| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/06964/И |
| Дугаар | 5388 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 5388
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байр, 3 дугаар орц 00 тоотод байрлах, “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байр, 30 тоотод оршин суух, Даваажавын Цэрмаа /РД:ЧЛ63110808/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 338.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33 дугаар байр, 30 тоотод оршин суугч Даваажавын Цэрмаа нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 09 дүгээр сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 338.800 төгрөгийн өртэй. Д.Цэрмаад 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 08 дугаар сарыг хүртэл хугацаанд нийт 8 удаа албан мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлөөгүй. Иймд Д.Цэрмаагаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 338.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Баяраа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Цэрмаа нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нэхэмжилсэн нийт 338.800 төгрөгийг төлж барагдуулсан тул “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоо нь Д.Цэрмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Цэрмаад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 338.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Цэрмаа нэхэмжлэлийн шаардлага 338.800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир Д.Цэрмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10814 төгрөгийн 5407 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Цэрмаад холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 338.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10814 төгрөгийн 50 хувь болох 5407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 5407 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Өргөө-144” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА