Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2016/05505

 

“...Б.Цэвэлмаа нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны “Хөгжил” СӨХ-ын харъяа 25-3-1-304 тоотод оршин суугч нь СӨХ-ны эрх зүйн байдал орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухайн хуулийн 13.2 зүйл, Иргэний хуулийн 147-2-1 зүйл, 148-2-3-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний холбогдсон зардалыг санхүүжүүлэхэд зориулсан СӨХ-д мөнгө төлдөг. Гэтэл Б.Цэвэлмаа нь тодорхой бус шалтгаанаар 2015 оны 10,11,12, 2016 оны 1,2,3,4,5,6,7,8 дуустлах нийт төлбөр болох 228250 төгрөгийг төлөөгүй байна. СӨХ-өөс Б.Цэвэлмаад нь иргэний үүргээ биелүүлж төлбөрөө төлөх талаар шаардаж, удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул иргэний хуулийн 149.1.2-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхээр танай шүүхэд хандаж байна. Иймээс СӨХ-ны төлбөр 228250 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 7500 төгрөг, нотариатын хураамж 3900 төгрөг нийт 239650 төгрөгийг Б.Цэвэлмаагаас гаргуулж өгнө үү” гэжээ.