| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07195/И |
| Дугаар | 102/ШШ2016/05545 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2016/05545
1. Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй, Н.Отгонбаярт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 38.112.956.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Отгонбаярын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348.5151 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 174.257,5 төгрөгийг, хариуцагч Н.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 174.257,5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Нэхэмжлэгч Ч.Цэрэндаваад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.