| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07137/И |
| Дугаар | 5488 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 5488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 57 байрны 118 тоотод оршин суух, Боржигон овогт Махранзын Жаргалсайхан /РД:СТ74121608/
Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Доо овогт Төртогтохын Анхбаяр /РД:СЮ80040811/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие М.Жаргалсайхан нь охин Анхбаярын Халиунааг 2016 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 2 сарын хугацаатай англи хэлний сургалтад хамруулж холбогдох зардал гаргасан тул охины аав Т.Анхбаяраас сургалтын төлбөр 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч М.Жаргалсайхан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүхэд гаргасан хүсэлтдээ: М.Жаргалсайхан миний бие хариуцагч Төртогтохын Анхбаярт холбогдуулан 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Т.Анхбаярын оршин суух хаяг нь тодорхойгүй байна. Иймд миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг эрэн сурвалжлуулах болгон өөрчилж байгаа тул эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Доо овогт Төртогтохын Анхбаяр /РД:СЮ80040811/-ыг эрэн сурвалжилж өгнө үү. Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Жаргалсайхан нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Т.Анхбаяраас 6.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Доо овогт Төртогтохын Анхбаяр /РД:СЮ80040811/-ыг эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлд дурьдсан хариуцагч Т.Анхбаярын Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 57 байрны 118 тоот болон Баянзүрх дүүрэг, Ногоон төгөл хотхон, 1 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус хаягт Т.Анхбаяр нь бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй байх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, хүсэлт, дээрх хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Доо овогт Төртогтохын Анхбаяр /РД:СЮ80040811/-ын оршин суугаа хаяг тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч М.Жаргалсайхан нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Анхбаярыг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Хүсэлт гаргагч М.Жаргалсайхантай холбоо барих утас 99251764 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч М.Жаргалсайханы хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Доо овогт Төртогтохын Анхбаяр /РД:СЮ80040811/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.
2. Хүсэлт гаргагч М.Жаргалсайхан нь улсын тэмдэгтийн хураамжид 110950 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 40750 төгрөгийг улсын төсвийн орлогоос /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас/ буцаан гаргуулж, нэхэмжлэгч М.Жаргалсайханд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч М.Жаргалсайхантай
холбоо барих утас: 99251764 болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА