| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06996/И |
| Дугаар | 5357 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 5357
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 35-А байр, 25 тоотод оршин суух, Тах овогт Аюурзанын Батхишиг /РД:ОН78031568/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 10 баг, Наран 70 гудамж, 01 тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 10 дугаар байр, 6 тоотод оршин суух, Боржигин овогт Цэндхүүгийн Батбаяр /РД:ФА86101816/
Зээлийн гэрээний үүрэгт 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Батхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ц.Батбаярын хүсэлтээр 6.500.000 төгрөгийг 9 өдрийн хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож өгсөн. Гэтэл Ц.Батбаяр нь өдийг хүртэл өгөхгүй болохоор 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан. Иймд Ц.Батбаяраас зээлийн гэрээний үүрэгт 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Батхишиг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ц.Батбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 6.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Батбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Батбаяр миний бие А.Батхишигийн нэхэмжлэлийн шаардлага 6.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг төлбөрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Батхишиг нь хариуцагч Ц.Батбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Батбаяр нь А.Батхишигийн нэхэмжлэлийн шаардлага 6.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ц.Батбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Ц.Батбаяраас 59475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ц.Батбаяр нь А.Батхишигийн нэхэмжлэлийн шаардлага 6.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.000.000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1.500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 118.950 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 59475 төгрөг, хариуцагч Ц.Батбаяраас 59475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Батхишигт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА