Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч А.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас А.Уод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, А.У.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.У нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрт иргэн Э.А.Уаас дүү маань аваарт орсон мөнгө хэрэгтэй байна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч монетон ээмгийг авч 126.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Уын өгсөн:

“...Би 2017 оны 9 дүгээр сард би А.У гэх хүний хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Москва их дэлгүүрийн 5 дугаар давхарт байрлах "Umbrella" бэлэн хувцасны дэлгүүрт ажилладаг байсан юм. 2017 оны 9 дүгээр сарын дундуур байх, би цаг хугацааг нь сайн санахгүй байна, ямар ч байсан А.Уаас гуйгаад жижигхэн монетон ээмгийг нь аваад Өргөө кино театрын ертөнцийн зүгээр замын урд талд байрлах ломбарданд 80.000 билүү 90.000 төгрөгийн барьцаанд тавиад авч өгч чадаагүй юм. Надад зорилго гэхээр зүйл байхгүй мөнгөний хэрэг гараад л авсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26, 32-33/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.А.Уын өгсөн:

“...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд би Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Москва их дэлгүүр дотор байрлах "Umbrella" дэлгүүрт худалдагчаар ажилладаг байсан юм. Энэ үед мөн У гэх охин надтай хамт худалдагчаар ажилладаг байсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би ажил дээрээ байж байтал У над руу ирээд "манай дүү аваарт орчихсон гэмтпийн эмнэлэгт сэхээнд байгаа, эм тарианы мөнгө маш их хэрэгтэй байна, чи ээмгээ надад өгөөч би ломбарданд тавиад дүүдээ эм тариа аваад өгье, 1 сарын дараа ломбарднаас авч өгнө" гэж гуйсаар байгаад миний сарнай цэцгийн хэлбэртэй хавчдаг 1.4 грамм орчим жинтэй монетон ээмгийг аваад явсан. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа гарах болоод Уоос ээмгээ нэхэж асуухад "манай дүүд эм тарианы мөнгө хэрэгтэй хэвээрээ байгаа. Би ломбарданд тавьсан хугацаагаа сунгуулчихсан, ээмгийг чинь алдаагүй байгаа, дараагийн сард цалин буухаар аваад өгье" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд би ажлаасаа гараад Өвөрхангай аймаг руу гэр рүүгээ явсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу цалин буудаг өдөр нь "Umbrella" дэлгүүр дээр очиход У ажлаасаа гарчихсан байсан би утас руу нь залгахаар миний утсыг авахгүй байсан. Үүнээс хойш фэйсбүүкээр холбогдож хэлэхэд өгнөө л гэж хэлдэг байсан боловч одоо хүртэл миний ээмгийг буцааж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

                  - Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 20-21/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/,

            - сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-н 39-46/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 47/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.У нь 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Москва их дэлгүүрт иргэн Э.А.Уаас дүү маань аваарт орсон мөнгө хэрэгтэй байна хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч монетон ээмгийг авч 126.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч А.Уын “...Би 2017 оны 9 дүгээр сард би А.У гэх хүний хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Москва их дэлгүүрийн 5 дугаар давхарт байрлах "Umbrella" бэлэн хувцасны дэлгүүрт ажилладаг байсан юм. 2017 оны 9 дүгээр сарын дундуур байх, би цаг хугацааг нь сайн санахгүй байна, ямар ч байсан А.Уаас гуйгаад жижигхэн монетон ээмгийг нь аваад Өргөө кино театрын ертөнцийн зүгээр замын урд талд байрлах ломбарданд 80.000 билүү 90.000 төгрөгийн барьцаанд тавиад авч өгч чадаагүй юм. Надад зорилго гэхээр зүйл байхгүй мөнгөний хэрэг гараад л авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.А.Уын “...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ... 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би ажил дээрээ байж байтал У над руу ирээд "манай дүү аваарт орчихсон гэмтлийн эмнэлэгт сэхээнд байгаа, эм тарианы мөнгө маш их хэрэгтэй байна, чи ээмгээ надад өгөөч би ломбарданд тавиад дүүдээ эм тариа аваад өгье, 1 сарын дараа ломбарднаас авч өгнө" гэж гуйсаар байгаад миний сарнай цэцгийн хэлбэртэй хавчдаг 1.4 грамм орчим жинтэй монетон ээмгийг аваад явсан. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа гарах болоод Уоос ээмгээ нэхэж асуухад "манай дүүд эм тарианы мөнгө хэрэгтэй хэвээрээ байгаа. Би ломбарданд тавьсан хугацаагаа сунгуулчихсан, ээмгийг чинь алдаагүй байгаа. дараагийн сард цалин буухаар аваад өгье" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд би ажлаасаа гараад Өвөрхангай аймаг руу гэр рүүгээ явсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр буюу цалин буудаг өдөр нь "Umbrella" дэлгүүр дээр очиход У ажлаасаа гарчихсан байсан би утас руу нь залгахаар миний утсыг авахгүй байсан. Үүнээс хойш фэйсбүүкээр холбогдож хэлэхэд өгнөө л гэж хэлдэг байсан боловч одоо хүртэл миний ээмгийг буцааж өгөөгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Уод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Уыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд хохирогч Э.А.У нь “...хохирлоо барагдуулсан тул санал гомдол байхгүй..” гэсэн байх тул шүүгдэгч А.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч А.Уод 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгч А.Уын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уод 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Уод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ