан байна гэхээр нь би гайхаад миний машины алийг нь хагалчихсан байна гээд тойроод хартал миний автомашины арын багажны цонхыг хагалчихсан байсан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Х.Б-гийн “...2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд машин дээрээ ирэхэд, миний машины жолоочийн арын том цонхыг хагалаад, дотроос нь аяны майхан, дугуй хийлэгч, алдагдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ч.Эын “...2018 оны 08 дугаар сарын 27-ны 04 цагийн үед автомашин дээрээ ирсэн чинь миний автомашины хаалга нь онгорхой цоожгүй байхаар нь машиндаа суугаад хартал миний автомашины буруу талын буюу баруун талын хойд хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалчихсан байсан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ц.Сын “...2018 оны 08 дугаар сарын 27-ны 05 цагийн үед автомашин дээрээ ирсэн чинь миний автомашины арын цонх болон баруун хойд цонхыг хагалчихсан байсан юм. Тэгээд автомашин дотрох энд зүйлээ шалгаж үзэхэд голын толин дээр суурилуулсан байсан 130,000 төгрөгөөр авч байсан МП-5 алдагдсан байсан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Эын “...2018 оны 08 дугаар сарын 26-ны орой 21 цагт өөрийн эзэмшилийн 99-68 УНЛ Улсын дугаартай тоёота Прадо маркийн автомашинаа Баянгол дүүргийн 20 дугаар хороо Өнөр хотхоны Номин дэлгүүрийн арын автомашины зогсоол дээр байрлуулж тавиад гэртээ орж амарсан юм. Тэгтэл шөнө 04 цагийн үед над руу нэг хүн залгаад машины цонхыг хагалчихсан байна гэж ярихаар нь би гэрээсээ гараад машин дээрээ иртэл миний машины арын багажны хаалганы цонхыг хагалан хулгайч орж арын багаж хэсэгт байсан 2 жилийн өмнө 130,000 төгрөгөөр худалдан авч байсан ногоон эрээн өнгийн мишок, урд хайцганд байсан түрийвчнээс бэлнээр 200.000 төгрөг хулгайд алдагдсан байсан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Оын “...Би 2018 оны 8 дугаар сарын 26-ны орой 22 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20-р хороо Өнөр хотхоны 39-р байрны урд талын зогсоол дээр өөрийн эзэмшлийн 40-88 УБР улсын дугаартай Тоёота Харьер маркийн цагаан өнгийн автомашинаа ертөнцийн зүгээр хойд зүгт харуулан байрлуулаад хүүгийндээ орж амраад маргааш өглөө нь 07 цаг өнгөрч байхад гарч иртэл миний машины арын багажны хаалганы шилийг хагалчихсан байсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Тийн “...би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 402 тоотод өөрийн ээжийн хамт амьдардаг бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 30-ны орой би ажлаа тараад гэрийнхээ том өрөөнд 21 цагийн орчим унтаад маргааш өглөө сэрсэн чинь манай ээж гар утсаа хайгаад олохгүй байхаар би бас гар утсаа хайсан чинь миний гар утас бас байхгүй байсан. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд орцны камерын бичлэгийг шүүж үзсэн чинь манай цонхны тагтаар хулгайч ороод дотор нь байсан ээжийн гар утас, миний утсыг хулгайч аваад явсан байсан...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Б.Аийн “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний хэсэгт хиам махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг “Б” зааланд зогсдог юм. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өглөө байх 09 цагт ажил дээрээ ирээд лангуугаа нээгээд байж байхад 20 орчим насны залуу орж ирээд хоёр ширхэг гутал барьсан авах уу гээд асуухаар нь би нэг гутлыг нь аваад өмсөж үзсэн чинь надад таарахгүй 35 размерийн гутал байсан. Ингээд надад таарахгүй учраас охиндоо авъя гэж бодоод үнийг нь асуусан чинь 30.000 төгрөг гэхээр нь авсан...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Ч.Бийн “...Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт барйлах Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний хэсэгт хиам махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг. 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байх ажил дээрээ ирээд байж байхад 09 цаг өнгөрч байхад 20 орчим насны хүүхэд хүмүүст гутал үзүүлээд яваад байсан. Ингээд үзүүлж явж байгаад манай хажуу лангууны хүн өмсөж үзсэн чинь таарсан. Ингээд хэдэн төгрөг юм бэ гээд асуухад 35.000 төгрөг гэхээр нь худалдаад авсан...” гэх мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Год холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг ”шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Гоос нийт 4.169.000 төгрөг гаргуулж хохирогч А.Рд 1.350.000 төгрөгийг, хохирогч У.У-ад 764.000 төгрөгийг, хохирогч Ш.Мт 250.000 төгрөгийг, хохирогч Б.С-д 220.000 төгрөгийг, хохирогч Х.Б-д 369.000 төгрөгийг, хохирогч Ч.Эт 35.000 төгрөгийг, хохирогч Ц.Сд 650.000 төгрөгийг, хохирогч Г.Эт 171.000 төгрөгийг, хохирогч Ж.От 360.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 440 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож 55 хоногийн хорих ял болгон,  мөн зүйл хэсгийн 6.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Год нийт 4 жил 55 хоногийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурван/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Голд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 55 хоног хорих ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурван/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 55 /тавин таван/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гын цагдан хоригдсон 542 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг камерын бичлэг бүхий Сидиг хэрэгт хадгалан үлдээхийг тус тус дурдав.

 

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн,

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурван/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Голд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 440 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоног хорих ялд шилжүүлэн 55 хоног хорих ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурван/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 55 /тавин таван/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Э.Год оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гын цагдан хоригдсон 542 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Гоос нийт 4.169.000 төгрөг гаргуулж,
  • Хохирогч А.Рд 1.350.000 төгрөгийг
  • Хохирогч У.У-ад 764.000 төгрөгийг,
  • Хохирогч Ш.Мт 250.000 төгрөгийг,
  • Хохирогч Б.С-д 220.000 төгрөгийг,
  • Хохирогч Х.Б-д 369.000 төгрөгийг,
  • Хохирогч Ч.Эт 35.000 төгрөгийг,
  • Хохирогч Ц.Сд 650.000 төгрөгийг,
  • Хохирогч Г.Эт 171.000 төгрөгийг,
  • Хохирогч Ж.От 360.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг камерын бичлэг бүхий Сидиг хэрэгт хадгалан үлдээхийг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч Э.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Год авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ