| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06958/И |
| Дугаар | 5270 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 5270
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 хороолол, 29 дүгээр байранд байрлах, “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 байр, 295 тоотод оршин суух, Жирэм овогт Чанцалын Наранхүү /РД:ЧЛ58100418/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 309.210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Батбаатар, хариуцагч Ч.Наранхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Найдвар 29, 30 Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29, 30 дугаар байрнуудын дундын өмчийн эд хөрөнгө цэвэр бохир ус тараалтын болон цахилгаан шугамыг хамгаалан эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, шинэчлэн солих, орц хонгил подволын гэрэлтүүлэг нийтийн эзэмшилийн зам талбай болон орцны цэвэрлэгээг тогтмол хийж сууц өмчлөгчдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн хууль тогтоомжинд заасны дагуу үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Харин тус байрны оршин суугч Ч.Наранхүү нь СӨХ-өөс тавьсан шаардлагыг үл хүндэтгэн нийт оршин суугчдын хуримтлалын мөнгөөр дээврийн, цанталтын, гэрэлтүүлэг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ жижүүр үйлчлэгчийн цалин, подвол сантехникийн засвар бусад урсгал засварын төлбөрөө төрүүлж оршин суугчдын эрх ашгийг хохироож байна. Иймд Ч.Наранхүүгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 309.210 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагаа 49210 төгрөгөөр багасгаж, 260.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Наранхүү 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 43.333 төгрөгөөр нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Наранхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 байр, 295 тоотод оршин суугч Ч.Наранхүү миний бие нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 49210 төгрөгөөс татгалзаж, 260.000 төгрөг нэхэмжилснийг Ч.Наранхүү би төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 260.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 43.333 төгрөгөөр нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 49210 төгрөгөөс татгалзаж, 260.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Наранхүү төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 260.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 43.333 төгрөгөөр нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ч.Наранхүүд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 309.210 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 49210 төгрөгөөс татгалзаж, 260.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Наранхүү төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 260.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 43.333 төгрөгөөр нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо, хариуцагч Ч.Наранхүү нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9926,30 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Наранхүүгээс хангаж буй үнийн дүнд ногдох 8450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 49210 төгрөгөөс татгалзаж, 260.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ч.Наранхүү төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг 260.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 30-ны өдөр 43.333 төгрөгөөр нийт 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9926,30 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Наранхүүгээс 8450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА