| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07391/И |
| Дугаар | 5513 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 5513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс
Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 гудамж, 99 тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ам бүл 4, дүү болон дүүгийн хүүхдүүдийн хамт амьдардаг, 1962 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, Чонос овогт Лхүндэвийн Энх-Амгалан /РД:УО62053174/
Албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бат-Ирээдүй, гуравдагч этгээд Л.Энх-Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Ирээдүй шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 гудамж, 99 тоотод оршин суух, Л.Энх-Амгалан нь байнга архидан согтуурч удаа дараа тус хэлтсийн саатуулах байранд саатуулагдаж байсан. Гэр орондоо архидан согтуурч, агсам согтуу бусдын тавьж түгшүүр төрүүлдэг хүмүүсийн бүртгэлд байдаг архаг архичин бөгөөд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан хэрүүл маргаан үүсгэж ар гэртээ болон иргэд, олон нийтийн талбайд танхайрдаг. Иймд Л.Энх-Амгаланг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Л.Энх-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад өөрийн гэсэн гэр орон байхгүй учир дүүгийндээ амьдардаг. Мөн мэргэжилгүй болохоор ажил төрөл олдохгүй болохоор сэтгэл санаагаар унаж, архи уухгүй байя гэж бодсон ч чадахгүй уучихаад байна. Архи уух үедээ мөнгө олдохгүй болохоор нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан эд зүйлсийг нь хэлэлгүй авч архиар сольж уудаг. Өмнө нь албадан эмчилгээнд 2 удаа явж байсан. Дахин албадан эмчилгээнд явахад татгалзахгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь Л.Энх-Амгаланг албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагч байгууллагын хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Л.Энх-Амгалан нь Согтууруулах ундаа байнга хэрэглэж, удаа дараа эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан, ар гэр болон олон нийтийн гудамж талбайд агсам согтуу тавьж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь хэрэгт авагдсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт, захиргааны зөрчлийн лавлагаа, гуравдагч этгээдийн ар гэрийн тайлбар, хүсэлт, архинд донтох өвчний 3 дугаар зэрэг оношоор эмчилгээнд хамруулах шаардлагатай тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт, Захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл, шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбарласан тайлбар, түүнийг асуусан тайлбар, шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн тайлбарласан тайлбар, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Бат-Ирээдүйн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.
Иймд Л.Энх-Амгаланг архины албадан эмчилгээнд явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Чонос овогт Лхүндэвийн Энх-Амгалан /РД:УО62053174/-г захиргааны журмаар албадан эмчлэх газар явуулж албадан эмчилсүгэй.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Л.Энх-Амгаланг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.
3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний хугацаа нь эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар хүсэлт гаргагч, тухайн өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА