Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 5281

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 1 тоот хаягт байрлах, “Монголын цахилгаан холбоо” ХК

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 12 гудамж, 44 тоотод оршин суух, Булаг овогт Доржхоролын Мэнд-Амар /РД:НФ75092112/

Үйлчилгээний төлбөрт 420.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Мэнд-Амар нь “Монголын цахилгаан холбоо” ХК-тай WL0039588 тоот гэрээ байгуулж 90154233 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн тооцоогоор 280.000 төгрөгний үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураараа төлөхгүй байна. Иймд Д.Мэнд-Амараас холбооны үйлчилгээний хөлс 280.000 төгрөг, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хугацаа хэтрүүлсэний алданги хууль болон гэрээнд зааснаар 50 хувиар тооцож 140.000 төгрөг нийт 420.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын 140.000 төгрөгөөс татгалзаж, 280.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Мэнд-Амар төлөхөөр хүлээн зөвшөөрч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Мэнд-Амар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Мэнд-Амар миний бие нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо”ХК-тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын 140.000 төгрөгөөс татгалзаж, 280.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Мэнд-Амар төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, үлдэх 80.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь хариуцагч Д.Мэнд-Амарт холбогдуулан үйлчилгээний төлбөрт 420.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын 140.000 төгрөгөөс татгалзаж, 280.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Мэнд-Амар төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, үлдэх 80.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,  75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо” ХК нь нэхэмжлэлийн шаардлагын 140.000 төгрөгөөс татгалзаж, 280.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Мэнд-Амар төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрөөс 100.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор, 100.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, үлдэх 80.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 13.250 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Д.Мэнд-Амараас 4525 төгрөг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Монголын цахилгаан холбоо”ХК-нд  олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА