Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/05543

 

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан иргэн А.Ангарагт холбогдох  дараа төлбөрт үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл 188.322 төгрөг нотариатын хураамж 4500 төгрөг нийт 192.822 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6435 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох3217,5 төгрөгийг, хариуцагч А.Ангарагаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3217,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

 

            3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.