| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07037/И |
| Дугаар | 5311 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 5311
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжид байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтэс
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сурудой групп ХХК-ийн захирал Бөөчүүд овогт Галбадрахын Наранхүү /РД:УЗ88102672/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сурудой групп” ХХК нь 2010 оны 10 сарын 19-ний өдөр хувийн харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлхээр бүртгэлд /хуулийн этгээдийн бүртгэлийн дугаар 2601101019001/ бүртгэгдэж, манай татварын хэлтэст татвар төлөгчийн 5414857 тоот регистрийн дугаар авч, татвар төлөгчөөр бүртгүүлсэн.
“Сурудой групп” ХХК-ийн захирал Галбадрахын Наранхүү нь Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Тайна, буянт ухаа 19-636 тоотод оршин суух хаягтай боловч уг хаягтаа амьдардаггүй бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байх тул Сурудой групп ХХК-ийн захирал Бөөчүүд овогт Галбадрахын Наранхүү /РД:УЗ88102672/-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сурудой групп ХХК-ийн захирал Бөөчүүд овогт Галбадрахын Наранхүү /РД:УЗ88102672/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэгт авагдсан Сурудой групп ХХК-ийн татвар төлөгчийн картад Сурудой групп ХХК нь Баянгол дүүргийн 14 хороо, 3 хороолол, 9-6 тоот хаягт бүртгэлтэй гэжээ. Гэвч Баянгол дүүргийн 14 хороо, 3 хороолол, 9-6 тоот хаягт Сурудой групп ХХК байхгүй тухай Баянгол дүүргийн 14 хорооны Засаг дарга тодорхойлсон байна.
Түүнчлэн Сурудой групп ХХК-ийн захирал Галбадрахын Наранхүү нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Тайна, буянт ухаа 19-636 тоотод оршин суух хаягтай боловч уг хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга тодорхойлолт гаргасан байна.
Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сурудой групп ХХК-ийн захирал Бөөчүүд овогт Галбадрахын Наранхүү /РД:УЗ88102672/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч нь Г.Наранхүүг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэстэй холбоо барих утас: 253268, 99197912 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сурудой групп ХХК-ийн захирал Бөөчүүд овогт Галбадрахын Наранхүү /РД:УЗ88102672/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэстэй
холбоо барих утас: 253268, 99197912 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА