Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 5411

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрал Тауэр, 8 давхарт байрлах, “Юнител” ХХК /РД:5036895/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-А байр, 25 тоотод оршин суух, Өөлд овогт Мятавын Ням-Очир /РД:УП88103072/

Утасны лизинги, ярианы төлбөр болон алдангид 1.398.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч “Юнител” ХХК, хариуцагч М.Ням-Очир нар харилцан тохиролцож 2015 оны 4 дүгээр  сарын 27-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88087039 дугаарт нь Samsung Galaxy S6 маркийн гар утасыг /IМЕI соdе 359845064522985/ 12 сарын хугацаатай төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 7 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд 88087039 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөрт 932.000  төгрөг, гэрээний 4-р зүйлийн 4.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 466.000 төгрөг нийт 1.398.000 төгрөгийг хариуцагч М.Ням-Очироос гаргуулж өгнө үү гэжээ.     

 

              Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М.Ням-Очир нь нэхэмжлэлийн шаардлага 1.398.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбарыг зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.Ням-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “Юнител” ХХК-ийн нэхэмжилсэн 1.398.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь хариуцагч М.Ням-Очирт холбогдох утасны лизинги, ярианы төлбөр болон алдангид 1.398.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хариуцагч М.Ням-Очир нь нэхэмжлэгч “Юнител” ХХК-тай 2015 оны 4 дүгээр  сарын 27-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулсан болох нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, 2015 оны 4 дүгээр  сарын 27-ны өдрийн Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээгээр тогтоогдож байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Ням-Очир нь нэхэмжлэлийн шаардлага 1.398.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч М.Ням-Очирын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч М.Ням-Очироос 18675 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч М.Ням-Очир нь “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.398.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, М.Ням-Очирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 37350 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 18675 төгрөг, хариуцагч М.Ням-Очироос 18675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА