Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1042

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Б.Д, Ц.Т, тэдгээрийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Т нарт холбогдох эрүүгийн _____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Б.Д.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Ц.Т.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Зорчигчийн галт тэргэнд иргэн Б.А-н гээгдүүлсэн Самсунг Эс-9 маркийн гар утсыг завшин бусдад 407.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 10 дугаар сард Б.Дгийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 407.500 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-9 маркийн гар утсыг мэдсээр байж түүнийг авч улмаар иргэн Б.Өд зарсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Дгийн өгсөн:

“...Тухайн гар утсыг анх вагоны цагаан хэрэглэл дотор байсныг жолооч Э хараад Ад хэлээд мэдсэн. Би тэр цагаан хэрэглэлийн хажууд нь ойрхон зогсож айсан болохоор уутыг нь онгойлгоод авсан. Би тэр үед гар утсыг нь нээх гээд үзсэн чинь уг гар утас нь цэнэггүй болоод унтарсан байсан. Тэгэхээр нь би тэр утсыг нь халаасандаа хийгээд байлгаж байгаад дараа нь шүүгээндээ хийсэн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай ажлын газрын хүний найз болох Ттэй БГД-н 10-р хороололд тааралдаад машинд нь сууж явахдаа тухайн утсыг цэнэглээд өг гэж хэлээд өгсөн. Тэр үед Т машин дотроо цэнэглэгчгүй байсан болохоор завтай болохоороо асаагаад өгье гэж хэлээд надаас авсан. Би энэ гар утсыг олсон юмаа гэж хэлээд өгсөн. Тухайн гар утас яагаад над дээр олон хоносон гэхээр би их ажилтай байж байгаад 9 дүгээр сарын сүүлээр бие өвдөөд акт аваад явсан болохоор тухайн утсыг шүүгээндээ хийсэн байж байгаад ажилдаа ирээд гаргаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 64-65/,   

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Тгийн өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын сүүлээр Н-ын ажлын ойролцоо байна гэхээр нь машинтайгаа очиж авсан. Тухайн үед түүнтэй хамт ажилладаг Д гэх эмэгтэй хамт явж байсан. Тэр хоёр орж ирээд байж байтал Д би энэ утсыг ажил дээрээ юм хийж байгаад олсон чи үүнийг янзлаад ашиглаж болохоор байвал цэнэглэгчээр цэнэглээд асаагаад өгөөч гээд надад самсунг эс-9 маркийн гар утас өгсөн. Тэгээд бид гурав хэсэг байж байгаад оройн нь гэр гэртээ харихаар салцгаасан. Хэд хоногийн дараа найз А, Ө нартай уулзсан. Тэр үед А миний машинд сууж байхдаа голын хайрцаг дотор байсан Дгийн өгсөн гар утсыг гаргаад ирснээ энэ хэний утас юм гэхээр нь би манай нэг таньдаг хүн ажил дээрээ олсон гэсэн цэнэглээд асаагаад өгөөч гэж байсан гэдгээ хэлсэн. Тэгсэн нөгөө хоёр энэ утсаа бид хоёрт өгчихөөч олсон юм чинь гайгүй байлгүй дээ гэхээр нь би эхлээд ээ наадах чинь хүний юм чинь дэмий юм бишүү гэхэд тэр хоёр надаас гуйж шалгаагаад байхаар нь заза ав ав гээд өгсөн. Тухайн утсыг надаас А аваад оронд нь Самсунг эс-7 маркийн гар утас болон Хуавэй 6 маркийн гар утас болон бэлэн 150.000 төгрөг өгсөн. Тэр өдөр А, Ө хоёр тэр утсыг Өргөөний тэнд очиж янзлуулаад гаргасан зардлыг нь өгсөн бөгөөд тэр мөнгөө оруулаад 200.000 төгрөг болсон гэж байсан. Би өөрийн хийсэн үйлдэлд харамсаж, гэм буруугаа ойлгож байгаа. Би учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлөх болно...” гэх мэдүүлэг /хх-н 116-117/,  

           

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай төрсөн ах болох Абылай нь өөрийнхөө эхнэр болох Ж-ийн хамтаар Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар чиглэлийн суудлыг 275 дугаар галт тэргэнд зорчин явахдаа өөрийн эзэмшлийн Самсунг Эс-9 маркийн гар утсаа гээгдүүлсэн. Тухайн үед манай ах эгч хоёр 23 дугаар галт тэргэнд зорчин явж байсан гэсэн. Ингээд гар утсаа алдсан талаараа манай ахын эхнэр нь өргөдөл өгсөн гэж байсан. Ах уг гар утсаа 2019 оны 5 дугаар сарын сүүлээр хүнээс 650.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хуучин хэрэглэж байсан. Гар утсаа буцаан авсан болохоор ямар нэгэн гомдол алга байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнд нь тохирох арга хэмжээг авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 21/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Өын өгсөн:

“...2019 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна. Би өөрийн нөхөр болох Аыг Баянгол дүүргийн цагдаагийн газраас хүрч ирээд аваач гэхэд машин нь явахгүй дугаартай өдөр байсан учир өөрийн багын нэг ангид сурдаг байсан найз болох Т гэх залуугийн хамт түүний машинтай хүрээд ирсэн. Би гар утсаа алга болгоод тухайн өдөр цагдаа олоод хохирлоо барагдуулсан мөнгөтэй байсан бөгөөд гар утас авах гэж байсан юм. Тгийн машинд нь суухад дотор нь хар өнгийн Самсунг Эс-9 маркийн гар утас байсан. Тэгэхээр нь би энэ юун утас юм гэж түүнээс асуухад манай найз Төмөр замын вагон депод ажилладаг юм вагон дотроос олсон. Энэ гар утсыг зарах гэх байгаа юм гэж хэлсэн.

Тэгэхээр нь би тэр утсыг нь 550.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 200,000 төгрөгийг нь нөхрийнхөө Хаан банкны дансаар шилжүүлж өгөөд үлдсэн мөнгөнд нь Самсунг Эс-7, Huawai-6 маркийн 2 ширхэг гар утас бодож өгөөд тухайн гар утсыг авсан. Бид гурав тухайн гар утсыг Өргөө кино театрын тэнд байдаг гар утасны засвар дээр очоод программ уншуулаад шилэн наалт, болон гэр авч хийгээд би тухайн зардалд гаргасан мөнгийг нь төлсөн бөгөөд тэр утсыг авсан. Ингээд тухайн утсыг бариад байж байтал 7 хоногийн дараагаас цагдаагаас хүн залгаад алга болсон хүний утас байна гээд үзлэг хийж хурааж авсан. Би Ц.Тгээс Самсунг эс-9 маркийн гар утсыг авахдаа түүнд өгсөн Самсунг Эс-7, Хуавэй 6 маркийн гар утас бэлэн мөнгөө бүгдийг нь хүлээн авсан. Тийм учир надад ямар нэгэн гомдол санал алга байна...” гэх мэдүүлэг /хх-н 23-25/,

     Мөрдөн байцаалтад гэрч Ч.Аын өгсөн:

     “...2019 оны 9 дүгээр сард би ээлжийн ажилтай вагон депо дээр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 09 цаг 40 минутын үед Замын-Үүд чиглэлийн галт тэрэг манай депод орж ирсэн. Тэр галт тэрэгнээс салсан 4 ширхэг вагон байсан бөгөөд тухайн галт тэрэгний вагоноос Дтай цагаан хэрэглэл буулгасан. Тухайн цагаан хэрэглэлээ машинаас буулгах гэж байхад бохирын уутанд нэг утас байсан ба тэр устыг Д аваад халаасандаа хийсэн. Би түүнээс наадах чинь юу вэ гэж асуухад өө утас байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

     Мөрдөн байцаалтад гэрч Т.Эийн өгсөн:

     “...Би 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр вагон депод бохир зөөдөг машины жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн үед Замын-Үүдээс ирсэн вагоны бохирыг ачиг гээд зогсож байхад бохир буюу цагаан хэрэглэл дотроос гар утас гараад ирсэн. Тэр гар утсыг надтай хамт ажилладаг Д гээд эмэгтэй аваад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

     Мөрдөн байцаалтад гэрч М.Ж-егийн өгсөн:

     “...Би нөхрийнхөө хамт 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрээнээс Замын-Үүд суманд ирээд орой 18:05 цаг Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд суусан. Тэгээд манай нөхөр бид 2 өөрсдийнхөө гар утсаар интернет орж залгалт хийж байгаад 00 цагийн орчим амарсан. Өглөө 6 цагийн үед манай нөхөр сэрээд утсаа хайтал байхгүй байна гэж хэлсэн. Вагоны үйлчлэгчид хэлээд цагдаа удахгүй ирсэн юм. 1 цагдаа ирээд манай купейнд сууж байсан эрэгтэй болон эмэгтэй хүний хувцас болон биед үзлэг хийсэн. Тэднээс гар утас гараагүй. Эрэгтэй нь дээд орон дээр унтаж байсан эмэгтэй нь хажуугийн орон дээр унтаж байсан. Манай нөхөр шөнө унтаж байгаад сэрээд 00 өрөө орж ирээд утсаа хартал 02 цаг 17 минут болж байсан гэсэн. Тэгээд гар утсаа дэрэн доогуураа хийгээд унтсан юм байна лээ. Өглөө сэрээд гар утсаа дэрэн доогуураа хайж үзээд олдохгүй болохоор нь намайг сэрээгээд гар утас руугаа залгуулахад нь холбогдох боломжгүй байсан. Тэр үед цаг 60 цаг 37 минут болж байсан. Нөхөр бид 2 доод 2 мейст нь хүнгүй болохоор нь ороод хэвтсэн юм. Бид 2-ын авсан мейст 43 болон 44 байсан юм. Хүнгүй болохоор нь өөр мейст рүү ороод хэвтсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

     Мөрдөн байцаалтад гэрч Т.Аын өгсөн:

     “...Самсунг Эс-9 маркийн гар утсыг одоогоос 10 гаруй хоногийн өмнө өөрийн багын найз /ангийн хүүхэд/ Ц.Тгээс нийт 650,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Үнийн дүнд Huawai U6, Самсунг S-7 маркийн хуучин барьж байсан гар утас өгөөд бэлнээр 200,000 төгрөг өгсөн. Манай найз надаас авсан 2 гар утсаа мөнгөний хэрэг болоод ломбарданд тавьсан гэсэн. Би нийт үнэлгээг нь 550,000 төгрөгөөр тооцоод Самсунг S-9 маркийн гар утсыг авсан юм. Дагалдах хэрэгсэл байгаагүй, хар өнгөтэй гаднаа гэргүй утас надад зарсан.

Миний машины дугаар явдаггүй өдөр болоод найзыгаа Баянгол дүүрэг орох гээд дуудсан юм. Тэгээд машинд нь сууж байтал голын хайрцаг дээр нь хар өнгийн утас байхаар нь ямар учиртай талаар асуусан. Хүнээс авсан утас байгаа юм. Google accaunt байгаа учраас ашиглаж болохгүй байгаа юм, манай найз вагон дотроос олсон юм гэсэн. Түгжээг нь гаргачихвал зараад найздаа бариулах утас өгөөрэй гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би түгжээг нь гаргуулаад худалдаад авчихъя гэсэн. Тухайн үед манай эхнэр Т хоёр хоорондоо яриад сонирхоод байхаар нь Өргөө кино театрын хажууд очоод гар утас засвар дээр түгжээг нь гаргуулаад авсан. Оронд нь өөрийнхөө барьж байсан Huawai U6, Самсунг S-7 маркийн хуучин барьж байсан гар утас өгөөд бэлнээр 200,000 төгрөг өгөөд салсан юм. Маргааш нь билүү хэд хоногийн дараа Т рүү утасдаад Huawai U6 гap утсаа сольж аваад оронд нь өөр утас өгье гэхэд надаас авсан Huawai U6 rap утсыг найздаа өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 38-40/, 

 

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 6/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 10-11/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69, 82/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 73/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 74, 85/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 10 дугаар сард Б.Дгийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 407.500 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс-9 маркийн гар утсыг мэдсээр байж түүнийг авч улмаар иргэн Б.Өд зарж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан сан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дгийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай ажлын газрын хүний найз болох Ттэй БГД-н 10-р хороололд тааралдаад машинд нь сууж явахдаа тухайн утсыг цэнэглээд өг гэж хэлээд өгсөн. Тэр үед Т машин дотроо цэнэглэгчгүй байсан болохоор завтай болохоороо асаагаад өгье гэж хэлээд надаас авсан. Би энэ гар утсыг олсон юмаа гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг,  

 

шүүгдэгч Ц.Тгийн “...Д би энэ утсыг ажил дээрээ юм хийж байгаад олсон чи үүнийг янзлаад ашиглаж болохоор байвал цэнэглэгчээр цэнэглээд асаагаад өгөөч гээд надад самсунг эс-9 маркийн гар утас өгсөн. ... А миний машинд сууж байхдаа голын хайрцаг дотор байсан Дгийн өгсөн гар утсыг гаргаад ирснээ энэ хэний утас юм гэхээр нь би манай нэг таньдаг хүн ажил дээрээ олсон гэсэн цэнэглээд асаагаад өгөөч гэж байсан гэдгээ хэлсэн. Тэгсэн нөгөө хоёр энэ утсаа бид хоёрт өгчихөөч олсон юм чинь гайгүй байлгүй дээ гэхээр нь би эхлээд ээ наадах чинь хүний юм чинь дэмий юм бишүү гэхэд тэр хоёр надаас гуйж шалгаагаад байхаар нь заза ав ав гээд өгсөн...” гэх мэдүүлэг, 

           

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай төрсөн ах болох Абылай нь өөрийнхөө эхнэр болох Ж-ийн хамтаар Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар чиглэлийн суудлыг 275 дугаар галт тэргэнд зорчин явахдаа өөрийн эзэмшлийн Самсунг Эс-9 маркийн гар утсаа гээгдүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Б.Өын “...Тгийн машинд нь суухад дотор нь хар өнгийн Самсунг Эс-9 маркийн гар утас байсан. Тэгэхээр нь би энэ юун утас юм гэж түүнээс асуухад манай найз Төмөр замын вагон депод ажилладаг юм вагон дотроос олсон. Энэ гар утсыг зарах гэх байгаа юм гэж хэлсэн.

Тэгэхээр нь би тэр утсыг нь 550.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 200,000 төгрөгийг нь нөхрийнхөө Хаан банкны дансаар шилжүүлж өгөөд үлдсэн мөнгөнд нь Самсунг Эс-7, Huawai-6 маркийн 2 ширхэг гар утас бодож өгөөд тухайн гар утсыг авсан...” гэх мэдүүлэг,  

 

     гэрч М.Ж-егийн “...Би нөхрийнхөө хамт 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрээнээс Замын-Үүд суманд ирээд орой 18:05 цаг Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд суусан. Тэгээд манай нөхөр бид 2 өөрсдийнхөө гар утсаар интернет орж залгалт хийж байгаад 00 цагийн орчим амарсан. Өглөө 6 цагийн үед манай нөхөр сэрээд утсаа хайтал байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

     гэрч Т.Аын “...Самсунг Эс-9 маркийн гар утсыг одоогоос 10 гаруй хоногийн өмнө өөрийн багын найз /ангийн хүүхэд/ Ц.Тгээс нийт 650,000 төгрөгөөр худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Зорчигчийн галт тэргэнд иргэн Б.А-н гээгдүүлсэн Самсунг Эс-9 маркийн гар утсыг завшин бусдад 407.500 төгрөгийн буюу гээгдэл эдхөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Дгийн “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай ажлын газрын хүний найз болох Ттэй БГД-н 10-р хороололд тааралдаад машинд нь сууж явахдаа тухайн утсыг цэнэглээд өг гэж хэлээд өгсөн. Тэр үед Т машин дотроо цэнэглэгчгүй байсан болохоор завтай болохоороо асаагаад өгье гэж хэлээд надаас авсан. Би энэ гар утсыг олсон юмаа гэж хэлээд өгсөн...” гэх мэдүүлэг,  

шүүгдэгч Ц.Тгийн “...Д би энэ утсыг ажил дээрээ юм хийж байгаад олсон чи үүнийг янзлаад ашиглаж болохоор байвал цэнэглэгчээр цэнэглээд асаагаад өгөөч гээд надад самсунг эс-9 маркийн гар утас өгсөн. ... А миний машинд сууж байхдаа голын хайрцаг дотор байсан Дгийн өгсөн гар утсыг гаргаад ирснээ энэ хэний утас юм гэхээр нь би манай нэг таньдаг хүн ажил дээрээ олсон гэсэн цэнэглээд асаагаад өгөөч гэж байсан гэдгээ хэлсэн. Тэгсэн нөгөө хоёр энэ утсаа бид хоёрт өгчихөөч олсон юм чинь гайгүй байлгүй дээ гэхээр нь би эхлээд ээ наадах чинь хүний юм чинь дэмий юм бишүү гэхэд тэр хоёр надаас гуйж шалгаагаад байхаар нь заза ав ав гээд өгсөн...” гэх мэдүүлэг, 

           

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аын өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр манай төрсөн ах болох Абылай нь өөрийнхөө эхнэр болох Ж-ийн хамтаар Замын-Үүд өртөөнөөс Улаанбаатар чиглэлийн суудлыг 275 дугаар галт тэргэнд зорчин явахдаа өөрийн эзэмшлийн Самсунг Эс-9 маркийн гар утсаа гээгдүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч Б.Өын “...Тгийн машинд нь суухад дотор нь хар өнгийн Самсунг Эс-9 маркийн гар утас байсан. Тэгэхээр нь би энэ юун утас юм гэж түүнээс асуухад манай найз Төмөр замын вагон депод ажилладаг юм вагон дотроос олсон. Энэ гар утсыг зарах гэх байгаа юм гэж хэлсэн.

Тэгэхээр нь би тэр утсыг нь 550.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 200,000 төгрөгийг нь нөхрийнхөө Хаан банкны дансаар шилжүүлж өгөөд үлдсэн мөнгөнд нь Самсунг Эс-7, Huawai-6 маркийн 2 ширхэг гар утас бодож өгөөд тухайн гар утсыг авсан...” гэх мэдүүлэг, 

 

     гэрч Ч.Аын “...Тухайн цагаан хэрэглэлээ машинаас буулгах гэж байхад бохирын уутанд нэг утас байсан ба тэр устыг Д аваад халаасандаа хийсэн...” гэх мэдүүлэг,

 

     гэрч Т.Эийн “...ирсэн вагоны бохирыг ачиг гээд зогсож байхад бохир буюу цагаан хэрэглэл дотроос гар утас гараад ирсэн. Тэр гар утсыг надтай хамт ажилладаг Д гээд эмэгтэй аваад үлдсэн...” гэх мэдүүлэг,

 

     гэрч М.Ж-егийн “...Би нөхрийнхөө хамт 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Эрээнээс Замын-Үүд суманд ирээд орой 18:05 цаг Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд суусан. Тэгээд манай нөхөр бид 2 өөрсдийнхөө гар утсаар интернет орж залгалт хийж байгаад 00 цагийн орчим амарсан. Өглөө 6 цагийн үед манай нөхөр сэрээд утсаа хайтал байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

     гэрч Т.Аын “...Самсунг Эс-9 маркийн гар утсыг одоогоос 10 гаруй хоногийн өмнө өөрийн багын найз /ангийн хүүхэд/ Ц.Тгээс нийт 650,000 төгрөгөөр худалдаж авсан юм...” гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Тд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 10-11 дүгээр талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 6/-р тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Ц.Тг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, шүүгдэгч Б.Дд торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Д, Ц.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх,

шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Д, Ц.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ