Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/05593

 

1. “Интерактив Би Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Ууганбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6.550.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Ууганбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох59875 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 20800 төгрөгийн хамт, хариуцагч Ц.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 59875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Интерактив Би Ай” ХХК-д   олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.         

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.