Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 5510

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, АОС-42 байр, 1 тоотод оршин суух, Янсод овогт Содномын Болд /РД:ШБ72041112/    

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Диваажингийн Гөлгөө /РД:ЖЮ84071904/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Болд, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Болд нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Д.Гөлгөөтэй тохиролцож, 30.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо,  3 хороолол, 105 байр, 10 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Д.Гөлгөө нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн хүү гэж 1.200.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 1.200.000 төгрөгийг төлсөн. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээг сунгах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 2 сарын хугацаагаар зээлийн гэрээг сунгасан. Дээрх хугацаанд Д.Гөлгөө нь зээлийн хүү болон төлбөр төлөөгүй. Иймд Д.Гөлгөөгөөс үндсэн зээл 30.000.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 10.800.000 төгрөг нийт 40.800.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч С.Болд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Болд миний бие хариуцагч Д.Гөлгөөгөөс зээлийн гэрээний үүрэгт 40.800.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Д.Гөлгөөгийн оршин суух хаяг нь тодорхойгүй байна. Иймд миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг эрэн сурвалжлуулах болгон өөрчилж байгаа тул эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Диваажингийн Гөлгөө /РД:ЖЮ84071904/-г эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Болд нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Д.Гөлгөөгөөс зээлийн гэрээний үүрэгт 40.800.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Диваажингийн Гөлгөө /РД:ЖЮ84071904/-г эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасныг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Шүүх нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, нэхэмжлэлд дурьдсан хариуцагч Д.Гөлгөөгийн Баянгол дүүрэг, 7 дугаар хороо,  3 хороолол, 105 байр, 10 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус хаягт Д.Гөлгөө нь оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Боржигон овогт Диваажингийн Гөлгөө /РД:ЖЮ84071904/-г оршин суугаа хаяг тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.  

          Хүсэлт гаргагч С.Болд нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Гөлгөөг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч С.Болдтой холбоо барих утас 96961140 болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч С.Болдын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Диваажингийн Гөлгөө /РД:ЖЮ84071904/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч С.Болд нь улсын тэмдэгтийн хураамжид 361.950 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлөгдсөн 291.750 төгрөгийг улсын төсвийн орлогоос /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас/ буцаан гаргуулж, нэхэмжлэгч С.Болдод олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч С.Болдтой

холбоо барих утас: 96961140 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА