| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/00459/И |
| Дугаар | 5308 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, Өвлөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 5308
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Дэнжийн мянгын 57-11 тоотод оршин суух, 1977 онд төрсөн 39 настай, Бүргэд овогт Жадамбын Сэргэлэн /РД-ХЗ77051382/
Хариуцагч: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 2 дугаар байр 8-1 тоотод оршин суух, 1943 онд төрсөн 73 настай, Дашдондогийн Дашцэдэн /РД-УШ43082815/
Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 23/3 дугаар байр 32 тоотод оршин суух, 1992 онд төрсөн 24 настай, Уран хан овогт Эрдэнэбатын Мөнхдөл /РД-УП92021452/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол 37 дугаар байр 47 тоотод оршин суух, 1963 онд төрсөн 53 настай, Бүргэд овогт Жадамбын Саруулсүрэн /РД-УШ63052304/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 16 дугаар байр 24 тоотод оршин суух, 1965 онд төрсөн 51 настай, Бүргэд овогт Жадамбын Сэлэнгэ /РД-УШ65092509/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Дэнж 57 дугаар гудамж 11 тоотод оршин суух, 1985 онд төрсөн 31 настай, Бүргэд овогт Жадамбын Солонго /РД-ХЗ85061964/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 23/3 дугаар байр 32 тоотод оршин суух, 1969 онд төрсөн 47 настай, Бүргэд овогт Жадамбын Сайнзаяа /РД-УШ69091200/
Нотариатчийн гэрчилсэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 072 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахыг, Ж.Сэргэлэн нь талийгаач Г.Жадамбаагын эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан болохыг тогтоох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Сэргэлэн, түүний өмгөөлөгч Х.Цогтсайхан, гуравдагч этгээд Э.Мөнхдөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Ж.Сайнзаяа, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 26 байрны 26 тоот байр нь хариуцагчийн аав Г.Жадамбаа болон Э.Мөнхдөл нарын өмчлөлд бүртгэлтэй байсан болно. Гэтэл ямар баримтыг үндэслэн ганц Э.Мөнхдөлийн өмчлөлд шилжсэн болох нь тодорхойгүй байсан. Ийд хариуцагчийн зүгээс Улсын бүртгэлийн Ерөнхий газраас уг байрны дэлгэрэнгүй лавлагаа болон Өмчлөгчдийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой баримтуудын хуулбарыг авах хүсэлтийг шүүхэд ханлан гаргасны дагуу шинээр ирсэн холбогдох баримтуудтай танилцсаны үндсэн дээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 04 дугаартай нотариатч Д.Дашцэдэнгийн гэрчилсэн Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өмчлөх эрхийг Э.Мөнхдөлийн нэр дээр шилжүүсэн байна.Өвлүүлэгч Г.Жадамбаа нь өөрийн төрсөн хүүхдүүд болох 5 охинтой байсан. Ж.Сэргэлэн нь Г.Жадамбаагийн төрсөн охин нь бөгөөд Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 21 дэх хэсэг заалтын дагуу 520.1.1. Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх, гэж зааснаар нэгдүгээр ээлжийн өв залгамжлагчид тооцогдоно. Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу “Өвлөгдөх хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцогдох” учиртай бөгөөд Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Өвлөгч ямар нэгэн нөхцөл заах буюу болзол тавьж эд хөрөнгийг хүлээн авах эрхгүй” гэж зааснаар дараа нь хууль бус болзол тавьж эд хөрөнгийг хүлээн авах эрхгүй” гэж зааснаар дараа нь хууль бус шалтгаан нөхцөл дурьдах эрхгүй юм. Ж.Сэргэлэн нь өв залгамжлалын хөрөнгө болох орон сууцыг өвлүүлэгч нас барсны дараа хүлээн авч гэр бүлийн хамт тогтвортой амьдран сууж, ашиглалтын болон холбогдох зардлыг төлж хариуцаж ирсэн. Хуулийн энэ заалт нь өв залгамжлалын асуудалд заавал өв залгамжлах эрхийн гэрчилгээг үндэслэн өв залгамжлах бус харин өвлөгдөх хөрөнгийг хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцох тухай тодорхой заасан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлд “528.1. Өвлүүлэгч нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан бөгөөд өвлөгч нь өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатч буюу нотариат байхгүй газар баг сумын засаг даргад мэдэгдээгүй бол өвийг хүлээн авсан гэж үзнэ.” Гэж заасан Ж.Сэргэлэн нь өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн “528.2. Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид өв нээгсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариатч буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.” Гэж заасан байдаг бөгөөд бусад өв залгамжлагч нар нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргаж байгаагүй болно. Э.Мөнхдөлийн хувьд “өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал өвийг хүлээн авсан гэж үзнэ” гэсэн хугацааг баримтлаагүй бөгөөд 2014 онд өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан нь хуулийг зөрчиж байгаа юм. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн “528.3. Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ.” Гэж тодорхойлсон. Нотариатч Д.Дашцэдэн нь үүнийг харгалзаж үзээгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан нэгдүгээр ээлжийн өв залгамжлагч биш болно. Иймд Иргэний хуулийн 520, 527, 528, 531 дүгээр зүйлүүд, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлүүдийг зөрчин өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул 04 дугаартай Чингэлтэй дүүргийн нотариатч Д.Дашцэдэнгийн гэрчилсэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 072 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Сэргэлэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Чингэлтэй дүүргийн 04 дугаартай нотариатч Д.Дашцэдэнд холбогдууж 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 072 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд зохигч бид эвлэрч нэхэмжлэгч нь энэ шаардлагаас бүрэн татгалзаж, талууд хүлээн зөвшөөрснөөр Ж.Сэргэлэн би өвийн хөрөнгөөс өөрт ногдох 7.700.000 төгрөгийг гуравдагч этгээд нараас авах. Энэ мөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор хүлээлцэж Ж.Сэргэлэн миний бие мөнгийг авмагц маргаан бүхий орон сууцыг чөлөөлж гуравдагч этгээд Э.Мөнхдөлийн өмчлөлд хүлээлгэн өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуллаа. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Уг захирамжид гомдол гаргах, давах эрхгүй, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэдгийг ойлгосон гэв.
Хариуцагч Д.Дашцэдэн шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр миний хийсэн №072 тоот өвлөх эрхийн гэрчилгээ нь Иргэний хуулийн 515.1, 519.1, 520.1.1, 527.1, 528.2, 528.3 зүйлүүдэд заасан үндэслэлээр өв хүлээн авагч Э.Мөнхдөлд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Энэ үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 43 зүйлийг баримталсан ба миний бие хууль зөрчөөгүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй. Миний үзэж байгаагаар Ж.Сэргэлэн Жадамбааг нас барах хүртэл түүнтэй амьдарч байсан боловч энэ тухай мэдээллийг нотариатчид өгөөгүй тул мэдэх арга байгаагүй. Иргэний хуулийн 528.3-д зааснаар өв хүлээн авах хүсэлтээ 1 жилийн дотор гаргах ёстой байсан ч өөр өвлөгч гарч ирээгүй тул Э.Мөнхдөлд гэрчилгээг бичиж өгсөн. Иргэний хуулийн 520.3-д зааснаар Ж.Сэргэлэн нь өвлүүлэгчийг нас барахаас өмнө өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан тухайгаа нотариат болон зохих байгууллагад мэдэгдээгүй. Ж.Сэргэлэн нь Жадамбаагийн хүүхэд гэдгийг нуун дарагдуулсан ба архивын лавлагаагаар гарч ирээгүй. Шүүх хуралдаанд би хариуцагчаар оролцохгүй гэдгийг мэдэгдэж байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж миний хийсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Саруулсүрэн, Ж.Сэлэнгэ, Ж.Солонго, Ж.Сайнзаяа нар шүүхэд гаргасан шаардлагадаа:
Бидний эцэг Г.Жадамбаа улсын хэвлэлийн комбинатад ажиллаж байсан бөгөөд 1984 онд ажлын газраас нь одоогийн Чингэлтэй дүүргийн 6 хороо, 26 байрны 26 тоот 34 м.кв 2 өрөө байрыг өгөхөд аав Г.Жадамбаа, эмээ Буянтогтох, Ж.Саруулсүрэн, Ж.Сэлэнгэ, Ж.Сайнзаяа нар нүүж орсон. Ж.Саруулсүрэн, Ж.Сэлэнгэ нарыг тусдаа гарсны дараа уг байранд аав Г.Жадамбаа, Ж.Сэлэнгэ, нөхөр С.Эрдэнэбат, хүү Э.Мөнхдөл, охин Э.Ариунзул нар амьдарч байгаад 2007 онд С.Эрдэнэбатынх тусдаа гарсан. Энэ үеэс Ж.Сэлэнгэ, нөхөр Жаргалсайханы хамт аав Г.Жадамбаагийн хамт амьдарч байсан. Уг байрыг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 22 тоот тогтоолоор Г.Жадамбаа, Э.Мөнхдөл нарын нэр дээр хувьчилж улсын бүртгэлийн 2202004244 дугаар олгож, өнөөдрийг хүртэл өмчлөгч өөрчлөгдөөгүй. Ж.Сэлэнгэ нь аав Г.Жадамбааг нас барах хүртэл 26 дугаар байранд огт амьдарч байгаагүй.
2007 оноос эхлэн Ж.Солонго нь аав Г.Жадамбаатай хамт амьдарч байсан ба аавыг нас барсны дараа ч Ж.Солонго нөхөр хүүхдийн хамт уг байранд амьдарч байсныг Ж.Сэргэлэн хөөж явуулсан байдаг. Аав маань амьд сэрүүн байхдаа 5 охиндоо тус бүрт нь тодорхой эд хөрөнгө тасалж тусад нь гаргаж, 26 тоот 2 өрөө орон сууцаа зээ хүү Э.Мөнхдөлд өгнө гэдгээ байнга ярьдаг байсан. Одоо Ж.Сэргэлэн нь аав Г.Жадамбаагийн авч өгсөн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006747 Чингэлтэй дүүргйн 9 дүгээр хороо, 57 байрны 11 тоот орон сууцны өмчлөгч мөн эрхийн улсын бүртгэлийн 2203006852 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 7 хороолол, 33 байр, 7 тоот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 38-б байр, 149 тоот орон сууцны өмчлөгч болно.
Иймд Ж.Сэлэнгэ нь талийгаач Г.Жадамбаагийн эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Э.Мөнхдөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Ж.Сайнзаяа түүний өмгөөлөгч Ц.Гансүх нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид маргаж байгаа байрыг нэхэмжлэгчийн санал болгосон Хөрөнгийн Үнэлгээний төвөөр үнэлгээ гаргуулахад маргаан бүхий байрны нийт талбай нь 58 м.кв, зах зээлийн үнэ нь 77.00.000 төгрөг болсон. Үүнээс нэхэмжлэгч талтай тохиролцсоны дагуу 7.700.000 төгрөгийг Ж.Сэргэлэнд өгч, Ж.Сэргэлэн нь маргаж буй орон сууцыг чөлөөлж Э.Мөнхдөлд хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр эвлэрч байна. 7.700.000 төгрөгийг гуравдагч этгээд нар нь нэг сарын дотор Ж.Сэргэлэнд өгнө. Мөнгийг хүлээлгэн өгөхөд Ж.Сэргэлэн нь үл маргах журмаар Чингэлтэй дүүргийн 6 хороо, 26 байрны 26 тоот 34 м.кв 2 өрөө орон сууцыг чөлөөлж Э.Мөнхдөлд хүлээлгэн өгөхөөр тохиролцож эвлэрлээ. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү. Би даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нэхэмжлэгч Ж.Сэргэлэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзаж байна. Уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах, захирамжид гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлгож байгаа гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Ж.Сэргэлэн нь хариуцагч Д.Дашцэдэн нотариатчид холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 072 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь Ж.Сэргэлэн нь талийгаач Г.Жадамбаагийн эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан болохыг тогтоох тухай бие даасан шаардлагаас татгалзаж, маргаж буй Чингэлтэй дүүргийн 6 хороо, 26 байрны 26 тоот 34 м.кв 2 өрөө орон сууцыг үнэлүүлж, үнээс 7.7000.000 төгрөгийг Ж.Сэргэлэнд 1 сарын дотор өгч, Ж.Сэргэлэн маргаж буй орон сууцыг чөлөөлж Э.Мөнхдөлд хүлээлгэн өгөхөөр зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сэргэлэн нь хариуцагч Д.Дашцэдэнд холбогдуулан Нотариатчийн гэрчилсэн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 072 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь Ж.Сэргэлэн нь талийгаач Г.Жадамбаагийн эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан болохыг тогтоох тухай бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Ж.Сэргэлэн нь хариуцагч Д.Дашцэдэнд холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 072 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлагаас, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Саруулсүрэн, Ж.Сэлэнгэ, Ж.Солонго, Ж.Сайнзаяа нар Ж.Сэргэлэн нь талийгаач Г.Жадамбаагийн эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан болохыг тогтоох тухай бие даасан шаардлагаас тус тус бүрэн хэмжээгээр татгалзаж, маргаж буй Чингэлтэй дүүргийн 6 хороо, 26 байрны 26 тоот 34 м.кв 2 өрөө орон сууцыг зохигч үнэлүүлж түүний үнээс 7.700.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Сэргэлэнд 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Ж.Сэргэлэн маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Э.Мөнхдөлд хүлээлгэн өгөхөөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Ж.Сэргэлэн, гуравдагч этгээд Ж.Саруулсүрэн, Ж.Сэлэнгэ, Ж.Солонго, Ж.Сайнзаяа нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Сэргэлэн нь хариуцагч Д.Дашцэдэнд холбогдуулан гаргасан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 072 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас, гуравдагч этгээд Ж.Саруулсүрэн, Ж.Сэлэнгэ, Ж.Солонго, Ж.Сайнзаяа нар нь Ж.Сэргэлэн нь талийгаач Г.Жадамбаагийн эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан болохыг тогтоох тухай бие даасан шаардлагаас тус тус бүрэн хэмжээгээр татгалзаж, Ж.Саруулсүрэн, Ж.Сэлэнгэ, Ж.Солонго, Ж.Сайнзаяа нар 7.700.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Сэргэлэнд 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн дотор хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Ж.Сэргэлэн Чингэлтэй дүүргийн 6 хороо, 26 байрны 26 тоот 34 м.кв 2 өрөө орон сууцыг гуравдагч этгээд Э.Мөнхдөлд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.