| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07017/И |
| Дугаар | 5317 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 5317
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 хороолол-8 хаягт байрлах, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн Баянгол Хэрэглэгчдэд Үйлчлэх Төв
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-1 гудамж, 2 тоотод оршин суух, Боржигон овогт Жамсүрэнжавын Идэрзаяа /РД:АЯ76112865/
Цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 3.681.339,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч Ж.Идэрзаяа нь 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарын хооронд хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө зохих хугацаандаа төлж барагдуулаагүйгээс төлбөрийн үлдэгдэл хуримтлагдан 3.681.339,95 төгрөгийн авлага үүссэн байна. Хэрэглэгч Ж.Идэрзаяа нь АТП-3778 дэд станцаас хэрэглэгчийн 3045799 кодоор 11050472 дугаарын тоолуураар хэрэглээтэй бөгөөд удаа дараа цахилгааны хэрэглээг түдгэлзүүлж таслагдаж байсан. 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1036 дугаартай авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ байгуулсан боловч төлбөрөө төлөөгүй учир гэрээ цуцлагдсан. Иймд Ж.Идэрзаяагаас цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 3.681.339,95 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Галбадрах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ж.Идэрзаяа нь нэхэмжлэлийн шаардлага 117000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Идэрзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Идэрзаяа миний бие Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжилж буй цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 3.681.339,95 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. 3.681.339,95 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Ж.Идэрзаяад холбогдуулан цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 3.681.339,95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Идэрзаяа нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага 3.681.339,95 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ж.Идэрзаяагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Ж.Идэрзаяагаас 2290 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.Идэрзаяа нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага 3.681.339,95 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 73851 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 36925,50 төгрөг, хариуцагч Ж.Идэрзаяагаас 36925,50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА