Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 38

 

2017,7,5 38

Ш.Мөнгөнтүлхүүрт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

  226/2017/0024/Э

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг,

Прокурор: Д.Энх-Амар,

Ялтны өмгөөлөгч: Л.Наранчимэг, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Д.Дэлгэрмаа,

Ялтан: Ш.Мөнгөнтүлхүүр нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй  шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтны өмгөөлөгч Л.Наранчимэг, Г.Баярсайхан, ялтан Ш.Мөнгөнтүлхүүр нарын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 201723000038 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий Дадал сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Хангис овогт Шараагийн Мөнгөнтүлхүүр /РД: СЙ78031118/

Ш.Мөнгөнтүлхүүр нь 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг буюу “Балж” багт оршин суух өөрийн гэртээ 4 настай бага насны хүүхэд болох М.Одгаравыг бага насны хүүхэд болохыг нь далимдуулан бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас Ш.Мөнгөнтүлхүүрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор: Хангис овогт Шараагийн Мөнгөнтүлхүүрийг бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүрт  06 /зургаа/ жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-т хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүрт оногдуулсан 06 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүрийн баривчлагдсан 3 /гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнийг бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж тус тус шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах гомдолдоо: Миний үйлчлүүлэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа.  Мөнгөнтүлхүүр нь мухар олгойн болон хэвлийн хөндийн хагалгаанд орж байсан. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. Түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж, хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү гэжээ.

Ялтны өмгөөлөгч Г.Баярсайхан нь давж заалдах гомдолдоо: Мөнгөнтүлхүүр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй тул хорих ял оногдуулсан дэглэмийг өөрчилж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Ялтан Ш.Мөнгөнтүлхүүр нь давж заалдах гомдолдоо: Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлан ойлгож, чин санаанаасаа гэмшиж байна. Эрүүл мэндийн байдал болон өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг зэргийг минь харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Ш.Мөнгөнтүлхүүр нь 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг буюу “Балж” багт оршин суух өөрийн гэртээ 4 настай бага насны хүүхэд болох М.Одгаравыг бага насны хүүхэд болохыг нь далимдуулан бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:  2016 оны 11 дүгээр сарын 09-нөөс 12-ны хооронд миний 4 настай  охин М.Одгарав Дадал сумын төвд манай нөхрийн ихрийн нэг болох Мөнгөнтүлхүүртэй хамт байсан. Охин маань гэдэс мушгиад өвдөөд байна гэхээр асуутал өөрийнхөө бэлэг эрхтэн рүү заагаад авга ах хуруугаа хийсэн. Би өвдөөд уйлсан. Тэгээд авга аав, ээжид битгий хэлээрэй гэж хэлсэн тухай охин маань ярьсан юм. Тэгээд тэр өдөртөө эмнэлэг явж Дадал сумын их эмч Мөнхчимэгт үзүүлсэн. ... Бэлэг эрхтэн бага зэрэг улайсан байсан. Өөр гэмтэл шарх гэхээр зүйл байгаагүй. ... гэх /хх- 10, 12 х/х

Гэрч Н.Гэрэлт-Одын мөрдөн байцаалтад өгсөн: ... Мөнгөнтүлхүүр ах миний доод хэсгээр хуруугаараа оролдож өвтгөсөн. Энэ тухай аав ээждээ битгий хэлээрэй гэж надад хэлсэн ... гэх  /хх-14 х/

Гэрч М.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... Үзлэгээр гадна бэлэг эрхтэн улайж хавагнасан, гадуураа шингэн шар ялгадастай, улайсан, хавантай гадна талын хярзангийн хэсэг 2, 3 ширхэг язарсан шархтай, зулгарсан байдалтай байсан. Бэлгийн уруулыг хоёр тийш нь нээж үзэхэд цайвар шар ялгадас гарч байсан ... гэх  /хх- 18-19 х/

Гэрч Ш.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн: Мөнгөнтүлхүүр ганцаараа манайхаар архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Ахыг орж ирэх үед Одгарав манай хүүтэй тоглож байсан. Мөнгөнтүлхүүр Одгарав хоёулаа гэрт байсан ... гэх мэдүүлгүүд  /хх- 24 х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны 6 дугаартай 

М.Одгарав нь тухайн хэрэг гарах үед болон одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй,  хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх чадвартай.

Хэрэг явдал хэргийн талаар ойлгосон зүйлээ зөв илэрхийлэх чадвартай гэх акт  /хх-34-35х/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны 5 дугаартай 

Ш.Мөнгөнтүлхүүр нь тухайн хэрэг гарах үед болон одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй болно. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, тухайн үйл явдал хэргийг зөв ойлгон, зөв тусгах чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх акт  /хх-37-38 х/ зэрэг хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй  байна.

Ш.Мөнгөнтүлхүүрийн үйлдсэн гэмт хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ял шийтгэл хүндэрч байх тул түүнд тухайн хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж үзэв.

Харин ялтан Ш.Мөнгөнтүлхүүрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчийн гомдол саналгүй гэсэн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.4, 2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “125” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан” гэж нэмэн,  “6 жил“ гэснийг  “3 жил 6 сар” гэж, 3 дахь заалтыг “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар Ш.Мөнгөнтүлхүүрт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Ш.Мөнгөнтүлхүүрийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол  гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                       ШҮҮГЧИД                            О.БААТАРСҮХ

                                                 Б.ДЭНСМАА