| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/05805/И |
| Дугаар | 5406 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 5406
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, АБ төв, 5 давхар, 501 тоотод байрлах, “Алтай голд” ХХК /РД:2877694/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Их Үүсгэл компанийн байранд байрлах, “Монгол газар” ХХК /РД:2027615/
Архангай аймгийн цэнхэр сумын нутагт орших Харгуйтын ам нэртэй ашигт малтмалын 5529 А тоот лицензтэй талбайг “Алтай голд” ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг үүрэг болгох тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонцэцэг, хариуцагч “Монгол газар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянт, өмгөөлөгч Д.Нямдорж /шүүхэд төлөөлөх эрх-0327/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Алтай голд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтай голд ХХК нь “Монгол газар” ХХК-тай “Ашиглалтын лиценз бүхий талбайг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тухай” 06/02 тоот гэрээг 2006 оны 6 сарын 19-нд байгуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Харгуйтын ам гэдэг нэртэй ашигт малтмалын 5529А тоот лицензтэй талбайг Алтай голд ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэхээр тохиролцсон. АМГХЭГ-ын ГУУКА-ын даргын 1999 оны 11-р сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Монгол газар” ХХК-д олгосон ашигт малтмал ашиглах 5529А дугаартай лицензийн доохи солбилцол бүхий талбайг “Монгол газар” ХХК нь гэрээнд гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор Алтай голд ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээсэн.
Энэхүү солбилцол нь:
Гэрээгээр уг талбайг ашигласны төлбөрт нийт 300.000 ам долларыг шилжүүлсэн. “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр нь “...удахгүй лицензийг шилжүүлнэ, урт нэртэй хуулийн хэрэгжилтээс болоод лиценз ашиглах эрх царцаад байна” гэж тайлбарлан аргацааж явсаар өдий хүрсэн. Энэ гэрээний хугацааг 2006 оны 6-р сарын 19-ний өдрөөс 2011 оны 6-р сарын 19-ний өдөр хүртэл 5 жил байхаар гэрээнд тусгаж, энэ хугацааг дууссан өдрөөс хойш 14 хоногийн дотор гэрээний талуудын аль нэг нь гэрээний хугацааг сунгахгүй гэж нөгөө талдаа албан ёсоор бичгээр мэдэгдээгүй бол гэрээний хугацааг энэ гэрээнд заасан хугацаагаар буюу дахин 5 жилээр сунгахаар тусгасан. “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяртай удаа дараа уулзаж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан ч тэрээр удахгүй шилжүүлж өгнө гэсээр сүүлдээ элдэв тайлбар тавьсаар ордыг шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй олон жил өнгөрлөө. Ц.Мянганбаяр нь гэрээний үүргээ биелүүлэх нь бүү хэл Ашигт малтмалын газарт 2016 оны Уулын ажлын төлөвлөгөө боловсруулж, батлуулахаар хөөцөлдөж, уг талбайд олборлолт эхлүүлэхээр зэхэж байна.
Иймд Архангай аймгийн цэнхэр сумын нутагт орших Харгуйтын ам нэртэй ашигт малтмалын 5529 А тоот лицензтэй талбайг “Алтай голд” ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг үүрэг болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Алтай голд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Алтай голд” ХХК болон “Монгол газар” ХХК нь харилцан тохирч, Архангай аймгийн цэнхэр сумын нутагт орших Харгуйтын ам нэртэй ашигт малтмалын 5529 А тоот лиценз бүхий газарт 2016 оны 09-р сарын 26-ны өдөр Хамтран ажиллах 06/04 тоот гэрээ байгуулж, үүний дагуу эвлэрч байна. Уг хамтран ажиллах гэрээгээр дээрх талбайг талууд тэнцүү хувааж ашиглахаар харилцан тохиролцсон. Хамтран ажиллах 06/04 тоот гэрээний нөхцөл нь энэхүү эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд үүнийг талууд бүрэн хүлээн зөвшөөрсөн. Иймд бидний байгуулсан Хамтран ажиллах 06/04 тоот гэрээний дагуу зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч “Монгол газар” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянт, өмгөөлөгч Д.Нямдорж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтай голд” ХХК болон “Монгол газар” ХХК нь харилцан тохирч, Архангай аймгийн цэнхэр сумын нутагт орших Харгуйтын ам нэртэй ашигт малтмалын 5529 А тоот лиценз бүхий талбайг ашиглах талаар 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах 06/04 тоот гэрээ байгуулж, уг гэрээний дагуу эвлэрч байна. Хамтран ажиллах 06/04 тоот гэрээний нөхцөл нь энэхүү эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг гэдгийг талууд бүрэн хүлээн зөвшөөрсөн. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээнд:
“Алтай голд” ХХК нь “Монгол газар” ХХК-тай “Ашиглалтын лиценз бүхий талбайг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тухай” 06/02 тоот гэрээг 2006 оны 6-р сарын 19-нд байгуулж, Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Харгуйтын ам гэдэг нэртэй ашигт малтмалын 5529А тоот лицензтэй талбай бүхий газарт 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хамтран ажиллах 06/04 тоот гэрээ байгуулсан. Хамтран ажиллах 06/04 тоот гэрээний нөхцөл нь энэ эвлэрлийн гэрээний тусгай нөхцөл болохыг талууд бүрэн хүлээн зөвшөөрсөн гэжээ.
2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах 06/04 тоот гэрээ, гэрээний гол нөхцөлд:
Нэг талаас “Алтай голд” ХХК-ийг төлөөлж захирал Цэндээгийн Мягмардорж, нөгөө талаас “Монгол газар” ХХК-ийг төлөөлж захирал Цэвээнжавын Мянганбаяр нар тохиролцож дараах нөхцлөөр энэхүү гэрээг байгуулав.
Энэхүү гэрээ нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 06/02 тоот “Ашиглалтын лиценз бүхий талбайг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тухай” гэрээний үргэлжлэл бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших MV-005529 тоот Харгуйтын ам гэдэг нэртэй ашигт малтмалын ашиглалтын лиценз бүхий талбайд хамтран ажиллахад гэрээний зорилго оршино.
Хоёр тал 5529А талбайг дээд, доод хэсэг болгон тэнцүү хувааж ашиглана. Үүнд:
“Алтай голд” ХХК ашиглалтын талбайг ашиглаж дуусах хүртэл уг гэрээ хүчинтэй байна.
“Монгол газар” ХХК нь дээрх заасан талбайн хэмжээнээс илүү гарч ашиглах, заасан талбайг бусдад худалдахыг хориглох ба “Алтай голд” ХХК-ийн талбайг бусдад түрээслүүлэх, ашиглуулах аливаа гэрээ хийхийг хориглоно. “Монгол газар” ХХК заасан талбайд ямар нэгэн химийн бодис ашиглах, гал түймэр, гамшигт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдал, зэвсэгт үймээн, нийтийг хамарсан өвчлөл бий болгохыг хориглоно.
“Монгол газар” ХХК гэрээг цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд 2006 оны 6-р сарын 19-ний өдрийн гэрээний 2.2-т заасны дагуу ашиглалтын талбайг “Алтай голд” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх ба талбайгаас олборлосон ашигт малтмалын үнийг “Алтай голд” ХХК-д шилжүүлнэ. Мөн өөрийн талбайдаа үйл ажиллагаа явуулж байх хугацаанд гарсан торгууль төлбөрийг “Монгол газар” ХХК бүрэн барагдуулна. “Алтай голд” ХХК заасан талбайг бусдад түрээслэх, ашиглуулах аливаа гэрээ хийсэн тохиолдолд гэрээг ноцтойгоор зөрчиж, гэрээг цуцлах үндэс тавьсан хэмээн үзнэ гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Алтай голд” ХХК нь хариуцагч “Монгол газар” ХХК-д холбогдуулан Архангай аймгийн цэнхэр сумын нутагт орших Харгуйтын ам нэртэй ашигт малтмалын 5529 А тоот лицензтэй талбайг “Алтай голд” ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлэхийг үүрэг болгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч “Алтай голд” ХХК нь хариуцагч “Монгол газар” ХХК-тай Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших MV-005529 тоот Харгуйтын ам гэдэг нэртэй ашигт малтмалын ашиглалтын лиценз бүхий талбайд хамтран ажиллахаар харилцан тохирч, уг талбайг ашиглах талаар 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах 06/04 тоот гэрээг байгуулсан үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг буюу гол нөхцөл болох 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн Хамтран ажиллах 06/04 тоот гэрээгээр:
Энэхүү гэрээ нь 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан 06/02 тоот “Ашиглалтын лиценз бүхий талбайг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх тухай” гэрээний үргэлжлэл бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших MV-005529 тоот Харгуйтын ам гэдэг нэртэй ашигт малтмалын ашиглалтын лиценз бүхий талбайд хамтран ажиллахад гэрээний зорилго оршино.
Хоёр тал 5529А талбайг дээд, доод хэсэг болгон тэнцүү хувааж ашиглана. Үүнд:
“Алтай голд” ХХК ашиглалтын талбайг ашиглаж дуусах хүртэл уг гэрээ хүчинтэй байна.
“Монгол газар” ХХК нь дээрх заасан талбайн хэмжээнээс илүү гарч ашиглах, заасан талбайг бусдад худалдахыг хориглох ба “Алтай голд” ХХК-ийн талбайг бусдад түрээслүүлэх, ашиглуулах аливаа гэрээ хийхийг хориглоно. “Монгол газар” ХХК заасан талбайд ямар нэгэн химийн бодис ашиглах, гал түймэр, гамшигт үзэгдэл, нийтийн эмх замбараагүй байдал, зэвсэгт үймээн, нийтийг хамарсан өвчлөл бий болгохыг хориглоно.
“Монгол газар” ХХК гэрээг цуцлах шийдвэр гаргасан тохиолдолд 2006 оны 6-р сарын 19-ний өдрийн гэрээний 2.2-т заасны дагуу ашиглалтын талбайг “Алтай голд” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх ба талбайгаас олборлосон ашигт малтмалын үнийг “Алтай голд” ХХК-д шилжүүлнэ. Мөн өөрийн талбайдаа үйл ажиллагаа явуулж байх хугацаанд гарсан торгууль төлбөрийг “Монгол газар” ХХК бүрэн барагдуулна. “Алтай голд” ХХК заасан талбайг бусдад түрээслэх, ашиглуулах аливаа гэрээ хийсэн тохиолдолд гэрээг ноцтойгоор зөрчиж, гэрээг цуцлах үндэс тавьсан хэмээн үзнэ гэжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчдын хоорондын тохиролцоо, эвлэрлийн гэрээг үндэслэн нэхэмжлэгч “Алтай голд” ХХК, хариуцагч “Монгол газар” ХХК-иудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Талууд шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.200.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “Монгол газар” ХХК-иас 3.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Алтай голд” ХХК, хариуцагч “Монгол газар” ХХК-иудын харилцан тохиролцож байгуулсан 2016 оны 09-р сарын 26-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах 06/04 тоот гэрээний дагуу эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. “Алтай голд” ХХК болон “Монгол газар” ХХК хоорондын 2016 оны 09-р сарын 26-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах 06/04 тоот гэрээ нь уг эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг буюу гол нөхцөл болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.200.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монгол газар” ХХК-иас 3.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алтай голд” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА