Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 5386

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 14210 Энхтайваны өргөн чөлөө 19 хаягт байрлах, Худалдаа Хөгжлийн Банк /РД:2635534/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10 дугаар байр, 8 тоотод оршин суух, Боржигон овогт Цэдэвдоржийн Гантулга /РД:ЧЛ84060270/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 61 байр, 23 тоотод оршин суух, Догоо овогт Гүндэнбалын Батзориг /РД:УД85080310/

Зээлийн гэрээний үүрэгт 66.885.231,20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Гантулга, Г.Батзориг нар нь тус банктай 2012 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №2012/154 тоот “Зээлийн гэрээ” болон №2012/154/1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, №2012/154/03 тоот “Батлан даалтын гэрээ”, 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 2012/154/04 тоот “Баталгааны гэрээ”, №2012/154/05 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-нүүдийг тус тус байгуулан 200.000.000 төгрөгийн зээлийг сарын 1,7-н хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах эд хөрөнгийг барьцаалсан болно. Үүнд Улсын бүртгэлийн Ү-2202019301 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамж, 108-а тоотын 260 м.кв талбай бүхий хувийн сууцыг, 18641312194582 тоот нэгж талбарын дугаартай 184 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 200.000.000 төгрөгөөс 143.344.546,04 төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 80.799.398,90 төгрөгөөс 70.577.621,66 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс хойш биелүүлээгүй буюу зээлээ төлөлгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа ноцтойгоор зөрчиж ирсний улмаас 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээл, зээлийн хүүгийн төлбөр нь үндсэн зээлийн үлдэгдэл 56.655.453,96 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 9.930.351,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 291.426,20 төгрөг, шүүхэд нэхэмжлэхтэй холбогдсон зардал 8.000 төгрөг нийт 66.885.231,20 төгрөг байна. Зээлдэгч иргэн Ц.Гантулга, Г.Батзориг нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн зөрчлөө арилгах, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан ч зээлийн төлбөрөө төлөөгүй.

Иймд тус банкны зүгээс зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-д заасныг үндэслэн №2012/154 тоот зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч нараас үндсэн, зээл зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 66.885.231,20 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2202019301 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамж, 108-а тоотын 260 м.кв талбай бүхий хувийн сууцыг, 18641312194582 тоот нэгж талбарын дугаартай 184 м.кв талбайтай газар зэргээр хангуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 291.426.20 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга нар нь үлдэх 66.593.805 төгрөгийг сар бүр цувуулан 1 жилийн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамж, 108-а тоот, Улсын бүртгэлийн Ү-2202019301 дугаарт бүртгэлтэй, 260 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 18641312194582 тоот нэгж талбарын дугаартай 184 м.кв талбайтай газар зэргээр хангуулахаар хүлээн зөвшөөрч эвлэрч байна. Иймд бидний байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              

Хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Гантулгын хоёр ах хүндээр өвчлөн Энэтхэг улсад өндөр үнэтэй хагалгаанд орсон учраас бид зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадаагүй. Тиймээс бид энэ талаар хүсэлт гарган Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогчтой уулзаж зээлийн хүүнээс чөлөөлөх хүсэлт гаргахад алдангиас чөлөөлсөн.

Худалдаа хөгжлийн банк нь нэхэмжлэлийн шаардлагын 291426,20 төгрөгөөс татгалзаж, үлдэх 66.593.805 төгрөгийг хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга бид сар бүр цувуулан 1 жилийн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулах ба дээрх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамж, 108-а тоот, Улсын бүртгэлийн Ү-2202019301 дугаарт бүртгэлтэй, 260 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 18641312194582 тоот нэгж талбарын дугаартай 184 м.кв талбайтай газар зэргээр хангуулахаар хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь нэхэмжлэлийн шаардлагын 291.426.20 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга нар нь үлдэх 66.593.805 төгрөгийг сар бүр цувуулан 1 жилийн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамж, 108-а тоот, Улсын бүртгэлийн Ү-2202019301 дугаарт бүртгэлтэй, 260 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 18641312194582 тоот нэгж талбарын дугаартай 184 м.кв талбайтай газар зэргээр хангуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн Банк нь хариуцагч Ц.Гантулга, Г.Батзориг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 66.885.231,20 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

   Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн Банк нь нэхэмжлэлийн шаардлагын 291.426.20 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга нар нь үлдэх 66.593.805 төгрөгийг сар бүр цувуулан 1 жилийн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамж, 108-а тоот, Улсын бүртгэлийн Ү-2202019301 дугаарт бүртгэлтэй, 260 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 18641312194582 тоот нэгж талбарын дугаартай 184 м.кв талбайтай газар зэргээр хангуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцон, эвлэрсэн байна.

Зохигчдийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн Банк, хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492377 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга нараас хангаж буй үнийн дүнд ногдох 490919 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн Банк нь нэхэмжлэлийн шаардлагын 291.426.20 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга нар нь үлдэх 66.593.805 төгрөгийг сар бүр цувуулан 1 жилийн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы 10 дугаар гудамж, 108-а тоот, Улсын бүртгэлийн Ү-2202019301 дугаарт бүртгэлтэй, 260 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 18641312194582 тоот нэгж талбарын дугаартай 184 м.кв талбайтай газар зэргээр хангуулахаар зөвшөөрч, харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батзориг, Ц.Гантулга нараас 490919 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн Банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА